| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2026/00096/И |
| Дугаар | 315/ШШ2026/00109 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 315/ШШ2026/00109
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал 8-р давхарт байрлах, утас 86117079, Токи ББСБ ХХК-ийн
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын ... дүгээр багийн ... тоотод оршин суух, утас ..., *******н *******ад холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 727,983.08 төгрөг, нотариатын зардалд 9,000 төгрөг нийт 736,983.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч У.******* нь Токи ББСБ ХХК-тай 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 2184943 тоот зээлийн гэрээ байгуулж 558,000 төгрөгийн зээлийн эрх үүсгэсэн. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гаргахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 535,557.55 төгрөг, хүү 177,128.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,297.46 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нотариатын зардалд 9,000 төгрөг нийт 736,983.08 төгрөгийг хариуцагч У.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч У.******* нь 736,983.03 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх явцад 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь хариуцагч У.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 727,983.08 төгрөг, нотариатын зардалд 9,000 төгрөг нийт 736,983.08 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч У.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 736,983.03 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,237.59 төгрөгийн тал хувь 11,118.79 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 11,118.79 төгрөгийг хариуцагч У.*******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 727,983.08 төгрөг, нотариатын зардалд 9,000 төгрөг нийт 736,983.08 төгрөгийг хариуцагч У.******* төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,237.59 төгрөгийн тал хувь 11,118.79 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 11,118.79 төгрөгийг хариуцагч У.*******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА