| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0259/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/299 |
| Огноо | 2018-08-22 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2018/ШЦТ/299
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгч ******* өмөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч ******* өмгөөлөгч Ж.Туяа,
Гэрч *******, *******,
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт Н******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818001660132 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, ******* 1969 оны 03 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Булган аймгийн******* дугаар багт оршин суух бүртгэлтэй боловч тухайн хаягтаа оршин суудаггүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял,
-Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 293 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,
-Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 327 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ял,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 48А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.
2.Монгол Улсын иргэн, *******1979 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамтаар Дархан-Уул аймгийн ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 146А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бүлэглэн, 2018 оны 02 дугаар сарын 28-ны шөнө 02 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Арбатын гудамж”-ны орчимд иргэн ******* халааснаас түрийвч, бэлэн мөнгө 20000 төгрөг зэргийг нь хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны шөнийн 02 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Арбатын гудамж”-ны орчимд иргэн ******* халааснаас түрийвч, бэлэн мөнгө 20000 төгрөг зэргийг нь хүч хэрэглэн дээрэмдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би ******* аймагт амьдардаг. Тухайн өдөр шөнийн 1 цаг өнгөрч байхад бирж дээр буусан. Тэгээд арбатын гудамжаар доошоо уруудаж байгаад нэг нөхөртэй мөргөлдсөн. Тэгээд тэр залуутай маргалдаж байгаад доошоо уруудаад явж байтал намайг цагдаа ирээд биед үзлэг хийгээд намайг эрүүлжүүлнэ гээд аваад явсан. Тэгээд маргааш өглөө нь намайг цагдаа хохиролтой юм байна, та 70000 төгрөг төл гэсэн. Тэгэхээр нь бид хоёр хуваагаад 1 хүн 35000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан. Бичиг баримт нь байгаа гэж хохирогч надад хэлсэн. Согтуу байхдаа цохиж авсан нь миний буруу, би түүний эд зүйлийг аваагүй, өөрт нь үнэмлэх нь байсан байна лээ.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Биржийн доод талын саарал байшингийн урд зүс таних залуутай нэг юм хувааж уугаад “за за би явлаа” гээд аавын гэр лүү хүргүүлнэ гээд доошоо уруудаад явж байтал цагдаа ирээд суу гэсэн. Тэгээд “яасан юм бэ?” гэхэд цагдаа “Энэ хүн мөн үү” гэж асуухад нөгөө хүн нь “мөн байна” гээд л эрүүлжүүлэх байранд аваачсан. Би юу болсныг мэдээгүй. Би тэр хүний биед нь гар ч хүрээгүй.” гэх мэдүүлэг,
-Гэрч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тэр өдөр******* бид хоёр хуучин Дарханы бирж талыг авсан байсан. “Булаг” гэх дэлгүүрийн урд байж байгаад эргүүлээс буухын өмнөхөн 1 цаг 50 минутын орчим “Дархан сумын 16 дугаар сургуулийн урд талд маргаан болоод байна” гэсэн дуудлага ирсэн. Тэгээд тийшээ явж байтал дахиад “нөгөө хүнийг чинь хоёр хүн дээрэмдчихээд 2 дугаар төв рүү зугтлаа” гэсэн дуудлага ирсэн. Бид хоёр машинтай явж байгаад 18-ын буудлаар эргээд Цагаан сүлдийн хажуугаар явж байтал “Ирээдүй кафе”-н завсраар хоёр хүн гарч ирснийг бид хоёр бол зогсоогоогүй, 114 дугаартай манай эргүүл зогсоосон, ******* гээд манай цагдаа байсан. Тэгээд буцаж эргээд эдний машины ард зогсоход ******* гарч ирсэн. Тэр хүн /*******/ араас нь жаахан байж байгаад гарч ирсэн байхаа. Яг зэрэг бол гарч ирээгүй. Би *******ыг таньчихаад гарч очоогүй, яагаад гэвэл бид хар багаасаа найз нөхөд, бидний аав ээжүүд танилууд байсан. Тэгээд би машинаасаа буугаагүй. Тэр хоёрын араас хохирогч гээд байгаа хүн нь гарч ирсэн. Хохирогч “наад хоёр залуу чинь мөн” гэхийг сонссон би машинд сууж байсан ч тэд надаас 5-6 метрийн зайтай зогсож байсан. Эхлээд маргааны шинжтэй дуудлага ирсэн.” гэх мэдүүлэг,
-Гэрч *******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тэр шөнө 1 цаг 50 минутын орчим 15 дугаар сургуулийн орчимд дуудлага өгсөн. Тэр дуудлагыг аваад явж байтал станцаас дахиад дуудлага өгөөд “тэр дуудлага чинь дээрэм боллоо” гээд ярьсан. 16 дугаар сургуулийн урдуур орох гээд явж байтал 2 хүн наашаа гүйгээд гараад ирсэн. Тэгэхээр нь нөгөө хоёрыг саатуулаад байж байтал араас нь хохирогч гэх хүн нь гарч ирэхээр нь “энэ хоёр хүн мөн үү?” гэхэд “мөн” гэсэн. “Юу болсон юм бэ?” гэхэд хохирогч гэх хүн “намайг зодоод миний түрийвчнээс мөнгө авах гэлээ” гэж хэлсэн. Тэгээд дуудлагын машин тэр хоёр хүнийг эрүүлжүүлэх рүү авч явсан.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 6/,
-Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...замын ойролцоогоос таксинд суухад тухайн такси шинэ Дархан явна гээд арбатын гудамж уруудаад явж байхад нь өлсөөд юм олж иддэг юм уу гэж бодоод Арбатын гудамжинд буухад 15 дугаар сургууль талаас үл таних нэг нь хар царайтай бүдүүн биетэй, нөгөө нь өндөр туранхай 2 залуу гарч ирээд надаас гал асуухад нь би байхгүй гэсэн. Тэгтэл өндөр туранхай нь надаас “мөнгө байна уу? ганц юм / архи / аваад өгчих” гэхээр нь “мөнгө байхгүй шүү дээ” гэж хэлээд зам хөндлөн гарахад тэр 2 миний араас дагасан. Тухайн 2 залууг одоо зүс таньдаг болсон бүдүүн хар царайтай залуу нь Хүрлээ, нөгөө өндөр хүн нь ******* гэж байсан. ******* нь тухайн үед саарал куртиктэй байсан. Намайг зам хөндлөн гарангуут тэр 2 залуу 2 талаас маань сугадаж авахаар нь би “яаж байнаа, тавь” гэхэд тавьсан. Тэгтэл*******гэдэг залуу нь жаахан холдоод зогстол ******* нь “хохь нь шүү, ална шүү” гээд миний өмсөж явсан хувцасны захнаас заамдаж байснаа нэг гараараа миний энгэрийг ухаад энгэрт байсан бор өнгийн түрийвчийг аваад*******гэдэгтээ дамжуулсан. Тэгээд*******нь миний түрийвчийг аваад түрүүлээд гудамжаар ороод эрүүл мэндийн 2 дугаар төвийг чиглээд алхаад явахад нь ******* нь миний хувцаснаас тавиад гэдэс рүү 2-3 удаа гараараа цохичхоод ******* араас гүйгээд явсан. Тэгэхээр нь би тэр хоёрын араас “миний түрийвчийг өг л дөө” гэж хэлээд араас нь дагаж явахдаа өөрийнхөө дугаараас Дарханы цагдаа руу дуудлага өгсөн. Ингээд ******* ******* 2 эрүүл мэндийн төвийн хажуугаар гараад Гандан чиглээд явсан. Би араас нь явж байх замд төмөр хашааны ойролцоо миний бор өнгийн түрийвчийг газарт хаясан байхаар нь аваад нээж үзтэл дотор нь байсан 1 ширхэг 20000 төгрөгийн дэвсгэрт болон иргэний үнэмлэх байхгүй байсан. Ингээд би тэр хоёрын араас хөөгөөд явж байхад цагдаа нар ирээд тэднийг барьж авсан. Тухайн үед Хүрлээ, ******* 2 согтуу байсан. Би өөрөө бага зэргийн халамцуу байсан болно.
...хохирол төлбөрийг******* ******* нар төлсөн. Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 10-13, 15-17/,
-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 18-23/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 24-27/,
-Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 28-31/,
-Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..******* манай гэрээс 01 цагийн орчим гэртээ харилаа гээд гараад явсан. Тухайн үед *******тийм их согтуу байгаагүй. Учир нь *******хөзөр тоглож байхдаа архинаас их уугаагүй, пивоноос л уусан болно.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 53-55/,
-Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 02 дугаар сарын 27-ны орой би хамт ажилладаг ******* нарын хамтаар ажлын газрынхаа ******* ахын гэрт Дархан сумын 5 дугаар баг 5 дугаар брак байранд очиж хөзөр тоглосон. Тоглож байхдаа бид нар 2,5 литрийн 2 сав пиво, 1 шил 0,5 литрийн архи авч ууцгаасан. Тухайн архинаас *******уугаагүй, харин пивоноос л 2-3 удаа уусан. Ингээд бид нар хөзөр тоглож юм ярьж байгаад орой 01 цаг болж байхад *******нь ******* ахынхаас гэртээ харилаа гээд ганцаараа явсан. Тухайн үед *******эрүүл шахам байсан. Архинаас огт уугаагүй, пивонаас л 2-3 удаа уусан. Ингээд маргааш өдөр нь би Отгонтой ажил дээрээ таарсан. Би дээрэмдүүлсэн талаар огт мэдээгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57-59/,
- “******* биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 326 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 61/,
- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар 10000 төгрөг байна.” гэх “Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн эд зүйл үнэлсэн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 66-67/,
-Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 121-124, 146/,
-Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би өөрийн машинтай 2018 оны 02 дугаар сарын сүүлээр /өдрийг нь тодорхой санахгүй байна/ Дархан дотор нийтийн такси үйлчилгээнд явж байгаад шөнө 02 цагийн орчим машинтайгаа Арбатын гудамжанд байдаг “ХААН ЗООГ” хоолны газрын гадна машин дотроо юм идээд сууж байтал үл таних 40 гаран насны 2 эрэгтэй хамт ирээд хар куртиктэй залуу нь надаас тамхи асуухаар нь “байхгүй” гэтэл тэр 2 залуу 15 дугаар сургуулийн зүг Арбатын гудамжаар уруудаад явсан. Хэсэг хугацааны дараа нөгөө 2 залуу эргэж ирээд “хөгшөөн чи /100 ампертай/ аккумулятор авах уу” гэхээр нь тухайн 2 залуу угийн архи уудаг бололтой зүс царайтай хүмүүс байсан тул “авахгүй” гэсэн. Тэгтэл тэр 2 15 дугаар сургууль уруудаад явсан. Тэгээд би юмаа идчихээд хэсэг амарч сууж байгаад 15 дугаар сургууль руу таксинд явах хүн байна уу гэж замын 2 талаар хараад явж байхад надаас аккумулятор авах уу гэж асуусан 2 залуу бас нэг залуутай цуг 15 дугаар сургуулийн орчим эрүүл мэндийн 2 дугаар төв тал руу зам хөндлөн гарсан. Тухайн үед гурвуулаа явж байхаар нь би хамт архи уудаг бас нэг хүнтэйгээ нийлчихэж дээ гэж бодсон. Тэгсэн удалгүй замын цаана нэг эрэгтэй хүн “аваарай, туслаарай” гэж орилохоор нь хартал надаас аккумулятор асуудаг 2 залуутай хамт зогсож байсан 1 жижиг биетэй залуу “туслаарай, аваарай” гэж орилж байсан. Тухайн залуугийн мөрний хэсгээс надаас амумлятор авах уу гэж асуусан залуугийн нэг нь /хэн нь гэдгийг мэдэхгүй байна/ зуурчихсан байсан. Нөгөө нь хажуу талд нь хараад зогсож байхад нь би машинаа унтраагаад “хөөе юу болж байнаа, болиоч” гэж хашхираад машинаас буутал тэр 2 залуугийн нэг нь /хажууд зогсож байсан нь/ газраас юм аваад над руу шидэх гэж байгаа бололтой байхаар нь айгаад машиндаа буцаж суусан. Тэгээд би уруудаад явж байхад хөдөлгөөнт эрүүлийн цагдаа байж байхаар нь арбатын гудамжинд нэг залууг 2 хүн бариад авчихсан байна гэхэд тэр цагдаа станцаараа яриад дуудлага аваад байх шиг байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 179-182/,
-Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01 цаг 50 минутын алдад эргүүлээс буухаар цагдаа руу машинтайгаа явж байхад Цагдаагийн газрын ерөнхий жижүүрээс станцаар “Дархан сумын 5 дугаар баг Арбатын гудамжинд хүн дээрэмдүүллээ” гэсэн мэдээллийг зарласан. Тухайн орчинд явган эргүүл гарч байсан учраас /******* ,******* 2 гарч байсан/ би тэр хоёрт хүч нэмэгдүүлэх зорилгоор машинтайгаа хуучин Дарханд ирэхэд Гандангийн хажуугийн 5 давхар барилга /махын 1 дүгээр 60 айлын байр/ гандан хоёрын дундуур ******* гүйж гарч ирэхэд би урдаас нь машинтайгаа хаалт хийгээд ******* барьж авсан. Хамт хэрэг үйлдсэн гэх залууг нь 65 дуудлагатай явган эрүүлийн үүрэг гүйцэтгэж байсан ************** 2 бариад ирсэн. Миний хариуцсан чиглэл болох ******* гэр нь байдаг, Дархан дотор таксинд явдаг ******* улсын дугаартай соната-6 маркын машинтай залуу /нэрийг нь мэдэхгүй/ тухайн үед над дээр ирээд “наад 2 хүн чинь надаас аккумулятор авах уу?” гэж асуусан шүү гэж хэлсэн. Тухайн үед хохирогч гэх шар царайтай, жижиг залуу ************** бид гуравт “наад 2 залуу чинь миний түрийвчтэй мөнгийг дээрэмдсэн шүү” гээд орилоод байсан.*******болон хамт дээрэм хийсэн залуу нь согтуу байсан тул*******, ******* 2 жижүүрийн машинаар эрүүлжүүлэх рүү хүргүүлнэ гээд үлдсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 183-185/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******, ******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс “шүүгдэгч нар ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж мэтгэлцэж байгаа боловч хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...тэр 2 залуу 2 талаас маань сугадаж авахаар нь би “яаж байнаа, тавь” гэхэд тавьсан. Тэгтэл*******гэдэг залуу нь жаахан холдоод зогстол ******* нь “хохь нь шүү, ална шүү” гээд миний өмсөж явсан хувцасны захнаас заамдаж байснаа нэг гараараа миний энгэрийг ухаад энгэрт байсан бор өнгийн түрийвчийг аваад*******гэдэгтээ дамжуулсан. Тэгээд*******нь миний түрийвчийг аваад түрүүлээд гудамжаар ороод эрүүл мэндийн 2 дугаар төвийг чиглээд алхаад явахад нь ******* нь миний хувцаснаас тавиад гэдэс рүү 2-3 удаа гараараа цохичхоод ******* араас гүйгээд явсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 10-13/, “...1 дугаартай *******г шууд зааж энэ хүн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 02 цагийн орчим Арбатын гудамжинд намайг гэдэс болон нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохиж, хувцасны захаас маань заамдаж авсан хүн мөн байна. Би энэ хүнийг өмсөж явсан хувцас, биеийн гаднах байдлаар нь шууд таньж байна. Энэ хүн өнгөрсөн шөнө намайг Арбатын гудамжинд зодохдоо өмсөж явсан хувцастайгаа одоо сууж байна гэж таньж зааж мэдүүлснийг тэмдэглэв. Харин эдгээр хүмүүсээс 4 дугаартай цаас барьсан сууж байгаа хүн нь 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн шөнө Арбатын гудамжинд миний куртикны дотор талын энгэрийг ухаад халааснаас нь миний бор өнгийн түрүүвчийг авч зугтаад дотор нь байсан 20000 төгрөг, миний өөрийн иргэний үнэмлэх, виза картыг авчихаад түрүүвчийг маань хаяж явсан залуу байна.” гэх таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 18-23/ зэргийг үгүйсгэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах үндэслэлгүй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******д 30000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд “...хохирол төлбөрийг ******* ******* нар төлсөн. Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 15-17/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны шөнийн 02 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Арбатын гудамж”-ны орчимд иргэн ******* халааснаас түрийвч, бэлэн мөнгө 20000 төгрөг зэргийг нь хүч хэрэглэн дээрэмдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...хохирогч “наад хоёр залуу чинь мөн” гэхийг сонссон.” гэх мэдүүлэг, гэрч *******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “нөгөө хоёрыг саатуулаад байж байтал араас нь хохирогч гэх хүн нь гарч ирэхээр нь “энэ хоёр хүн мөн үү?” гэхэд “мөн” гэсэн. “Юу болсон юм бэ?” гэхэд хохирогч гэх хүн “намайг зодоод миний түрийвчнээс мөнгө авах гэлээ” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 6/, хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хүрлээ гэдэг залуу нь жаахан холдоод зогстол ******* нь “хохь нь шүү, ална шүү” гээд миний өмсөж явсан хувцасны захнаас заамдаж байснаа нэг гараараа миний энгэрийг ухаад энгэрт байсан бор өнгийн түрийвчийг аваад*******гэдэгтээ дамжуулсан. Тэгээд*******нь миний түрийвчийг аваад түрүүлээд гудамжаар ороод эрүүл мэндийн 2 дугаар төвийг чиглээд алхаад явахад нь ******* миний хувцаснаас тавиад гэдэс рүү 2-3 удаа гараараа цохичхоод ******* араас гүйгээд явсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 10-13, 15-17/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 18-23/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 24-27/, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 28-31/, “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар 10000 төгрөг байна.” гэх “Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн эд зүйл үнэлсэн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 66-67/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 121-124, 146/, гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...удалгүй замын цаана нэг эрэгтэй хүн “аваарай, туслаарай” гэж орилохоор нь хартал надаас аккумулятор асуудаг 2 залуутай хамт зогсож байсан 1 жижиг биетэй залуу “туслаарай, аваарай” гэж орилж байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 179-182/, гэрч Ш.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гандангийн хажуугийн 5 давхар барилга /махын 1 дүгээр 60 айлын байр/ гандан хоёрын дундуур*******зугтаж гүйж гарч ирэхэд нь би урдаас нь машинтайгаа хаалт хийгээд ******* барьж авсан. Хамт хэрэг үйлдсэн гэх залууг нь 65 дуудлагатай явган эрүүлийн үүрэг гүйцэтгэж байсан ************** 2 бариад ирсэн. ...тухайн үед хохирогч гэх шар царайтай, жижиг залуу ************** бид гуравт “наад 2 залуу чинь миний түрийвчтэй мөнгийг дээрэмдсэн шүү” гээд орилоод байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 183-185/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******, ******* нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******, ******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч *******, ******* нарт ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзэж, шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт 2018 оны 06 сарын 21-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг /1 дүгээр хавтаст хэргийн 162/ эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нарын эдлэх ялыг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* *******, ******* *******нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ******* *******, ******* *******нарт тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* энэ хэрэгт 2018 оны 06 сарын 21-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нар нь хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч *******, ******* нарын эдлэх ялыг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ