Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 308/ШШ2026/00093

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би:

  Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, *-р хороо, Е сайд А гудамж, өөрийн байр, ** тоотод оршин байрлах, Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, С сум, *-р баг, Т.Д * гудамж, *** тоотод оршин суух, У овогтой И О холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,056,287.64 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлийн гэрээний үүрэгт 8,056,287.64 төгрөгийг гаргуулж өгнө үү.. гэжээ

Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Зээлдэгч И.О нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд 20** оны 01 дүгээр сарын 30-ны 500,000 төгрөг, 20** оны 02 дугаар сарын 30-ны өдрөөс 20** оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сар 1,511,257.4 төгрөгөөр хуваан төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХК нь хариуцагч И.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,651,424 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 20** оны 01 дүгээр сарын 30-ны 500,000 төгрөг, 20** оны 02 дугаар сарын 30-ны өдрөөс 20** оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сар 1,511,257.4 төгрөгөөр хуваан төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч И.О  холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,056,287.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч И.О  нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 20** оны 01 дүгээр сарын 30-ны 500,000 төгрөг, 20** оны 02 дугаар сарын 30-ны өдрөөс 20** оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сар 1,511,257.4 төгрөгөөр хуваан төлөхөөр талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,851 төгрөгийн, 71,926 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.О улсын тэмдэгтийн хураамжид 71,926 төгрөг, төрийн сангаас 71,926 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Д.НАРАНЦЭЦЭГ