Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 312/шш2026/00025

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би,

Нэхэмжлэгч: **********-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *********-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 21,653,468.1 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ********* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь манай ********-тай 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ байгуулан автомашин худалдан авахтай холбогдуулан 22,800,000 төгрөгийг жилийн 35,88 хувь, сарын 2,99 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлж авсан. Гэтэл зээлдэгч ******* нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд үлдсэн зээлийн гэрээний гүйцэтгэлийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453,1 дэх хэсэг, зээлийн гэрээний 3.4, 3.5, 3.6, 3.13 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч **********:

1. Үндсэн зээл 22,800,000 төгрөгөөс 2,231,933.49 төгрөг төлж, үлдэгдэл 20,568,066.51 төгрөгийг,

2. 2024 оны 07 дугаар сарын 28-наас 2025 оны 10 дугаар сарын 24-нийг хүртэл 453 хоногийн үндсэн хүү 9,718,885.77 төгрөгөөс 8,640,418.83 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,078,466.94 төгрөгийг,

3. Нэмэгдүүлсэн хүү 54,582.33 төгрөгөөс 47,647.68 төгрөгийг төлж, үлдэгдэл 6,934.65 төгрөгийг, нийт зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 21,653,468.10 төгрөгийг гаргуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжинд 266,217.34 төгрөгийг манай компани урьдчилан төлсөн тул хуульд заасны дагуу хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ********* нь **********-ийн 21,653,468.10 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ********* нь хариуцагч ***********ад холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 21,653,468.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ********** нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 21,653,468.1 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаар тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч *********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,217 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *********аас 133,108.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *********-ийн Зээлийн гэрээний үүрэгт 21,653,468.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ********** хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ************-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,217 төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *********-аас 133,108.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***********-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ   Д.БАТТУЛГА