| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2026/00030/И |
| Дугаар | 146/шш2026/00040 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 146/шш2026/00040
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: ********************************** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****************************************холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1 853 182.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *****************************нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
************************ нь ********************* 2023 оны 11 дүгээр сарын сарын 13-ны өдрөөс эхлэн цахим зээлийн гэрээ байгуулж зээл авсан боловч зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж байгаа тул үндсэн зээл 1 296 082.71 төгрөг, зээлийн хүү 480 891.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50 208.28 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбоотой зардал 26 000 төгрөг, нийт 1 853 182.03 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч *****************нь шүүхэд гаргасан тайлбартаа:
*********************миний бие *************** гаргасан нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 1 853 182.03 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *****************нь хариуцагч **************** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 853 182.03 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ****************н нь нэхэмжлэгч********* нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 1 853 182.03 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******************** нь нэхэмжлэгч ***************нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 1 853 182.03 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44 601 төгрөгийн зарим болох 22 300.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 22 300.5 төгрөг, хариуцагч *************** 22 300.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ***************** олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА