| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2026/00071/И |
| Дугаар | 315/ШШ2026/00107 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 315/ШШ2026/00107
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Гранд плаза цогцолбор 706 тоотод байрлах, утас ..., Нөмөр кредит ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын ...-р баг, ..., тоот, утас ..., Жигмэдийн Сугарт холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 522,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Нөмөр кредит ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* нь 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр цахимаар зээлийн гэрээ байгуулж, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 190,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 4.4 хувийн хүүтэй зээлж авсан боловч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн. Иймд зээл 190,000 төгрөг, хүү 332,950 төгрөг нийт 522,950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 522,950 төгрөгийг 3 хувааж төлөх санал гаргасныг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 522,950 төгрөгийг 3 хувааж 2026 оны 03 дугаар сарын 25-нд 180,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-нд 180,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 26-нд 162,950 төгрөгийг тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Нөмөр кредит ББСБ ХХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 522,950 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 522,950 төгрөгийг 3 хувааж 2026 оны 03 дугаар сарын 25-нд 180,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-нд 180,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 26-нд 162,950 төгрөгийг тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******тай тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Нөмөр кредит ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,339 төгрөгийн тал хувь 8,169.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 8,169.5 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Нөмөр кредит ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Нөмөр кредит ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 522,950 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, 2026 оны 03 дугаар сарын 25-нд 180,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-нд 180,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 26-нд 162,950 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Нөмөр кредит ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,339 төгрөгийн тал хувь 8,169.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 8,169.5 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Нөмөр кредит ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА