| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Раднаасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 197/2025/35682/И |
| Дугаар | 197/ШШ2026/00978 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 197/ШШ2026/00978
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ,,,, , Б.Оюунтунгалаг,
Хариуцагч: ,,,,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийт 3,084,978.18 төгрөг гаргуулах тухай 197/2025/35682/И индекстэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг, хариуцагч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг нь хариуцагч М.д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийт 3,084,978.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. Учир нь:
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч тал болох М.тай 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хийсэн. Тус гэрээний дагуу гэрээний зүйл болох орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч талд шилжүүлж өгсөн боловч хариуцагч тал нь зарим үүргээ бүрэн гүйцэтгээгүй. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний 4.8-д худалдаж буй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээ байгуулахаас өмнөх ашиглалтын зардал буюу ус, дулаан, цахилгаан, СӨХ, кабель, интернетийн төлбөр болон татвар, хураамжийг худалдагч тал төлөх үүрэгтэй гэж заасан байна. Гэвч хариуцагч болох М. нь орон сууцыг шилжүүлж өгөхдөө конторын төлбөр болох 1,346,301.18 төгрөг, СӨХ-ны төлбөрт 1,738,677 төгрөгийг төлөөгүй байна. Конторын төлбөр гэдэгт тухайн байрны цэвэр, халуун, бохир ус мөн халаалтын зардал зэрэг багтсан байдаг. Нэхэмжлэгч тал нь энэхүү төлбөрийн үлдэгдэл байгаа талаар гэрээ байгуулагдсаны дараа мэдсэн бөгөөд тухайн байранд амьдарч эхэлсэн буюу 2025 оны 02 дугаар сараас хойших Контор болон СӨХ-ны төлбөрийг цаг тухайд нь бүрэн төлж байгаа. Гэвч нэгэнт орон сууцны өмчлөгч болсонтой холбоотойгоор дээрх зардлуудыг СӨХ болон Биг кастел ХХК нь төлбөрийг нэхэмжилсээр байна. Нэхэмжлэгчийн хувьд өөрийн аваагүй үйлчилгээнд төлбөр төлөх үндэслэлгүй бөгөөд хариуцагч М. нь хэрэглэсэн ус, халаалтын мөнгө болох Конторын төлбөр, мөн СӨХ-ны төлбөрөө өөрөө төлөх үүрэгтэй.
Иймд хариуцагчаас түүний ашигласан конторын төлбөр болох 2022 оны 02 дугаар сараас 2025 оны 01 сар хүртэлх хугацааны төлбөр 1,346,301.18 төгрөг, СӨХ-ны төлбөрт 2023 оны 03 сараас 2025 оны 01 сар хүртэлх хугацааны төлбөр 1,738,677 төгрөг нийт 3,084,978.18 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэв.
4. Хариуцагч М. нь татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Би жирэмсэн болсноос хойш ээжийн хамт 2021 ны 11 сараас эхлэн Баянзүрх дүүргийннд байрлах ыны байранд амьдрах хугацаандаа хотхоны үйл ажиллагаа болон орчныг хариуцсан *******ын хариуцлагагүй байдал болон үйл ажиллагааны доголдлоос үүдэн олон олон хүндрэлүүд гарч бид бие сэтгэл, эрүүл мэндээрээ хохирч үлдсэнээр үл барам төлбөрийн маргаантай асуудал гарсан. Захиалгын гэрээгээр шилжүүлж авч байсан. Бэлэн төлөлт хийгээд байраа грашийн хамт бэлэн төлөлт хийгээд авсан боловч гэрчилгээ гарахгүй болж таарсан. Жигүүр гранд ХХК нь Худалдаа хөгжлийн банкинд нийтдээ 176 айл, Парк од молл цогцолбор, 2 давхар грашийг барьцаанд тавьсан байсан учир гэрчилгээ авч чадахгүйд хүрсэн. Тэрийг би олж мэдээд групп дээр тавьсан, 176 айл яах учраа олохгүй байсан. Маш их өр зээл аваад энэ байрыг бэлэн төлөлтөөр авсан учраас маш их уналтад орсон. Би санаачилж хотхоны гэрчилгээ аваагүй айлуудтай хурал хийсэн.ны 7 давхарт амьдардаг Энхмаагийн нөхөр ******* нь Жигүүр Гранд компанийн охин компани, хэдүүлээ энэ эсэргүүцлээ СӨХ-г хүлээн зөвгөөрөхгүй, өөрсдөө СӨХ байгуулъя гэсэн. Учир нь Биг кастел СӨХ нь улсад манай төлбөрийг төлөөгүй, захирал нь мөнгө завшсан нь илэрсэн. Баянзүрх дүүргийннд байрлах ыны од миний ээж 65 настай ******* нь байнгын оршин суугчаар амьдардаг байсан. Ээж маань тус байранд амьдарч байх хугацаандаа эрүүл мэндийн маш том асуудалтай болсон бөгөөд энэ нь харааны бэрхшээл болон эрүүл хүн шиг алхаж гишгэж чадахгүй болсноор үл барам хөлөө нугалж чадахгүйд хүрч цаашлаад хагалгааны заалттай болсон. Шинэхэн сайхан хотхонд анх ээжийгээ ирж цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд тав тухтай эрүүл агаартай үзэгдэх орчин сайхантайг нь бодолцон амьдарч эхлэхдээ бид туйлын баяртай байсан хэдий ч хотхоны үйл ажиллагаа орчныг хариуцсан СӨХ-ийн хариуцлагагүй байдал болон үйл ажиллагааны доголдлоос үүдэн олон хүндрэлүүд гарч бид бие сэтгэл, эрүүл мэндээрээ хохирч үлчсэн тул миний бие өөрийн болон ээжийнхээ өмнөөс туйлын гомдолтой байгаагаа илэрхийлж байна. Оршин суугчдын төлбөрийг цааш нь төлдөггүй, 176 айлаас 57 айл ирснээс 37 айл нь СӨХ-ны төлбөрийг төлөхгүй гэж гарын үсэг зурсан байдаг, би ч гарын үсэг зурсан. Биг кастел контор өр төлбөр байхгүй эзэнгүй байх хугацааны төлбөрийг 2023 оноос эхлэн нөхөн төлсөн байдаг. Биг кастел контортой удаа дараа орж төлсөн төлбөрийг тулгаж шүүж өгөхийг хүссэн боловч тэд шүүж өгөөгүй бөгөөд мэддэг хүн нь ажлаасаа гарсан гэдэг шалтгаан тайлбар өгдөг байсан. Мөн цахилгаан, интернет кабелийн ямар ч өр төлбөргүй бөгөөд улсын ямар ч байгууллагыг хохироогоогүй. СӨХ-ны төлбөрийг бид төлөхгүй. Уг СӨХ-ны үйл ажиллагааг анхнаасаа хүлээн зөвшөөрөхгүй байх эрхийнхээ дагуу албан ёсоор мэдэгдсэн байдаг. Тус СӨХ нь тэдний хамгийн чухал үүрэг болох оршин суугчдын аюулгүй байдлыг хангаагүй, ахуйн цэвэрлэгээг хийдэггүй бөгөөд цэвэрлэгч олдохгүй байна гэдэг шалтгаанаар олон хоног сараар бохир заваан байдаг, бид эвээр хэлж гуйж үзсэн ч тэд тоодоггүй ба өөдөөс байнга тайлбар тавин мөнгөө нэхэж дарамталдаг. Хотхон доторх хүүхдийн талбай тойрсон машин замын хэвтээ цагдаа гэж ярьдаг хурд сааруулагчид тээглэж унаад сагсны талбайн бордуурын ирмэг мөргөж нүд болон толгойдоо бэртэл авсан. Би үүнийг мэдээд тэр даруй СӨХ-д хүсэлт гаргаж, утсаар ярьж, хурд сааруулагчаа замаасаа ялгагдах тод өнгөөр ялгаж будаад өгөөч, ээж маань харахгүй гэмтчихлээ гэж хэлсэн. Эрүүл хараатай энгийн хүн ч ялгаж харахгүй маш их унаж бэртдэг юм. Тэд за бид ярилцаад хариу хэлнэ гээд хариу ч хэлдэггүй арга хэмжээ ч аваагүй, одоо ч тийм хэвээрээ байна. Хотхон руу өгсөж ордог шатны гэрэлтүүлэг байхгүй болсноос болж харанхуйд олон хүн гэмтэж бэртсэн ба түүний нэг хохирогч нь ээж маань юм. Тус хотхон амьдрах хугацаандаа СӨХ аюулгүй байдал хангаагүйгээс болж ээж маань 3 удаа гэмтлийн эмнэлэгт очсон бөгөөд энэ асуудлаа СӨХ-д хэлээд ч, гуйгаад ч нэмэргүй байснаас гадна оршин суугчдын төлбөрийг улсад өгөхгүй хувьдаа идсэн завшсан асуудал нь ил болсон. Үүнээс хойш би төлбөр төлөхгүй гэж шийдвэр гаргасан ба өөрийн шийдвэрийг албан ёсоор мэдэгдсэн. Тухайн үед СӨХ-ны дарга н.******* мөн байцаагч нар нь ээжтэй уулзаж та зөвхөн ус болон тогны төлбөрөө төлөөд яваарай. Бид СӨХ-ны төлбөр таниас авахгүй. Үнэхээр хэцүү байдалд оржээ, уучлаарай гэсэн байдаг. Тиймээс ээж маань гомдол гаргалгүй амьдарч байсан. Хэдий тийм боловч ээж маань өөрийнхөө давхрыг өөрөө байнга цэвэрлэдэг байсны зэрэгцээ бид СӨХ-ны үйл ажиллагаагаа сайжруулахыг удаа дараа шаардаж, гуйж хэлж байсан ч СӨХ мөнгө байхгүй, айлууд төлбөрөө төлөхгүй байна гэдэг шалтгаанаар арга хэмжээ авч өгдөггүй байсан. Үүнээс харахад олон айл СӨХ-ны үйл ажиллагааг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд төлбөрөө ч төлдөггүй байсан. Харин СӨХ-ны ажилчид байнга солигддог бөгөөд шинэ ажилтан байна гэсэн нэрийдлээр ээжийг маань элдвээр загнаж байсан ба таны хараа муутай болгоомжгүйгээс болж бэртсэн чинь бидэнд хамаагүй, төлбөрөө төл гэж дарамталдаг байсанд бид одоо ч маш их гомдолтой байдаг. Мөн 5 давхрын настанг байнга элдвээр загнаж дарамталдаг байсан тухай охин Нараа нь надад ярьж байсан. Тэр хөгшин одоо нас барсан ба охин нь бас маш их гомдолтой байдаг байсан, бас л адилхан тэр хотхоноос нүүсэн. гийн тухайд би 2025 оны 01 дүгээр сард тус байраа зарахаар Remax болон UA агентттай гэрээ хийсэн байсан. 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байрны худалдах-худалдан авах гэрээ хийсэн байсны дагуу урьдчилгаа 100 сая төгрөгийг авч үлдэгдэл төлбөрийг 1 сарын дотор төлж барагдуулах ба татварын 2 хувийг талууд 1, 1 хувиар хуваан төлж худалдах нөхцөлтэйгөөр гэрээнд гарын үсэн зурсан. Гэтэл 2025 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө 23 цагийн үед зуучлагч UA агент надруу ярьсан ба манай хүмүүс шууд бэлэн мөнгөөр авна та манай энэ хүмүүст зарчих, тэд нялх хүүхэдтэй залуу гэр бүл байгаа юм гэсэн шалтгааныг удаа дараа илэрхийлсэн боловч миний бие тус байрыг зарах гэрээг хийчихсэн гэдгээ илэрхийлсэн. Агент маш олон удаа залгаж бас текст бичиж гуйж байсан тул миний бие ээжтэйгээ ярилцсаны үндсэн дээр агентын зөвлөхийн ятгалгыг дагахаар тогтсон бөгөөд маргааш өглөө нь 07 цагт манайд ирж бид гэрээгээ хийсэн. Гэрээ хийх үед нэхэмжлэгч Н. өөрийн биеэр ирээгүй бөгөөд түүний эхнэр, ээж 2 нь түүний итгэмжлэхийн хамтаар ирж гэрээ хийгдсэн. Гэрээ хийх үед нотариатын өрөөнд гарын үсэг зурахын өмнө бид харилцан гэрээг уншиж танилцаад нотариат болон ээж, эхнэр нарт нь мaнайх ус дулаан тог, цахилгааны өр төлбөр байхгүй гэдгээ хэлсэн. Харин СӨХ-ны зөвхөн ус дулааны төлбөрийг төлнө, оронд нь манай гэр бүлийн зүгээс гомдол гаргахгүй хэмээн СӨХ-ны дарга болон ажилчидтай тохирсон байгааг СӨХ мэдэж байгаа, танайд хамаагүй асуудал шүү гэж хэлсэн бөгөөд нотариатчийн зүгээс энэ асуудлыг зөвшөөрөх үү, хэрвээ зөвшөөрөхгүй гэвэл энэ гэрээг хийхгүй байж болно гэсэн баталгаажуулалтыг мөн худалдан авагч талаас асуусан бөгөөд Н.гийн эхнэр асуудал байхгүй, хүлээн зөвшөөрч байна, бид гэрээгээ хиймээр байна гэсэн тайлбарыг нотариатчид өгсөн учир харилцан гарын үсгээ зурж нотариатч баталгаажуулсан. Ээжийг амьдарч байх хугацаанд Биг кастел конторын зүгээс холбогдож, шинэ байцаагч байна, танай төлбөр төлөгдөөгүй байна гэж ярих болгонд нь ээж асуудлаа хэлдэг байсан. СӨХ-ны зүгээс ч мөн бид мэдэж байгаа та тэр айлын хүн мөн үү, ойлголоо, Төрийн банкны системд орсон байдаг болохоор сар бүр харагддаг юм, би шинэ хүн байгаа юмаа гэхдээ танайхыг мэдэж байгаа гэсэн тайлбарыг хэлдэг байсан. Байр зарснаас хойш 1 сарын дараанаас Н. надруу ярьж СӨХ төлбөр нэхээд ус, тог тасална гээд байна гэж ярьсан, би тэр даруй СӨХ руу залгаж хэлэхэд бид ерөөсөө тэгж хэлээгүй, яриагүй гэдгээ надад хэлж байсан. Н. болон эхнэр нь байнга над руу залгаж төлбөр нэхээд байна гээд би өөрийн биеэр очиж Н.тай хамт СӨХ-той уулзсан бөгөөд энэ байрыг авсан айлд манай асуудал ямар ч хамаагүй, та нар энэ айлаас худалдан авсан цагаас хойшхи төлбөрөө нэхэмжил, манай төлбөрийг надаас нэхэмжил, мөн нэхэмжлэхээ шүүхэд өг, энэ айлыг битгий дарамтлаад бай гэж хэлээд Н.д болсон бүх асуудлаа ярьж ээжийнхээ бэртсэн зураг бичлэгийг хүртэл үзүүлээд хуулиар шийднэ гэдгээ маш сайн хэлж ойлгуулсан. Н. ч ойлголоо, ойлгомжтой гээд тохироод салцгаасан. Миний зүгээс Биг кастел контор руу шүүхэд нэхэмжлэхээ гаргаарай, хуулийн дагуу шийдвэрлүүлмээр байна гэсэн хүсэлтээ хэлсэн. Тус хугацаанаас хойшхи олон сар чимээгүй байсан бөгөөд 11 сард Н.гийн өмгөөлөгч гэх хүн надтай холбогдож, та шүүх цагдаа гэхгүй СӨХ-ны төлбөрөө төлж болохгүй юу, шалихгүй жаахан л мөнгө юм байна гэж ярьсан. Миний зүгээс би Н.д болон тус СӨХ-д ч ямар ч өр төлбөргүй, асуудлыг шүүхээр шийдвэрлэнэ гэдэг хариу өгсөн. Эцэст нь миний хүсэлт бол иргэн Н.гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Контор төлбөр төлөгдсөн бид улсын байгууллага хохироохгүй. Мөн СӨХ-ны төлбөрийн дүн маш их зөрүүтэй байна. Иймд миний зүгээс Биг кастел СӨХ-той бүх төлбөрийн баримт, гүйлгээг тулгаж, шүүж нягтлах хүсэлтэй байна. Мөн энэ асуудлыг би Биг кастел болон СӨХ-той хуулийн хүрээнд шийдвэрлүүлмээр байна. Иргэн Н.д төлбөр төлөх ёсгүй гэж үзэж байна. Миний бие буруутай бол хариуцлага хүлээхэд бэлэн байгаа. Гагцхүү Биг кастел СӨХ-той энэ маргааныг эцэс болгох хүсэлтэй байна. Бид аюултай, бохир заваан орчин нийгэмд байнгын айдас түгшүүртэй амьдарсныхаа төлөө мөнгө төлж тэдгээр хүмүүсийг цалинжуулах ёсгүй. Хамгийн наад захын эрх үүргээ ч төдийлөн мэддэггүй миний бие маш их гомдолтой байна. Шаардлагатай бол ээж маань өөрийн биер бүх баримт нотолгоогоо үзүүлэхэд бэлэн болно...гэв.
5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1. Нэхэмжлэгч Н.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ануударь, хариуцагч М. нар Улсын бүртгэлийн дугаар Y2204137604, Гэрчилгээний дугаар *******, Улаанбаатар хот, ,,, (13312) Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж,, , 76.35 м/кв, 3 өрөө орон сууцыг 240,000,000 төгрөгөөр худалдахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдан авагч тал төлбөрийг бүрэн барагдуулж, худалдагч тал тухайн үлд хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгсөн байх ба энэ үйл баримттай талууд маргаагүй.
5.2. Харин дээрх Худалдах-худалдан авах гэрээний 4.8 дугаар зүйлд заасан худалдаж буй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээ байгуулахаас өмнөх ашиглалтын зардал (ус, дулаан, цахилгаан, СӨХ, кабель, интернетийн төлбөр гэх мэт) болон татвар хураамжийг худалдагч тал төлөх үүргээ хэрэгжүүлсэн эсэхтэй зохигч маргаж байна.
5.3. Хэрэгт авагдсан ******* СӨХ-ны 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолтоор Улаанбаатар хот, ,,, (13312) Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж,, од оршин суугч М. нь 2025 оны 01 сарын байдлаар тус СӨХ-нд 1,738,677 төгрөгийн, Бигкастел ХХК-ийн тооцооны нягтлан бодогч ******* 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тодорхойлолтоор 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 7 дугаар сар, 2022 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэл хуримтлагдсан 1,493,578.46 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь тус тус тогтоогдов.
5.4. Хариуцагч нь ******* СӨХ-ны буруутай үйл ажиллагааны улмаас манай ээж хохирч, ******* СӨХ буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч ээжийн маань хохирлыг барагдуулж өгөөгүй, харин ээжийг маань төлбөрөөс чөлөөлж өгнө гэсэн. Нэхэмжлэгчийг ******* СӨХ-той хуйвалдаж нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна гэж тайлбарлаж байх хэдий ч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
Түүнчлэн ээж маань байрандаа амьдарч байх хугацаандаа конторын холбогдох төлбөрийг төлж байсан гэж маргаж хэрэгт *******ийн Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг гаргаж өгчээ.
Гэвч ******* гэх хүн хариуцагчийн ээж болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, мөн тухайн баримтад 2023, 2024, 2025 онд төлсөн төлбөрийн мэдээлэл агуулагдсан байх ба энэ хугацаа нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй байна.
5.5. Худалдах-худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
Иймд шүүх хариуцагч М.аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3,084,978.18 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.д олгож шийдвэрлэв.
6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.аас 64,310 төгрөгийг, улсын орлогоос илүү төлөгдсөн 90 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н.д олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д тус тус зааснаар хариуцагч М.аас 3,084,978.18 (гурван сая наян дөрвөн мянга есөн зуун далан найман төгрөг арван найман мөнгө) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нэхэмжлэгч Н.д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.аас 64,310 төгрөгийг, улсын орлогоос илүү төлөгдсөн 90 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н.д олгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА