Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 146/шш2026/00056

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******************************* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *************************

Хариуцагч: *************** нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 9 128 249.74 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******************** нарийн бичгийн дарга А.Баасансүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч********************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

***************нар нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 5 899 900 төгрөгийг сарын 3.18 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлсэн. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний үүрэгт 9 128 249.74 төгрөгийг **********************нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч нар нь шүүх хуралдаан дээр эвлэрэхдээ:

Хариуцагч *******************нар ************* нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 9 128 249.74 төгрөгийн нийт 5 сарын хугацаанд сар бүрийн 5-ны өдөр 1 825 649 төгрөгөөр төлж барагдуулахыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч зохигчийн эвлэрлийг батлуулах хүсэлтийг гаргажээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *********************нь хариуцагч ********************нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 128 249.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад зохигчид нь хариуцагч ************** нар ************ нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 9 128 249.74 төгрөгийн нийт 5 сарын хугацаанд сар бүрийн 5-ны өдөр 1 825 649 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч **********************нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 9 128 249.74 төгрөгийн нийт 5 сарын хугацаанд сар бүрийн 5-ны өдөр 1 825 649 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161 002 төгрөгийн зарим болох 80 501 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 80 501 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ************************** олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА