Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 146/шш2026/00053

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: **********************хүсэлттэй,

 

Садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ************************************* нь садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

*************************** би өөрийн эмээ *************** төрсөн цагаас буюу 1975 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гэр бүл болтлоо буюу 2002 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хамт амьдарсан. Эмээ маань намайг гэр бүл болж тусдаа гарснаас хойш нас барсан. Миний бие одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл эмээтэйгээ хамт мал маллаж байсан баримтуудаа гаргаж өгтөл эмээгийн нэр маань хүн амын тооллогын бүртгэлд *****************гэж зөрүүтэй бичигдсэн тул эмээ ************************зээ охин мөн болохыг тогтоолгох зайлшгүй шаардлагатай байгаа юм. Иймд **************** намайг ****************** зээ охин мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****************************************************нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч *********************хамт амьдардаг байсан. **************** зээ охин мөн болохыг буюу садан төрлийн холбоотой болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Энэ нэхэмжлэлийг дэмжиж оролцож байна. Ягаад гэвэл *************************** нь малчнаар ажиллаж байсан байдлаа нийгмийн даатгалын байгууллагад нотлоод малчнаар тэтгэвэрт орох гэсэн юм. Тухайн үед эмээтэйгээ хамт амьдарч байсан учраас эмээгийнх нь нэр дээр буюу *********************** гэсэн хүний нэр дээр мал тооллогын баримтууд нь гарсан байна лээ. Тэгээд энэ баримтуудаа гаргаад өгөхөөр эмээгийнх нь нэр нь ***************************гээд 2 янзаар гарч ирээд байгаа. Садан төрлийн лавлагаа, Үндэсний төв архивын лавлагаа зэргийг авахад зарим дээр нь ************** зарим дээр нь ************* гэж 2 янзаар биччихсэн. Ийм учраас мал тооллогын баримт дээр ****************** гэж байгаа учраас энэ хүний зээ охин нь буюу садан төрөл нь мөн гэдгээ тогтоолгоод ир гэж нийгмийн даатгалын байгууллагаас хэлсэн юм байна. Ер нь бол эмээтэйгээ хамт мал малладаг байсан. Тэгээд эмээгийнх нь нэр дээр мал тоологдож байсан. Нэхэмжлэгч нөхөртэй болтлоо л эмээтэйгээ хамт байсан гэж тайлбарласан гэв.

 

Итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, төрөл садангийн, гэрлэсний бүртгэлийн лавлагаанууд, Үндэсний архивын сан хөмрөгийн архивын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03-07/1635 дугаартай, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03-02/1088 дугаартай лавлагаануудын хуулбарууд, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын засаг даргын тамгын газрын архиваас малчин-даатгуулагчид олгох архивын лавлагаа, 1991, 1992, 1993, 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000 онуудын ****************гэх нэртэй малын А дансны хуулга зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ****************** садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох тухай тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

**************** нь талийгаач ***************** зээ охин болох нь Үндэсний архивын сан хөмрөгийн архивын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03-07/1635 дугаартай, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03-02/1088 дугаартай лавлагаануудын хуулбарууд, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн гэрч ********************** ...*************1975 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн. *************** өвөө ****************** эмээ **************нартай манай аав **************нар нь айл саахалт байсан. *************** нь бага байхын л өвөө эмээтэйгээ хамт амьдардаг байсан. Ээж Б*****************төрүүлсний дараа гэр бүл зохион тусдаа амьдардаг байсан. Тэгээд л өвөө эмээ хоёртойгоо хамт амьдардаг хүүхэд байсан. *****************нь 2012 онд бурхан болсон. ***************** нь 2002 онд Ч.Ганболд гэдэг хүнтэй гэр бүл болсон... гэж, мөн гэрч ******************************* ...Танина. Би *************** нагац эгч нь байгаа юм. Өөрөөр хэлбэл миний төрсөн дүү *************************** төрсөн хүүхэд нь байгаа юм. Мэдүүлэг өгнө. ************* нь миний төрсөн дүүгийн хүүхэд байгаа юм. ************************* нь 1975 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн. ************************ нарын гар дээр өсөж нас биед хүрсэн. Миний аав *******************1983 онд ээж ************* нь 2012 онд бурхан болсон. *************** нь 2002 онд хүртэл ээжтэй хамт амьдарч байсан. Миний манай нутгийн хүмүүс бүгд *********** гэж дууддаг байсан. Харин яагаад малын А дансны нэр дээр ************* гэж бичсэн талаар мэдэх зүйл алга байна... гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.

 

Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1991, 1992, 1993, 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000 онуудын малын А данс дээр **************** гэх хүнийг нэрийг нутаг усанд нь дууддаг нэр гэх Б.Аюушжаваар бичсэнийг үгүйсгэхгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар***************************** зээ охин болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч ********************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Б.САРАНТУЯА