Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 197/ШШ2026/00976

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээс татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,,,,, сууц өмчлөгчдийн холбоо,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Ганбат,

Хариуцагч: *******,*******,*******, **************,**************,

Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 9 дүгээр сараас 2025 оны 7 дугаар сар дуусталх хугацааны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал нийт 986,950 (есөн зуун наян зургаан мянга есөн зуун тавь) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа оролцлоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан зохигчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөгч Н.Галбадрах шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: СӨХ-ны*******ны *******од амьдардаг Диймаа овогтой ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу СӨХ-ны төлбөрөө бүрэн барагдуулж төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүх хуралдаанд биечлэн оролцох шаардлагагүй болохыг үүгээр мэдэгдье.

Жич: Нийт 986,950 төгрөг, шуудан холбооны зардал14,700 төгрөг, тэмдэгтийн хураамж 14,118 төгрөг, нийт 1,015,768 төгрөгийг Төрийн банкны******* тоот дансанд төлсөн нь үнэн болно. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******ад холбогдох 2020 оны 9 дүгээр сараас 2025 оны 7 дугаар сар дуусталх хугацааны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал нийт 986,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Галбадрах нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг шүүх хуралдаанд ирүүлжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д: улсын тэмдэгтийн хураамжийгнэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч,хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана. гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д: урьд илүү төлөгдсөн бол зөрүүг олгоно. гэж тус тус хуульчилсан тул нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,236 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 1 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч сууц өмчлөгчдийн холбоонд олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******ад холбогдох 2020 оны 9 дүгээр сараас 2025 оны 7 дугаар сар дуусталх хугацааны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал нийт 986,950 (есөн зуун наян зургаан мянга есөн зуун тавь) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,236 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 1 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА