| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Раднаасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 197/2026/00062/И |
| Дугаар | 197/ШШ2026/00356 |
| Огноо | 2026-01-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 197/ШШ2026/00356
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: ,,,,*******, хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Идэрбулганы нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Цогтбаяр,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,**************,**************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 4,641,502 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Идэрбулган шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,502,979 төгрөг, зээлийн хүү 136,276 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,428 төгрөг, нийт 4,641,502 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Н.******* 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд: ХК-аас нэхэмжилсэн 4,641,502 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. гэх хариу тайлбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Идэрбулганы нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 4,641,502 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж хуульчилсан тул хариуцагч Н.*******гээс 44,607 төгрөгийг, улсын орлогоос 44,607 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, ХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Идэрбулганы нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 4,641,502 (дөрвөн сая зургаан зуун дөчин нэгэн мянга таван зуун хоёр) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.5-д зааснаар хариуцагч Н.*******гээс 44,607 (дөчин дөрвөн мянга зургаан зуун долоо) төгрөгийг, улсын орлогоос 44,607 (дөчин дөрвөн мянга зургаан зуун долоо) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА