Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 315/ШШ2026/00106

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 17/3, Алтай центрт байрлах, утас ..., Дакал фарма ХХК-ийн 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн Хайлааст, булаг ... тоотод байрлах, утас ..., ******* захиралтай, Пэлжир фарм ХХК-д холбогдох 

худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Дакал фарма ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Дакал фарма ХХК нь Пэлжир фарм ХХК-ийн эмийн санд 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд 9,217,719 төгрөгийн эм бараа нийлүүлсэн. Пэлжир фарм ХХК нь уг төлбөрөөс 8,417,719 төгрөгийг нөхөн төлсөн. Пэлжир фарм ХХК дахин төлбөр төлөөгүйн улмаас өнөөдрийн байдлаар 800,000 төгрөгийн өр төлбөр төлөгдөөгүй байна. Иймд Пэлжир фарм ХХК-аас 800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч Дакал фарма ХХК-ийн захирал ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Пэлжир фарм ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын дагуу 800,000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Дакал фарма ХХК нь хариуцагч Пэлжир фарм ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Хариуцагч Пэлжир фарм ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 800,000 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна. 

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дакал фарма ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,750 төгрөгийн тал хувь 11,875 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 11,875 төгрөгийг хариуцагч Пэлжир фарм ХХК-аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Дакал фарма ХХК-д олгох нь зүйтэй байна 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч Дакал фарма ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага худалдах, худалдан авах гэрээний үүрэг 800,000 төгрөгийг хариуцагч Пэлжир фарм ХХК төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Дакал фарма ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,750 төгрөгийн тал хувь 11,875 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 11,875 төгрөгийг хариуцагч Пэлжир фарм ХХК-аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Дакал фарма ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА