Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 308/ШШ2026/00090

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д аймаг С сум *-р баг М ***, Т *******тоотод оршин суух, Д овогт Ц Г нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нарыг оролцуулан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд: ...Миний бие Ц.Г нь Д аймгийн Х д т 19** оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 19** оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдал тогтоож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчээс: 19** оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ******дугаартай хөдөлмөрийн дэвтэр /хх-3-4/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5/, гэрч Ш.Т, Ч.А, нарын тодорхойлолт /хх-6, 9/, гэрч Ш.Т, Ч.А, нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5, 10/, гэрч Ш.Т, Ч.А, нарын гэрчийн мэдүүлэг /хх-18-21/, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ********** дугаартай цагдаагийн е газар төв архивын лавлагаа /хх-22/, 20** оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ************ дугаартай Х х е газрын хилийн цэргийн тусгай архивын лавлагаа /хх-23/, 19** оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Д аймгийн х д т даргын Дагалдан ж авах тухай тушаал /хх24/, 19** оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 30 дугаартай Д аймгийн х д т даргын Ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-25/, ажилласан жил, цалингийн тодорхойлолт, дайн байлдаанд оролцсон лавлагааны захиалгын хуудас /хх-26/, гэрэл зургууд /хх-27-29/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс: Ш.Т, Ч.А нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан, архивын баримт бичгүүдийг шүүлгэсэн.

Нэхэмжлэгч Ц.Г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан ...үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Г нь Д аймгийн х д т 19** оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 19** оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Г нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд: ...Миний бие Ц.Г нь Д аймгийн х д т 19** оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 19** оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдал тогтоож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Г нь Д аймгийн х д т 19** оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 19** оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь 1984 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн *********дугаартай хөдөлмөрийн дэвтэр /хх-3-4/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5/, гэрч Ш.Т, Ч.А, нарын тодорхойлолт /хх-6, 9/, гэрч Ш.Т, Ч.А, нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5, 10/, гэрч Ш.Т, Ч.А, нарын гэрчийн мэдүүлэг /хх-18-21/, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн *********** дугаартай цагдаагийн ерөнхий газар төв архивын лавлагаа /хх-22/, 20** оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ********** дугаартай Х х е газрын х ц т архивын лавлагаа /хх-23/, 19** оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Д аймгийн х д т даргын Дагалдан жүжигчин авах тухай тушаал /хх24/, 19** оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ** дугаартай Д аймгийн х д театрын даргын Ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-25/, ажилласан жил, цалингийн тодорхойлолт, дайн байлдаанд оролцсон лавлагааны захиалгын хуудас /хх-26/, гэрэл зургууд /хх-27-29/ зэргээр тогтоогдож байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Д овогт Ц Г-г Д аймгийн х д т 19** оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 19** оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар Д овогт Ц Г нь Д аймгийн х д т 19** оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 19** оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ