| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2026/00103/И |
| Дугаар | 315/ШШ2026/00108 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 315/ШШ2026/00108
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал 8-р давхарт байрлах, утас 86117079, Токи ББСБ ХХК-ийн
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр багийн ... гудамжны ... тоотод оршин суух, утас *******, *******ын *******д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 566,378.06 төгрөг, нотариатын зардалд 9,000 төгрөг нийт 575,378.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч А.******* нь Токи ББСБ ХХК-тай 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 2168821 тоот зээлийн гэрээ байгуулж 530,000 төгрөгийн зээлийн эрх үүсгэсэн. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гаргахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 405,246.02 төгрөг, хүү 155,996.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,135.73 төгрөг, нотариатын зардалд 9,000 төгрөг нийт 575,378.06 төгрөгийг хариуцагч А.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 575,378.06 төгрөгийг 2 хувааж төлөхөөр гаргасан саналыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч А.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 575,378.06 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 23-нд 300,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 23-нд 275,378.06 төгрөгийг тус тус төлж барагдуулах саналтай байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь хариуцагч А.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 566,378.06 төгрөг, нотариатын зардалд 9,000 төгрөг нийт 575,378.06 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага 575,378.06 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 23-нд 300,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 23-нд 275,378.06 төгрөгийг тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******тэй тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,911.34 төгрөгийн тал хувь 8,955.67 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 8,955.67 төгрөгийг хариуцагч А.*******гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 566,378.06 төгрөг, нотариатын зардалд 9,000 төгрөг нийт 575,378.06 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.******* нь төлөхийг зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 23-нд 300,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 23-нд 275,378.06 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,911.34 төгрөгийн тал хувь 8,955.67 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 8,955.67 төгрөгийг хариуцагч А.*******гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА