Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 146/шш2026/00054

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: **********************************хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ***************нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

**************миний бие 1988 оны 10 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Батзам нэгдэлд малчнаар ажилласан.

Миний бие шүүхээр ажилласан жил тооцуулах шаардлагатай болсон тул намайг 1988 оны 10 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Батзам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандөш нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*************Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багт оршин суудаг. ************* гэх хүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Хүсэлт гаргагч нь 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бат зам нэгдэлд мал маллаж малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан байгаа. Нэхэмжлэлийг дэмжиж байна. Яагаад 1989 оныг дуустал тогтоолгож байна вэ гэхээр 1990 оноос 2000 он хүртэл нөхөн тооцолттой учраас давхцуулж тогтоолгох шаардлагагүй. Ганцхан энэ жилээ тогтоолгочихъё гэдэг байдлаар нэхэмжлэл гаргасан байгаа гэв.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 108 дугаартай лавлагааны хуулбар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Батзам нэгдлийн 1989 оны 11 дүгээр сарын 1988 оны 10 дугаар сарын цалингийн 70 дугаар маягтын хуулбар, Батлан хамгаалахын төв архивын лавлагааны хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ******************* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

**************нь 1988 оны 10 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Батзам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 108 дугаартай лавлагааны хуулбар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Батзам нэгдлийн 1989 оны 11 дүгээр сарын 1988 оны 10 дугаар сарын цалингийн 70 дугаар маягтын хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн гэрч **************** ...Миний бие нь 1992 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оныг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Батзам нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. **********************************нь 1988 оны 10 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Батзам нэгдэлд малчнаар ажиллаж байсан... гэж, мөн гэрч *********************** ...Миний бие нь 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Батзам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. *************нь 1988 оны 10 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Батзам нэгдэлд малчнаар ажиллаж байсан... гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар *********************1988 оны 10 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Батзам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч ***************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Б.САРАНТУЯА