| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Раднаасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 197/2026/00054/И |
| Дугаар | 197/ШШ2026/00355 |
| Огноо | 2026-01-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 197/ШШ2026/00355
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: ,,,*******, хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болорзаяагийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Уянга,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,**************,**************т холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 2,828,427.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болорзаяа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,560,353.37 төгрөг, зээлийн хүү 250,684.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,389.44 төгрөг, нийт 2,828,427.61 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч П.******* 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд: Хасбанк ХК-аас нэхэмжилсэн 2,828,427.61 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. гэх хариу тайлбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болорзаяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 2,828,427.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж хуульчилсан тул хариуцагч П.*******аас 30,102.50 төгрөгийг, улсын орлогоос 30,102.50 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, Хасбанк ХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болорзаяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 2,828,427.61 (хоёр сая найман зуун хорин найман мянга дөрвөн зуун хорин долоон төгрөг жаран нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.5-д зааснаар хариуцагч П.*******аас 30,102.50 (гучин мянга нэг зуун хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 30,102.50 (гучин мянга нэг зуун хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хасбанк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА