| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0286/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/303 |
| Огноо | 2018-08-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 2018/ШЦТ/303
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,
Шүүгдэгч*******,*******/шүүгдэгч нар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* , *******нарт холбогдох эрүүгийн 1818004490321 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн,*******; 1989 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
2.Монгол Улсын иргэн,******* 1981 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой,*******, “*******” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч******* нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” хорооллын 5 дугаар байрны гадна иргэн******* орцонд бөмбөг залсан гэх шалтгааны улмаас маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хамар ясны цөмрөлт, хамрын таславчны мурийлт, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн нүдний зовхи болон хамрын нуруун дахь зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч*******нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” хорооллын 5 дугаар байрны гадна хүү*******ыг зодсон гэх шалтгааны улмаас*******ын эхнэр ******* маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь умайн доргилт, жирэмсний хожуу үеийн зулбах эрсдэл, баруун гуяны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч******* нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” хорооллын 5 дугаар байрны гадна иргэн******* орцонд бөмбөг залсан гэх шалтгааны улмаас маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хамар ясны цөмрөлт, хамрын таславчны мурийлт, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн нүдний зовхи болон хамрын нуруун дахь зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,
Шүүгдэгч*******нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” хорооллын 5 дугаар байрны гадна хүү*******ыг зодсон гэх шалтгааны улмаас*******ын эхнэр ******* маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь умайн доргилт, жирэмсний хожуу үеийн зулбах эрсдэл, баруун гуяны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч *******шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй.” гэх мэдүүлэг,
-*******Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 8/,
-******* Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 9/,
-Хохирогч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 5 сарын 29-ний өдөр 22 цагийн үед найз охин болох ******* , өөрийн дүү******* нарын хамт гэрээсээ гараад орцондоо сагсны бөмбөгөөрөө 2 удаа орцны шалан дээр залсан. Тэгсэн чинь доороос “Хүүе” гэж орцон дотор орилох чимээ сонсогдсон. Тэгээд би бөмбөгөө бариад доош 3 давхар луу буухад дахиад “Хүүе” гэж орилохоор нь “аан” гээд хариулсан. Би согтуу хүн юм бол уу гэж бодсон чинь нэг ах, эгч хоёр зогсож байснаа эрэгтэй нь “Наад бөмбөгөө тогшихоо больчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ямар сүртэй юм бэ?, за за” гэж хэлээд бууж байхад араас “байж бай хөөе” гээд нөгөө залуу миний араас барьж авах гэхэд манай найз охин дундуур нь ороод салгасан. Би орцны гадна байж байхад араас гарч ирээд над руу дайраад хажуунаас эхнэр нь бололтой эмэгтэй бас дайраад барьж авах гэхэд би “та чинь ямар сонин юм бэ” гэхэд “чи муу мангар бацаан ямар хэгжүүн юм” гээд намайг нэг удаа баруун гараараа элгэнд цохиход би хойшоо нэг машины хамар дээр суугаад босож ирээд тэр хүний мөрний орчим түлхсэн. Тэгэхэд нөгөө хүн миний нүүрэнд баруун гараараа цохиход би зөрүүлээд тэр хүний нүүрэнд баруун гараараа нэг удаа цохисон. Тэгтэл нөгөө хүн миний нүүр орчим 2-3 удаа гараараа цохисон. Тэр үед гэрээс манай эгч ******* гарч ирээд салгаж байхад тэр залуу зүүн гараараа нүүр лүү цохиод байсан. Тэгээд ээжийг гарч ирэхэд над руу дайраад байсан хүн зүгээр болчихсон. Тэгээд ээж “яагаад миний хүүхдийг цохиж байгаа юм” гэж хэлэхэд миний ээжийн нүүрэнд нэг удаа цохиход би очоод тэр хүний нүүрэнд нь нэг удаа гараараа цохиход миний цамцаар хоолой боож байгаад 2-3 удаа цохисон. Тэр үед манай ээжтэй эхнэр нь бас үсдэлцсэн байхаар нь би очоод салгах гээд чадаагүй, хүмүүс тэр хоёрыг салгасан.” гэх мэдүүлэг /хэргийн 11-12/,
-Гэрч Н.******* ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* найз охин ******* гийн хамт ******* дэлгүүрээс зайрмаг авч өгнө, гараад гадаа сагс тоглоно” гээд гэрээс сагсны бөмбөг аваад гарсан. Тэгээд удаагүй манай дүү******* орж ирээд “агаа гадаа хүнтэй зодолдоод байна” гэхээр нь би гараад очиход байрны урд талын машины зогсоол дээр хүнд цохиулсан байдалтай хамарнаас нь цус гарсан, баруун талын нүд нь хөхөрсөн байсан. Энэ үед миний араас эгч ******* гарч ирсэн. Тэгээд би дүүгээсээ юу болсон талаар асууж тодруулахад надад “би гэрээс гарч явахдаа орцонд барьж явсан бөмбөгөө алдаад бас доош бууж байхдаа орцонд бөмбөгөө ганц нэг удаа залаад явж байхад орцонд эхнэр, нөхөр 2 таараад боль гэж уурлахаар нь гараад явсан чинь араас эрэгтэй нь гарч ирээд “яасан том юм” гээд элэгдээд авсан” гэсэн. Тэгээд “юу болж байгаа юм бэ?” гэхэд дүүтэй маргалдаж байсан өөрөөс нь ах, махлаг хүн манай дүү рүү дахиад дайраад байхаар нь би салгах гээд дундуур нь ороод байж байтал тэр залуугийн эхнэр нь миний үснээс зулгаагаад газар унагаж чирээд хэвлий хэсэг рүү өшиглөсөн юм. Тэгээд би босож ирээд ******* ын найз охин ******* гийн хамт ******* ыг заамдсан байсан хүнийг салгахад дахиад дайраад байсан болохоор цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хэргийн 16-17/,
-Шүүгдэгч *******мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би араас нь гараад очиход манай хүү ******* аагийн хамарнаас цус гараад тогтохгүй гараараа барьсан байсан. Манай дүү ******* ыг манай хүүг зодсон залуугийн эхнэр нь гэх эмэгтэй ээжтэйгээ хамт үстээд газар унагаачихсан өшиглөж байсан. Би салгах гэтэл тэнд байсан эмэгтэй миний үснээс зулгаахад ээж нь мөн хамт зулгаагаад авсан. Тэгтэл манай хүүтэй маргалдаж байсан залуу манай хүүгийн найз охин ******* г алгадахад намайг үстсэн байсан хүүхнийг би түлхээд ******* г алгадсан залуу дээр очоод “яагаад манай хүүхдийг зодож байгаа юм” гэж хэлээд би тэр залууг алгадаад авсан. Тэгтэл эхнэр нь араас ирээд дахиад үстээд авахад манай хүү араас ирээд намайг салгах үед нөгөө залуу манай хүүг дахиад цохиод авсан юм. Тэгэхээр нь би ээжид нь “та хөгшин настай хүн байж яагаад салгаагүй юм бэ? харин өөрөө хамт зодолдоод байх юм” гэж хэлсэн.
...би******* биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хэргийн 18-19, 53-54/,
-Гэрч М.******* гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би найз залуу ******* болон түүний дүү******* ын хамт гэрээс нь гарахдаа орцонд бөмбөгөө унагаагаад залсан. Тэгэхэд доод давхраас эрэгтэй хүн “болиоч” гэж хашгирахад ******* нэг юм хэлсэн. Надад сайн сонсогдоогүй. Тэгэхэд нөгөө хүн “ямар хэгжүүн юм бэ?” гээд ******* ыг барьж авах гэхэд би дундуур нь ороод ******* гараад явахад тэр хүн намайг түлхэж холдуулаад ******* ын араас нь гарч элэгний орчим нэг удаа цохиход ******* ардаа байсан машиныг налаад буцаад тэр хүнийг цохисон. Тэр үед эхнэр нь гарч ирээд ******* ыг бариад байхаар нь би эхнэрийнх нь гарыг түлхэж тавиулахад тэр эмэгтэй миний зүүн хацарт нэг удаа цохисон, тэгэхээр нь би тэр эмэгтэйг түлхсэн. Тэгээд би ******* болон нөгөө залууг салгах гээд салахгүй байсан. Тэгээд ******* ын ээж мөн гараад ирчихсэн нөгөө залуугийн эхнэр ******* ын ээжтэй үстэлцсэн байдалтай харагдаж байсан. Тэр үед нөгөө залуу “наад хүн чинь жирэмсэн” гээд орилоод салгах гэж ноцолдож байгаад ******* ын ээжийн нүүрэнд гар хүрсэн чинь ******* миний ээжид гар хүрлээ гэж очоод бас ноцолдоод байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 22/,
-Хохирогч******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би араас нь дагаад орцны үүдэнд гарахад нөхөр тэр залуутай маргалдаад зогсож байсан. “Чи одоо хүний үг сонсож чаддаггүй хаашаа юм бэ?” гэж хэлсэн чинь тэр зулуутай хамт явж байсан нэг эмэгтэй “чамд ямар хамаатай юм бэ, балай авгай минь цаашаа ор” гэж хэлсэн. Би буугаад “чи ямар хэл амтай юм бэ?, уучлаарай гээд хэлж чадахгүй байна уу?” гэсэн чинь тэр эмэгтэй миний гэдэс рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Би гэдсээ дараад орцны шатан дээр суусан. Манай нөхөр “жирэмсэн хүнийг яагаад өшиглөж байгаа юм бэ?” гээд татсан чинь хамт явсан залуу нь манай нөхөртэй барьцалдаад авсан. Тэр залуугийн ээж, эгч нь гээд хоёр эмэгтэй гарч ирээд ээж нь манай нөхрийн хөл, гар луу өшиглөж зодсон. Тэр залуугийн ээж нь гэх эмэгтэй “чи жирэмсэн бол би бас жирэмсэн, наашаа хүрээд ир, хоёулаа зодолдъё” гээд миний үснээс зулгаахад нөхөр гарыг нь тавиулсан. Хадам ээж гэрээс гарч ирээд “хүүе та нар болиоч” гэсэн чинь нөгөө залуугийн ээж нь хадам ээжийн үснээс зулгаахад би гарыг нь тавиулсан чинь дүү нь гэх эмэгтэйтэй хамт миний үснээс зулгааж замын хашлага дээр нуруугаар унагаасан. Тэгээд тал талаас өшиглөөд байсан, хэн нь өшиглөөд байсан гэдгийг харж чадаагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 24/,
-Шүүгдэгч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2018 оны 05 сарын 29-ний орой 22 цагийн орчимд өөрийн гэртээ орохоор *******ы 5 дугаар байрны 2 дугаар орцонд шатаар дээш өгсөж байхад орцонд бөмбөг залах чимээ гарахад манай эхнэр /5 сартай жирэмсэн/ цочиж, айсан учир би “хүүе” гээд орилоход манай орцны нэг залуу бөмбөг залаад хажуудаа нэг эмэгтэй хүүхэд дагуулчихсан дээд давхраас буугаад ирэхээр нь манай эхнэр “энэ орцонд чинь өндөр настай хүн болон нялх хүүхдүүд байдаг юм” гэж хэлэхэд “сүртэй шүү дээ” гээд доошоогоо шатаар буухдаа дахиад бөмбөг залахаар нь би араас гараад “ чи яагаад хүний хэлсэн үг ойлгодоггүй юм бэ?” гээд бөмбөгийг нь газар унагаахад нөгөө залуу миний нүүр лүү шууд цохиод авсан. Тэгэхээр нь би нүүр лүү нь цохисон ба бид хоёр барилцаж аваад байж байхад нөгөө залуугийн ээж, эгч хоёр нь гарч ирээд ээж нь намайг цохиж нүдээд, гар хөл рүү өшиглөөд байсан. Тэгэхэд манай эхнэр ирээд салгах гэхэд ээж нь гэх эмэгтэй манай хүний үснээс нь татаад газарт унагаахаар нь би “наад хүн чинь жирэмсэн шүү дээ” гэхэд “би ч гэсэн жирэмсэн” гэж хэлээд манай эхнэртэй зууралдаад салахгүй байсан. Удалгүй цагдаа нар ирээд бид нарыг аваад Цагдаагийн газар луу явсан.
...Би*******ын биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна, гэм буруугийн тал дээр маргаан байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 23-24, 51-52/,
-Согтуурал шалгасан тэмдэглэл /хэргийн 30-31/,
-******* үзлэг хийсэн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 32/,
-Т.******* ын биед үзлэг хийсэн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 38/,
-“…Т.******* ын биед хамар ясны цөмрөлт, хамрын таславчны мурийлт, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн нүдний доод зовхи болон хамрын нуруун дахь зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.*******ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.*******ад учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 598 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 40/,
-******* биед үзлэг хийсэн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 42/,
-“…******* биед умайн доргилт, жирэмсний хожуу үеийн зулбах эрсдэл, баруун гуяны зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 597 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 44/,
-Хохирогч ******* гаргасан “...би В.******* тай сайн дураар эвлэрсэн. Надад В.******* гаас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хэргийн 111/,
-Хохирогч*******аас гаргасан “...би*******тай сайн дураар эвлэрсэн. Надад*******аас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хэргийн 113/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч *******үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч******* биед “умайн доргилт, жирэмсний хожуу үеийн зулбах эрсдэл, баруун гуяны зулгаралт” бүхий гэмтэл учирсан, шүүгдэгч*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас*******ын биед “хамар ясны цөмрөлт, хамрын таславчны мурийлт, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн нүдний зовхи болон хамрын нуруун дахь зулгаралт” бүхий гэмтэл тус тус учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч*******,*******нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч*******,*******нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч ******* ******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 598 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 40/, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 597 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 44/ нотлогдож байх бөгөөд хохирогч ******* ******* нараас “...нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хэргийн 111, 113/ гаргасан байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч*******,*******нараас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч******* нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” хорооллын 5 дугаар байрны гадна иргэн******* орцонд бөмбөг залсан гэх шалтгааны улмаас маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хамар ясны цөмрөлт, хамрын таславчны мурийлт, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн нүдний зовхи болон хамрын нуруун дахь зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч*******нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” хорооллын 5 дугаар байрны гадна хүү*******ыг зодсон гэх шалтгааны улмаас*******ын эхнэр ******* маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь умайн доргилт, жирэмсний хожуу үеийн зулбах эрсдэл, баруун гуяны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч*******,*******нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч*******,*******нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн нөхцал байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгч*******,*******нарт үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч нарт анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч******* нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгох ялын 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч*******,*******нарт үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч*******,*******нарт анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******,*******нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ