Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 312/шш2026/00026

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би,

 

Нэхэмжлэгч: **********-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ************д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 13,602,260 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ****** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ********* нь харилцагч********** цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг. Зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ. гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2010130261 дугаартай зээлийн гэрээ байгуулан 11,800,000 /арван нэгэн сая найман зуун мянга/ төгрөгийг жилийн буюу 365 хоногт 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 2010130737 дугаартай зээлийн гэрээ байгуулан 440,000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг жилийн буюу 365 хоногт 30 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар тус тус олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн эргэн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй. Хас банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчийн банкинд өгсөн утсаар холбогдож мэдэгдэж байсан боловч зээлдэгч нь 2010130261 зээлийн гэрээний үүргээ 2025 оны 01 сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 123 хоног, 2010130737 зээлийн гэрээний үүргээ 2025 оны 01 сарын 08-ны өдрөөс эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчиж нэхэмжпэл гаргах өдрийн байдлаар 140 хоног тус бүр хугацаа хэтрүүлээд байна. Иймд: 2010130261 болон 2010130737 дугаартай зээлүүдийн гэрээний үүрэгт нийт 13,602,260 (арван гурван сая зургаан зуун хоёр мянга хоёр зуун жар) төгрөгийг хариуцагч ******* гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч *****шүүхэд гаргасан хариу тайлбартаа: **********/ ********наас нэхэмжилж байгаа мөнгөн дүн 13,602,260 /арван гурван сая зургаан зуун хоёр мянга хоёр зуун жар/ төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлөлтөө бүрэн барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ********* нь хариуцагч *********д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 13,602,260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ********* нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 13,602,260 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,961 төгрөгийн 50 хувь болох 112,980.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тхариуцагч ***с 112,980.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч *********-ийн Зээлийн гэрээний үүрэгт 13,602,260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ****** хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,961 төгрөгөөс 112,980.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 112,980.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ   Д.БАТТУЛГА