| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2102000100068 |
| Дугаар | 2025/ДШМ/970 |
| Огноо | 2025-08-14 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ, Б.Саруул-Ирээдүй |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2025/ДШМ/970
2025 08 14 2025/ДШМ/970
Э.С, Э.Б, Ж.Б нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Цэцэг-Эрдэнэ, Б.Саруул-Ирээдүй,
хохирогч А.Оийн өмгөөлөгч Ю.Батболд,
хохирогч С.Б, Ж.Б, А.Э,
хохирогч С.Б, Ж.Б, А.Э, Б.Х нарын өмгөөлөгч М.Хувцагаан,
хохирогч Б.Бы өмгөөлөгч Д.Туяа,
иргэний нэхэмжлэгч, хариуцагч Н-Э ХХК-ийн өмгөөлөгч Т.Багахүү,
иргэний нэхэмжлэгч ЭД ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Ц,
шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,
шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ц.Туяа, Б.Дашдорж, Г.Минжмаа,
шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Б.Гомбо,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/1176 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ц.Туяа, Б.Д , өмгөөлөгч Г.Минжмаа, хохирогч С.Б, Ж.Б, А.Э, Б.Х, тэдгээрийн өмгөөлөгч М.Хувцагаан нарын хамтран, хохирогч Б.Бы өмгөөлөгч Д.Туяа, хохирогч Б.Аийн өмгөөлөгч Ш.Ганбат, иргэний нэхэмжлэгч ЭД ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.М нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.С, Э.Б, Ж.Б нарт холбогдох эрүүгийн 2102000100068 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.С нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр өөрийгөө “Төрийн орон сууцны корпорац, Нийслэлийн орон сууцны корпорац зэрэгт ажилладаг, Монгол Ардын намын шугамаар зэх зээлийн үнээс хямд байр байна, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд оруулна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 2018 оны 01 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 40 удаагийн үйлдлээр бусдад 3,181,006,744 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,
шүүгдэгч Э.С, Э.Б нар бүлэглэн 2018 оны 11 дүгээр сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 1,749,900,710 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,
шүүгдэгч Э.С, Ж.Б нар бүлэглэн 2018 оны 3 дугаар сараас 2021 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 52 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 3,412,340,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,
шүүгдэгч Ж.Б нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр “Төрийн орон сууцны корпорац, Нийслэлийн орон сууцны корпорацын болон Монгол Ардын намын шугамаар зэх зээлийн үнээс хямд байр байна, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд оруулна” гэх зохиол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөл оруулж 2018 оны 12 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 13 удаагийн үйлдлээр бусдад 434,740,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Э.С үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, Ж.Б, Э.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.С үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бусадтай бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж “залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан цагдан хоригдсон нийт 96 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Сос нийт 7,270,018,913 төгрөгийг гаргуулж шийтгэх тогтоолын хавсралтад заасны дагуу хохирогч нарт олгохоор, хэрэгт Э.С өмчлөлийн ХДП ХХК /РД:********** /, ИТХХК /РД:********** /, ГХЭ ТББ /РД:********** /, ӨН цэцэрлэг ТББ /РД:********** /, ДА” цэцэрлэг ТББ, Со цэцэрлэг ТББ, **** улсын дугаартай “Toyota Sai” загварын цагаан өнгийн тээврийн хэрэгсэл, Хас банкны эзэмшлийн **** улсын дугаартай Volvo загварын чирэгч толгой, **** улсын дугаартай Лексус 450 загварын, Toyota Prius-20 загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Э.С эзэмшлийн Арилжааны банкнууд дахь харилцах дансны мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг бүхэлд нь хязгаарласан прокурорын зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож, ноогдох хувийг зарж борлуулан тогтоолын хавсралтад дурдсан хохирогч нарт төлөх хохиролд тооцож шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С төрүүлсэн хүүхдүүд болох 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн 13 настай О.Т, 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн 11 настай О.Т, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн 9 настай О.Б, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн Б.Х, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн 2 настай О.М, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн 5 сартай О.Г нарын асран хамгаалагчийг тогтоох асуудлыг шийдвэрлэхийг харьяалах Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж, эрх бүхий байгууллагаас шийдвэр гарах хүртэл хугацаанд бага насны хүүхдүүдийг өөрийн асрамжид байлгахыг шүүгдэгч Э.С эцэг С.Эд хариуцуулж,
шүүгдэгч Ж.Б үргэлжилсэн үйлдлээр, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бүлэглэн, мөн гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцож хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан цагдан хоригдсон 70 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Баас нийт 295,609,571 төгрөгийг гаргуулж шийтгэх тогтоолын хавсралтад заасны дагуу хохирогч нарт олгож, хэрэгт Ж.Б өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, **** гудамжны **** тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Улсын бүртгэлийн Г-2 дугаарт бүртгэлтэй газар, Ж.Бын эзэмшлийн Арилжааны банкнууд дахь харилцах дансны мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг бүхэлд нь хязгаарласан прокурорын зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож, ноогдох хувийг зарж борлуулан тогтоолын хавсралтад дурдсан хохирогч нарт төлөх хохиролд тооцож шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
Э.Б-н үргэлжилсэн үйлдлээр, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бүлэглэн, мөн гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцож хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж “залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Баас нийт 435,298,625 төгрөгийг гаргуулж шийтгэх тогтоолын хавсралтад заасны дагуу хохирогч нарт олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт ирүүлсэн найман ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Э, иргэний нэхэмжлэгч Н-Э ХХК, ЭД ХХК, Си ХХК, ЭАИЭ ХХК нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,
иргэний нэхэмжлэгч/хариуцагч Н-Э ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны **** тоот дансанд байршуулсан 451,000,000 төгрөгийн буюу мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож, хохирогч П.Дид 25,000,000 төгрөг, Д.Мд 20,000,000 төгрөг, Ж.Бт 140,000,000 төгрөгийг тус тус гаргуулах, үлдэх мөнгийг шийтгэх тогтоолын хавсралтад дурдсан нэр бүхий 115 хохирогчид хувь тэнцүүлэн хуваан олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
шийтгэх тогтоолд хэргийн оролцогч нар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхийг нээлттэй үлдээж, гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С, Ж.Б, Э.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.С гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, харин шийтгэх тогтоолын гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлын хэр хэмжээг тогтоосон хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Дангаараа үйлдсэн хохирлын талаар: Б.Бд 40,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хх-ийн 227-230 тал, Иргэн Б.Быг танихгүй н.Огэх эмэгтэйг танина, нэг удаа уулзсан. Ж.Бын ангийн хүүхэд, 20,000,000 төгрөгийг өөрийн амьдарч байсан байрны төлбөрт хийсэн байдаг. Б.Бы мөнгө гэдгийг мэдээгүй, О нь иргэн Б.Баас 40,000,000 төгрөг аваад 20,000,000 төгрөгийг нь над руу шилжүүлсэн байдаг.
Л.Г171,195,653 төгрөгөөр хохирсон гэдэг, Ж.Б нь манай дүү гэж байсан. Түүнээс 120,000,000 төгрөг авсан ч 2019.10.26-ны өдөр буцаан төлсөн. Үүнийг Б гэрчээр мэдүүлэг өгөөгүйд маш их харамсаж байна /20-р хх-ийн 1-40/. Л.Гнь мөнгөө буцаан авсан гэдгээ өөрөө хэлсэн байдаг. Мөн дансны хуулгаар батлагдаж байгаа ч хохиролтой гэж үзсэн.
Э.Бы багын найз Б.Аыг танина, түүнээс мөнгө авсан нь үнэн. Гэхдээ Б.А, Б нар нь миний нэрийг барьж удаа дараа найзуудаасаа байрны мөнгө хэмээн бэлэн болон бэлэн бусаар мөнгө авч хувьдаа зарцуулдаг байсныг би сүүлд мэдсэн. Б.А нь Т хотхонд байранд орж, 2020 оны 6 дугаар сард байрны ордероо авсан байдаг /18-р хх-ийн 84/.
Э.Бмөн л Э.Бы багын найз. 2018 онд би Э.Бы нэр дээр ... улсын дугаарыг сайн санахгүй байна, RX350 загварын автомашин BSB банк бус санхүүгийн байгууллагаас зээл гаргуулан авсан боловч Э.Б удалгүй тус банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр **** улсын дугаартай автомашин зээлээр авсан. Ингээд хоёулаа тус тусдаа машинаар явах хэрэггүй, нэг машинтай байя гэж шийдээд түүний найз Э.Бд нэг машинаа өгсөн. Энэ хугацаанд Э.Бтус машины урьдчилгаа болон сар бүрийн төлөлтийг Э.Бы данс руу хийдэг байсан. Төлж чадахгүй үед нь өмнөөс Э.Б төлдөг байсан. Э.Б нь 2019 оны 12 дугаар сард машины мөнгөө төлж дууссан санаж байна. Гэхдээ машины мөнгөө дутуу төлсөн байсан. Э.Бтай үгсэн худал мэдүүлж, намайг хохироосон гэж итгүүлэн, худал ярьж байна. Тиймээс Э.Бы 2018-2020 оны Монгол банкны хуулгаар тус машиныг BSB банк бус санхүүгийн байгууллагаас Э.Б гэгч рүү шилжүүлсэн нь тодорхой болох учир тус хохирлыг хохирлоос хасаж өгнө үү 12-р хх-ийн 121-141.
А.Э 342,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэдэг, мөнгө авсан үнэн. Гэхдээ 342,000,000 төгрөгөөс У.Аын 220,000,000 төгрөгийн зээлийг төлсөн гэдэг. У.А зээлийг Э.Бы нэр дээр BSB банк бус санхүүгийн байгууллагаас зээл ****, ****, **** улсын дугаартай LX570, Landcruizer, mersedes benz GLK300 загварын автомашинуудыг тус тус зарж борлуулан өгсөн байдаг ч надаас тус төлбөрийг нэхэмжилдэг.
Х.А мөн л Э.Бы найз, 39,300,000 төгрөг миний дансруу, Э.Бы данс руу 10,000,000 төгрөг хийсэн. Х.А-аас бэлэн мөнгө аваагүй байтал бэлнээр 29,300,000 төгрөг өгсөн гэдэг. Х.А нь 2018 оны 11 дүгээр сард Т хотхонд орсон. Энэ өгсөн гэх 10,000,000 төгрөгийг байрны төлбөрт өгсөн нь үнэн. Олон сая төгрөг төлсөн гэж худал хэлж байгаад гомдолтой байна.
М.Г ас мөнгө авсан нь үнэн бөгөөд 2018 онд Т хотхоны * тоот байранд орсон. Энэ үеэс Э.Б ы найз Б.А нар надад хэлэлгүйгээр олон удаа авсан нь М.Г-ын мэдүүлгээр нотлогддог ч бүх мөнгөн дүнг намайг авсан гэдэгт гомдолтой байна. Мөн crown **** улсын дугаартай автомашиныг 30,000,000 төгрөгөөр бодож өгсөн гэдгийг би сүүлд 2020 онд М.Г ас мэдсэн. Тэгээд Э.Б д хэлэхэд тийм гэсэн учир М.Г-ын Э.Б та хоёрт шилжүүлсэн мөнгө авсан гэсэн баримд дээр гарын үсэг зуруулах гэсэн юм гэхэд нь ... гарын үсэг зурсан нь үнэн боловч Э.Б, Б.А нарын миний өмнөөс худал хэлж авсан мөнгө, **** улсын дугаартай автомашины төлбөрийг дээрх 2 хүнээс гаргуулж, миний хохирлоос хасаж өгнө үү 13-р хх-ийн 205-235.
Б.Э гэх хүнийг би танихгүй 2021 оны 1 дүгээр сард надад өгсөн мөнгийг С аппартмент рүү шилжүүлсэн гэж хохирогч ярьдаг, баримт хавсаргасан байдаг. Уг баримт нь Э.Бд байсан. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хаан банкны киоск машинаар хийсэн гүйлгээний баримт байсан, тус баримтыг Э.Б-аас яаж авсныг мэдэхгүй. ...2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Ж.Баас Э.Бы данс руу шилжүүлсэн мөнгийг Б, Н ХХК буюу С аппартментийн дансанд хийсэн байдаг. Гэтэл Б.Э нь илт худал хэлж Э.Баас дансны хуулга баримтыг нь авч, худал ярьж, нотлох баримт хэмээн хавсаргасан байгаад гомдолтой байна. Тус хавсаргасан, миний гарын үсэгтэй, Б.Э гэх хүнээс мөнгө авсан нь үнэн гэдэг баримт байдаг. Би Э гэх хүнээс мөнгө аваагүй, надад мөнгө шилжүүлсэн баримт байхгүй. Э.Бы дансны хуулга хавсаргасан байдаг. Тэр шилжүүлсэн баримтыг худал хэлдэг. Учир нь, Б.Эын тус гүйлгээ Ж.Баас орсон байдаг нь нотлогдог. Иймээс гомдолтой байна 10-р хх-ийн 1-28.
Б.Б , Ба нарыг танина, ах, дүү хоёр бөгөөд Б 27,300,000 төгрөг, Ба 31,600,000 төгрөг залилсан гэдэг, огт тийм зүйл болоогүй. ...Б хөргүүртэй машин зарах гэж байна. БНХАУ-руу хөлдүү мах зөөж ажлын гэрээний хамт зарна, ашигтай, чи авчихвал ах нь жолоочийн хийнэ гэж хэлээд Э.Б-тай ярилцаад тус машиныг авсан байдаг. Ингээд нэг удаа БНХАУ-руу мах ачиж явахдаа 2,500,000 төгрөгөөр ачилт хийж, буцаж ирэхдээ Эрээн хотоос жимс ачиж, 700,000 төгрөгөөр тээврийн хөлсийг Э.Бы болон миний данс руу шилжүүлдэг байсан. Тус машиныг Бгаас худалдаж авах үед би дүүгээ эмнэлэгт сахиж байсан тул Б машиныг шилжүүлж авах үедээ Х.Ан нэр дээр авсан байдаг. Сүүлд тэр машиныг зарахаар болоод Б “би зээл аваад буцаагаад авъя” гээд буцаан Бд шилжүүлж өгсөн. Гэтэл Б зээл худал боллоо гээд мөнгө өгөхгүй байсаар 2020 оны өвөл болсон тул Х.А, Э.Б нар шилжүүлж өгөхдөө цаасан дээр баримт үйлдэж нотариатаар батлуулсан ба тус баримтыг надад өгөөгүй. Б, Ба нар шилжүүлсэн мөнгөө байрны урьдчилгаа гэж ор үндэсгүй ярьж байгаад маш их гомдолтой байна. Э.Бы найз Х.Амэдэж байгаа атлаа мэдүүлэг өгөөгүй. Э.Б баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй, үнэн байдлыг зориуд нууж, миний эрх зүйн байдлыг дордуулж, миний эсрэг худал мэдүүлэг өгөхөд ашиглаж үгсэн хуйвалдсан. Э.Б , Х.А, Б.А нар найз нөхдийн холбоог ашиглаж, Б.Э, А.Э гэх хүмүүстэй нийлж миний эсрэг олон худал зүйлийг бий болгож байгаад гомдолтой байна. Дээрх хүмүүсийн худал мэдүүлгийг нотлохын тулд Э.Бы найз Х.А, Э.Б , Б.А нараас дахин хууль сануулж мэдүүлэг авч, Монгол банк, Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар миний ярьсан зүйл үнэн гэдэг нь нотлогдоно. Мөрдөн шалгах ажиллагааны үед дэлгэрэнгүй мэдүүлэг өгөх талаар олон удаа хүсэлт гаргасан боловч аваагүй.
Би анх хэрэгт холбогдох үед Э.Быг тус хэрэгт хамааралгүй, дансыг нь ашиглаж байсан гэж худал мэдүүлсэндээ харамсаж байна. Э.Бы дансыг ашиглаж байсан үе надад байсан ч хэрэг үүссэнээр хойш Э.Б нь хохирогч нарын мөнгийг өөрийн хэрэглээнд байнга ашиглаж байсан. Тухайн гэмт хэрэгт холбогдох үед Э.Б, түүний ээж надад хэлэхдээ УИХ-д нэр дэвшихэд Э.Бы дансыг ашиглаж байсан гэж хэлбэл Э.Быг шалгахгүй гэсэн. Энэ 5 жилийн хугацаанд энэ хүн намайг гүтгэж, өөрийгөө буруугүй гэж хохирогч нарт ярьдаг байсан. Миний зүгээс хариу тайлбар хийж байгаагүй. Миний бие гэм буруутай гэдэгт маргахгүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэхдээ энэ компанитай түрээслэн өмчлөх гэрээ байгуулсан, ийм гэрээ байгаагүй бол хятад компанитай гэрээ хийж энэ олон хохироохгүй байсан.
Си ХХК буюу Т хотхонд ний 54 айлын гэрээ хийж 2018-2020 он хүртэл 49 айл тус байранд амьдарч байсан. Энэ хугацаанд би тус компанид өөрийн Хаан банкны дансаар, Э.Бы тоот дансаар 2 жилийн хугацаанд 4,000,000,000 гаруй төгрөг шилжүүлсэн байдаг. Энэ хугацаанд миний дансанд орсон дүнг шүүсэн боловч буцаад хаашаа ямар утгатай шилжүүлснийг шалгаагүй, дэлгэрэнгүй мэдүүлэг аваагүй, нэг талыг барьж байгаад харамсаж байна. Миний буруу маш их байгаач мөнгө аваагүй хүмүүс хохирогч болж, 2020 оны 7 дугаар сараас Ж.Баас орж ирсэн мөнгийг Э.Бы УИХ-ын сонгуулийн зардалд хүмүүсээс зээлсэн мөнгөө төлөхөд хэрэглэсэн нь үнэн. Э.Б надтай суухдаа маш их өртэй, ШШГЕГ-т хүүхдийн тэтгэлэг өгөөгүй, олон жилийн өр хуримтлагдсан. Мөн биткойн арилжиж байгаад өрөнд орж, маш хүнд байсан. Э.Б нэг ч ажил хийж байгаагүй, түүний хүмүүсээс зээлсэн мөнгийг Ж.Б бид хоёр төлсөн. Үнэн бодит зүйл гэрчлэх гэхээр өөрийнх нь үйлдэл, хохирол нэмэгдэх гээд байгаа учир худал мэдүүлэг өгсөн маш их гомдолтой байна.
Иймд үнэн бодит байдлыг харгалзан үзэж, надаас болон хохирогч нараас дэлгэрэнгүй мэдүүлэг, баримт лавлагааг авч хохирлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.С өмгөөлөгч Ж.Г гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.С хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудал дээр маргаагүй анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлын хэр хэмжээг тогтоосон зарим хэсгийг зөвтгөх үндэслэлээр гомдол гаргаж байна.
Нэг. Шийтгэх тогтоолын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэсэгт шүүгдэгч Э.С ганцаараа 40 иргэнд хохирол учруулсан үйлдлийн улмаас нийт 3.196.006.744 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс хохирогч Г.Б 39.630.000 төгрөг, Г.Н 35.000.000 төгрөг, Ц.Ц-д40.000.000 төгрөг, Б.Ат 40.000.000 төгрөг, О.У-д 10.000.000 төгрөг, нийт 164.630.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн байх тул дээрх үнийн дүн болон Н ХХК- ийн дансанд битүүмжлэгдсэн мөнгөнөөс хохирогч Д.Мд олгох 20.000.000 төгрөг, хохирогч П.Дид олгох 25.000.000 төгрөг нэр бүхий 39 хохирогчид олгох 89.8669.533 төгрөгийг хасан тооцож үлдэгдэл 2.896.507.211 төгрөгийг шүүгдэгч Э.Сос нэр бүхий хохирогч нарт олгуулах...” гэж дүгнэсэн.
Анхан шатны шүүх хохирогч Л.Г19 хх 245-246 тал, 20 хх 20-38 тал, Б.А, Э.Б12 хх 121-141 тал, А.Э 41 хх 20-48, 78-80 тал, Х.А15 хх 1-10 тал, 31 хх 104-105 тал, М.Г 13 хх 205-235 тал Б.Э 10 хх 1-28 тал нарын хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлээгүйд гомдолтой байна.
Хоёр. Шийтгэх тогтоолын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд хэсэгт “...Шүүгдэгч Э.С Э.Б нарын бүлэглэж 11 иргэнд хохирол учруулсан үйлдлийн улмаас 749,900,710 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс хохирогч Д.Д т 40,300,000 төгрөг, М.Г д 32.000,000 төгрөг, У.Ат 201,000,000 төгрөг нийт 273,300,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн байх тул дээрх төлөгдсөн үнийн дүн болон Н-Э ХХК-ийн дансанд битүүмжлэгдсэн мөнгөнөөс хохирогч Ж.Бт олгох 140,000,000 төгрөг, нэр бүхий 11 хохирогчид олгох 25,347,817 /11x2,304,347/ төгрөгийг хасан тооцож үлдэгдэл 1,311,252,893 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Э.Сос 875,954,278 төгрөгийг Э.Баас 435,298,625 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгуулах. ...” гэж дүгнэсэн.
Шийтгэх тогтоолын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай хэсэгт “... Шүүгдэгч Ж.Б, Э.С нарын бүлэглэж 52 иргэнд хохирол учруулсан үйлдлийн улмаас нийт 3,412,240,000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс хохирогч Х.М т 35,000,000 төгрөг, Х.А 35,000,000 төгрөг, А.От 20,000,000 төгрөг, Ч.Г 20,000,000 төгрөг нийт 110,000,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн байх тул дээрх төлөгдсөн үнийн дүн болон нэр бүхий 52 хохирогчид олгох 119,826,044 /52x2,304,347/ төгрөгийг хасан тооцож үлдэгдэл 3,182,413,956 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Э.Сос гаргуулан нэр бүхий хохирогч нарт олгуулах...” гэж дүгнэсэн.
Мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөн хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар т яллагдагч Э.С, Э.Б, Ж.Б нарын арилжааны банкны орлого, зарлага болон тэдний арилжааны банкны дансаар иргэний хариуцагч хуулийн этгээд байгууллагын дансаар хэдэн төгрөг шилжсэн үйл баримтыг тогтоолгох хүсэлтийг хэргийн оролцогчийн хувьд гаргасан ч хүлээн аваагүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1, 27.1 дүгээр зүйлд зааснаар бодитой тогтоох ажиллагааг явуулаагүй нөхцөл байдалд анхан шатны шүүх мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5-д зааснаар Э.С, Э.Б нарын үйлдсэн 11 үйлдлийн улмаас хохирогч нарт учирсан 1,31 1,252,893 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Э.Сос 875,954,278 төгрөгийг Э.Баас 435,298,625 төгрөгийг гаргуулах үндэслэлийг хуульд зааснаар тогтоолгүй шийтгэх тогтоол гаргасанд гомдолтой байна. ...” гэв.
Шүүгдэгч Э.Б гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Со үйлдсэн залилангийн хэргийг анхнаас нь мэдээгүйгээс болж аав, ээж, дүү, хамаатан садан, найз нөхөд, мөн өөрөө хохироод байгаа. Уг хэрэгт анхнаасаа мөрдөн байцаалтын шатанд миний эзэмшлийн Хаан банкны тоот дансанд нарийвчилсан үзлэг шинжилгээ хийгээгүй, хохирлыг бодитоор тогтоогоогүй. Миний дансанд орсон мөнгө нь гэсэн гүйлгээний утгатай миний танихгүй хувь хүн, албан байгууллага руу гарсан. Мөн Со хамаарал бүхий этгээдүүд рүү нь шилжүүлсэн байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Со өгсөн мэдүүлгүүд болон өөрөө гараараа бичсэн баримт зэргээр нотлогддог байхад намайг захиран зарцуулсан мэтээр 435,298,625 төгрөгийг төлбөл зохино гэж шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Уг мөнгөнөөс би өөртөө зарцуулсан мөнгө байхгүй бөгөөд хамтран амьдарч байх хугацаандаа гэрт тавилга авсан боловч бүх тавилга, эд зүйлийг авсан. Гэхдээ уг мөнгийг би төлөхөд татгалзах зүйлгүй. Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдаан дээр намайг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 200 сая төгрөгийн өртэй байсан, уг өр төлбөрийг нь төлсөн мэтээр илт худал ярьсныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас авсан өмнө нь өр төлбөргүй байсан гэсэн тодорхойлолтоор батлагдана.
Иймд хэргийг үнэн бодитоор шийдвэрлэж, хохирлын тооцоог бодитоор тооцоолохыг давж заалдах шатны шүүх онцгойлон анхаарч үзнэ үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Бы өмгөөлөгч Б.Д , Ц.Т нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Дөрөв. Гомдол гаргах үндэслэл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасны дагуу Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, хохирол, төлбөр, ял шийтгэлийн талаар үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж уг гомдлыг гаргаж байна.
4.1 Зүйлчлэлийн талаар: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон улсын яллагчийн яллах дүгнэлтэд тухайн хүндрүүлсэн бүрэлдэхүүний талаар буюу байнга үйлдэж буюу амьдралын эх үүсвэр болгож гэж буруутгасан нотлох баримт авагдаагүй байхад хэт ерөнхий дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
Тодруулбал: Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах байдлаар үйлдэгддэг бөгөөд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх хэлбэрийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангадаг билээ. Залилах гэмт хэргийн “энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, 3 буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм гэснээс үзэхэд тухайн хохирогч нараас орж ирсэн мөнгийг дээрх нөхцөлөөр ашигласан үйл баримт хавтаст хэргийг хүрээнд тогтоогдоогүй байгаа уг зүйл ангийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бий болж байна гэж үзэж байна.
Өмгөөлөгчдийн санал: Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоох учиртай байсан.
4.2 Хохирогчид хохирлын тооцоо: Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нэр бүхий 11 хохирогч нар мөнгөө хэрхэн хэний дансаар шилжүүлсэн болохоо тодорхой мэдүүлж холбогдох баримтуудаа хэрэгт хавсаргаж өгсөн байдаг. Шүүгдэгч Бы зүгээс хохирогч нараас орж ирсэн мөнгийг дор бүх нь д шилжүүлж өгсөн бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байхад шүүхээс анхаарч хохирлын талаар бодит дүгнэлт хийж чадаагүй байна.
Тодруулбал: Э.Бы дансаар хэдэн төгрөг орсон, уг мөнгө хаашаа шилжсэн болохыг доорх хүснэгтээр тодруулан харуулж байна.
|
| Хохирогчдын нэрс Улсын яллагчийн гаргасан дүн | Бд Шилжүүлсэн дүн | Баримт | Тухайн мөнгө хаашаа шилжсэн болох | Со гараар үйлдсэн баримт |
| 1 | Д.Д 120.000.000 Нөхөн төлсөн 40.300.000 Үлдэгдэл 79.700.000 | 2020.10.09 ний өдрөөс 2020.10.11 өдрийн хооронд 38.400.000 төгрөг | Бы дансны хуулганаас харагдана | 41.448.740 төгрөг Со хамааралтай хүмүүсийн данс руу шилжүүлсэн | хүлээн зөвшөөрсөн |
| 2 | Б.А 81.400.000 | 2020.01.07-2020.01.16 өдрийн хооронд 10.000.000 төгрөг/ 6-ХХ-119, 122 тал/ | Бы дансны хуулганаас харагдана. | 10.3500.00 төгрөг болон хамаарал бүхий хүмүүсийн дансанд шилжүүлсэн |
Хүлээн зөвшөөрсөн |
| 3 | Б.Х 80.000.000 | 2019.01.23-2020.07.01 өдрийн хооронд 220.520.00 төгрөг /11-ХХ-93-94 тал/ | 11-ХХ-93-94 тал/ баримтаас харагдана | д хүлээлгэн өгсөн | хүлээн зөвшөөрсөн |
| 4 | А.Э 140.750.000 | ||||
| 5 | Б.И 133.000.000 | 2021.01.20 өдөр 33.000.000 | Машин шилжүүлсэн баримт /31-ХХ-151-153/ тал | 2020.01.20-21 хооронд Б өөрийн данснаас шилжүүлсэн | хүлээн зөвшөөрсөн |
| 6 | А.Ц 85.000.000 | Уг мөнгийг Бы аваагүй | Дансны гүйлгээ байхгүй | авсан болохоо 13-ХХ 203 талд хүлээн зөвшөөрсөн баримт | хүлээн зөвшөөрсөн |
| 7 | М.Г 232.000.000 | 2019 оны 03 дугаар сарын 7 ний өдөр Гантулгаас 26 сая төгрөг авсан үнэн гэх гар бичвэр Э.Б 13 ХХ-232 тал | Дансаар гүйлгээ байхгүй | д хүлээлгэн өгсөн | д тухайн мөнгийг хүлээлгэн өгөх талаар гар бичвэр 13-ХХ-233-235 талд авагдсан |
| 8 | Ж.Б 346.020.000 | 2019.01.19-2022.01.22 өдрийн хооронд Бы Дансаар 90.940.000 | Бы данснаас харагдана. | 2019.01.15- 2020.01.25 өдрийн хооронд болон Со хамаарал бүхий хүмүүсийн дансруу шилжүүлсэн | хүлээн зөвшөөрсөн
16-ХХ- 93 тал тоо-оо нийлсэн баримтаас харагдана. |
| 9 | Б Финанс Л.У 184.220.270 | Б Финанс Л.У 184.220.270 Зээлийн үлдэгдэл | 2021.01.22 өдөо Б дансанд 250.000.000 төгрөг орж ирсэн | 2021.01.22-2021.01.24 өдрийн хооронд Нандин-Эрдэнэ болон Со хамаарал бүхий этгээдийн дансанд шилжүүлсэн 26-ХХ-207 дансны хуулганаас харагдана | шилжүүлсэн баримт байхад хүлээн зөвшөөрөөгүй хэдий ч Б болон Дэ Гийн мэдүүлгээр нотлогдоно. |
| 10. | У.А 240.000.000 | 2021.02.23 өдөр Бд өөрийн хадгаламжид байх 240.000.000 төгрөгийг зээлсэн | 2021.02 сахрын 23 өдрийн төлбөрийн баримт Э.Бд 3 сарын 1 хүртэл зээлэв 29-ХХ-08 талд | 2021.02.23 өдөр Со хамаарал бүхий хүмүүс рүү 239.989.000 төгрөг ийг шилжүүлсэн данснаас харагдана. | хүлээн зөвшөөрсөн |
| 11 | Б.А 107.510.000 | 2019.11.13-2020.05.06 өдрийн хооронд Бы дансанд 57.700.000 төгрөг 38-ХХ-15-18 тал дансны хуулганаас харагдана | 57.700.000 төгрөг орж ирсэн | 2019.11.14-2020.05.08 хооронд болон Со хамаарал бүхий этгээд рүү 58.700.000 төгрөг шилжүүлсэн Бы данснаас харагдана. | хэдийгээр хүлээн зөвшөөрдөггүй боловч дансны хуулга болон 38-ХХ-19 талд авагдсан НЭ ХХК-д гаргасан хүсэлтээс А-гийн 120.000.000-п шилжүүлсэн баримтаас тухайн А-гийн мөнгийг авсан болох нь нотлогдож байна. |
| Нийт | 1.749.900.000 | 890.780.270 Төгрөг орж ирснээс | Өөртөө аваагүй | Аваагүй | Бүдийг д шилжүүлсэн байна. |
Дээрх хохирлын тооцооноос харахад, Б нь хохирогч нараас орж ирсэн мөнгийг өөртөө авч хэрэглээгүй харин Со хэлсний дагуу болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн дансанд шилжүүлсэн болох нь хангалттай нотлогдож байна. Иймээс Э.Б нь хохирогч нарт ямар ч төлөх төлбөргүй байгааг анхаарч үзнэ үү.
Тав. Хавтаст хэрэгт дутуу хийгдсэн ажиллагаа: Баар дамжигдан шилжиж байгаа мөнгө хэдэн хувь нь тухайн байрны өртөгт гэрээ байгуулсан гэх компаниуд руу шилжсэн болох нийт тооцооллыг санхүүгийн шинжээчийн дүгнэлтээр нарийвчлан тогтоох байсан. Э.Бы тухайн дансыг Э.С эзэмшиж байсан, Со хамаарал бүхий хүмүүс рүү шилжсэн байна. Эдгээр хүмүүс иргэний хариуцагч болох эсэхийг тогтоох байсан.
Зургаа. Хууль зүйн дүгнэлт: “Со үйлдэлд дэмжлэг үзүүлсэн” гэдэг үндэслэлд дараах дүгнэлтийг гаргаж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нь өмнөх нөхөртэйгөө амьдарч байх хугацаандаа байрны асуудалтай холбоотой үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд энэ талаар түүний хуучин нөхөр болон хэд хэдэн гэрч мэдүүлсэн байна. Шүүгдэгч Б нь той танилцах үедээ түүний гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээгүй байсан гэх нь үндэслэлтэй байна. Учир нь түүний ойрын хүмүүс болох төрсөн аав Э, төрсөн ээжийнх нь эгч, найз нөхөд нь хохирогчоор тогтоогдсон байдаг. Энэ нь Быг гэмт хэрэг үйлдэж байгааг мэдэх боломжгүй байсан гэдгийг илтгэнэ.
Хэдийгээр Бы дансаар их хэмжээний мөнгө орж ирсэн боловч:
1-рт Хамжигч: Бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд үзүүлэх дэмжлэг нь зааж зөвлөх, мэдээлэл өгөх, зэвсэг, хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа орон байраар хангах, түүнчлэн санаатай гэмт хэрэг үйлдсэн хүн болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг нуун далдлах, зарж борлуулах, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилан амлах хэлбэртэй байж болно.
Энэ нь гэмт хэрэг үйлдэх нөхцөл, байдлыг урьдаас мэдэж амласан байдгаараа гэмт хэргийг нуун далдлагч, үл мэдээлэгчээс ялгагдана. Хамжигчийн зүгээс дэмжлэг /хамжлага/ үзүүлж байгаа үйл ажиллагааны шинж, аргуудыг харгалзан биеийн хүчний болон сэтгэл санааны дэмжлэг гэж 2 ангилна. Биеийн хүчний дэмжлэг үзүүлэх нь гүйцэтгэгчээс тодорхой гэмт хэргийн объектив талыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн:
а/ шаардагдах зэвсэг хэрэгсэл олж өгөх
б/ гэмт хэрэг үйлдэхэд тохиолдож байгаа саад бэрхшээлийг идэвхтэй үйл ажиллагаагаар арилгах
в/ гэмт хэрэг үйлдэх явдлыг хөнгөвчлөхөд чиглэгдсэн бусад дэмжлэг үзүүлэх зэрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулах байдлаар илэрнэ. Зарим тохиолдолд тухайлбал, саад хийх, гаргуулахгүй байх албан үүрэг хүлээсэн хамжигч энэ үүргээ биелүүлэхгүй байгаагаараа гүйцэтгэгчид дэмжлэг үзүүлсэн бол эс үйлдэхүйгээр хамжсан гэж үзнэ.
Гэтэл шүүгдэгч Бы зүгээс хохирогч нартай нэгэн адил Со ТОСК-д ажиллаж байгаа гэж итгэж явсан болохыг эрхэм шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна.
Б нь өөрийн дансаар орж ирсэн мөнгөнөөс хувьдаа хэрэглээгүй, Со гэмт хэрэг үйлдэж байна гэдгийг лавтай сайн мэдээгүй гэж өмгөөлөгч нарын зүгээс дүгнэдэг, шүүх эрх зүйн ухамсрыг удирдлага болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хохирогч, гэрч, мөн бусад нотлох баримтуудыг судлахад эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчимтай. Буруутгаж байгаа 11 үйлдлийн зарим үйлдэлд Баас мэдүүлэг авсан боловч заримаас нь аваагүй байдаг. Бы гэрчээр өгсөн мэдүүлэг нь хохирогч нарын мэдүүлэгтэй яг таардаг бөгөөд энэ нь тухайн гэмт хэрэгт өөрийн үйлдлийг хөнгөрүүлэх болон цагаатгах талын ашигтай баримтаар тооцогдохоор байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 5 сарын 8-ны өдрийн 24 дугаартай нийт шүүгчийн хуралдааны тогтоолд: “Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга, хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсний эцэст шүүхийн шийдвэрт нөлөөлж болох тодорхой эргэлзээ үүсэхгүй, эсхүл уг үүссэн эргэлзээтэй нь асуудлыг шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд няцаан үгүйсгэгдэхгүй бол тэрхүү эргэлзээг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх буюу “in dubio pro reo” гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг хэрэглэнэ... Гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн хангалттай тодорхой тогтоогдоогүй бол ердийн бүрэлдэхүүнээр эрүүгийн хариуцлага оногдуулна” гэж тайлбарласан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу, хэрвээ нотлох баримтад эргэлзээ байгаа бол шүүх нь уг эргэлзээг арилгах арга хэмжээ авах ёстой. Хэрэв уг эргэлзээг арилгаж чадаагүй бол энэ нь шүүгдэгчийн эрх ашгийн төлөө шийдвэрлэх зарчмыг хэрэглэх ёстой байсан. Энэхүү зарчим нь “in dubio pro reo” буюу эргэлзээтэй нөхцөлд шүүгдэгчийн ашигтайгаар шийдвэрлэх зарчим бөгөөд хууль зүйн практикт зөвшөөрөгдсөн бөгөөд энэ зарчмыг хэрэглэх ёстой.
Шүүхийн шийдвэр нь зөвхөн дотоод итгэлээрээ нотлох баримтуудыг үнэлдэг хэдий ч энэ нь хуульд нийцсэн байх ёстой. Эргэлзээтэй байдал үүссэн үед шүүх нь эргэлзээг заавал няцааж, уг эргэлзээг шүүгдэгчийн ашигтайгаар шийдвэрлэх ёстой байсан. Тиймээс уг хэргийг шүүхийн бүрэн дүгнэлт, эргэлзээгүй баримтуудын үндсэн дээр шийдвэрлэх ёстой байсан. Эргэлзээтэй байдлыг зохих ёсоор шийдвэрлэхгүй байх нь хүний эрх зөрчих эрсдэлтэй байдлыг бий болгодог. Шүүх шударга шийдвэр гаргах нь хүний эрхийг хамгаалах, хууль дээдлэх ёсыг сахих, нийгэмд итгэлцэл бий болгох, шударга ёсыг тогтоох үндэс болдог.
Өмгөөлөгч нарын санал: Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 28 өдрийн 2025/ШЦТ/176 дугаартай тогтоолоор Монгол улсын эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дахь хэсэг гэм буруутай тооцсоныг Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, хохирогч нарт төлөх төлбөргүй тул шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч Э.Бы өмгөөлөгч Г.Минжмаа гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгт: Анхан шатны шүүхийн тогтоолд заасан “Гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болон гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт” нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шинжийг хангаагүй талаар: Хэргийн бодит үйл баримт нь анх шүүгдэгч Э.С нь С.Бтай анх танилцаж үерхэхдээ өөрийгөө ТОСК хүний нөөцийн ажил эрхэлдэг хэмээн танилцуулж улмаар 2018 оны 11 сард хамтран амьдарч ирсэн. Энэ хугацаанд С.Бы багын найз Б.Аыг Э.С байранд оруулснаар С.Бд хүртэл үнэхээр хамтран амьдарч байгаа хүн нь энэ төрлийн үйл ажиллагааг хууль ёсны дагуу хийдэг гэдэг итгэл үнэмшлийг бий болгосон байна. Нөгөө талаар өөрийнх нь дотны найз Б.Ааар дамжуулж одоогийн хохирогч гэх С.Бы найзууд С.Б, Х, Э, түүний аав, ээж хамаатан саданд хүртэл Э.С өөрийнхөө залилан мэхэлж буй үйлдлийг хууль ёсны мэтээр хийдэг нөхцөл байдлыг зохиомлоор бий болгож итгэл үнэмшилтэй нөхцөл байдалд хэрэгжүүлж, хийж иржээ.
Энэхүү үйл баримтаа Э.С нь шүүгдэгч С.Бтай танилцаж үерхэхээс ч өмнө хийж хэрэгжүүлж байсан бөгөөд миний үйлчлүүлэгч С.Бы энэ хууран мэхлэх үйлдэлд нь өртсөн, төөрөгдсөн үйл баримт 2018 оны 5 дугаар сараас 2021 оны 3 дугаар сарын хооронд үргэлжилж үнэн бодит байдлыг хамгийн сүүлд 2021 оны 3 сард хамт уулзаж маргахдаа энэ бүх Э.С хууль бус үйлдлийг өөртэй нь уулзаж, тухайн уулзалтаа бичлэг хийж авсан үйл баримтаар нотлогддог. Энэ хүртэл хугацаанд миний үйлчлүүлэгч С.Б түүнтэй хамт амьдардаг байсан тул шүүгдэгч Э.С хэлсэн ярьсан хийж буй үйлдлүүд болох би төрийн албанд ажилдаг учраас мөнгө авч болохгүй гэх Со үгэнд итгэж дансаа ашиглуулсан бодит үйл баримт байсан.
Мөн Э.С нь С.Бы гэр бүлийнхэнтэй дотносож, түүний аав ээж болон С.Бд хандан танай дүүрэг болох Багануурт хэрэгжүүлж байгаа гэх нэртэй барилгын төслийг би бичсэн тийм болохоор миний нэрээр нэрлэсэн бас сайн ажилласан тул манай дарга намайг нэг блокийн нэг давхраас өөрт ашигтай объект аваад бизнес хийх боломж байна хэмээн хэлсний дагуу С.Бд авч өгсөн байсан Б хороололд дахь байрыг заруулж, бодитой хамтран бизнес хийж байгаа гэх нөхцөл байдлыг бий болгожээ. /гомдолд хавсарган өгсөн ХХ авагдсан нотлох баримтуудыг хавсаргасан болно./
Өөрөөр хэлбэл: Миний үйлчлүүлэгч С.Б нь тухайн шүүгдэгч Э.С хууль бус залилан мэхэлсэн үйлдэлд буюу тухайн гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдсэн бус тухайн үйл баримтад дансыг нь ашигласнаар өртсөн талаарх үйл баримт дээрх нотлох баримтууд болон миний үйлчлүүлэгчийн хувийн дансны орлого зарлагын хуулга болон дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Э.С удаа дараа тогтвортой өгсөн гэрчийн болон яллагдагчийн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлгээр илэрхий байдаг. \гомдолд хавсарган өгсөн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хавсаргасан болно\
Энэхүү дансны хуулгын бодит учир байдлыг тайлбарлавал, мөрдөн шалгах ажиллагааны явцад дансанд үзлэг хийсэн тэмдэглэлгүй, мөрдөгчийн магадлагаа авагдаагүй байсан тул хэргийн баримтаас түүвэрлэн авч яг ямар байдлаар шүүгдэгч Э.С хүсэл зорилготой байсан шилжүүлгүүдийг дансны хуулгатай нь хавсаргасан болно.
Мөн хэрэгт авагдсан баримт болох хохирогч нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Э.С дансны хуулгыг үйл баримтыг нягтлан хараад миний үйлчлүүлэгчийн адил дансыг ашигласан гэх үйл баримт нь шүүгдэгч Э.С төрсөн аав, ээж нарын дансны хуулгаар 3 ба түүнээс дээш удаа мөнгө шилжүүлэн авч, залилан мэхлэх үйлдлээ гүйцэтгэж байсан буюу мөнгө оруулж гаргасан гэх адилхан хэргийн үйл баримт байдаг. /үүнийг Гэрч, хохирогч нарын мэдүүлэг/ жич: түүвэр байдлаар тэмдэглэл хөтлөв/. Миний үйлчлүүлэгч С.Бы хувьд дансаа өөрөө өгсөн үйл баримт нэг ч байдаггүй, харин эсрэгээрээ түүний найз нөхдөөс мөнгөө авахдаа шүүгдэгч Э.С нь өөрөө С.Быг дансыг өгч авдгаа гэрчилдэг. Э.С хууль бус миний үйлчлүүлэгч С.Бы дансыг ашиглаж хууль бус байруудынхаа мөнгийг төлөх, өмнө худал хэлж залилан мэхэлсэн хүмүүсийн мөнгийг төлж байсныг нотлох санхүүгийн гүйлгээг бодитоор гэрчлэх гэрчүүд болох хохирогч, иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан Э.С Н ХХК-тай байгуулсан орон сууц худалдан авах гэрээ, Си ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ, эдгээр иргэний хариуцагч нарын мэдүүлэг байсаар байхад энэхүү нотлогдон тогтоогдсон шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц бусад этгээдүүдийн болон миний үйлчлүүлэгч нарын дансаа бодитоор ашиглуулан нэгдсэн идэвхтэй үйлдэл бус миний үйлчлүүлэгчийн хүсэл зоригоос ангид үйл баримт байхад анхан шатны шүүх хохирлыг гаргуулан тооцохдоо хэт ерөнхийлөн дансаар орсон мөнгөөр нь хэлбэр төдий ялгавартай байдлаар шүүн таслаж, нарийвчлан хэн гэдэг гэрч, хохирогчийн ямар мэдүүлэг, баримтаар шүүгдэгч нарын гэм буруутай санаатай үйлдэл дээр хохирол мөнгийг хэрхэн оногдуулсан талаар ойлгомжтой дүгнэлт хийн үндэслэхгүйгээр, нөхцөл байдлыг нотлогдсон мэтээр ерөнхийлөн дүгнэж Эрүүгийн хуулийн эрүүгийн хуульд заасан ялыг оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэл муутай дээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн шударга ёсны зарчмыг алдагдуулсан, хүний эрх эрх чөлөөнд хууль бусаар халдсан шийдвэр, шийтгэлийн буруутай этгээдэд бус үндэслэлгүйгээр халдаан хэрэглэсэн гэж үзэх үндэстэй байна.
Анхан шатны шүүх данс руу мөнгө орсон хэлбэрийг харж миний үйлчлүүлэгч С.Бы дансыг ашиглан оруулан гаргасан мөнгийг хохирогч нарт олгохоор тогтоосон нь учир дутагдалтай, цаашид хууль хэрэглээний гажуудал үүсгэхүйц үндэслэлгүй дүгнэлт болсон. Тухайлбал, тухайн миний үйлчлүүлэгч нарын дансаар орсон мөнгө нь эргээд тухайн эрүүгийн хэрэгт иргэний хариуцагч нарт гарсан байхад мөнгийг захиран зарцуулах, өмчлөгчийн эрх тодорхойлогдсон эсэхэд дүгнэлт хийлгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус мөнгийг захиран зарцуулсан этгээдээс бус гэмт хэрэгт хамтран оролцсон гэх үндэслэлээр хэсэгчлэн хуваан төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэл муутай шийдвэр болсныг нотлох дараах үйл баримтууд нь ойлгомжгүй байна, тухайлбал, Б банк бусаас орж ирсэн 250 сая төгрөгөөс шууд Н-Э ХХК-ийн данс руу 200 сая төгрөг, бусад Со хамаарал бүхий хүмүүс рүү шилжиж шүүгдэгч Э.С хууран мэхэлсэн үйлдлийн арга хэрэгсэлд зориулагдсан байхад, мэдүүлгийн эх сурвалжаа нотлоогүй шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн дан ганц шүүгдэгч Э.С мэдүүлгээр тогтоосон нь үндэслэлгүй байна.
Мөн А хохирогчид 211 сая төгрөгийн хохирлыг төлсөн байхад хууль бус мөнгийг захиран зарцуулсан Э.Сос хохирол төлбөрийг хувь тэнцүүлэн бус үлдсэн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийн үндэслэл нь тодорхойгүй, ойлгомжгүй,
Энэ мэтээр тухайн хохирогч нарын мөнгөнөөс ямар ч хэлбэрээр авч байгаагүй, шүүгдэгч Э.С хууль бусаар дансыг ашиглан шилжүүлэн авч, ашигласан мөнгийг шүүгдэгч С.Баас гаргуулахаар шийдвэрлэж, буруутгаж буй нь Эрүүгийн хянан хэрэг шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус мөнгийг захиран зарцуулсан этгээдэд боломж олгосон шударга бус шийдвэр гэж үзэхээр байгаа тул хууль зүйн агуулгын хувьд хохирогч хохирсон мөнгөн дүнг буруугүй хууль бусаар захиран зарцуулаагүй этгээдээс яг ямар үндэслэлээр тус бүрд нь тогтоож байгаа гаргуулж байгаа нь ойлгомжгүй шийдвэрлэсэн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэг бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй болсон.
Иймд давж заалдах шатны шүүхээс иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, миний үйлчлүүлэгч нараас хохирол төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож, хохирогч нарт төлбөргүй болгож өгнө үү. /иргэний хариуцагч нар, хохирогч нарт гарсан талаарх холбогдох баримтуудыг хавсаргав./
Хоёрт: Эрүүгийн хариуцлагын хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруутайд тооцсон нотлох баримт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор хохирлын нөхцөл байдал шалгаан, хувийн байдлыг үзвэл миний үйлчлүүлэгч С.Б нь тохиолдлын улмаас анх удаа энэ төрлийн гэмт хэрэгт өртөж, бусад хохирогч нарын адил мөн өөрийн хайр сэтгэлтэй байсан эмэгтэйн ажил хэрэгч, амьдрал ахуйгаа хамтдаа босгож гэх түүний зохион байгуулсан худал хуурмаг нөхцөл байдалд итгэн явсны улмаас энэ төрлийн гэмт хэрэгт өртөж өөрөө хохирсон дээр, өөрийн ар гэр, найз нөхөд нь хохирсон үйл баримт тогтоогдож байдаг. Улмаар энэ асуудлыг гэрчлэх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан шүүгдэгч Э.Стой хамт байхдаа бичиж авсан бичлэгээр миний үйлчлүүлэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн эцсийн үг, түүний үндэслэх сиди бичлэг, мөн ойр дотны хүмүүсийн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, дансны хуулга зэрэг хэргийн материалд авагдсан дараах баримтуудаар тухайн гэмт хэргийг санаачлан ухамсартайгаар хүсэж үйлдээд бус, төөрөгдөлд орсны улмаас тухайн гэмт хэрэгт өртсөн талаарх үйл баримтууд байдаг, өөрөөр хэлбэл тохиолдлын чанартай гэмт хэрэгт анх удаа үйлдсэн, мөн хохирогч А амьдрал ахуй, хүүхдийн хүнд өвчнийг ойлгож өөрийн зүгээс төлбөр мөнгийг төлсөн, өөрт байсан хөрөнгө болох биткойн арилжсан 52 сая төгрөг, мөн өөрт авч өгсөн Б хороололд дахь байраа зарж, шүүгдэгч Э.Стой амьдрал ахуйгаа авч явж байна гэсэн ойлголтын хүрээнд амьдарч байсан нь нөхцөл байдалд анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх боломж бий байсан гэж үзэхээр байгаа тул оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.
Мөн миний С.Быг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1 дэх хэсэгт гэм буруутай тооцсоныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2-т зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх үйлчлүүлэгчийнхээ бусад өмгөөлөгч нарын саналын хууль зүйн үндэслэлийн хүрээнд адилхан дэмжиж байгаа дээр миний үйлчлүүлэгчийн дансны гүйлгээнд дээр биткойн зарсан 52 сая төгрөгийн гүйлгээ, өөрийн Б дах байраа зарсан, мөн тухайн шүүгдэгч Э.С хууль бус үйлдлийг мэдсэнээс хойш өөрийн хөдөлмөрөөр А ХК-нд ажиллаж ажил амьдралаа авч байгаа нөхцөл байдлаар тухайн хууль бус мөнгийг амьдралын эх үүсгэвэр болгосон гэх нөхцөл байдлууд үгүйсгэгдэг тул шүүхээс ялыг хөнгөрүүлж өгнө үү.
Гуравт: Иргэний хариуцагчийн тухайд: Хавтас хэрэгт авагдсан баримтууд болон шүүгдэгч Э.С мөрдөн байцаалтын шат, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг өгсөн Си ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн удаа дараагийн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгч Э.С дансны хуулга, Си ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээнүүдээр тухайн хохирогч нараас авсан хохирлын мөнгийг буюу хууль бусаар захиран зарцуулахдаа 1 тэрбум төгрөгийг иргэний нэхэмжлэгч Си ХХК-д төлсөн нь тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан иргэний хариуцагчийг дутуу орхигдуулж хэргийг шийдвэрлэж буй МУ-ын эрүүгийн хууль болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчигдсөн эрхийг сэргээх, хор хохирлыг хууль бусаар татан төвлөрүүлсэн иргэний хариуцагчийг орхигдуулан шийдвэрлэсэн хууль ёсны бус шийдвэр гаргаж гэж үзэх үндэслэлтэй байх тул бусад хохирогч нарын өмгөөлөгч нарын болон шүүгдэгч нарын өмгөөлөгч, хохирогч нарын иргэний хариуцагчийн нэмж татуулах хүсэлтийг хууль зүйн хүрээнд хангах нь зүйтэй байна.
Дөрөвт: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь Э.С нь миний үйлчлүүлэгч С.Бы өр төлбөрийг төлсөн, өр төлбөртэй байсан, сонгуулийн зардлын мөнгийг төлсөн мэтээр энэ хэрэгт буруутгадаг, гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар “мэдүүлэгч өгөг нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй”, 8 дах хэсэгт зааснаар яллагдагч шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан байдаг. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн миний үйлчлүүлэгчийн гомдолд дурдсан шүүгдэгч Э.С өгсөн дээрх асуудалд худал мэдүүлэг тайлбар гаргаж байгаа гэх, тухайн дансны шилжүүлгүүд нь миний үйлчлүүлэгч Э.Бы санаачилсан шилжүүлгүүд биш гэсэн гомдлыг анхаарч үзнэ үү.
Нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл байгаа тул МУ-ын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, хохирогч нарт төлөх төлбөргүй тул шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Хохирогч С.Б, өмгөөлөгч М.Хувцагаан нар гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоолын: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлтийн хувьд: Хохирогч С.Б миний хувьд Э.Сд итгэж, худ ургийн холбоотой байх үедээ буюу 2018 оны 5-р сараас амьдарч байсан хашаа байшин, унаж байсан автомашин, өөрт байсан бэлэн мөнгө болон бусдаас мөнгө зээлдэнэ Э.Сд бэлнээр болон дансаар бүгд 57,600,000 төгрөгийг өгч Э.С нь надад хямд үнэтэй орон сууц авч өгөхөөр амаар тохиролцож Э.С нь Хан-Уул дүүрэг ** хороо Т хотхон *** давхрын *** тоот * өрөө орон сууцны түлхүүрийг 2020.02.12-нд надад өгсөн.
Нэг сар гаруйн хугацаанд амьдраад ус алдаад болохгүй болохоор нь 15 давхрын *** тоотын түлхүүрийг Ч.Б өгч *** тоотод одоо хүртэл амьдарч байна.
Би Э.Сд байранд орсны дараа байрны гэрээгээ хийж үлдэгдэл төлбөрөө хийх хугацаагаа тохирмоор байна гэхэд та хүлээж бай эзэн нь хятад хүн байдаг юм ирэхээр нь хамт гэрээ хийж өгье гэсэн болохоор нь үе үе асуугаад байрныхаа ашиглалтын зардлаа 2020 оны 2-р сараас эхлэн төлөөд явж байтал 2021 оны 5-р сард орон сууц чөлөөлөх тухай мэдэгдэл ЭАИЭ ХХК болон М З үл хөдлөх хөрөнгө зуучлалын газраас ирсэн өдрөөс маргаан үүссэн үйл баримтыг шүүх хууль зүйн үүднээс дүгнэсэн боловч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дүгээр зүйлийн 1.9-д заасан “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлтийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж бодитой, шударга шийдвэрлэх талаар дутагдалтай, хууль хэрэглээний хувьд буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Тухайлбал: 22хх 53-55 хуудсанд “Орон сууц хөлслөх 200401 дугаартай гэрээг 2020.04.06-ны өдөр хийж гэрээг М З үл хөдлөх хөрөнгө зуучлалын гүйцэтгэх захирал Ц.У баталсан ба гэрээний талууд нь Хан-Уул дүүрэг *** хороо, Т хотхон *** байр Си ХХК-ийг төлөөлөн менежер Ч.Б “хөлслүүлэгч”, “хөлслөгч” Б.Х, ЭАИЭ ХХК-ийн М З агентлагийг төлөөлөн Ц.У нар харилцан тохиролцож *** Ө 4 өрөө орон сууцыг 2020.04.06-аас 2021.04.06-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатай 1 сарын төлбөр 2,100,000 төгрөг, гэрээний баталгаа болгон 2,100,000 төгрөгийг 2020.04.06-нд байршуулсан болно.
Мөн гэрээнд хөлслүүлэгчийн төлөөлөл Ч.Б, хөлслөгч Б.Х гарын үсэггүй, нэг гэрээний гарын усгийг хуурамчаар үйлдсэн нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. 2 өөр гэрээ хэрэгт авагдсан бөгөөд аль аль нь хуурамч буюу иргэн Б.Х 17 хх 125-126 талд 2021.05.01-нд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “ Би М З ХХК-аар дамжуулан Т хотхоны 29-р байр *** тоотын 4 өрөө орон сууц хөлслөх 200401 дугаартай гэрээг байгуулаагүй, гарын үсэг зураагүй. Харин Э.С нөхөр Бы жолоочоор 2 сар ажилласан тэхэд миний иргэний үнэмлэхийн зургийг чатаар надаас авсан” гэжээ. 17хх 136-137 талд 2020.04.06-ны өдрийн “Орон сууц хөлслөх **** дугаар гэрээ гэгч нь хөлслүүлэгч Ч.Б, Си ХХК-ийн менежер, зуучлагч, М З үл хөдлөх агентлаг, ЭАИЭ ХХК-ийг төлөөлж Ц.У нар гарын үсэг зурсан гэрээ байна. Гэрч П.Н 17хх 233-234 талд 2021.04.01-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ: “Т хотхоноос 26 орон сууцыг ЭАИЭ ХХК-аар дамжуулан хийсэн. *** тоотоос 2020 онд 14,700,000, 2021 онд 4,200,000 төгрөг бүгд 18,900,000 төгрөг төлсөн. 26 айлын сууцны төлбөрт 695,650,000 төгрөг төлсөн гэжээ. Гэрч Б.О 17хх 236-237 талд 2021.04.01-нд өгсөн мэдүүлэгтээ “ үлдсэн 26 орон сууцыг түрээслэх гэрээг ЭАИЭ ХХК-тай хамтран гурвалсан гэрээ хийж түлхүүрийг өгсөн. Үлдсэн төлбөр тооцооны асуудлыг ЭАИЭ ХХК гаргаж өгнө гэжээ.
Үүнээс үзвэл Си ХХК болон ЭАИЭ ХХК, М З агентлагийн хооронд гэрээтэй мэтээр мэдүүлэг өгсөн боловч тийм гэрээ хавтаст хэрэгт байхгүй байна. Харин 33хх 019-023 талд “Ко” ХХК, “Н-Э” ХХК-ийн хооронд хамтран ажиллах зуучлалын гэрээ авагдсан байна.
Гэрч Ц.У22 хх 185-186, 196 талд 2021.03.31, 2021.04.02-ны өдрүүдэд өгсөн мэдүүлэгтээ “Манай ЭАИЭ ХХК нь дээрх барилгын өмчлөгч тал болох Си ХХК-тай Орон сууц зуучлан борлуулах, түрээслэх” гэрээ байгуулан хамтран ажиллаж ирсэн. Нэмж хэлэх зүйл байна. Си ХХК-тай хамтран хөлслөх гэрээ байгуулсан. 40 орон сууцны 26 орон сууцны төлбөр тооцоо, гэрээтэй холбоотой асуудлыг манай компани гаргаж өгнө. Учир нь түрээсийн төлбөрийг манай байгууллага хүлээж аваад Си ХХК-тай тооцоо нийлдэг байсан. Тийм учраас манайх 26 орон сууцны асуудлыг шийдвэрлэнэ гэжээ.
Гэрч Ч.Б 6хх 82-84 талд 2021.03-20-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “М З лалын байгууллагаар дамжуулан түрээсийн гэрээ хийсэн хүмүүс, М З зуучлалын байгууллагад түрээсийн төлбөрийг төлж, М З зуучлалын компани нь манайд шилжүүлж өгдөг. Би мөнгийг бэлнээр байгууллагын кассанд тушаадаг байсан” гэх мэдүүлэг.
Дээр дурдсан нотлох баримтуудаас үзвэл Орон сууц түрээслэх, орон сууц хөлслөх, орон сууц түрээслээд худалдах гэсэн 'үндэслэлээр 26 гэрээг ЭАИЭ ХХК болон М З үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентлаг болон Си ХХК-ийн хооронд иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан зуучлалын гэрээ хийгдээгүй учир Орон сууц хөлслөх 200401 дугаартай гэрээ нь зөвхөн Си ХХК-ийн менежер Ч.Б нөгөө талаас М З үл хөдлөх хөрөнгийн агентлаг ЭАИЭ ХХК-ийн захирал Ц.Унар гарын үсэг зурж 27,300,000 төгрөг авсан ба шүүх хуралдааны тэмдэглэлийн 40 талд шүүгдэгч “Э.С нь хохирогч С.Бөөс авсан бүх мөнгийг Си ХХК руу шилжүүлсэн” гэж мэдүүлсэн.
Орон сууц хөлслөх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл учраас мөн хуулийн 56.5-д зааснаар “хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ буцааж өгөх” мөн хуулийн 56.6-д “хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэжээ. Шүүгдэгч Э.С Си ХХК-тай хийсэн гэрээ 3 удаа өөрчлөгдсөн байна гэж мэдүүлсэн.
Тухайлбал: шүүх хуралдааны тэмдэглэлийн 40 талд мэдүүлэхдээ: “ С.Бийн амьдарч буй орон сууцанд ямар гэрээ байгуулсан юм бэ гэх асуултанд “Орон сууц өмчлөхөөр гэрээ” хийсэн. Анх байгуулсан гэрээнээс хойш гэрээ 3 удаа өөрчлөгдсөн. С.Бийн орон сууц өмчлөх гэрээг Бо тай байгуулсан “ гэж мэдүүлсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийж үзэхэд: С, А гэх мэт иргэд нь Э.С, Б, Б нартай бүлэглэн иргэдийг авч ирж Си ХХК-ийн менежер Бо , ЭАИЭХХК, М З агентлагтай хуурамч гэрээ хийж дундаас нь мөнгө аваад байгаа үйлдлүүдэд тэр дундаа Си ХХК болон ЭАИЭ ХХК, М З зуучлалын агентлагийн хооронд хийгдээд байгаа үйлдэл, харилцаа, хамааралд нь улсын яллагч болон Анхан шатны шүүх хууль зүйн ямар ч дүгнэлт хийлгүй орхиж, олон жил, олон тэрбум төгрөгөөрөө хохирсон иргэдийн хохирлыг , Б, Б нараас гаргуулахаар шийдвэрлэж хохирсон иргэдийн амыг хаалаа.
Гэтэл дээрх шүүгдэгч нар нь тодорхой хэмжээний мөнгийг Си ХХК болон ЭАИЭ ХХК-нд шилжүүлэн өгсөн байхад энэ асуудлыг хүчин төгөлдөр бус гэрээ хийж хохирогч С.Бөөс авсан 57,600,000 төгрөгийг иргэний хариуцагч Си ХХК болон М З , ЭАИЭ ХХК-иас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй нь нотлогдож байх тул уг мөнгийг тус байгууллагуудаас гарган иргэн С.Бөд олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.
Хохирогч Ж.Б, өмгөөлөгч М.Хувцагаан нар гаргасан давж заалдах гомдолдоо: “...1. Хэргийн үйл баримтын талаар гэвэл: 16хх 061-069 талд хохирогч Ж.Б миний хохирогчоор 2 удаа өгсөн мэдүүлэг, 86 талд Э.С 2021.02.04-нд гаргаж өгсөн баталгаа зэрэг нотлох баримтууд авагдсан. Үйл баримтаас товч дурдвал 2019.01.12-нд Э.Б, Э.С нартай уулзан Хан-Уул дүүрэг *** хорооны Т хотхонд ** мкв байр байна ** мкв нь 1,150,000 төгрөгөөр зарна хямдхан байр байгаа болохоор бид 2 зуучлалын хөлс гэж 25 сая төгрөг авна гэхээр нь бид тохирч 2019.01.14-нд 42,940,000 төгрөгийг бэлнээр болон дансаар Э. Бд өгсөн. Э.Б нь Э.С ТОСК-д хүний нөөцийн албанд дарга гэж хэлээд байрыг түрээслээд худалдан авах зарчмаар гэж хэлэхэд итгэсэн. 2019.05.08-нд Б нь надад гараж зарна, чи авах уу гэхэд би зөвшөөрөөд 25 сая төгрөгийг дансанд нь шилжүүлэн өгсөн. Би 2019.01.14-өөс 12-р сарын 31-ний дотор байрны үнэ болох 89,700,000 төгрөгийг төлж дуусгасан.
2019.01.14-ний өдөр байрны түлхүүрийг Баар өгүүлээд би 29-р байрны *** тоот 78 мкв 3 өрөө орон сууцыг гаражийн хамт авахаар болж байрны мөнгө болон зуучлалын хөлс 139,700,000 төгрөг төлсөн. Б боломжоороо өгөөрэй гэсэн учир түүний ХААН банкны данс болон Э.С ХААН банкны данс руу шилжүүлсэн болно. М З болон Си ХХК-ийн хүмүүстэй би болон манай найз, байрны хүмүүс 2019 онд уулзахад той нууцлалын гэрээтэй та нарт үзүүлэх боломжгүй гэсэн. Энэ үгийг олон хүн сонссон, мэдүүлэгтээ ч хэлсэн. Тухайн үед үнэн байдлыг мэдэх, мэдээлэл өгөх үүргээ иргэний хариуцагчаар татагдсан ХХК-нууд байр тус бүрийн оршин суугч нарт үзүүлсэн бол бид ийм урт удаан хугацаагаар, их мөнгөөрөө хохирохгүй байсан. Би Т хотхоны *** тоот од 2019 оны 1-р сараас 2020 оны 4-р сар хүртэл амьдарсан эргэж 2021.01.10-аас хойш одоо хүртэл амьдарч байна.
2. 2020 оны 1-р сарын эхээр Э.С холбогдоод хотхонд 503 дугаар байрны *** тоот 5 өрөө орон сууцыг 1 мкв 1,150,000 төгрөгөөр зарах байр байна, гараж 15 сая төгрөгөөр зарна авах уу бид нар яг хажууд нь орцонд нүүж ирсэн байна гэхээр нь зөвшөөрсөн. Эзэн нь манай даргын дүү одоо гадаадад байгаа 3-р сард ирэхээр гэрчилгээг нь гаргаж өгнө гэсэн. Ингээд урьдчилгаанд нь 80 сая төгрөгийг шилжүүлэн уг *** тоотод 2020 оны 1-р сараас 2021.02.10-ыг хүртэл амьдарсан. Э.С нь 2021.01.13-нд байрны үлдэгдэл 125 сая төгрөг шилжүүлээрэй гэхээр нь хүргэн ахаасаа 125 сая төгрөгийг зээлж шилжүүлсэн. *** тоотын үнэд бүгд 206,320,000 төгрөг шилжүүлсэн. Энэ битүүмжлэгдсэн мөнгөнөөс 140 сая төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн хувьд маргаангүй бөгөөд шүүхийн шийдвэрт энэ заалтыг хүндэтгэн зөвшөөрч байна.
Харин Т хотхоны *** тоот ын төлбөрөөс гэрч П.Н Си ХХК- ийн нягтлан бодогч 21хх 233-234 талд 2021.04.01-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ: 2018 оноос одоо хүртэл Т хотхоны орон сууцнаас түрээсийн 40 гэрээ хийсэн байдаг. Үүнээс 26 орон сууцыг нь ЭАИЭ ХХК-аар дамжуулан хийсэн. Эдгээр орон сууцны төлбөрийг кассын баримтаас шүүж үзэхэд дараах тооцоолол гарсан. Үүнд: *** тоот 2019 онд 17,150,000 төгрөг, 2020 онд 11,650,000 төгрөг бүгд 29,040,000 төгрөгийг М З ХХК-с түрээсийн төлбөрт төлсөн гэжээ.
3. Хавтаст хэргээс үзвэл манай амьдарч байгаа *** тоот ын түлхүүрийг 2019.01.12-ний өдөр ос авсан. Гэтэл иргэн Д.М тэй *** тоот ыг хөлслөх гэрээг 2019.01.14-ний өдөр 1 жилийн хугацаатай хийж уг гэрээ 2020.01.14-өөс дахин 1 жилээр сунгасан. Гэтэл М нь *** тоот ын түлхүүрийг аваагүй, өөрөө амьдраагүй гэдгээ мэдүүлжээ. Мөн уг гэрээнд М З ийн ажилтан Хэ төлөөлөн гэрээнд гарын үсэг зурсан ба уг ажилтан М З ийг төлөөлөх эрхгүй. Яагаад гэвэл түүнд олгогдсон итгэмжлэх болон эрх нотлох баримт байхгүй болно.
Би *** тоот орон сууцанд хууль бусаар ороогүй. Э.С уг орон сууцны түлхүүрийг өгсөн, Си ХХК болон М З , иргэн Э.С, Э.Б нар бүгд харилцан хамааралтай нь ганц манай орон сууцны асуудал биш 40 айлын асуудалд хамтран хуурамч гэрээ хийж бусдыг хохироож байхад хяналтын прокурор болон анхан шатны шүүх дүгнэлт хийлгүйгээр хохирогч нарын 2 тэрбум шахам төгрөгийг М З , ЭАИЭ ХХК болон Си ХХК-д шилжүүлээд байхад яагаад дүгнэлт хийхгүй хохирогч нарын мөнгийг хуурамч гэрээ хийж хохирогч нараас уг 2 компанид өгсөн мөнгийг иргэний хариуцагч дээрх 2 байгууллагаас гаргалгүй орхиж зөвхөн Э.С, Э.Б нараас гаргахаар шийтгэх тогтоолд заасныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд *** тоот од миний өгсөн мөнгөнөөс М нэрээр төлсөн 29,040,000 төгрөгийг иргэний хариуцагч нараас гаргуулан зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү.
Намайг М З нь байрнаас нүүлгэн гаргахаар бүх шатны шүүхэд гомдол гаргаж улмаар Хан-Уул дүүргийн шүүхийн 2024.01.26-ны өдрийн 183/111332024/02643 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц намайг болон шүүхийн захирамжтай олон айл орох оронгүй хөөгдөн гарах болно. Иймд хууль зүйн дагуу дүгнэлт хийж гомдлыг минь ханган шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.
Хохирогч А.Э, өмгөөлөгч М.Хувцагаан нар гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлтийн хувьд: Хохирогч А.Э би 2021.03.22, 2021.05.12-ны өдрүүдэд хохирогчоор мэдүүлэг өгсөн. Мэдүүлгүүд 15хх 241-245 талд байгаа. Би Э.Б болон түүний эхнэр Э.С, Б.Х нараар дамжуулан Т хотхоноос *** мкв * өрөө орон сууцыг 173,750,000 төгрөгөөр худалдан авахын тулд 2019.01.23-аас 2020.07.01-ний хооронд бэлнээр болон дансаар мөн Х дамжуулан бүгд 140,520,000 төгрөгийг цувуулан өгсөн. Энэ мөнгийг авснаа Э.Б хүлээн зөвшөөрч 11хх 93-94 талд мөнгө хүлээн авснаа зөвшөөрсөн баримт нотлох баримтаар авагдсан болно.
Би 2019 оны 04-р сард Хан-Уул дүүргийн ** хороо *** байрны *** тоотод орж одоо хүртэл амьдарч байгаа бөгөөд би болон миний гэр бүл энэ хугацаанд түрээсийн мөнгө төлбөр өгөөгүй, би түрээсийн болон хөлслөх гэрээ байгуулаагүй. Миний амьдарч байгаа байран дээр Э.С төрсөн дүү Э.С гэж хүн 2019.03.22-ны өдөр байр түрээслэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан байсан бөгөөд 2020.03.22-ны өдөр Э.С нэрээр 1 жилийн хугацаагаар сунгасан байсныг би 2022 онд мэдсэн. 16хх 9-10 талд байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ авагдсан байна. Уг гэрээг 2019.03.22-ний өдөр Гэрээний талууд буюу 1. Түрээслэгч иргэн УП98031848 Э.С , 2. Түрээслүүлэгч Ч.Б, Гэрээний нөхцөл: Хан-Уул дүүрэг *** хороо *** байр *** тоот * өрөө орон сууцыг Э.С 2020.03.22-ноос 2021.03.22-г дуустал сарын 2,100,000 төгрөг байхаар, гэрээний 1.4-т барьцаа төлбөр 2.100,000 төгрөг байх ба түрээслэгч талын хүсэлтээр гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тохиолдолд барьцаа төлбөр түрээслүүлэгчид үлдэнэ. Гэрээ байгуулсан түрээслэгч иргэн Э.С , түрээслүүлэгч иргэн Ч.Б гэжээ.
Тэгвэл түрээслэгч Э.С нь 2019 оны намар нас барсан учир уг гэрээг иргэн Ч. Бо нь ашиг олохын тулд хуурамч баримт үйлдсэнд нь прокурор, шүүх хууль зүйн дүгнэлт хийсэнгүй. 17 хх 233-234 талд Си ХХК-ийн нягтлан бодогч П.Н өгсөн мэдүүлэгтээ: Си ХХК нь 14 айлын түрээсийн төлбөрт *** тоот 2019 онд 21 сая төгрөг, 2020 онд 21,650,000, 2021 онд 9,810,000 төгрөг бүгд 52,500,000 төгрөг төлсөн гэх мэдүүлгээс дүгнэлт хийж үзвэл: Шийтгэх тогтоолын хавсралтад Э.С, Э.Б нараас 138,445,654 төгрөгийг гаргуулан надад олгохоор шийдвэрлэжээ. Э.С, Э.Б нараас авсан мөнгөө хүчин төгөлдөр бус хэлцэл хийж ашиг олж миний 52,500,000 төгрөгийг бүтэн 5 жил гаруй хугацаанд ашиглаж байгаа иргэний хариуцагч Си ХХК-аас гаргуулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Си ХХК нь нууцлалын гэрээтэй гэж хууран мэхэлж олон он жилээр үнэн байдлаа хэлэхгүй явсаар байгаад 2022.05.30-нд Хан-Уул дүүргийн шүүхэд намайг хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлээ өгч сэтгэл санааны хүнд дарамтад оруулсан.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.30-ны өдрийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон учир шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц намайг байрнаас гаргах нэхэмжлэл өгөх болно. Би өрх гэрийн тэргүүн байж хань, үр хүүхдүүдээ хүний амьдрах хамгийн ойрын хэрэгцээг хангаж чадахгүй яваад өөртөө болон Э.Б, Э.С, Си ХХК-ийн менежер болон иргэн Ч.Бд маш их гомдолтой байна. Иймд бодит байдал дээр би орон сууц худалдан авч байна гэж бодож мөнгөө өгсөн учир миний өгсөн мөнгөнөөс 52,500,000 төгрөгийг гэмт хэргийн замаар олсон орлого гэдгийг мэдсээр байж авч ашигласан Си ХХК нь хариуцах ёстой бөгөөд мөнгөө нэхэмжилж байна. ...” гэжээ.
Хохирогч Б.Хын өмгөөлөгч М.Хувцагаан гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоолын: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлтийн хувьд: Хохирогч Б.Х би 2021.03.18-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгсөн. Миний мэдүүлэг 11хх 72-74 талд бүрэн эхээрээ байгаа. Би “Э.Бы миний хамтран амьдрагч Э.С ТОСК-д хүний нөөцийн албанд ажиллаж байгаа, 3 жилийн түрээсээр амьдарч байгаад хямдралтай үнээр байр гаргаж өгдөг” гэж надад хэлэхээр нь би найз Баас надад байр байна уу гэхэд би ос асуугаад өгье мэднэ шүү дээ гэсэн.
2019.01.09-өөс 10-ны өдрийн хооронд Б нь надад “Энд байр байна гэхээр нь хаана гэж асуухад Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг Т хотхоны *** тоот * өрөө байр” гэхээр нь очиж үзсэн. Надад таалагдсан тул би Баас одоо яах ёстой вэ гэхэд урьдчилгаа мөнгөө өгчих, нийт үнэ 94,750,000 төгрөг болно, төлбөрийн 80-90 хувийг хийчихвэл байрны гэрчилгээ 6-7 дугаар сард гарна гэхээр нь урьдчилгаа 20 сая төгрөгийг Э.Бд 2019.01.23-ны өдөр бэлнээр өгч түлхүүрээ аваад байрандаа орсон бөгөөд 2019 оны 9 дүгээр сар хүртэл бүгд 80 сая төгрөг дансаар болон бэлнээр өгч байрны төлбөрийн 80 хувийг төлсөн боловч байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхийг удаа дараа хойшлуулсаар байсан. Тэгтэл 2021.01.20-ны өдөр М З үл хөдлөх хөрөнгийн газраас үлдэгдэл мөнгө болох 4,400,000 төгрөгийг яаралтай өг хөлслөгч А гэх мэдэгдэх хуудас ирсэн. д энэ асуудлыг ярихад 1 дэх өдөр мөнгийг хийнэ гэсэн.
“М З ” ХХК-ийн У-тай уулзаад энэ А гэх хүн ямар учиртай юм бэ гэхэд С гэдэг хүний дүү гээд тэр хүн лүү залгаж асуухад наад байранд чинь би амьдардаггүй, би гэрээнд гарын үсэг зураад өгөөч гэхээр нь зурсан, би байранд орох талаар той огт гэрээ хийгээгүй гэх үйл баримтыг шүүх хууль зүйн үүднээс дүгнэсэн боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад шударга, бодитой дүгнэлтийг прокурор болон анхан шатны шүүх хийж чадсангүйд гомдолтой байна. Тухайлбал: 2хх 185-186 талд гэрч Г.А мэдүүлэхдээ: “2019.01.30-ны өдөр С-ийн хамт Хан-Уул дүүргийн 19-н үйлчилгээний төвийн орчим Т хотхонд очиж 2 өрөө байранд орж үзээд түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн мөнгийг Со эгч өөрөө өгөөд миний нэрээр гэрээ байгуулсан. о гэж хүн ирж байгаагүй. 6 сарын дараа байраа үргэлжлүүлэн сунгах уу гэж асуусан тэр үед би амьдардаггүй гэж хэлсэн. Со эгч гэрээ байгуулаад өгөөч гэж гуйгаад байсан “ гэх мэдүүлэг. 22хх 39-42 талд Орон сууц хөлслөх гэрээ авагдсан байна. Уг гэрээний талууд Хөлслүүлэгч Ч.Б РД:**********, Хөлслөгч Г.А РД:**********, ЭАИЭ ХХК-ийн М З агентлагийг төлөөлж үл хөдлөх хөрөнгийн борлуулагч А.Хэ нар оролцжээ.
Гэрээний зүйл нь: Хөлслүүлэгч нь өөрийн өмчлөл дэх Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ** хороо, Т хотхон ** байрны * тоот * өрөө орон сууцыг харилцан тохиролцож 2019.01.30-ны өдрөөс 2020.01.30-ны өдөр хүртэл 12 сарын хугацаагаар цаашид сунгах нөхцөлтэйгөөр байгуулав. Түрээсийн төлбөр 1 сарын 1,100,000 төгрөг, түрээсийн төлбөрийг ЭАИЭ ХХК-ийн Голомт болон Хаан банкны Ц.У дансаар шилжүүлнэ. Гэрээний 1.9-д хөлслөгч Гэрээнд оролцох баталгаа болгон 2019.01.30-ны өдөр Хөлслүүлэгч талд 1,100,000 төгрөгийг байршуулна. Гэрээ байгуулсан хөлслүүлэгч Ч.Б, хөлслөгч Г.А , Зуучлагч Хэ гэрээг баталсан М З үл хөдлөх хөрөнгө зуучлалын гүйцэтгэх захирал гэжээ. Гэрээнд оролцсон талуудын хувьд иргэн Ч.Б, иргэн А нар бөгөөд хөлслүүлэгч Ч.Б нь өөрийн өмчлөл дэх Т хотхоны 29-р байрны *** тоот 3 өрөө орон сууцаа иргэн А ад 1 жилийн хугацаагаар сарын 1,100,000 төгрөг буюу 13,200,000 төгрөг, баталгааны 1,100,000 төгрөг бүгд 14,300,000 төгрөгөөр цаашид сунгах нөхцөлтэй. Харин зуучлагч нь төлбөрийг компанийн захирал У ын дансаар авахаар тохирсон агуулга ойлгогдож байна. Энэ гэрээний дагуу иргэн Со нь шүүгдэгч Э.Сос шилжүүлэн өгсөн мөнгөнөөс 14,300,000 төгрөгийг төлсөн нь дараах нотлох баримтаар нотлогдож байна.
Гэрч П.Н Си ХХК-ийн нягтлан бодогч 17хх 233-234 талд 2021.04.01-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ: 26 орон сууцыг ЭАИЭ ХХК-аар дамжуулан хийсэн. Эдгээр орон сууцны түрээсийн төлбөрийг кассын баримтаас шүүж үзэхэд М З 26 айлын тооцоо хийжээ. *** тоот 2019 онд 14,300,000 төгрөг, 2020 онд 8,800,000 төгрөг, 2021 онд 3,300,000 төгрөг бүгд 26,400,000 төгрөг, эдгээр 26 айл бүгд 695,650,000 төлсөн гэх мэдүүлэг. Мөн П.Н-ийн 26 хх 043-050 талд өгсөн мэдүүлэгт Си ХХК-ийн борлуулалтын менежер Ч.Б төлбөр шилжүүлсэн тооцоонд *** тоотын 2020.10.01-ээс 12 сарын 31-ний өдөр хүртэл 3,300,000 төгрөг төлөгдсөн нь нотлогдож байна. Эдгээр баримтуудаас үзвэл Э. Б, Э. нар нь Х-аас авсан 80 сая төгрөгөөс 29,700,000 төгрөгийг Бо , У нар нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл хийж дээрх мөнгийг авсан учраас хүчин төгөлдөр бус хэлцлээр өгсөн, авсан зүйлээ эргүүлэн өгөх, хуулийн дагуу хохирогч Х-д 29,700,000 төгрөгийг иргэний хариуцагч нараас гаргах хууль зүйн үндэслэлтэй байна.
Ер нь ганц хоёр үйлдэл бол өөр хэрэг гэтэл олон арван хууль бус гэрээ хийж гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээс залилан авсан мөнгийг угааж ашиг олж байгаа иргэн, ААН-ийн үйлдэлд шударга бөгөөд хууль зүйн үүднээс дүгнэлт хийхгүй зөвхөн учруулсан хохирлын нийт дүнг хувааж Э.С, Э.Б нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдэж ойролцоогоор 2 тэрбум гаруй төгрөгийг нь хууль бус аргаар авсан Си ХХК, М З , ЭАИЭ ХХК-нд яагаад хохирол төлбөр гаргуулахгүй ямар ч дүгнэлт хийгээгүй орхиж байгаад хардах сэтгэл төрж байна. Борлуулалтын албаны ажилтан борлуулалтаасаа урамшуулал авдаг, зуучлагч ХХК нь зуучлалын хөлс авдаг. М З , ЭАИЭ ХХК нь Си ХХК-тай зуучлалын хамтран ажиллах гэрээ байхгүй. , Б, Б нар нь өөрсдөө хүмүүс олж хуурамч гэрээ хийгээд байхад зуучлагч гэх ХХК-ууд уг гэрээнүүдийг байгуулахад ямар үүрэг гүйцэтгээд байгаа нь ойлгомжгүй байна.
Хэргээс харахад зуучлагч нь гэрээнд гарын үсэг зураад мөнгийг нь дансаар авч уг мөнгөнөөсөө Си ХХК-нд шилжүүлсэн идэвхтэй үйлдэл харагдаж байгаа бөгөөд , Б, Б нар хэдэн төгрөг зуучлагчид шилжүүлснээс хэдийг нь авч үлдээд хэдийг нь Си ХХК-нд шилжүүлсэн талаар прокурор ажиллагаа хийгээгүй, шүүх яллагдагч нь хохирогч нарын хохирлын мөнгийг хэрхэн зарцуулсан нь ойлгомжгүй, нотлогдоогүй байгаа учир дүгнэлт гаргуулах хүсэлтийг мөрдөн байцаагч, шат шатны прокурорууд, шүүхэд тавьсан боловч хүсэлтийг хангаагүй нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж, хохирогч нарын эрх ашгийг хуулийн дагуу хамгаалж чадсангүй. Намайг энэ орон сууцанд ороход үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй байсан ба 2021.11.07-ны өдөр Си ХХК-ийн энэ байрыг маргаантай байхад байрны өмчлөгчөөр тогтоосон байна. Намайг хууль бусаар *** тоотыг эзэмшиж байна гэж байрнаас гаргуулах нэхэмжлэлийг Си ХХК нь гаргаж Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэр, 2023.05.05-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэлийг хангаж шийдсэн ба би хяналтын шатны шүүхэд гомдол гаргасны үндсэн дээр МУ-ын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2023.09.19-ны өдрийн 001/ХТ2023/00156 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.14-ны өдрийн 183/Ш32024/03844 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц намайг болон миний хань, үр хүүхдүүдийг минь байрнаас нүүлгэн гаргах болно. Иймд гэмт хэрэг үйлдэж хүмүүсээс залилан авсан мөнгийг Си ХХК, М З , ЭАИЭ ХХК-ийн ажилтнуудын хувийн дансаар хүлээн авч, нягтлан бодох бүртгэл хөтлөлгүй, мөнгө угаасан зэрэг үйлдэлд шударга бөгөөд хууль зүйн үүднээс дүгнэлт хийж, Си ХХК, М З , ЭАИЭ ХХК-аас миний амьдарч буй байрны дугаарт шилжүүлсэн мөнгийг /29,700,000 төгрөг гэж Си ХХК-ийн нягтлан бодогчийн мэдүүлэгт: 21хх 233 талд тусгагдсан/ иргэний хариуцагчаас гаргуулан өгч, хохирогч би болон гэр бүлийн минь зөрчигдсөн эрхийг хамгаалан шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.
Хохирогч Б.Бы өмгөөлөгч Д.Туяа гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт/12-р хуудаст/ “6. Намын шугамаар хямд үнээр байр зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч Б.Бы 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хилл сайд хотхонд байхдаа 60,000,000 төгрөгийг А.Оийн Хаан банкны тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь” гэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь:
Хохирогч Б.Б нь анх цагдаад “А.О нь өөрөө залилуулсан гэдгээ мэдсээр байж надад худал хэлж, миний жирэмсэн, хүүхдээ төрүүлэх хугацаа тулсан/А.От мөнгө шилжүүлснээр хойш 10 хоногийн дараа төлсөн/ хэрэгцээ шаардлагыг маань далимдуулан урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, /Шведэд олон жил хамт нэг өрөөнд амьдарч байсан М-р дамжуулан түүний эгч А.Отэй холбогдсон тул итгэсэн/ зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар нэг байр үлдсэн хамгийн туруунд мөнгөө шилжүүлсэн хунд өгнө гэж байна.” гэж А.О нь Б.Бы хүүхдээ төрүүлэх болчихсон байр хайж байгаа хэрэгцээ шаардлагыг далимдуулан шүүгдэгч Ж.Бад алдсан мөнгөө олж авахдаа ашигласан. Мөн А.О нь залилуулсан гэдгээ мэдээд цагдаад гомдол гаргасан мөртлөө Б.Бд /Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/649 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар нотлогдоно/ “чи наад байраа авсан чинь дээр шүү. Дахиад ийм хямдхан байр олдохгүй шүү” гэж хэлсэн /намайг хууран мэхэлж, надад 60,000,000 төгрөгийн хохирол учруулсан учир гомдолтой байна. Э.С гэх хүнийг огт танихгүй, харьцаж байгаагүй” гэх агуулга бүхий гомдлыг гаргасан бөгөөд өөрийн мэдүүлэгтээ ч мөн адил дурдсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар /1 хх-ийн 229, 13 хх-ийн 138-*** хуудас/ хохирогч Б.Быг шүүгдэгч Э.С залилан мэхэлсэн болох нь тогтоогддоггүй, хохирогч Б.Б нь “би мөнгөө А.Отгончимэгт залилуулан алдсан учир түүнээс нэхэмжилнэ” гэдэг бөгөөд хохирогч Б.Б нь А.О өөрийг нь залилан мэхэлсэн гэж гомдол гаргасаар байхад үүнтэй холбоотой ямар нэгэн ажиллагааг мөрдөгч, прокурор нь хийлгүй орхигдуулсан. Хохирогч А.О нь Б.Баас 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлэн авсан 60.000.000 төгрөгийг өөрт учирсан хохирол хэмээн шүүгдэгч Э.Сос нэхэмжилсэн /13 хх-ийн 138-***/.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.С нь хохирогч Б.Быг залилан мэхэлж 40,000,000 төгрөгийн хохирол учруулсан, харин үлдэгдэл 20,000,000 төгрөгийг А.Оээс нэхэмжлэх эрхтэй гэж дутуу дүгнэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэг нь шүүх хуралдааны явцад уншиж танилцуулсантай зөрүүтэй байна. Учир нь: шүүх хуралдаан нээлттэй явагдсан бөгөөд даргалагч мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.4-т заасан асуудлаар уншиж танилцуулахдаа “Э.С нь хохирогч Б.Бд 40.000,000 төгрөгийн хохирол учруулсан байна. Хохирогч Б.Б нь А.Оээс үлдэгдэл 20,000,000 төгрөгөө нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн” гэж уншиж танилцуулсан боловч бичгээр гарсан шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ талаар дурдаагүй орхигдуулсан, мөн хавсралтын 5-д “хохирогч Б.Бд төлбөл зохих хохирол 57,695,653 төгрөг гэж өөр байдлаар оруулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд гомдлыг хянаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/1176 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.
Хохирогч Б.Аийн өмгөөлөгч Ш.Ганбат гаргасан давж заалдах гомдолдоо: “...Тус шийтгэх тогтоолын гэм буруу болон ял оногдуулсан хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй хэдий ч шүүгдэгч нараас хохирогчид олгох хохирлын тооцоо нь гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, хохирогчоос эд хөрөнгө мөнгийг хүлээн авсан байдал зэрэгт нийцээгүй байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд хохирлыг Э.Баас барагдуулах хүсэлтэй байгаа бөгөөд Б.Аийг залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэхэд Э.Б нь маш идэвхтэй оролцон мөнгийг хүлээж авсан нь 38-р хавтаст хэргийн 27-28 талд Б.Аийн гэрчээр мэдүүлсэн “...тавилга ямар үнэтэй болох вэ үнийг нь мэдвэл тавилгатай нь худалдаж авъя гэхэд Б нь тавилга авсан баримт нь гэрт байгаа гэрт очоод хараад араас чинь хэлье гэсэн...”, “...Б нь сүүлд тавилгынхаа баримтыг үзээд 12 сая төгрөг гэсэн тэгээд ор хувцасны шүүгээ хоёрыг авахгүйгээр 10 сая төгрөгт бодож байсан ...” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 30-р талд гэрч Ч.Дашдэмбэрэлийн гэрчээр мэдүүлсэн Б гэх хүнд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн *** хороо *** плазагийн гадаа машины зогсоол дээр хар өнгийн ланд круйзер 200 маркийн улсын дугаарыг нь мэдэхгүй байна автомашин дотор сууж байгаад 51 сая төгрөгийг бэлнээр 1 сая төгрөгийг Э.Бы Хаан банкны дансанд эхнэр Д.Батцэцэгийн хамт байж байхдаа шилжүүлэн өгсөн. Тэгээд Б гэх хүн мөнгөө аваад яваад өгсөн..., Мөнгө өгөх үед Б манай эхнэр Ба бид 3 л байсан өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 33-р талд гэрч Д.Батцэцэгийн мэдүүлсэн “...автомашины зогсоол дээр нөхөр Ч.Дашдэмбэрэлийн хамт Б гэх хүнд машин дотор байж байхдаа бэлнээр 51 сая төгрөг тэгээд 1 сая төгрөгийг би өөрийн Худалдаа хөгжлийн банкны гэсэн данснаас Э.Бы Хаан банкны гэсэн дансанд интернэт банк ашиглан шилжүүлэн өгсөн ба баримт нь байгаа...”, “...тэгээд бид хоёр мөнгийг Э.Бд өөрт хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 35-36-р талд Э.Бы гэрчээр мэдүүлсэн “...2020 оны 3 дугаар сарын 23-аас 5 дугаар сарын 6-ны хооронд миний Хаан банкны дугаарын дансанд нийт 57,510,000 төгрөг А аас орж ирсэн. Мөн А-гийн ах, эгч нь гээд хүмүүс бэлнээр 50,000,000 төгрөг өгсөн ба 1,000,000 төгрөгийг миний Хаан банкны дугаарын дансаар хийсэн...” гэх мэдүүлэг бусад нотлох баримтуудаар тогтоогддог. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/1176 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирлыг Э.Баас гаргуулж өгнө үү. ...” гэжээ.
Иргэний нэхэмжлэгч ЭД ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.М гаргасан давж заалдах гомдолдоо: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/1176 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ЭД ХХК-аас дараах гомдлыг гаргаж байна. Шийтгэх тогтоолын 196 дугаар тал долоо дугаартай цогцолборт “Иргэний нэхэмжлэгч ЭД ХХК-д хохирол учруулсан үйл баримт нь ЭД ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг /35-р хх-ийн 66/,
- ЭД ХХК-ний 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 80-13-22 дугаартай Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст гаргаж өгсөн тайлбар /35-р хх-ийн 69/,
- Ж хотхоны **, **,**, **, ** тоот байрнуудын засварын ажлын төсөв /35-р хх-ийн 70-79/,
- Ажил гүйцэтгэх гэрээнүүд /35-р хх-ийн 80-96-р тал ... болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.” гэсэн атлаа ЭД ХХК гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна.” гэсэн зөрүүтэй дүгнэлт хийсэн байна.
Шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол нотлох баримтаар тогтоогдсон талаар дүгнэлт хийсэн, цаашлаад компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х гийн мэдүүлэг тайлбар, хохирогч нарын мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэл бүрэн нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-т “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно.” гэж заасны дагуу шийтгэх тогтоолоор иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хангасан тогтоол гаргахаар байна. Иймд тус шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэгч ЭД ХХК-ийн хохирол хор уршгийг эцэслэн шийдвэрлээгүй хэсгийг хүчингүй болгож, манай компанид учирсан 961,300,000 төгрөгийн хохирол, хор уршигтай холбоотой зардлыг энэхүү эрүүгийн хэргийн хамт эцэслэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.
Хохирогч С.Б, Ж.Б, А.Э, Б.Х нарын өмгөөлөгч М.Хувцагаан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч С.Бийн тухайд Э.Стой худ ургийн холбоотой байх үедээ буюу 2018 оны 5 дугаар сард уулзаж хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц олж өгч болно гэсэн учраас итгэж, өөрийн амьдарч байсан хашаа байшин, унаж байсан автомашин, өөрт байсан бэлэн мөнгө болон бусдаас мөнгө зээлж Э.Сд бэлнээр болон дансаар нийт 57.600.000 төгрөгийг өгч, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Т хотхоны *** тоот 4 өрөө орон сууцны түлхүүрийг өгсөн бөгөөд тухайн байр ус алдаад болохгүй болохоор нь “Си” ХХК-ийн менежер н.Бо *** тоотын түлхүүрийг С.Бөд гардуулж өгсөн. Одоог хүртэл тухайн байранд амьдарч байгаа. С.Б Э.С-г байр олоод өгчихлөө гэж итгэсэн. 22 дугаар хавтаст хэргийн 53-55 хуудсанд авагдсан Орон сууц хөлслөх 200401 дугаартай 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан гэрээний агуулга нь Иргэний хуульд заасан орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ юм. Энэ гэрээг “Си” ХХК-ийг төлөөлөн менежер Ч.Б “хөлслүүлэгч”, “хөлслөгч” Б.Х, ЭАИЭ ХХК-ийн М З агентлагийг төлөөлөн Ц.У нар харилцан тохиролцож *** тоот 4 өрөө орон сууцыг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатай, 1 сарын төлбөр 2.100.000 төгрөг гэж байгуулсан байдаг. С.Б хашаа байшин, автомашин, бэлэн байсан мөнгө зэрэг бүх зүйлээ өгөөд 1 жилийн хугацаагаар байр түрээсэлнэ гэж юу байх вэ дээ. Энэ гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байгаа. Учир нь, 2 гэрээ байгаад бөгөөд нэг нь Б.Х гарын үсгийг хуурамчаар зурсан гэрээ, нэг нь Б.Х гарын үсгийг зураагүй гэрээ байдаг. Шинжээчийн дүгнэлтээр Б.Х гарын үсэг зурсан гэрээ нь хуурамч болох нь тогтоогдсон. Энэ гэрээг “Си” ХХК-ийг төлөөлж Ч.Б, ЭАИЭ ХХК-ийн М З агентлагийг төлөөлөн Ц.У нарын хооронд байгуулсан. Тэгэхээр гэрээнд оролцож байгаа талууд нь Ц.У , Ч.Б нар юм. Ц.У , Ч.Б нарын хооронд ***, *** тоот 4 өрөө орон сууцыг түрээслэх гэрээ байгуулаад 27.600.000 төгрөгийг бэлнээр авсан гэх боловч 2 сарын түрээсийн мөнгө 4.200.000 төгрөгийг үлдээгээд 02 дугаар сарын 02-ны өдөр орсон байхад 04 дүгээр сарын 06-ны өдөр гэрээ байгуулсан мэтээр ийм мөнгийг авлаа, барьцаанд нь 1.000.000 төгрөгийг авлаа гэсэн зөрүүтэй гэрээ байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ЭАИЭ ХХК-ийн М З агентлагийг болон “Си” ХХК-ийг иргэний хариуцагчаар татуулах, мөн хохирогч нарын мөнгийг авч цааш нь дамжуулаад мөнгө угааж байж болзошгүй гэсэн үндэслэлээр удаа дараа хүсэлт гаргаж, хүсэлтийг хүлээн авахгүй байсан тул Нийслэлийн прокурорын газарт хүсэлт гаргасны үндсэн дээрээс ЭАИЭ ХХК болон “Си” ХХК-ийг энэ хэрэгт иргэний хариуцагчаар татсан. Гэтэл анхан шатны шүүхээс иргэний хариуцагчаас С.Бийн хохирлыг гаргуулаагүй. Мөн анхан шатны шүүхийн хуралдааны тэмдэглэлд “Э.С С.Бийн өгсөн бүх мөнгийг “Си” ХХК-д өгсөн. Тухайн мөнгийг ЭАИЭ ХХК-ийн М З агентлагийг төлөөлөгч Ц.У Э.Сос бэлнээр юм уу, өөрийн дансаар авч, авсан мөнгөө”Си” ХХК-ийн менежер Ч.Бд бэлнээр болон дансаар өгсөн.
Миний үйлчлүүлэгч нарын зарим нь анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байгаа, зарим нь ирээгүй байна. Тиймээс товчхон үндэслэлээ тайлбарлах боломж олгоно гэж найдаж байна. Хоёрдугаарт, хохирогч Ж.Бын тухайд 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 42.940.000 төгрөгийг бэлнээр болон дансаар Э. Бд өгсөн. Э.Б нь Э.С ТОСК-д хүний нөөцөөр ажилладаг, энэ асуудлыг шийдвэрлэж өгье гээд 25.000.000 төгрөгийг нэмж өгсөн. Нийт 89.700.000 төгрөгийг төлж дуусгасан. Үүний дараа Т хотхоны *** тоот 78 м.кв 3 өрөө орон сууцыг гараашны хамт авахаар болж байрны мөнгө болон зуучлалын хөлс 139.700.000 төгрөгийг төлсөн. Э.Б боломжоороо өгөөрэй гэсэн учраас Хаан банкны дансаар энэ мөнгийг өгсөн гэж мэдүүлсэн. Мөн 2020 оны 1 дүгээр сарын эхээр Э.С холбогдоод хотхонд **** дугаар байрны *** тоот 5 өрөө орон сууцыг 1 метр квадратыг нь 1.150.000 төгрөгөөр зарах байр байна, гарааш 15.000.000 төгрөгөөр зарна авах уу, бид нар яг хажууд нь орцонд нүүж ирсэн байна гэхээр нь зөвшөөрсөн. Эзэн нь манай даргын дүү одоо гадаадад байгаа 3 дугаар сард ирэхээр гэрчилгээг нь гаргаж өгнө гээд урьдчилгаанд нь 80.000.000төгрөгийг шилжүүлэн, *** тоотод 2020 оны 1 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл амьдарсан. Э.С нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байрны үлдэгдэл 125.000.000 төгрөг шилжүүлээрэй гэхээр нь хүргэн ахаасаа 125.000.000төгрөгийг зээлж шилжүүлсэн бөгөөд *** тоот байранд нийт 206.320.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл энэ байр нь бүтэлгүйтээд буцаад Т хотхоны *** тоот од ирсэн. 21 дүгээр хавтас хэргийн 233-234 дүгээр талд авагдсан “Си” ХХК-ийн нягтлан бодогч П.Н-ийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэгт ЭАИЭ ХХК-иар зуучлуулан 26 орон сууцын түрээсийн гэрээ байгуулсан” гэж дурдсан. “Си” ХХК-ийн менежер Ч.Б гэрээг нууцлалын зэрэглэлтэй гэж хэлээд үзүүлдэггүй байсан. *** тоот байранд 2019 онд 17.150.000 төгрөг, 2020 онд 11.650.000 төгрөг нийт 29.040.000 төгрөгийг М З ХХК-ийн түрээсийн төлбөрт төлсөн гэжээ. *** тоот орон сууцны гэрээг н.М гэх хүний нэр дээр байгуулсан. Гэтэл н.М “намайг н.То гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн. Би орж амьдраагүй” гэж мэдүүлдэг. Тиймээс н.М гийн нэрээр төлсөн 29.040.000 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулж өгнө үү гэсэн үндэслэлээр гомдол гаргасан. н.То нь 28, 29 хүнтэй гэрээ байгуулж, 1 гэрээнээс 300.000 төгрөг авдаг. Тэгэхээр энэ дундаас хэдэн төгрөг авах уу, хууль ёсны дагуу энэ мөнгийг авсан гэж үзэх үү, үгүй юу. Мөн н.А гэх хүн гэрээ байгуулж мөнгө авсан. Түүнчлэн Э.С нас барсан дүүгийн нэр дээр гэрээ байгуулж, энэ дундаас мөнгө авсан асуудал байна. Тэгэхээр Ч.Б, Ц.У болон зуучилсан хүмүүс хууль бусаар дундаас нь мөнгө авсан байхад энэ асуудал дээр чихэн дүлий, нүдэн балай өнгөрөөд байна. Гуравдугаарт, хохирогч А.Эы тухайд Э.Б болон түүний эхнэр Э.С, Б.Х нараар дамжуулан Т хотхоноос 126 м.кв 4 өрөө орон сууцыг 173.750.000 төгрөгөөр худалдан авахын тулд 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хооронд бэлнээр болон дансаар нийт 140.520.000 төгрөгийг цувуулан өгсөн. Энэ мөнгийг авснаа Э.Б хүлээн зөвшөөрсөн буюу шүүгдэгч нарын зүгээс мөнгөн дүн дээр маргадаггүй. А.Э нь тухайн байранд одоог хүртэл амьдарч байгаа. Э.С төрсөн дүү Э.С гэх хүн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байр түрээслэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд энэ талаар Ч.Бгаас асуухад нууцлалын гэрээтэй учраас үзүүлэх боломжгүй гээд сүүлд үзэхэд байр түрээслүүлэх гэрээ хийгдсэн байсан. Тэгэхээр энэ гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус юм. Гэрээний нэг тал буюу нас барсан хүн гарын үсэг зурж гэрээ байгуулна гэж юу байх вэ дээ. Тэгэхээр Э.С-г нас барсны дараа гэрээ байгуулсан. Барьцаа төлбөр 2.100.000 төгрөг байхаар байгуулсан гэрээ хавтаст хэрэгт авагдсан.
52.500.000 төгрөгийг иргэний хариуцагч нараас гаргуулах хүсэлтэй байна. Хоёрдугаарт, А.Эд холбогдуулан иргэний хариуцагчаар татагдсан 2 компани шат шатны шүүхэд гомдол гаргаад энэ шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа. Хэрэв энэ мөнгө олдохгүй дээрээ тулбал 5 ам бүл гудамжинд хөөгдөж гарахад бэлэн болсон нөхцөл байдалтай байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хохирлыг иргэний хариуцагч нараас гаргуулж, хохирогч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү. Бичгээр гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. ...” гэв.
Хохирогч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх зүйл байхгүй. Иргэний хариуцагчаас хохирсон мөнгөө гаргуулж авах хүсэлтэй байна. ...” гэв.
Хохирогч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.С шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг болон дансны хуулганы баримтаас харахад Си ХХК-д 4.000.000.000 гаруй төгрөг буюу нийт хохирлын бараг 50 хувийг шилжүүлсэн. Мөн Н-Э ХХК руу 2.000.000.000 төгрөг гаргасан байдаг. Н-Э ХХК-д хэнээс, хэдэн төгрөг, хэзээ шилжүүлсэн гэж шалгаад битүүмжлэгдсэн байгаа мөнгөнөөс төлбөр гаргах нөхцөл нь бүрдээд байдаг. Си ХХК-д үүнээс илүү мөнгө шилжүүлсэн талаарх баримт хэрэгт хавсаргагдсан. Тэгэхээр хохирогч нарын өгсөн мөнгөнөөс хэдэн төгрөг Си ХХК-ийн дансанд орсон, хэн, хэний мөнгө орсон гэдэг асуудлыг тодорхой болгочихвол олон хохирогчийн ядаж 50 хувийнх нь төлбөр төлөгдөнө. Би 5 ам бүлээрээ шүүхийн шийдвэр гарвал байрнаасаа хөөгдөх гээд 5, 6 жил хөөгдөөд амьдарч байна. Тиймээс “Си” ХХК-тай харилцсан санхүүгийн баримтад шинжээч томилуулж, бид нарын хохирлыг иргэний хариуцагчаас гаргуулж өгнө үү. ...” гэв.
Хохирогч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би олон улсын аудитын мэргэжилтэй, АНУ-д дээд болон ерөнхий боловсрол эзэмшсэн. Хөндлөнгөөс харахад “Си” ХХК-ийг дурдахгүй байгаа нь хачирхалтай санагдаж байгаа юм. Учир нь, Э.С, Э.Б нарын дурдсанчлан тухайн мөнгө санхүүгийн ямар нэгэн дансаар дамжсан бол ул мөр гарч байгаа, хаашаа орсныг нь харах ёстой. Үнийн дүн зөрүүтэй байхад нэгдсэн нэг дүгнэлт гаргасан нь сонин байна. “Си” ХХК 2019 оны 01 дүгээр сараас хойш манай гэрт нэг ч удаа орж ирээгүй атлаа асуудал хүндрээд 50, 60 хүн орцны үүдэнд цугларч хэл ам хийж байхад манай гэрт 4, 5 хүн орж ирээд хаалганы гол солино зэргээр бүх зүйлийг өөрчилнө, хууль бусаар манай эзэмшлийн байранд байна, одоо гар гээд маргаан үүсгэсэн. Үүнээс харахад “Си” ХХК 2 жилийн хугацаанд ямар нэгэн арга хэмжээ аваагүй, үйлдэл хийгээгүй атлаа асуудал хүндэрсэн үед гэнэт гарч ирсэн нь надад хачирхалтай байна. Манай байрны гэрээг 2 удаа сунгасан бөгөөд эхний гэрээг Э.С-г хүний амьд байхад, 2 дахь гэрээг Э.С-г нас барсны дараа н.Бо надад “чи Э.Сд хулхидуулчхаж” гээд гэрээг үзүүлж байсан. н.Бо гаас гарсан мөнгө бэлэн мөнгө болоод “Си” ХХК-ийн дансанд орно гэдэг нь мэргэжлийн хүний хувьд харахад ул мөрөө нууж байсан мэт харагдаад байгаа. Яагаад шууд н.О гэх хүн өөрөө мөнгөө аваагүй юм. Санхүүгийн шинжээч өнгөц хандаж дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Би “Си” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж авсан мөнгөний хэмжээнд хохирлоо барагдуулж, өнөөдрийг хүртэл сэтгэл санааны хохирол болон алдагдсан боломж гээд олон зүйлсийн хохирол нэхээгүй, бодит хохирлоо барагдуулахыг хүсэж байгаа. 5 жилийн хугацаанд маш их дарамталж байсан учраас “Си” ХХК-ийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. ...” гэв.
Иргэний нэхэмжлэгч ЭД ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас хохирол учирсан этгээдүүд юм. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ЭД ХХК гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна” гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хохирогч байсан бол хохирогч нарын адил хүснэгтэд нь ороод манай компанийн хохирлыг шийдвэрлэх байсан юм уу. Иргэний нэхэмжлэгч болоод нэхэмжлэлээ гаргахаар хохирлыг шийдвэрлэж болохоо байсан гэдэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэлээс тодорхой харагдахгүй байгаа. Манай компанийн зүгээс 461.300.000 төгрөгийн хохирол гаргуулахаар холбогдох баримтуудаа гаргаж өгсөн бөгөөд 35 дугаар хавтас хэргийн 69-80 дугаар талд авагдсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ЭД ХХК-д хохирол учирсан байна. Хохирол учирсныг тогтоосон баримтууд нь шийдвэрийн үндэслэл болохоор байна” гэсэн дүгнэлтийг хийсэн атлаа учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлээгүй, хохирлоо иргэний шүүхээр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь манай компанийг дахин хохироож байгаа асуудал юм. Иргэний журмаар хохирлоо нэхэмжлэхээр дахин цаг хугацаа, мөнгө зарцуулна. Дарааллын хувьд энэ шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоод шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дууссаны дараагаар гэсэн дараалалд орно. Хоёрдугаарт, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэмж тооцохгүй нь эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэж байна. Жишээлбэл, манай компани 931.000.000 төгрөгөөр хохирсон. Энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцогдоогүй нь хуулийн хийдэл гэж харагдахаар байна. Энэ эрүүгийн гэмт хэргийн хүрээнд 8.000.000.000 төгрөг, 4.000.000.000 төгрөг гэсэн үнийн дүн дурдагдаж байна. Гэтэл манай компани 1.000.000.000 орчим төгрөгийн хохиролтой. Тэгэхээр манай компанийн хохирлын үнийн дүн энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцоогүй нь байснаар шүүгдэгч нарын хохирлын хэмжээ багасах, эрх зүйн байдлаа дээрдүүлэх, ял завших нөхцөл байдалд анхан шатны шүүхийн шийдвэр хүргэсэн гэж үзэж байгаа. Э.С манай компанийг залилсан, ялгаагүй гэмт хэргийн хохирогч, нэхэмжлэл гаргахаараа иргэний нэхэмжлэгч юм. Тиймээс шийтгэх тогтоолд дурдсанчлан хохирол нь тогтоогдож байгаа өнөөдрийн нөхцөл байдалд манай компанийн хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хамт шийдвэрлэж өгнө үү. Нөгөөтэйгөөр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд зааснаар хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдож байвал иргэний нэхэмжлэлийг хамт шийдвэрлэж шийтгэх тогтоол гарах хууль зүйн боломж байгаа тул үүнийг харгалзан үзэж давж заалдах гомдлыг хангаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ж.Бын өмгөөлөгч Б.Гомбо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч давж заалдах гомдол гаргаагүй. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах учраас амьдралын эх үүсвэр болгосон гэх зүйлчлэлийн тухайд бусад өмгөөлөгч нарын саналыг дэмжиж байна. Энэ талаар хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь шалгаагүй буюу амьдралдаа хэрэгцээтэй зүйлд зарцуулсан эсэхийг тодорхой шалгаагүй асуудал дээр бусад өмгөөлөгч нарын байр суурийг дэмжиж оролцож байгаа. ...” гэв.
Хохирогч А.Оийн өмгөөлөгч Ю.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирогч А.Оийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж давж заалдах шатны шүүхийн шатнаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Миний үйлчлүүлэгч А.О нь хэрэг бүртгэлт мөрдөн шалгах ажиллагааны шатнаас дансны хуулгаа гарган өгч нийт төлбөр тооцоо 153.000.000 төгрөг болсон талаар мэдүүлдэг. Хохирогч Б.Бы зүгээс 60.000.000 төгрөг А.Оээр дамжуулж өгсөн гэж дурддаг. Энэ талаар 2 жилийн өмнө Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад эрүүгийн гэмт хэрэг шалгагдаж байгаа гэдэг утгаараа буцсан байдаг. Б.Б гадаад улсад байхдаа найзаараа дамжуулан А.От мөнгө өгөөд А.О нь тухайн мөнгийг Э.С дансанд шилжүүлсэн. Мөн өөрийн төрсөн дүү, эцэг, эхийнхээ мөнгө зэрэг нийт 150.000.000 гаруй төгрөг шилжүүлсэн байдаг. Анхан шатны шүүхээс хохирогч Б.Бд 57.695.653 төгрөг, А.От 129.630.000 төгрөгийн хохирол төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан, хууль зөрчөөгүй, миний үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж байна. Шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэлийн тухайд тайлбаргүй. ...” гэв.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Н-Э ХХК-ийн өмгөөлөгч Т.Багахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс иргэний нэхэмжлэл болон иргэний хариуцагчтай холбоотой асуудлыг бодит байдалд нийцэхгүйгээр шийдвэрлэсэн. Учир нь, 2021 онд Э.С нараас Н-Э ХХК-д нийт 450.000.000 төгрөг шилжиж орсон, 2.000.000 гаруй төгрөг биш бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. 450.000.000 төгрөгийг манай компани цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасны үндсэн дээр хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлуулсан. Энэ үйл баримт нь 2021 оны 4 дүгээр сард болсон. 450.000.000 төгрөг нь Э.Сд залилуулсан хүмүүсийн мөнгө байж болзошгүй учраас яаралтай шилжилт хөдөлгөөнийг хязгаарлуулаад зогсоох арга хэмжээ авсан. Энэ утгаараа манай компани тус хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан. Үүнийг манай компанийн барьсан С апартмент хотхонд хууль бусаар оршин сууж байсан 11 хүнд “та бүхэн энэ байранд хууль бусаар оршин сууж байгаа учраас тухайн байрыг чөлөөлөх ёстой” гэдэг байдлаар мэдэгдсэн. Анхан шатны шүүхээс Н-Э ХХК-ийн дансанд битүүмжлэгдсэн 451.000.000 төгрөгийг бүх хохирогч нарт хувь тэнцүүлэн олгох байдлаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, 2018, 2019, 2020 онд Э.С, Ж.Б, Э.Б нарт мөнгө шилжүүлж байсан хүмүүсийн төлбөрийг хүртэл төлөхөөр болчхоод байгаа юм. Гэтэл 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд Э.С манай компанийн дандсанд 450.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгэхээр шударга ёсны зарчмын үүднээс Э.С манай компани руу мөнгө шилжүүлсэн үеийн хүмүүсийн мөнгийг гаргуулаад үлдсэн мөнгийг иргэний нэхэмжлэгч Н-Э ХХК-д олгох нь зүйд нийцнэ. Учир нь, манай компанийн С апартмент хотхонд нийт 11 айл, 5-8 сарын хугацаанд хэрэглээний зардал болон ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжиж амьдарсан. Энэ талаар манай компани иргэний шүүхэд нэхэмжлэл гаргахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа учраас тухайн шүүхийн шийдвэрээр энэ асуудлаа шийдвэрлүүл гэсэн боловч анхан шатны шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан. Тиймээс манай компани иргэний нэхэмжлэл гаргаж байгаагийн хувьд 307.000.000 төгрөгийг 451.000.000 төгрөгөөс гаргуулах хүсэлтэй байгаа. Хэрэв шүүх ингэж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзвэл “манай компанийн С апартмент хотхонд үндэслэлгүйгээр амьдарсан 11 иргэнээс тухайн мөнгийг нэхэмжлэх эрхтэй” гэдэг байдлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Саруул-Ирээдүй шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Э.С, Э.Б, Ж.Б нарт холбогдох хэрэг өмнө нь давж заалдах шатны шүүхээр 2 удаа хянагдаж хэрэгт авагдсан нотлох баримт болон прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэсэн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаагаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар Э.С, Ж.Б, Э.Б нар нь өөрсдийгөө ТОСК, НОСК-д ажилладаг мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгоод хохирогч нараас мөнгийг нь шилжүүлж авснаар энэ гэмт хэрэг төгссөн. Хохирогч нараас шилжүүлэн авсан мөнгөө цааш хэрхэн зарцуулсан нь энэ гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Хоёрдугаарт, хохирлын хэмжээ бодит гарсан байгаа. Хохирогч тус бүрээс хэдэн төгрөг авсан, тэр нь энэ гэмт хэргийн бодит хохирол юм. Үүнийг тус бүрээр нь нэмж гаргасан хохирлын тооцоо яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан. Мөн өмгөөлөгч нараас шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагатай гэсэн зүйл дурдаж байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.3-д “эдийн засгийн шинжилгээний объектын хувьд эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт гарсан байх”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Эдийн засгийн шинжилгээний объект нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын шаардлага хангасан баримт бичиг байна” гэж заасан тул эдийн засгийн шинжилгээг хийлгэх хууль зүйн үндэслэлгүй. Тиймээс шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй. Хоёрдугаарт, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын тухайд хэрэгт авагдсан баримтаар тухайн үед Э.Б Э.Стой хамтран амьдардаг байсан. Э.С-г ТОСК-д ажилладаггүй гэдгийг мэдсээр байж өөрийн найз нөхөд, хамаатан саданд ажилладаг мэтээр итгүүлж, идэвхтэй үйлдэл гарган хохирогч нараас мөнгийг өөрийн дансаар болон Э.С дансаар авч, хувийн хэрэгцээндээ зарцуулж байсан үйл баримт тогтоогддог. Мөн нэр бүхий 11 хохирогчийн мөнгийг өр төлбөр төлөх, хамт зугаалах,сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулах, ресторан ажиллуулах зэргээр өөрсдийн амьжиргааны эх үүсвэрт зарцуулсан үйл баримтууд тогтоогддог. Тиймээс хэргийн зүйлчлэлийг өөрчлөх боломжгүй. Э.Бы зүгээс хохирлын дүн зөрүүтэй, яллах дүгнэлтэд өөр, шийтгэх тогтоолд өөр байсан гэдэг зүйлийг дурдаж байна. Яллах дүгнэлтэд Э.Стой бүлэглэн 11 удаагийн үйлдлээр бусдад учруулсан хохирол нийт 1.749.900.710 төгрөг, үүнээс төлөгдсөн хохирлыг хассан. Мөн Н-Э ХХК-ийн 451.000.000 төгрөгөөс хохирогч нарт хувь тэнцүүлэн олгосон үнийн дүнг хасаад тухайн үнийн дүнгээс 2 хувааж төлсөн энэ баримтуудыг Э.Б хохирлын үнийн дүнг зөрүүтэй гэсэн зүйл ярьж байна. Хоёрдугаарт, түүний өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү гэсэн тайлбар гаргаж байна. Э.Бы хувьд анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргасан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. ...” гэв.
Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Хохирогч нарын иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч нараас хохирлыг гаргуулъя гэж удаа дараа гомдол гаргаж байгаа асуудлыг ойлгож байна. Энэ гэмт хэрэг 2018 онд эхлээд 6 дахь жилдээ явж байна. Хохирсон иргэдийн хувьд мөнгөө хурдан аргаар олж авах, хохирсон байгаа дээрээ давхар хохирохгүй байх талаар боломжтой бүх байдлаар гомдлоо гаргасан байх. Өмгөөлөгч нарын зүгээс хохирогч нараас мөнгийг бэлнээр, дансаар, хүнээр дамжуулж авсан үйл баримт дээр маргадаггүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нарын мөнгийг дамжуулж бэлнээр авч өгсөн хүмүүс гэрчээр мэдүүлээд энэ үйл баримт нотлогддог. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, харин гэм хорын асуудлаар иргэний нэхэмжлэл хоёрыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Энэ гэмт хэргийн улмаас бодит хохирсон 116 иргэн байгаа. 116 иргэний мөнгийг дансаар, бэлнээр авсан гэм буруутайд тооцогдсон этгээдүүдээс гаргуулах нь зүйтэй. Анхан шатны шүүхээс Э.Б, Ж.Б нарыг хамжигчаар, Э.С-г гүйцэтгэгчээр гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Энэ зүйчлэл зөв, хэргийн бодит байдалд тохирсон гэж үзэж байгаа. Зарцуулалтыг тогтоож өгөхийн тулд мөрдөн шалгах ажиллагаа хийгээд өг, шинжээчийн дүгнэлт гаргуулаад өг гээд байгаа юм. Гэтэл хохирогч нараас бэлнээр өгсөн болон дансаар шилжүүлсэн мөнгө тогтоогдож байхад хохирлыг тогтоох асуудал яригдахгүй. Шүүгдэгч нар энэ их мөнгийг өөрсдөөсөө гаргуулахгүй байх, зарцуулалтай холбоотой асуудлаар тогтоогоод өг, тогтоогоогүй байна гээд байгаа. Гэвч мөрдөн шалгах ажиллагаагаар хохирлыг тогтоосон. Хохирлыг гаргуулах буюу хэнээс хэдэн төгрөг гаргуулах асуудал нь шинжээчийн дүгнэлттэй огт хамааралгүй. Харин гэмт хэрэгт ямар байдлаар хамтран оролцсон, гэмт хэргийн ямар хамтран оролцоо байгаа юм бэ гэдгээр энэ мөнгөнүүдийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ утгаараа шүүгдэгч Э.С дангаараа үйлдлийн 40 хохирогчийн мөнгийг Э.Сос гаргуулсан. Э.Бтай холбоотой асуудал дээр Э.Б, Э.С нар хамтран амьдарч байсан, дундаасаа хүүхэдтэй, тухайн үед Э.Б албан ёсны ажилтай байгаагүй, сүүлд хэрэгт гаргаж өгсөн ажил байдлын тодорхойлолт гэмт хэрэг гарсан цаг хугацаанаас хойш ажиллаж эхэлсэн тодорхойлолт, тухайн цаг хугацаанд Э.Бд албан ёсны орлого байгаагүй. Ресторан ажиллуулж байна, цэцэрлэгийн байр ярьж байна, намын үйл ажиллагааны зардлуудыг ярьж байгаа боловч Э.Б ямар нэгэн орлогогүй хүн байгаа. Э.С ч гэсэн ялгаагүй 4 хүүхэдтэй, энэ гэмт хэргийг шалгаж байх хугацаанд нэмж 3 хүүхэд төрөөд одоо 7 хүүхэдтэй, ажилгүй. Энэ хүмүүсийн үнэтэй байр түрээслэх, гадаад улсад аялах сонгуулийн зардлыг хийх, дээрээс нь хүүхдүүдээ харуулах 2 хүртэлх гэрийн үйлчлэгч ажиллуулж, цалинжуулж байсан зэрэг мөнгөнүүд бүгд хохирогч нарын хохирлын мөнгөний эх үүсвэртэй мөнгөнүүд бөгөөд өөр орлого энэ хүмүүст байхгүй. Тэгэхээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх асуудлыг хувь тэнцүүлж шийднэ гэдэг асуудал яригдаж байгаа. Дээрээс нь амьдралын эх үүсвэр болгосонтой холбогдуулан дээр дурдсан тайлбарыг гаргана. 2018-2021 он хүртэл буюу гэмт хэрэг үйлдэгдсэн 2 жилийн хугацаанд Э.Б, Э.С нар өөрсдөө хөдөлмөрлөөд 8.000.000.000 төгрөгийг олох боломж байхгүй. Энэ талаар ямар нэгэн баримт байхгүй, ямар ч ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Эдгээр хүмүүсийн өмсөж байгаа хувцас, өдөрт идэж байгаа хоол зэрэг амьдралын эх үүсвэр болгож хэрэглээд байгаа бүх зүйл хохирогч нараас авсан хууль бус орлоготой холбоотой. Яагаад 4 хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар татсан юм бэ гэдэг асуудал яригдана. Иргэний нэхэмжлэгч байсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчаар татсан. Хохирогч нар Э.С руу ороод, Э.Б руу ороод дамжаад цаад компани руу ороод байгаа боловч эцсийн дүндээ гэмт хэргийн улмаас олсон орлого компаниуд руу орсон гэдэг үндэслэлээр иргэний хариуцагчаар татсан. Гэхдээ иргэний хариуцагчаар татсан л бол төлнө гэсэн ойлголт байхгүй. Яагаад компаниуд руу хохирогч нарын мөнгө орсон гэхээр Э.С аль нэг компанитай гэрээ байгуулаад, гэрээ нь байр худалдан авна, түрээсэлнэ гэсэн агуулгатай. Гэтэл тухайн компаниуд Э.Стой байгуулсан гэрээнийхээ дагуу мөнгөө авсан, байраа эдгээр хүмүүст гаргаж өгсөн, түлхүүрээ хүртэл өгсөн. Э.С олон түлхүүр авч, хүмүүст байр үзүүлээд таалагдахгүй байна, дараагийнхыг нь авъя гээд хохирогч нар байраа сонгож амьдраад одоог хүртэл зарим хохирогч амьдарч байгаа. Э.Стой юм уу, Э.Бтай залилах гэмт хэрэгт хамтран оролцоод байгаа компани биш, харин гэрээнийхээ дагуу байраа гаргаж өгөөд түрээс юм уу, эсхүл худалдан авах ёстой төлбөрийн урьдчилгаа гэж авч байгаа юм. Тухайн компаниуд өөрсдийн мөнгөөрөө үйл ажиллагаагаа явуулаад байр барьсан учраас түрээсэлнэ, зарна, гэмт хэргийн улмаас хүн хохирчих вий гээд энэ байруудыг хадгалаад байхгүй. Таатай нөхцөлөөр 14, 15 байрыг нэг зэрэг түрээсэлье, 7, 8 байрыг худалдаж авъя гэхээр нь тухайн компаниуд борлуулагчаараа дамжуулан баттай юу, яаж байна гээд бичиг баримтыг нь шалгаад үнэхээр асуудалгүй иргэн байгаа тохиолдолд гэрээгээ байгуулаад мөнгөө авч, байраа өгсөн асуудал байгаа. Анхан шатны шүүхээс иргэний хариуцагч нараас хохирогч нарын төлбөрийг гаргах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн. Харин хохирогч нарын хохироод олон жил болж байгаа нөхцөл байдлыг нь харгалзаад анхан шатны шүүхээс Н-Э ХХК-ийн дансанд байгаа мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн гэж ойлгож байгаа. Мөн хохирогч Б.Бы хохиролтой холбоотой асуудлын тухайд Б.Б 10 дугаар сарын 26-ны өдөр А.Оийн данс руу шилжүүлсэн. Тэгээд А.Оийн данснаас 40.000.000 төгрөг цааш шилжиж байгаа хэр нь 10 дугаар сарын 27-ны өдөр 20.000.000 төгрөг буцаж орж ирсэн нь дансны хуулганаас харагддаг. Үндсэндээ хохирогч байр авах гэж 60.000.000 төгрөг өгсөн буюу 60.000.000 төгрөгөөр хохирсон. Харин А.О 60.000.000 төгрөгийг Э.С руу шилжүүлэх гэж байтал дундаас нь Ж.Б орж ирээд “чи 20.000.000 төгрөгийг аваад үлдчих, 40.000.000 төгрөг шилжүүлчих” гээд Э.С данс руу 40.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгэхээр 40.000.000 төгрөгийн зөрүү гарч ирнэ. Гэтэл хохирогч А.Оийн хувьд өөрийн данснаас шилжүүлсэн учраас Э.С данс руу шилжүүлдэг юм уу, Ж.Бын данс руу шилжүүлдэг юм уу, нийт мөнгөн дүнгээрээ мэдүүлэг өгөөд 150.000.000 төгрөг нэхэмжилсэн асуудал яригдсан гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Тэгэхээр хохирогч Б.Бы 40.000.000 төгрөгийг А.От олгох хохирлоос хасаж тооцсоноор зөв болно. Хохирогч А.О нь өөртөө байр авах гээд байгаа биш, хамаатан садны хүмүүстээ байр авах гээд мөнгөнүүдийг нь нэгтгэж шилжүүлсэн асуудал байгаа учраас энэ дунд мөнгөний тооцооны асуудал гарсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Ж.Б, А.О нар 20.000.000 төгрөг авч үлд гэсэн асуудал дээр маргахгүй байгаа учраас хохирогч А.Оийн нэхэмжилсэн 151.000.000 төгрөгөөс 40.000.000 төгрөгийг хасаж тооцох хэрэгтэй. Яллах дүгнэлтийн хохирлын тооцоонд 20.000.000 төгрөгийг төлөгдсөн гэдэг байдлаар оруулсан юм. Гэвч А.О нийт нэхэмжилсэн 151.000.000 төгрөгөөс хасаж 131.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлдэг. 20.000.000 төгрөгийг хасаж тооцсон байдлаар 131.000.000 төгрөгийг гаргуулах байдлаар шийдэх нь шийдсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Э.С, Э.Б, Ж.Б нарт холбогдох 2102000100068 дугаар эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.
1.1. Шүүгдэгч Э.С нь ганцаараа, үргэлжилсэн үйлдлээр өөрийгөө “Төрийн орон сууцны корпорац, Нийслэлийн орон сууцны корпорац зэрэгт ажилладаг, Монгол Ардын намын шугамаар зэх зээлийн үнээс хямд байр байна, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд оруулна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 2018 оны 01 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд, нэр бүхий 40 хохирогчид 3,181,006,744 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон болох нь:
хохирогч Б.Э “60,000,000 төгрөг” (1-р хх-ийн 130-131), Ч.Б “60,000,000 төгрөг” (1-р хх-ийн 141-142, *** -147), Д.М “20,000,000 төгрөг” (1-р хх-ийн 154-157), Б.П “60,000,000 төгрөг” (1-р хх-ийн 185, 190), Э.Д “30,000,000 төгрөг” (1-р хх-ийн 222-223), Б.Б “60,000,000 төгрөг” (1-р хх-ийн 229), Ш.Б “60,000,000 төгрөг” (1-р хх-ийн 116-117, 121, 123-125), Г.Б-д “52,930,000 төгрөг” (6-р хх-ийн 14-15, 29-р хх-ийн 187), П.Д “174,731,800 төгрөг” (6-р хх-ийн 143-*** ), Э.Э “70,000,000 төгрөг” (7-р хх-ийн 191-197), Ц.Н “20,000,000 төгрөг” (7-р хх-ийн 232-234), М.Э “25,000,000 төгрөг” (8-р хх-ийн 53-58), Б.Ц “90,300,000 төгрөг” (8-р хх-ийн 125-126), Б.Б “27,300,000 төгрөг” (8-р хх-ийн 217-219), Б.Э “220,000,000 төгрөг” (10-р хх-ийн 21-22), Э.Б“53,600,000 төгрөг” (12-р хх-ийн 126-141), Х.Э “20,280,000 төгрөг” (12-р хх-ийн 148-160), З.О “22,000,000 төгрөг” (12-р хх-ийн 167-177), Д.Л “28,600,000 төгрөг” (12-р хх-ийн 184-224), Х.А“39,300,000 төгрөг” (14-р хх-ийн 249-250, 15-р хх-ийн 1-14), Х.О “23,600,000 төгрөг” 15-р хх-ийн 21-41, Б.Э “95,080,000 төгрөг” 15-р хх-ийн 47-77, О.Э “193,000,000 төгрөг” /15-р хх-ийн 120-151/, О.Г “80,950,000 төгрөг” /15-р хх-ийн 157-163, 167-190, 204-205/, Г.Н “355,000,000 төгрөг” /16-р хх-ийн 104-178/, Ф.Ө “25,034,000 төгрөг” /16-р хх-ийн 247-250, 17-р хх-ийн 1-28/, С.Б “57,600,000 төгрөг” /17-р хх-ийн 95-154/, Ц.Ц “65,000,000 төгрөг” /17-р хх-ийн 162-185/, М.Г “19,600,000 төгрөг” /17-р хх-ийн 228-250/, Б.А “235,000,000 төгрөг” /18-р хх-ийн 88-112/, С.Э “15,000,000 төгрөг” /18-р хх-ийн 118-154/, О.У “70,500,000 төгрөг” /19-р хх-ийн 30-63/, Б.Д “40,030,944 төгрөг” /19-р хх-ийн 76-106/, Б.П “58,000,000 төгрөг” /19-р хх-ийн 168-197/, Н.Н “30,000,000 төгрөг” /21-р хх-ийн 64-87/, Г.З “10,000,000 төгрөг” /21-р хх-ийн 96-115/, Б.Ба “31,600,000 төгрөг” /31-р хх-ийн 208-213/, 216-220, Ж.Д “184,970,000 төгрөг” /37-р хх-ийн 61-65, 68-72/, Ц.Б “70,000,000 төгрөг” /37-р хх-ийн 79-81, 83-84/, А.Э “342,000,000 төгрөг” /41-р хх-ийн 20-24, 27-30, 45-48, 56-58, 59-60, 78-80/-ийг тус тус Э.Сд хууртагдан өгч, хохирсон талаараа мэдүүлсэн мэдүүлгүүд,
үйл баримтыг нотолж буй гэрч Ц.О /2-р хх-ийн 60-62/, С.А /6-р хх-ийн 168/, Э.Э /7-р хх-ийн 191-192/,Т.Б /7-р хх-ийн 236/, Ц.Б /7-р хх-ийн 238/, Б.Э /8-р хх-ийн 66/, Д.Б /8-р хх-ийн 219/, Ч.М /30-р хх-ийн 68/, М. /12-р хх-ийн 198/, Ц.И /16-р хх-ийн 119-120/, Х.О /16-р хх-ийн 122/, Б.Э /17-р хх-ийн 8/, М.Г /17-р хх-ийн 237/, Б.Э /30-р хх-ийн 77/, Д.С /30-р хх-ийн 78/, Х.Б /37-р хх-ийн 109-110/, Б.Э /37-р хх-ийн 113-114/, Э.Б /41-р хх-ийн 27-30/, Ж.Даяндорж /41-р хх-ийн 78-80/ нарын мэдүүлгүүд
хохирогч нарын хохирсон мөнгөн дүнг нотолж буй шүүгдэгч Э.Бы Хаан банк дахь тоот /12-р хх-ийн 138-141/, гэрч С.А ын Голомт банкны 5 тоот /6-р хх-ийн 178/, Э.С эзэмшлийн Хаан банкны /21-р хх-ийн 69-70/, Голомт банк дахь П.Дийн эзэмшлийн тоот /6-р хх-ийн 175/, Хаан банкны тоот/1-р хх-ийн 224/, Хаан банкны тоот Б.Б тоот /1-р хх-ийн 230/, Ш.Б гийн Хаан банкны тоот, Я.Ш ийн Хаан банкны тоот /1-р хх-ийн 123-125/, Хаан банкны тоот /6-р хх-ийн 8/, Б.А ын Хаан банкны эзэмшлийн тоот /29-р хх-ийн 189-190/, Э.Э Хаан банк дахь эзэмшлийн тоот /7-р хх-ийн 193-197/, Б.Э ийн эзэмшлийн Хаан банкны тоот /32-р хх-ийн 21/, М.Д Хаан банк дахь тоот /8-р хх-ийн 131-138/, С.О Хаан банк дахь эзэмшлийн тоот /8-р хх-ийн 246-247/, Х.Э ын Хаан банкны эзэмшлийн тоот /12-р хх-ийн 153, 29-р хх-ийн 220/, А.Г Хаан банкны тоот /12-р хх-ийн 216-223/, Х.АнХаан банкны тоот /15-р хх-ийн 8-9/, Б.Э ын Хаан банк дахь, Төрийн банк дахь тоот, Төрийн банк дахь О.Б эзэмшлийн тоот /15-р хх-ийн 53-61/, О.Э ын Хаан банк дахь эзэмшлийн тоот /15-р хх-ийн 31-134/, Н.Н эзэмшлийн Хаан банк дахь тоот /30-р хх-ийн 129/, Төрийн банк дахь тоот О.Г ын эзэмшлийн, Хас банк дахь Б.Ц эзэмшлийн, Хаан банк дахь тоот О.Г ын /15-р хх-ийн 167, 169-189/, Г.Н гийн Хаан банкны эзэмшлийн тоот, Ц.И Хаан банк дахь эзэмшлийн тоот, Ц.П эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны тоот,Худалдаа хөгжлийн банк дахь Б.Э эзэмшлийн тоот /16-р хх-ийн 168-178/, Хаан банк дахь С.Бийн эзэмшлийн тоот /1-р хх-ийн 140-153/, Хаан банк дахь Ц.Ц ийн эзэмшлийн оот, Төрийн банкны тоот /17-р хх-ийн 176-179/, М.Г гийн Хаан банкны тоот /29-р хх-ийн 228,17-р хх-ийн 244/, 29-р хх-ийн 228, 17-р хх-ийн 244/, Б.Аын Хаан банк дахь эзэмшлийн /18-р хх-ийн 112/, О.У Хаан банкны эзэмшлийн тоот /19-р хх-ийн 47-48/, Б.Д гийн Голомт банкны эзэмшлийн тоот, Хаан банкны эзэмшлийн тоот /9-р хх-ийн 95-96/, Хаан банкны тоот Д.С гийн эзэмшлийн /19-р хх-ийн 170, 188-190/, Г.З ын Хаан банк дахь эзэмшлийн тоот /21-р хх-ийн 98-99/, Б.Баын Хаан банкны эзэмшлийн тоот /31-р хх-ийн 216-220/, Эын Бы Хаан банкны дугаар /37-р хх-ийн 165/, Ж.Д Хаан банкны дугаартай /37-р хх-ийн 166-177/, Ц.Ц Хаан банкны тоот /32-р хх-ийн 90/ дансны хуулгууд,
Монгол банкны 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ам.долларын ханшийн лавлагаа/19-р хх-ийн 95, 6-р хх-ийн 155, 184-185, 6-р хх-ийн 155, 184-185/,
“Байр захиалж Х.Э ын 20,000,000 төгрөгийг хүлээлгэн өгөв, хүлээлгэн өгсөн Х.А , хүлээн авсан Э.С 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр” гэсэн тэмдэглэл /12-р хх-ийн 159/,
хохирогч О.Г /15-р хх-ийн 167, 169-189,/ шүүгдэгч Э.С нарын тооцоо нийлсэн акт /15-р хх-ийн 204/,
Э.С бичсэн төлбөр барагдуулах тухай “...2020 оны 7 дугаар сарын 7-нд Б.П Хаан банкны тоот дансаар 58,000,000 төгрөгийг орон сууц эзэмшүүлэх зорилгоор авсан нь үнэн болно” гэх гар бичмэл баримт /30-р хх-ийн 82/,
“Э овогтой д орон сууцны урьдчилгаа төлбөрт 50,000,000 төгрөг бэлнээр өгөв. хүлээн авсан Э.С, хүлээлгэн өгсөн Ж.Д , 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр” гэсэн баримт /37-р хх-ийн 157-158/,
хохирогч А.Эын Голомт банкны 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн ЗГ******** дугаартай 30,000,000 төгрөгийн /41-р хх-ийн 45-48/, иргэн Ц.Отгоны Хаан банкны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ******** дугаартай 30,000,000 төгрөгийн хэрэглээний /41-р хх-ийн 49-55/ тус тус зээлийн гэрээ,
2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 174 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” /41-р хх-ийн 56-58/,
хохирогч Г.Б-д 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 20,500,000 төгрөг шилжүүлсэн талаарх шилжүүлгийн гүйлгээний баримт /6-р хх-ийн 7/,
Э.Сос хохиролд 40,000,000 төгрөг буцаан өгсөн Хаан банкны тоот дансны хуулга /С.Бы дансаар шилжүүлсэн/ /29-р хх-ийн 237-239/,
хөрөнгийн үнэлгээний тайлангууд: “Т эс” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 295 дугаартай “Волво маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл 51,000,000 төгрөг, **** улсын дугаартай хөргүүртэй чиргүүл 27,000,000 төгрөг” /8-р хх-ийн 223-224/, “ЭЭ” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 22/06 дугаартай “...хохирогчийн эд хогшлыг нийт 24,534,000 төгрөг” /31-р хх-ийн 184-188/,
мөрдөгчийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр **** улсын дугаартай цагаан өнгийн хөргүүртэй 27,000,000 төгрөгийн үнэ бүхий чиргүүлийг хохирогч Г.Бд хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /9-р хх-ийн 5-7/,
2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн “Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр байрны * дүгээр давхарт байрлах *** тоот орон сууц худалдан авахад дансаар төлсөн болно. Э.С, Э.Б нарт 28,600,000 төгрөг өгсөн. Төлбөр хүлээн авсан Э.С” гэсэн гэрээ /12-р хх-ийн 209/,
төлбөр барагдуулах баримт: 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн “Миний бие Д.Л 2020 онд 29,000,000 төгрөгийг авсан нь үнэн болно. Энэ мөнгийг 2021 оны 3 дугаар сарын 10-ны дотор талж барагдуулна” /12-р хх-ийн 210/, 2021 оны 02 дугаар сарын 7-ны өдрийн: “Э.С, Э.Б бид Х.А, Ч.Т нарт 230,000,000 төгрөгийн өглөгтэй болно. Дээрх төлбөрийг 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр төлж барагдуулна. Төлбөр гүйцэтгэгч Э.С, Э.Б. ” /15-р хх-ийн 41/,
2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Э.С нь Н.Н мөнгө авсан талаар 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд нийт 315,000,000 төгрөгийг иргэн Э.С авсан нь үнэн болно. Иргэн Г.Н , Ц.И нь өгсөн нь үнэн болно. Хүлээн зөвшөөрсөн Э.С” /16-р хх-ийн 126/, 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр төлбөр барагдуулах “Миний бие Э.С 2021 оны 3 дугаар сарын 1-нд Н-д мөнгө өгөх нь үнэн болно. Хариуцагч Э.С; Э.Б бид Н-д 355,000,000 төгрөгийн өглөгтэй болно” гэх баримт /16-р хх-ийн 127-128/,
Р-2 хотхоны байрны доторх гэрэл зураг /17-р хх-ийн 15-28/,
хохирогч С.Бийн Тоёота приус-20 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 6 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр 7,806,913 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /17-р хх-ийн 126-130/,
“Миний бие М.Г 19,600,000 төгрөгийг авсан нь үнэн болно. Энэхүү төлбөрийг 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлж дуусгах болно” гэх гараар бичсэн төлбөр барагдуулах тухай баримт /17-р хх-ийн 245/,
хохирогч С.Э “Орон сууц хөлслөх гэрээний хуулбар, эд хөрөнгө хүлээлцэх акт” /18-р хх-ийн 129-135/,
Төлбөр барагдуулах тухай “...Миний бие 2020 оны 7 сарын 6-нд О.У ас тоот дансаар 70,500,000 авсан нь үнэн. Үүнээс 8,000,000 төгрөгийг буцааж. Нийт 62,500,000 төгрөг өгөх нь үнэн. Энэхүү мөнгөө 2021 оны 3 дугаар сарын 10-нд барагдуулж дуусна” гэх гар бичмэл баримт /19-р хх-ийн 175/,
иргэний нэхэмжлэгч Ц.Ц /32-р хх-ийн 85/, гэрч П.Д /6-р хх-ийн 143-*** /, С.А /6-р хх-ийн 168/ нарын мэдүүлгүүд,
иргэний нэхэмжлэгч Н-Э ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн Б/** дугаартай 11 орон сууц худалдах худалдан авах гэрээ /9-р хх-ийн 158-174/,
Н-Э ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн Б/** дугаартай 5 орон сууц худалдах худалдан авах гэрээ болон итгэмжлэл /9-р хх-ийн 150-153/,
иргэний нэхэмжлэгч Н-Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б-ийн мэдүүлэг /28-р хх-ийн 38, 2-р хх-ийн 49/, ТУЗ-ийн дарга Ц.О гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 56-57, 61/,
Н-Э ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн 11, 12 дугаартай гэрээ цуцлах тухай албан тоот /2-р хх-ийн 53-54/,
Н-Э ХХК болон нарын хооронд байгуулсан Б/** , Б/** тоот гэрээ, Б/** -01 тоот хэлцлийн дагуу төлбөр төлөлтийн талаарх дэлгэрэнгүй тооцоо /2-р хх-ийн 63/,
иргэний нэхэмжлэгч ЭД ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х гийн мэдүүлэг /35-р хх-ийн 66/,
ЭД ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 80-13-22 дугаартай Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст гаргаж өгсөн тайлбар /35-р хх-ийн 69/,
Ж хотхоны **, **,**, **, ** тоот байрнуудын засварын ажлын төсөв /35-р хх-ийн 70-79/, ажил гүйцэтгэх гэрээнүүд /35-р хх-ийн 80-96/,
иргэний нэхэмжлэгч Н.Б ын мэдүүлэг /33-р хх-ийн 187-191/,
иргэний нэхэмжлэгч Си ХХК-ийн төлөөлөгч А.С гийн мэдүүлэг /32-р хх-ийн 169/, Си ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 49/22 дугаартай Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст гаргасан хүсэлт /32-р хх-ийн 125/,
Си ХХК-аас гаргаж өгсөн “Э.Стой холбоотой эрүүгийн хэрэгт Си ХХК-д учирсан хохирол, түрээсийн төлбөр, алданги” гэх тооцооны хүснэгт /32-р хх-ийн 125/,
байр түрээслэх, түрээслүүлэх гэрээнүүд /32-р хх-ийн 127-162/,
иргэний нэхэмжлэгч О.Б ийн мэдүүлэг /33-р хх-ийн 195-198/,
иргэний нэхэмжлэгч ЭАИЭ ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.У мэдүүлэг /2-р хх-ийн 32, 35-р хх-ийн 106-107/,
Ц.У мөрдөн шалгах ажиллагаанд үед гэрчээр өгсөн мэдүүлэг /32-р хх-ийн 53-54/,
иргэний нэхэмжлэгч Э.Ш ын мэдүүлэг /29-р хх-ийн 172/,
“Р” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн **/15-1 тоот “**** улсын дугаартай Тоёота Приус маркийн суудлын зориулалттай, 2005 онд үйлдвэрлэгдсэн, 2016 онд Монгол Улсад орж ирсэн, мөнгөлөг өнгийн авто машиныг Ч.Б ын нэр дээр шилжүүлж өгнө үү” гэх тодорхойлолт /29-р хх-ийн 177/ зэрэг нотлох баримтуудаар,
1.2. Шүүгдэгч Э.С, Э.Б нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд нэр бүхий 40 хохирогчид 1,749,900,710 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Д.Д “120,000,000 төгрөг” /6-р хх-ийн 244-245/, Б.А “81,400,000 төгрөг” /6-р хх-ийн 73-77, 10-р хх-ийн 119-122/, Б.И “133,000,000 төгрөг” /9-р хх-ийн 125, 103-120/, Б.Х “80,000,000 төгрөг” /11-р хх-ийн 62-81/, А.Ц “85,000,000 төгрөг” /13-р хх-ийн 172-204/, М.Г “232,000,000 төгрөг” /13-р хх-ийн 206-235/, А.Э “140,750,000 төгрөг” /15-р хх-ийн 233-250, 16-р хх-ийн 1-9/, Ж.Б “346,020,000 төгрөг” /16-р хх-ийн 56-95/, Б финанс ББ /Л.У/ “184,220,710 төгрөг” /26-р хх-ийн 154-160/, У.А “240,000,000 төгрөг” /28-р хх-ийн 210, 226-227/, Б.А “107,510,000 төгрөг” /38-р хх-ийн 14-19, 24-25, 37-40/ -ийг тус тус Э.С, Э.Б нарт хууртагдан өгч, хохирсон талаараа мэдүүлсэн мэдүүлгүүд,
үйл баимтыг нотолж буй гэрч Б.М /7-р хх-ийн 5/, Б.С /7-р хх-ийн 15-16, 18/, Ч.Туяа /30-р хх-ийн 24/, Б.Дэ /26-р хх-ийн 162/, Б.М /28-р хх-ийн 235-236/ нарын мэдүүлгүүд,
Д.Д , Б.М /6-р хх-ийн 238-242/, Б.А /30-р хх-ийн 6/, Б.А Хаан банкны эзэмшлийн тоот /6-р хх-ийн 118-119/, Б.Э эзэмшлийн тоот /6-р хх-ийн 122-123/, Б.И Голомт банкны эзэмшлийн тоот, Э.С эзэмшлийн Хаан банкны тоот /9-р хх-ийн 104-120/, А.Ц Хаан банкны эзэмшлийн тоот /13-р хх-ийн 196-201/, А.Эы Хаан банкны эзэмшлийн тоот /15-р хх-ийн 249-250, 16-р хх-ийн 4/, А.Эы Чингис хаан банкны эзэмшлийн тоот /16-р хх-ийн 5/, Ж.Бын Хаан банкны эзэмшлийн тоот /16-р хх-ийн 72-85/, Э.Бы эзэмшлийн Хаан банкны тоот /16-р хх-ийн 87/ Б.Аийн эзэмшлийн Хаан банкны тоот /38-р хх-ийн 15-18/, Худалдаа хөгжлийн банкны тоот /38-р хх-ийн 31/ дансны хуулгууд,
Хан-Уул дүүргийн **-р хороо, **** байр, ** тоот нь З.А , Д.А нарын нэр дээр бүртгэлтэй талаарх Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /6-р хх-ийн 111/,
“К-Э ” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Лексус-450 маркийн **** улсын дугаартай 2009 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгийн тээврийн хэрэгсэл нь 38,000,000 төгрөгийн үнэлгээтэй тухай хөрөнгийн үнэлгээний тайлан /9-р хх-ийн 140-141/,
Н-Э ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн Б/** дугаартай 11 /9-р хх-ийн 158-174/, 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн Б/** дугаартай /9-р хх-ийн 150-153 орон сууц худалдах, худалдан авах гэрээ,
2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б.И , Э.Б нарын **** улсын дугаартай Лексус маркийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /31-р хх-ийн 151-154/,
2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны данснаас Б финанс ББ эзэмшлийн харилцах дансанд 15,000,000 төгрөгийг Б-аас гэсэн утгатайгаа шилжүүлсэн, мөн С.Г эзэмшлийн тоот харилцах данснаас 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 45,000,000 төгрөг Бд гэсэн утгатай шилжүүлсэн баримт /11-р хх-ийн 92/,
төлбөр барагдуулах тухай баримтууд: “2019 оны 3 дугаар сард 90,000,000 төгрөг авсан. 2021 оны 3 дугаар сарын 10-нд төлж барагдуулж дуусна. /11-р хх-ийн 96/, “...Миний бие 85,000,000 төгрөг авсан, 2021 оны 3 сарын 10-ны дотор төлж барагдуулж дуусгана” /13-р хх-ийн 203/,
Худалдах, худалдан авах гэрээгээр хийсэн 2021 оны 03 дугаар сарын 3-ны өдрийн Э.С, Э.Б бид М.Г ас 78,000,000 төгрөгийн төлбөрийг хүлээн авсан гэсэн баримт /13-р хх-ийн 234/,
“Э.А миний бие Б.А гэдэг хүнээр дамжуулж 180,000,000 төгрөгийг хэд хэд хувааж авсан.” гэсэн баримт /13-р хх-ийн 235/,
2021 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн Ж.Б нь “Э.Сд 330,000,000 төгрөг өгснөөс Т хотхоны 29 дүгээр байрны *** тоот гражийн хамт 200,000,000 төгрөгөөр худалдан авч, үлдэгдэл 130,000,000 төгрөгийг буцаан авахаар тохиролцов.” гэсэн баримт/16-р хх-ийн 86/,
2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1/**** дугаартай “Б финанс” ББ болон иргэн Э.Б нарын хооронд 220,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд **** улсын дугаартай Тоёота ланд круйзер маркийн тээврийн хэрэгсэл барьцаалсан зээлийн гэрээ /26-р хх-ийн 141-***/,
“Б финанс” ББ -ын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 21/**** дугаартай Авто тээврийн үндэсний төвд “**** улсын дугаартай Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг иргэн Э.Бы нэр дээр шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлт, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 21/**** дугаартай Авто тээврийн үндэсний төвд “**** улсын дугаартай Тоёота ланд круйзер маркийн тээврийн хэрэгслийг иргэн Э.Бы нэр дээр шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлт /26-р хх-ийн 151-152/,
“...2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Н-Э ХХК-д миний бие Э.Б А аас 120,000,000 төгрөгийг тус компанид надаар дамжуулж өгсөн нь үнэн болно...” гэх хүсэлт /38-р хх-ийн 19/,
иргэний нэхэмжлэгч Ц.Ц /32-р хх-ийн 85/, гэрч П.Д /6-р хх-ийн 143-*** /, С.А /6-р хх-ийн 168/ нарын мэдүүлгүүд,
иргэний нэхэмжлэгч Н-Э ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн Б/** дугаартай 11 орон сууц худалдах худалдан авах гэрээ /9-р хх-ийн 158-174/,
Н-Э ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн Б/** дугаартай 5 орон сууц худалдах худалдан авах гэрээ болон итгэмжлэл /9-р хх-ийн 150-153/,
иргэний нэхэмжлэгч Н-Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б-ийн мэдүүлэг /28-р хх-ийн 38, 2-р хх-ийн 49/, ТУЗ-ийн дарга Ц.О гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 56-57, 61/,
Н-Э ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн 11, 12 дугаартай гэрээ цуцлах тухай албан тоот /2-р хх-ийн 53-54/,
Н-Э ХХК болон Э.А нарын хооронд байгуулсан Б/** , Б/** тоот гэрээ, Б/** -01 тоот хэлцлийн дагуу төлбөр төлөлтийн талаарх дэлгэрэнгүй тооцоо /2-р хх-ийн 63/,
иргэний нэхэмжлэгч ЭД ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х гийн мэдүүлэг /35-р хх-ийн 66/,
ЭД ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 80-13-22 дугаартай Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст гаргаж өгсөн тайлбар /35-р хх-ийн 69/,
Ж хотхоны **, **,**, **, ** тоот байрнуудын засварын ажлын төсөв /35-р хх-ийн 70-79/, ажил гүйцэтгэх гэрээнүүд /35-р хх-ийн 80-96/,
иргэний нэхэмжлэгч Н.Б ын мэдүүлэг /33-р хх-ийн 187-191/,
иргэний нэхэмжлэгч Си ХХК-ийн төлөөлөгч А.С гийн мэдүүлэг /32-р хх-ийн 169/, Си ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 49/22 дугаартай Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст гаргасан хүсэлт /32-р хх-ийн 125/,
Си ХХК-аас гаргаж өгсөн “Э.Стой холбоотой эрүүгийн хэрэгт Си ХХК-д учирсан хохирол, түрээсийн төлбөр, алданги” гэх тооцооны хүснэгт /32-р хх-ийн 125/,
байр түрээслэх, түрээслүүлэх гэрээнүүд /32-р хх-ийн 127-162/,
иргэний нэхэмжлэгч О.Б ийн мэдүүлэг /33-р хх-ийн 195-198/,
иргэний нэхэмжлэгч ЭАИЭ ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.У мэдүүлэг /2-р хх-ийн 32, 35-р хх-ийн 106-107/,
Ц.У мөрдөн шалгах ажиллагаанд үед гэрчээр өгсөн мэдүүлэг /32-р хх-ийн 53-54/,
иргэний нэхэмжлэгч Э.Ш ын мэдүүлэг /29-р хх-ийн 172/,
“Р” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн **/15-1 тоот “**** улсын дугаартай Тоёота Приус маркийн суудлын зориулалттай, 2005 онд үйлдвэрлэгдсэн, 2016 онд Монгол Улсад орж ирсэн, мөнгөлөг өнгийн авто машиныг Ч.Б ын нэр дээр шилжүүлж өгнө үү” гэх тодорхойлолт /29-р хх-ийн 177/ зэрэг нотлох баримтуудаар,
1.3. Шүүгдэгч Э.С, Ж.Б нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сараас 2021 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд нэр бүхий 52 хохирогчид 3,372,340,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:
хохирогч М.Б “15,000,000 төгрөг” /9-р хх-ийн 62, 69/, Б.С “35,000,000 төгрөг” /10-р хх-ийн 181-182/, С.Э “15,000,000 төгрөг” /10-р хх-ийн 231-238, 11-р хх-ийн 1-10/, М.Д “30,000,000 төгрөг” /11-р хх-ийн 22-31/, Г.О “25,280,000 төгрөг” /11-р хх-ийн 128-138/, Ж.А “15,000,000 төгрөг” /11-р хх-ийн 156-159/, Э.Ц “47,000,000 төгрөг” /11-р хх-ийн 177-185/, Х.М “365,000,000 төгрөг” //11-р хх-ийн 212-245, 12-р хх-ийн 1-38, Р.Э “38,280,000 төгрөг” /12-р хх-ийн 37-65/, Х.Д “233,000,000 төгрөг” /1-р хх-ийн 176, 178, 180, 12-р хх-ийн 73-120/, Х.А “184,600,000 төгрөг” /12-р хх-ийн 232-250, 13-р хх-ийн 1-110/, А.О “111,950,000 төгрөг” /13-р хх-ийн 118-***/, О.А “35,280,000 төгрөг” /13-р хх-ийн 145-171/, Н.Д “25,280,000 төгрөг” /13-р хх-ийн 236-250, 14-р хх-ийн 1-15/, З.П “63,000,000 төгрөг” /14-р хх-ийн 24-35/, Д.Б “268,000,000 төгрөг” /14-р хх-ийн 41-120/, Н.Э “60,280,000 төгрөг” /14-р хх-ийн 128-139, 140-158, 35-р хх-ийн 115/, А.Э “21,410,000 төгрөг” /14-р хх-ийн 164-167, 179-187/, Ц.Э “30,280,000 төгрөг” /14-р хх-ийн 194-195, 199-222/, Ж.А “17,000,000 төгрөг” /14-р хх-ийн 230-243/, Т.Д “211,490,000 төгрөг” /15-р хх-ийн 85-113/, Ж.А “20,120,000 төгрөг” /15-р хх-ийн 215-226/, Ш.Т “30,000,000 төгрөг” /16-р хх-ийн 20-48/, Б.Б “20,000,000 төгрөг” /16-р хх-ийн 188-209/, Ч.Б “13,730,000 төгрөг” /17-р хх-ийн 38-63/, С.У “25,280,000 төгрөг” /17-р хх-ийн 73-87/, Д.А “26,280,000 төгрөг” /17-р хх-ийн 196-219/, Ц.А “30,280,000 төгрөг” /18-р хх-ийн 9-32/, М.Т “36,000,000 төгрөг” /18-р хх-ийн 41-59/, Н.Ц “130,000,000 төгрөг” /19-р хх-ийн 209-229/, Л.Г“173,500,000 төгрөг” /19-р хх-ийн 242-250, 20-р хх-ийн 1-40/, Н.Г “43,000,000 төгрөг” /20-р хх-ийн 131-133/, Б.Т “123,000,000 төгрөг” /20-р хх-ийн 143-***/, С.А “17,000,000 төгрөг” /20-р хх-ийн 136-137/, Б.С “35,000,000 төгрөг” /20-р хх-ийн 150-151/, Л.Н “47,000,000 төгрөг” /21-р хх-ийн 30-54, 48/, Ц.Б “55,000,000 төгрөг” /21-р хх-ийн 164-179/, С.Цо “65,280,000 төгрөг”/ 25-р хх-ийн 225-226, 227-236/, З.Э “15,460,000 төгрөг” /27-р хх-ийн 100-102/, 112, Б.Н “124,000,000 төгрөг” /33-р хх-ийн 33-34, 88-93, 97-98/, Н.Б “30,000,000 төгрөг” /33-р хх-ийн 162, 167-170, 174-175//, Ч.Г “35,000,000 төгрөг” 33-р хх-ийн 180-183/, Ж.А “75,000,000 төгрөг” /21-р хх-ийн 223-231, 34-р хх-ийн 49-52, 59-60/, Ц.П “25,280,000 төгрөг” /34-р хх-ийн 107, 113-115, 118-119/, О.Б “59,500,000” /34-р хх-ийн 180, 184-186/, Б.Н “30,000,000 төгрөг” /34-р хх-ийн 190-194/, С.О “37,000,000 төгрөг” 3/4-р хх-ийн 205-207, 209-210, 35-р хх-ийн 52/, О.Э “42,000,000 төгрөг” /34-р хх-ийн 219-221, 35-р хх-ийн 54, 56-57/, Б.Б “80,000,000 төгрөг” //34-р хх-ийн 235-237, 35-р хх-ийн 60/, Н. “14,000,000 төгрөг” /34-р хх-ийн 247-249/, Э.Б.А “37,500,000 төгрөг” /35-р хх-ийн 18-20, 22/, Д.Б “30,000,000 төгрөг” /35-р хх-ийн 28/ -ийг тус тус Э.С, Ж.Б нарт хууртагдан өгч, хохирсон талаараа мэдүүлсэн мэдүүлгүүд,
үйл баримтыг нотолж буй гэрч Т.Д /10-р хх-ийн 186/, Д.Ж /11-р хх-ийн 161/, Ц.Ж /12-р хх-ийн 48/, С.Б /30-р хх-ийн 24/, Ч.Т /13-р хх-ийн 96/, О.Б /14-р хх-ийн 209/, А.А /14-р хх-ийн 211-212/, Т.М /16-р хх-ийн 35/, Ч.Б /18-р хх-ийн 20/, Б.Д /30-р хх-ийн 66/, Н.Б /21-р хх-ийн 48/, А.М /31-р хх-ийн 230/, Д.Д /33-р хх-ийн 100/, Ж.Ө /33-р хх-ийн 209/, О.Б /34-р хх-ийн 67-68/, О.Б /34-р хх-ийн 130-131/, Б.Ц /34-р хх-ийн 239/, А.Б /30-р хх-ийн 54/, Г.Ш /31-р хх-ийн 157-158/, М.Д /31-р хх-ийн 248-249/ нарын мэдүүлгүүд,
Хаан банкны Ж.Бын тоот /9-р хх-ийн 64, 14-р хх-ийн 154-157, 16-р хх-ийн 48/, М.Б Хаан банкны тоот /9-р хх-ийн 65/, Ж.Бын эзэмшлийн Хаан банкны тоот/10-р хх-ийн 195, 12-р хх-ийн 91-120, 15-р хх-ийн 216, 33-р хх-ийн 115-121/, С.Эгийн эзэмшлийн Хаан банкны тоот /11-р хх-ийн 2/, М.Д ы эзэмшлийн Хаан банкны тоот /11-р хх-ийн 24/, Г.О ын эзэмшлийн тоот /30-р хх-ийн 115/, Ж.А эзэмшлийн Хаан банкны тоот /11-р хх-ийн 168/, Э.Ц ын Хаан банкны тоот /11-р хх-ийн 199-200/, 11-р хх-ийн 195/, Х.М гийн эзэмшлийн Хаан банкны тоот /11-р хх-ийн 233-244/, Х.М эзэмшлийн Хаан банкны тоот /1-р хх-ийн 165/, Р.Э ы Хаан банкны тоот /12-р хх-ийн 59/, Ц.Ж Хаан банкны тоот /12-р хх-ийн 60/, хохирогч Х.А ийн эзэмшлийн Хаан банкны тоот /13-р хх-ийн 21-45, 82-97/, А.Оийн эзэмшлийн Хаан банкны тоот /13-р хх-ийн 138/, О.А ийн эзэмшлийн Хаан банкны тоот /13-р хх-ийн 168/, Н.Д гийн эзэмшлийн Хаан банкны тоот /13-р хх-ийн 245-246/, Д.Б гийн эзэмшлийн Хаан банкны тоот /14-р хх-ийн 72-109/, Э.Э эзэмшлийн Хаан банкны тоот /14-р хх-ийн *** , 150-152/, Э.Бы эзэмшлийн тоот, Э.С эзэмшлийн тоот /14-р хх-ийн 154-157/, Э.Э эзэмшлийн Хаан банкны тоот /14-р хх-ийн *** , 150-152/, М.И эзэмшлийн Хаан банкны тоот /30-р хх-ийн 221-222/, Ц.Д ийн эзэмшлийн Хаан банкны тоот /14-р хх-ийн 220/, Г.Б эзэмшлийн Хаан банкны тоот /14-р хх-ийн 243/, Т.Д ын эзэмшлийн Хаан банкны тоот, С.Ө эзэмшлийн тоот /30-р хх-ийн 119-121 Т.М гийн эзэмшлийн Хаан банкны тоот /16-р хх-ийн 43/, Б.Б эзэмшлийн Хаан банкны тоот /16-р хх-ийн 192/, Х.А ийн эзэмшлийн Хаан банкны тоот /17-р хх-ийн 53-59/, С.У ын эзэмшлийн Хаан банкны тоот /17-р хх-ийн 84-85/, Д.А ийн эзэмшлийн Хаан банкны тоот /17-р хх-ийн 215-219/, М.М эзэмшлийн Хаан банкны тоот /30-р хх-ийн 219/, М.О Хаан банкны тоот /18-р хх-ийн 29/, хохирогч М.Т гийн эзэмшлийн Хаан банкны тоот /18-р хх-ийн 52/, М.Н /хохирогч М.Т гийн эгч/-ийн эзэмшлийн Голомт банкны тоот /18-р хх-ийн 53/, Н.Ц гийн Хаан банкны болон тоот, Л.О Хаан банкны тоот /19-р хх-ийн 220-228/, Л.Г эзэмшлийн Хаан банкны тоот /20-р хх-ийн 20-38/, Б.Т ын эзэмшлийн Хас банкны тоот /30-р хх-ийн 127/, Хаан банкны тоот /20-р хх-ийн 191-195/, С.А ын эзэмшлийн Хаан банкны тоот /20-р хх-ийн 188-190/, Б.С ын эзэмшлийн тоо, Н.Г гийн Хаан банкны тоот /20-р хх-ийн 188-199, 21-р хх-ийн 1-7/, Н.О эзэмшлийн Хаан банкны тоот /31-р хх-ийн 199/, Н.Б н Хаан банкны /21-р хх-ийн 30-34/, Ц.Б гийн эзэмшлийн Хаан банкны тоот /21-р хх-ийн 173-174/, С.Цо гийн эзэмшлийн Хаан банкны тоот /25-р хх-ийн 232-236/, З.Э ын эзэмшлийн Хаан банкны тоот /26-р хх-ийн 102/, Б.Н ийн эзэмшлийн Хаан банкны тоот /33-р хх-ийн 88-93, 111-113/, Б.Б эзэмшлийн Хаан банкны тоот /33-р хх-ийн 223-234/, Ж.А ын эзэмшлийн Хаан банкны /34-р хх-ийн 51-52/, Ц.П гийн эзэмшлийн Хаан банкны тоот /34-р хх-ийн 118, 135/, С.О ы эзэмшлийн Хаан банкны тоот /34-р хх-ийн 209-210/, Ж.Ц эзэмшлийн Хаан банкны тоот /24-р хх-ийн 225-229/, О.Э ийн эзэмшлийн Хаан банкны 0 тоот /35-р хх-ийн 57/, О.Б ын эзэмшлийн Хаан банкны тоот /34-р хх-ийн 241/, Н.Со эзэмшлийн Хаан банкны тоот /35-р хх-ийн 10/, Э.Б.Аын эзэмшлийн Хаан банкны тоот /35-р хх-ийн 22/ дансны хуулга, шилжүүлгийн баримтууд,
“хохирогч Г.О нь байрны урьдчилгаа болох 25,000,000 төгрөгийг иргэн Ж.Б гэдэг хүнд 2019 оны 2 дугаар сарын 16-нд хэлснээр нь хүлээлгэн өгөв. Хүлээн авсан Ж.Б” гэсэн мөнгөн хүлээлцсэн тэмдэглэл /11-р хх-ийн 148/,
төлбөр барагдуулах тухай баримт : “2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр нэр бүхий 22 айлуудаас авсан төлбөрийг барагдуулж дуустал сунгаж өгнө үү. Сунгасан төлбөрийг Э.С, Ж.Бын хамт төлж барагдуулна...” /11-р хх-ийн *** -147/, “Миний бие Э.А 2019 оны 01 дүгээр сарын 28-нд 29,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 18,000,000 төгрөг тоот дансанд авсан. Энэхүү төлбөрийг 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулна” /11-р хх-ийн 198/, “Ж овогтой Б миний бие Эг овогтой Ц2019.1.28-нд тоот дансаар 29 сая төгрөг авсан нь үнэн болно. Хорооллын Хаан банк 2021.3.3-ны өдөр” /11-р хх-ийн 199/, 2021 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн “Э , Эын Б бид Х.А, Ч.Т нарт 230,000,000 төгрөгийн өглөгтэй болно. Дээрх төлбөрийг 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр төлж барагдуулна” /13-р хх-ийн 5/, 2021 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн” Иргэн Д.Б миний бие 2020 оны 10 дугаар сарын 10-29-ний өдрийн хооронд иргэн Э.А д 268,000,000 төгрөг орон сууц худалдан авах зориулалтаар өгсөн болно. Э.С миний бие энэхүү төлбөрийг 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр төлж барагдуулах баталгаа гаргаж байна.” /14-р хх-ийн 120/, “2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн “Ж.Б миний бие А.Э гаас 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 21,000,000 төгрөг бэлнээр, 2018 оны 8 дугаар сарын 13-нд 130,000 төгрөг дансаар, 2021 оны 01 дүгээр сард 280,000 төгрөгийн Э.С дансаар орон сууц эзэмшүүлэх зорилгоор авсан боловч тохирсондоо хүрээгүй тул 2021 оны 3 дугаар сарын 8-ны дотор хохирлыг бүрэн барагдуулж, А.Э д өгөх болно.” /14-р хх-ийн 187/, “2021 оны 3 дугаар сарын 2-нд хохирогч А.Э гийн тоот дансанд 18.000.000 төгрөг шилжүүлнэ Э.С гэсэн гар бичмэл, мөн 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай “миний бие Э.А А.Э д 22,000,000 төгрөг Ж.Баар дамжуулан орон сууц эзэмшүүлэхээр авсан үнэн болно. 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор барагдуулна.” /14-р хх-ийн 185-186/, “Миний бие Э.А нь Ц.А гийн 30,000,000 төгрөгийг Ж.Баар дамжуулан авсан. 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулна. 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр бэлнээр авсан.” /18-р хх-ийн 32/,
мөнгө авснаа хүлээн зөвшөөрсөн баримт: “Ж.Б миний бие Т.Д аас 2019 оны 3 дугаар сарын 20-нд 35,000,000 төгрөг, 4 сард 42,000,000 төгрөг, 5 сард 47,000,000 төгрөг бэлнээр авсан нь үнэн” /15-р хх-ийн 86/, “...Ж овогтой Б миний бие 2019 оны 3 сард 32 сая, 42 сая, 22 сая, 35 сая төгрөгийг Т.Д аас авсан нь үнэн болно...” /30-р хх-ийн 123/, Ж.Бын хохирогч М.Б т бичиж өгсөн “...миний бие 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өөрийн тоот дансаар 15,000,000 төгрөг авсан нь үнэн болно...” /9-р хх-ийн 63/,
Төрийн банкны 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 19,800 ам.долларын зарлагын гүйлгээний баримт /14-р хх-ийн 33-34/, Монгол банкны 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ханшийн лавлагаа /14-р хх-ийн 35/, иргэний нэхэмжлэгч Ц.Ц /32-р хх-ийн 85/, гэрч П.Д /6-р хх-ийн 143-*** /, С.А /6-р хх-ийн 168/ нарын мэдүүлгүүд,
иргэний нэхэмжлэгч Н-Э ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн Б/** дугаартай 11 орон сууц худалдах худалдан авах гэрээ /9-р хх-ийн 158-174/,
Н-Э ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн Б/** дугаартай 5 орон сууц худалдах худалдан авах гэрээ болон итгэмжлэл /9-р хх-ийн 150-153/,
иргэний нэхэмжлэгч Н-Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б-ийн мэдүүлэг /28-р хх-ийн 38, 2-р хх-ийн 49/, ТУЗ-ийн дарга Ц.О гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 56-57, 61/,
Н-Э ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн 11, 12 дугаартай гэрээ цуцлах тухай албан тоот /2-р хх-ийн 53-54/,
Н-Э ХХК болон Э.А нарын хооронд байгуулсан Б/** , Б/** тоот гэрээ, Б/** -01 тоот хэлцлийн дагуу төлбөр төлөлтийн талаарх дэлгэрэнгүй тооцоо /2-р хх-ийн 63/,
иргэний нэхэмжлэгч ЭД ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х гийн мэдүүлэг /35-р хх-ийн 66/,
ЭД ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 80-13-22 дугаартай Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст гаргаж өгсөн тайлбар /35-р хх-ийн 69/,
Ж хотхоны **, **,**, **, ** тоот байрнуудын засварын ажлын төсөв /35-р хх-ийн 70-79/, ажил гүйцэтгэх гэрээнүүд /35-р хх-ийн 80-96/,
иргэний нэхэмжлэгч Н.Б ын мэдүүлэг /33-р хх-ийн 187-191/,
иргэний нэхэмжлэгч Си ХХК-ийн төлөөлөгч А.С гийн мэдүүлэг /32-р хх-ийн 169/, Си ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 49/22 дугаартай Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст гаргасан хүсэлт /32-р хх-ийн 125/,
Си ХХК-аас гаргаж өгсөн “Э.Стой холбоотой эрүүгийн хэрэгт Си ХХК-д учирсан хохирол, түрээсийн төлбөр, алданги” гэх тооцооны хүснэгт /32-р хх-ийн 125/,
байр түрээслэх, түрээслүүлэх гэрээнүүд /32-р хх-ийн 127-162/,
иргэний нэхэмжлэгч О.Б ийн мэдүүлэг /33-р хх-ийн 195-198/,
иргэний нэхэмжлэгч ЭАИЭ ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.У мэдүүлэг /2-р хх-ийн 32, 35-р хх-ийн 106-107/,
Ц.У мөрдөн шалгах ажиллагаанд үед гэрчээр өгсөн мэдүүлэг /32-р хх-ийн 53-54/,
иргэний нэхэмжлэгч Э.Ш ын мэдүүлэг /29-р хх-ийн 172/,
“Р” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн **/15-1 тоот “**** улсын дугаартай Тоёота Приус маркийн суудлын зориулалттай, 2005 онд үйлдвэрлэгдсэн, 2016 онд Монгол Улсад орж ирсэн, мөнгөлөг өнгийн авто машиныг Ч.Б ын нэр дээр шилжүүлж өгнө үү” гэх тодорхойлолт /29-р хх-ийн 177/ зэрэг нотлох баримтуудаар,
1.4. Шүүгдэгч Ж.Б нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр “Төрийн орон сууцны корпорац, Нийслэлийн орон сууцны корпорацын болон Монгол Ардын намын шугамаар зэх зээлийн үнээс хямд байр байна, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд оруулна” гэх зохиол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөл оруулж 2018 оны 12 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд нэр бүхий 13 хохирогчид 434,740,000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан болох нь:
хохирогч Ш.П “40,000,000 төгрөг” /7-р хх-ийн 138-139/, Д.Э “12,000,000 төгрөг”/ 9-р хх-ийн 32/, Б.Ч “150,000,000 төгрөг” 10-р хх-ийн 44-49/, Л.Л “25,280,000 төгрөг” /16-р хх-ийн 218-238/, Ц.М “24,900,000 төгрөг” /18-р хх-ийн 67-80/, Ж.Н “31,280,000 төгрөг” /18-р хх-ийн 171-208/, Ц.Н “20,000,000 төгрөг” /18-р хх-ийн 221-250, 19-р хх-ийн 1-18/, М.Э “28,280,000 төгрөг” /19-р хх-ийн 118-154/, Г.Д “33,000,000 төгрөг /20-р хх-ийн 53-88/, Я.Э /Э.М хууль ёсны төлөөлөгч/ “15,000,000 төгрөг” /21-р хх-ийн 126-152, 139/, Я.Б “15,000,000 төгрөг” 2/9-р хх-ийн 28-29, 82-84, 93-95/, Л.А “25,000,000 төгрөг” /29-р хх-ийн 28-29, 86-88, 100, 113-116/, С.М “15,000,000 төгрөг” /29-р хх-ийн 28-29, 89, 105-106/-ийг тус тус Ж.Бад хууртагдан өгч, хохирсон талаараа мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч З.Э /7-р хх-ийн 145-*** / -ын мэдүүлэг,
Ш.П ын эзэмшлийн Хаан банкны тоот, Ж.Бын эзэмшлийн 5029924638 тоот /7-р хх-ийн 163/, Д.Э ын эзэмшлийн Хаан банкны тоот /9-р хх-ийн 30/, Б.Н ийн эзэмшлийн Хаан банкны улга /10-р хх-ийн 54-60/, Н.Б ийн эзэмшлийн Төрийн банкны тоот улга /10-р хх-ийн 61/, Б.Ж эзэмшлийн Хаан банкны тоот /18-р хх-ийн 191, 194, 30-р хх-ийн 117/, Г.Ш ийн эзэмшлийн Хаан банкны тоот /20-р хх-ийн 74/, Ц.М ын эзэмшлийн Хас банкны тоот /18-р хх-ийн 80/, Ц.Н ын эзэмшлийн Хаан банкны тоот /18-р хх-ийн 222-224/, М.Э ы эзэмшлийн Хас банкны тоот /30-р хх-ийн 135-136/, Я.Э ийн эзэмшлийн Хаан банкны тоот /21-р хх-ийн 139/, Я.Б гийн эзэмшлийн Хаан банкны тоот /29-р хх-ийн 84/, Р.Л гийн эзэмшлийн Хаан банкны тоот, Л.А эзэмшлийн тоот, П.А эзэмшлийн Хаан банкны тоот /29-р хх-ийн 116/, Д.М эзэмшлийн Хаан банкны тоот /29-р хх-ийн 119/, Ж.Бын эзэмшлийн Хаан банкны тоот /29-р хх-ийн 150-153/ дансны хуулгууд,
иргэний нэхэмжлэгч Ц.Ц /32-р хх-ийн 85/, гэрч П.Д /6-р хх-ийн 143-*** /, С.А /6-р хх-ийн 168/ нарын мэдүүлгүүд,
иргэний нэхэмжлэгч Н-Э ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн Б/** дугаартай 11 орон сууц худалдах худалдан авах гэрээ /9-р хх-ийн 158-174/,
Н-Э ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн Б/** дугаартай 5 орон сууц худалдах худалдан авах гэрээ болон итгэмжлэл /9-р хх-ийн 150-153/,
иргэний нэхэмжлэгч Н-Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б-ийн мэдүүлэг /28-р хх-ийн 38, 2-р хх-ийн 49/, ТУЗ-ийн дарга Ц.О гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 56-57, 61/,
Н-Э ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн 11, 12 дугаартай гэрээ цуцлах тухай албан тоот /2-р хх-ийн 53-54/,
Н-Э ХХК болон Э.А нарын хооронд байгуулсан Б/** , Б/** тоот гэрээ, Б/** -01 тоот хэлцлийн дагуу төлбөр төлөлтийн талаарх дэлгэрэнгүй тооцоо /2-р хх-ийн 63/,
иргэний нэхэмжлэгч ЭД ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х гийн мэдүүлэг /35-р хх-ийн 66/,
ЭД ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 80-13-22 дугаартай Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст гаргаж өгсөн тайлбар /35-р хх-ийн 69/,
Ж хотхоны **, **,**, **, ** тоот байрнуудын засварын ажлын төсөв /35-р хх-ийн 70-79/, ажил гүйцэтгэх гэрээнүүд /35-р хх-ийн 80-96/,
иргэний нэхэмжлэгч Н.Б ын мэдүүлэг /33-р хх-ийн 187-191/,
иргэний нэхэмжлэгч Си ХХК-ийн төлөөлөгч А.С гийн мэдүүлэг /32-р хх-ийн 169/, Си ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 49/22 дугаартай Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст гаргасан хүсэлт /32-р хх-ийн 125/,
Си ХХК-аас гаргаж өгсөн “Э.Стой холбоотой эрүүгийн хэрэгт Си ХХК-д учирсан хохирол, түрээсийн төлбөр, алданги” гэх тооцооны хүснэгт /32-р хх-ийн 125/,
байр түрээслэх, түрээслүүлэх гэрээнүүд /32-р хх-ийн 127-162/,
иргэний нэхэмжлэгч О.Б ийн мэдүүлэг /33-р хх-ийн 195-198/,
иргэний нэхэмжлэгч ЭАИЭ ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.У мэдүүлэг /2-р хх-ийн 32, 35-р хх-ийн 106-107/,
Ц.У мөрдөн шалгах ажиллагаанд үед гэрчээр өгсөн мэдүүлэг /32-р хх-ийн 53-54/,
иргэний нэхэмжлэгч Э.Ш ын мэдүүлэг /29-р хх-ийн 172/,
“Р” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн **/15-1 тоот “**** улсын дугаартай Тоёота Приус маркийн суудлын зориулалттай, 2005 онд үйлдвэрлэгдсэн, 2016 онд Монгол Улсад орж ирсэн, мөнгөлөг өнгийн авто машиныг Ч.Б ын нэр дээр шилжүүлж өгнө үү” гэх тодорхойлолт /29-р хх-ийн 177/,
Л.Л гаас Ж.Бад мөнгө шилжүүлсэн талаарх шилжүүлгийн баримт /16-р хх-ийн 234-238/ зэрэг тус тус хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
2. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг үндэслэлтэй тогтоож, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
2.1. Шүүгдэгч Э.С “Төрийн орон сууцны корпорац, Нийслэлийн орон сууцны корпорац зэрэгт ажилладаг, Монгол Ардын намын шугамаар зэх зээлийн үнээс хямд байр байна, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд оруулна” гэсэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, түрээсийн гэрээ байгуулах, худалдах худалдан авах гэрээ байгуулж олж авсан орон сууцуудаа захиран зарцуулах эрхтэй мэтээр хохирогч нарт ойлголт төрүүлэн төөрөгдөлд оруулж, бодит байдлыг нуух замаар
2018 оны 1 дүгээр сараас 2021 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд ганцаараа 40 удаагийн үйлдлээр хохирогч Б.Э , Ч.Б, Д.М, Б.П, Э.Д, Б.Б, Ш.Б , Г.Б-д, П.Д, Э.Э, Ц.Н, М.Э, Б.Ц, Б.Б , Б.Э, Э.Б , Х.Э , З.О , Д.Л , Х.А, Х.О , Б.Э , О.Э , О.Г , Г.Н , Ф.Ө , С.Б, Ц.Ц , М.Г , Б.А, С.Э , О.У , Б.Д , Б.П, Н.Н , Г.З , Б.Ба, Ж.Д , Ц.Б , А.Э нараас нийт 3,181,006,744 төгрөгийг залилан авсан,
шүүгдэгч Э.Б-тай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сараас 2021 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд 11 удаагийн үйлдлээр Д.Д , Б.А , Б.И , Б.Х, А.Ц, М.Г , А.Э, Ж.Б, Б финанс ББ /Л.У/, У.А, Б.А нараас нийт 1,749,900,710 төгрөгийг залилан авсан,
Ж.Б-тай бүлэглэн 2018 оны 3 дугаар сараас 2021 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд 52 удаагийн үйлдлээр хохирогч М.Б , Б.С , С.Э, М.Д , Г.О , Ж.А , Э.Ц , Х.М , Р.Э , Х.Д , Х.А , А.О, О.А , Н.Д , З.П , Д.Б , Н.Э , А.Э , Ц.Э , Ж.А , Т.Д , Ж.А , Ш.Т , Б.Б , Ч.Б , С.У , Д.А , Ц.А , М.Т , Н.Ц , Л.Г , Н.Г , Б.Т , С.А , Б.С , Л.Н , Ц.Б , С.Цо , З.Э , Б.Н , Н.Б , Ч.Г , Ж.А , Ц.П , О.Б , Б.Н , С.О , О.Э , Б.Б , Н., Э.Б.А, Д.Б нараас нийт 3,372,340,000 төгрөгийг залилан авч, нэр бүхий хохирогч нарт их хэмжээний буюу 8,303,247,454 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар дүгээр зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн “...Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан...” шинжийг мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “...байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон...” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж дүгнэж, тус зүйл хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
2.2. Шүүгдэгч Э.Б-ы шүүгдэгч Э.С “Төрийн орон сууцны корпорац, Нийслэлийн орон сууцны корпорац зэрэгт ажилладаг, Монгол Ардын намын шугамаар зэх зээлийн үнээс хямд байр байна, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд оруулна” гэсэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, түрээсийн гэрээ байгуулах, худалдах худалдан авах гэрээ байгуулж олж авсан орон сууцуудаа захиран зарцуулах эрхтэй мэтээр хохирогч нарт ойлголт төрүүлэн төөрөгдөлд оруулж, бодит байдлыг нуух замаар бусдад хохирол учруулж буй үйлдэлд оролцож, бүлэглэн 2018 оны 11 дүгээр сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд 11 удаагийн үйлдлээр хохирогч Ш.П , Д.Э , Б.Ч , Л.Л , Ц.М , Ж.Н , Ц.Н , М.Э , Г.Д , Я.Э /Э.М хууль ёсны төлөөлөгч/, Я.Б , Л.А , С.М нараас нийт 1,749,900,710 төгрөгийг залилан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар дүгээр зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн “...Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан...” шинжийг мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “...байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон...” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж дүгнэж, тус зүйл хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
2.3. Шүүгдэгч Ж.Бын шүүгдэгч Э.С “Төрийн орон сууцны корпорац, Нийслэлийн орон сууцны корпорацын болон Монгол Ардын намын шугамаар зэх зээлийн үнээс хямд байр байна, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд оруулна” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж байгаа үйлдэлд оролцож, бүлэглэн 2018 оны 3 дугаар сараас 2021 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд 52 удаагийн үйлдлээр хохирогч хохирогч М.Б , Б.С , С.Э, М.Д , Г.О , Ж.А , Э.Ц , Х.М , Р.Э , Х.Д , Х.А , А.О, О.А , Н.Д , З.П , Д.Б , Н.Э , А.Э , Ц.Э , Ж.А , Т.Д , Ж.А , Ш.Т , Б.Б , Ч.Б , С.У , Д.А , Ц.А , М.Т , Н.Ц , Л.Г , Н.Г , Б.Т , С.А , Б.С , Л.Н , Ц.Б , С.Цо , З.Э , Б.Н , Н.Б , Ч.Г , Ж.А , Ц.П , О.Б , Б.Н , С.О , О.Э , Б.Б , Н., Э.Б.А, Д.Б нараас нараас нийт 3,372,340,000 төгрөгийг залилан авсан,
2018 оны 12 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд ганцаараа Төрийн орон сууцны корпорац, Нийслэлийн орон сууцны корпорацын болон Монгол Ардын намын шугамаар зэх зээлийн үнээс хямд байр байна, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд оруулна” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж 13 удаагийн үйлдлээр хохирогч Ш.П , Д.Э , Б.Ч , Л.Л , Ц.М , Ж.Н , Ц.Н , М.Э , Г.Д , Я.Э /Э.М хууль ёсны төлөөлөгч/, Я.Б , Л.А , С.М нараас нийт 434,740,000 төгрөгийг залилан өөртөө авч, нэр бүхий хохирогч нарт их хэмжээний буюу 3,807,080,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар дүгээр зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн “...Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан...” шинжийг мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “...байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон...” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж дүгнэж, тус зүйл хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
3. Шүүгдэгч Э.С, Э.Б, Ж.Б нар нь “Залилах” гэмт хэргийг 2018-2021 оны хугацаанд буюу урт хугацаанд үргэлжлэн үйлдсэн байх тул тэдний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасныг журамлаж,
хохирогч нараас авсан эд хөрөнгийг үргэлжилсэн хугацааны туршид шүүгдэгч Э.С, Э.Б, Ж.Б нар нь өөрсдийн амьдрал, ахуйн хэрэгцээгээ хангах үндсэн эх сурвалж болгож байсан нөхцөл байдал нь тэдний дансны хөдөлгөөн, эд хөрөнгө олсон байдал, зарцуулалт зэргээр нотлогдсон байх тул тэднийг “Залилах” гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож” үйлдсэн гэж дүгнэсэн, анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Э.С, Э.Б, Ж.Б нарыг Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үссвэр болгосон хэргийн үйл баримтыг шүүх тогтоож, хэргийг эцэслэн хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хүрэлцээ хангалттай байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ц.Туяа, Б.Д , өмгөөлөгч Г.Минжмаа нарын гаргасан “зүйлчлэлийг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
4. Шүүх шинжилгээний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Эдийн засгийн шинжилгээний объект нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын шаардлага хангасан баримт бичиг байна.” гэж зааснаар нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтад үндэслэн эдийн засгийн шинжилгээг хийдэг тул мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримт зэрэгт үндэслэн эдийн засгийн шинжилгээг хийлгэх хууль зүйн үндэслэлгүй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нарын хохирлоо нотлон гаргаж өгсөн арилжааны банкуудаар тус тус хийсэн мөнгөн шилжүүлэг, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч нарын өөрсдийх нь мэдүүлэг, хохирогч нараас авсан мөнгөнийхөө хэмжээг баталгаажуулан шүүгдэгч нарын бичиж өгсөн баримт зэргийг үндэслэн эх сурвалж магадлах аргаар хохирогч нарын хохирлын хэмжээг тогтоосныг үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, шүүгдэгч Э.С, шүүгдэгч Э.С өмгөөлөгч Ж.Гантулга, шүүгдэгч Э.Б, шүүгдэгч Э.Бы өмгөөлөгч Б.Д , Ц.Туяа нарын хамтран гаргасан “шинжээчийн дүгнэлтээр хохирлын хэмжээг тогтоолгоогүй” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Харин хохирогч Б.Бы байр авахаар хохирогч А.От шилжүүлсэн 60,000,000 төгрөгөөс, Ж.Б нь 40,000,000 төгрөгийг нь шүүгдэгч Э.С дансанд шилжүүлүүлж, 20,000,000 төгрөгийг авч үлдэж хэрэглэж байхыг хохирогч А.От зөвшөөрсөн байх тул хохирогч Б.Бы өмгөөлөгч Д.Туяагийн “Б.Бы хохирлыг зөв хянан шийдвэрлээгүй” талаарх давж заалдах гомдлыг хангаж, шүүгдэгч Ж.Баас 20,000,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бд олгож, анхан шатны шүүхийн шүүгдэгч Э.Сос 57,695,653 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бд олгохоор заасныг 37,695,653 төгрөгийг гаргуулан өөрчлөхөөр,
хохирогч А.О нь байр авахаар Б.Бы шилжүүлэн өгсөн 60,000,000 төгрөгний 40,000,000 төгрөгийг өөрийн хохиролтойгоо хамт нэхэмжилснийг давж заалдах шатны шүүх “шүүгдэгч Ж.Б, Э.С нарын бүлэглэн үйлдсэн “Залилах” гэмт хэргийн улмаас хохирогч А.От 112,950,000 төгрөгийн хохирол учирсан” гэж зөвтгөн дүгнэж, энэ дүгнэлттэй холбоотойгоор шүүгдэгч Э.Сос гаргуулан хохирогч А.От олгох хохирлыг “129,645,653 төгрөг” гэснийг “89,645,653 төгрөг...” гэж шийтгэх тогтоолд өөрчлөхөөр тус тус шийдвэрлэлээ.
5. Шүүх, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээнд нь тохируулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж чадсан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэдэг.
Анхан шүүхийн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сд оногдуулсан 8 жилийн хорих ял, Ж.Бад оногдуулсан 6 жилийн хорих ял нь тэдний үйлдсэн “Залилах” гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, ганцаараа болон бүлэглэн үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэхэд их биш хэмжээгээр оногдуулсан, тухайн зүйлд заасан хорих ялын хэмжээний дотор ял байна.
Харин шүүгдэгч Э.Бд дангаар үйлдсэн гэм буруутай үйлдэл байхгүй ба шүүгдэгч Э.С үйлдсэн “Залилах” гэмт хэрэгт бүлэглэн хамжигчаар оролцсон нөхцөл байдал, шүүгдэгч Ж.Б, Э.С нарын хохирогч нарт учруулсан хохирлын хэмжээ зэрэгтэй харьцуулаад, Э.Бд оногдуулах ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ц.Туяа, Б.Д , өмгөөлөгч Г.Минжмаа нарын гаргасан “ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хангаж, анхан шатны шүүхээс Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг уг зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээ болох 5 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэв.
6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Э.С, Э.Б, Ж.Б нарын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт байна.
Шүүгдэгч Э.С, Ж.Б, Э.Б нарын үйлдсэн “Залилах” гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчч нарт учирсан хохирол, хор уршгийн талаар анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын мэдүүлгүүд, тэдгээрийн дансны хуулга, орон сууц хөлслөх гэрээ зэрэг нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, хохирлыг шийдвэрлэсэн байх ба хохирлыг захиран зарцуулсан байдлыг нь үндэслэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалт болон шийтгэх тогтоолын хавсралтад зааснаар шүүгдэгч Э.С, Э.Б, Ж.Б нараас гаргуулан нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Тодруулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн дансны хуулга, бусад нотлох баримт зэргээр тогтоон, хохирогч нарт нөхөн төлсөн дүнг хасаж, төлөгдөөгүй үлдсэн хохирлыг хохирогч нарын мөнгийг захиран зарцуулсан хэмжээгээр шүүгдэгч Э.С, шүүгдэгч Ж.Б, шүүгдэгч Э.Б нараас тус тус хариуцуулан гаргуулж шийдвэрлэсэн нь гэм хор учруулснаас үүсэх үүргийг зохицуулсан Иргэний хуулийн 497 дугаар зүйл “Гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл” -ийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэсэнд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.
Шүүгдэгч Э.Б хохирогч нарт төлөх төлбөр байхгүй, хохирлыг хариуцан төлөхгүй гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүх хянаад, нэр бүхий 11 хохирогчийг Э.С хохирогч болоход Э.Б оролцсон болох нь хэрэгт байгаа нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон ба Э.Б, Э.С нар хамтран амьдарч байсан, хамтын амьдралдаа хохироосон мөнгийг зарцуулсан байна гэж үзэж, анхан шатны шүүхийн Э.Баас нийт 435,298,625 төгрөгийг гаргуулан хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.” гэж заасанд нийцжээ гэж дүгнэсэн.
Шүүгдэгч Э.С хохирогч нарын хохирлоос шилжүүлсэн иргэний нэхэмжлэгч “Н-Э” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны дугаар дансанд битүүмжлэгдсэн 451,000,000 төгрөгийг шууд өөрийн нэрээ бичин шилжүүлсэн хохирогч П.Дид 25,000,000 төгрөгийг, Д.Мд 20,000,000 төгрөгийг, Ж.Бт 140,000,000 төгрөгийг нь олгож, үлдэх мөнгийг тус 115 хохирогчид хувь тэнцүүлэн 2,304,347 төгрөгийг тус тус олгохоор заасан нь зөв байна.
Гэм хорын хохирлын нэхэмжлэл нь эрүүгийн хэрэгтэй хамтад нь шийдвэрлэхүйцээр бодитой тогтоогдсон байх хуулийн шаардлагатай байдаг бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахгүйгээр, хариуцагчид эрх үүргийг нь эдлүүлэхгүйгээр шүүх шууд
нэхэмжлэгч нарын тооцсон хэмжээгээр, нэхэмжилж буй үнийн дүнгээр нь “Залилах” гэмт хэргийн шүүгдэгч нараас гаргуулах,
шүүгдэгч нарын хохирогч нараас авсан мөнгө, эд хөрөнгөөсөө иргэний нэхэмжлэгч нарт шилжүүлсэн мөнгийг иргэний нэхэмжлэгч нарт үлдээн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул иргэний нэхэмжлэгч Н-ЭХХК, “ЭД” ХХК, СиХХК, ЭАИЭ ХХК-уудын хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлээ жич иргэний шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь зөв байна.
Иймд хохирлыг үндэслэлгүй шийдвэрлэсэн талаар шийтгэх тогтоолд гомдол гаргасан хохирогч С.Б, түүний өмгөөлөгч М.Хувцагаан нарын хамтран гаргасан, хохирогч Ж.Б, түүний өмгөөлөгч М.Хувцагаан нарын хамтран гаргасан, хохирогч А.Э, түүний өмгөөлөгч М.Хувцагаан нарын хамтран гаргасан, хохирогч Б.Х, түүний өмгөөлөгч М.Хувцагаан нарын хамтран гаргасан, хохирогчийн өмгөөлөгч Ш.Ганбатын гаргасан,
иргэний нэхэмжлэгч ЭД ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мгийн гаргасан,
шүүгдэгч Э.С, шүүгдэгч Э.С өмгөөлөгч Ж.Гантулга, шүүгдэгч Э.Б, шүүгдэгч Э.Бы өмгөөлөгч Б.Д , Т.Туяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
7. Анхан шатны шүүх, шийтгэх тогтоолын хавсралтад буруу бичсэн шүүгдэгч Э.Сос хохирол гаргуулах хэсгийн 64 дугаарт “Н.Д” гэснийг “Н.Д ” /13-р хх-ийн 236-250, 14-р хх-ийн 1-15/ гэж, хавсралтын шүүгдэгч Ж.Б-аас хохирол гаргуулах хэсгийн 1 дугаарт “Д.П” гэснийг “Ш.П ” /7-р хх-ийн 138-139/ гэж зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд прокурорын тогтоолоор битүүмжлэн, хэрэгт ирүүлсэн шүүгдэгч Э.С, Ж.Б, Э.Б нарын эд хөрөнгүүдийг шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн хохирогч нарын хохирлыг төлүүлэхээр, шүүгдэгч Э.С-г насанд хүрээгүй хүүхдүүдийн асран хамгаалагчийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасныг хэрэглэн үндэслэл бүхий шийдвэрлэжээ.
8. Шүүгдэгч Э.С, Э.Б, Ж.Б нарын шийтгэх тогтоол гарсан 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл тус тус цагдан хоригдсон 108 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцох хууль зүйн үндэслэлэтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/1176 дугаар шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Ц овогт Э-н Б-г 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял...” гэснийг “...Ц овогт Э-н Б-д 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял...” гэж,
тогтоох хэсгийн 7 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Со-с нийт 7,270,018,913 төгрөг, шүүгдэгч Ж.Б-с нийт 295,609,571 төгрөг, шүүгдэгч Э.Б-с нийт 435,298,625 төгрөгийг тус тус гаргуулж шийтгэх тогтоолын хавсралтад заасны дагуу хохирогч нарт олгосугай. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.С-с нийт 7,210,018,913 /долоон тэрбум хоёр зуун арван сая арван найман мянга есөн зуун арван гурав/ төгрөг, шүүгдэгч Ж.Б-с нийт 315,609,571 /гурван зуун арван таван сая зургаан зуун есөн мянга таван зуун далан нэг/ төгрөг, шүүгдэгч Э.Б-с нийт 435,298,625 /дөрвөн зуун гучин таван сая хоёр зуун ерэн найман мянга зургаан зуун хорин тав/ төгрөгийг тус тус гаргуулж шийтгэх тогтоолын хавсралтад заасны дагуу хохирогч нарт олгосугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.
- шүүгдэгч Э.С-с хохирол гаргуулах хэсгийн: 64 дугаарт “Н.Д“ гэснийг “Н.Д ” гэж, шүүгдэгч Ж.Б-с хохирол гаргуулах хэсгийн: 1 дугаарт “Д.П” гэснийг “Ш.П ” гэж өөрчилж,
- шүүгдэгч Э.С-д холбогдох хэсгийн хохирогчийн нэрсийн 6 дахь хүснэгтэд заасан “...Б.Б-д төлвөл зохих хохирлыг “57,695,653” гэснийг “37,695,653”...” гэж, хохирогчийн нэрсийн 62 дугаарт заасан “...А.О-т төлвөл зохих хохирлыг “129,645,653” гэснийг “89,645,653” гэж тус тус өөрчилж,
- шүүгдэгч Э.С-с гаргуулахаар заасан нийт хохирлыг “...7,270,018,913...” гэснийг “...7,210,018,913 төгрөг...” гэж өөрчилсүгэй.
- “...Шүүгдэгч Ж.Б-с хохирогч Б.Б-д 20,000,000 төгрөгийг гаргуулан олгосугай...” гэсэн нэмэлт заалт оруулж,
- шүүгдэгч Ж.Б-с гаргуулах нийт хохирлын хэмжээг “295,609,571” гэснийг “315,609,571 төгрөг” гэж өөрчилсүгэй.
4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.С гаргасан, шүүгдэгч Э.С өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан, шүүгдэгч Э.Б-ы гаргасан, шүүгдэгч Э.Б-ы өмгөөлөгч Ц.Туяа, Б.Д нарын хамтран гаргасан, шүүгдэгч Э.Б-ы өмгөөлөгч Г.Минжмаагийн гаргасан, хохирогч С.Б, түүний өмгөөлөгч М.Хувцагаан нарын хамтран гаргасан, хохирогч Ж.Б, түүний өмгөөлөгч М.Хувцагаан нарын хамтран гаргасан, хохирогч А.Э, түүний өмгөөлөгч М.Хувцагаан нарын хамтран гаргасан, хохирогч Б.Х, түүний өмгөөлөгч М.Хувцагаан нарын хамтран гаргасан, хохирогч Б.А-ийн өмгөөлөгч Ш.Ганбатын гаргасан, иргэний нэхэмжлэгч ЭД ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.М-гийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2025 оны 4 дүгээр сарын 28-аас 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн хугацаанд шүүгдэгч Э.С, Э.Б, Ж.Б нарын цагдан хоригдсон 108 /нэг зуун найм/ хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ