Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 315/ШШ2026/00102

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Сөүлийн гудамжны Твин тауэр-2, 1101 тоот Соломон инвестментс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* ******* холбогдох

 

“Зээлийн гэрээний үүрэгт 1,416,846.25 (Нэг сая дөрвөн зуун арван зургаан мянга найман зуун дөчин зургаан төгрөг хорин таван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Соломон инвестментс ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* тус банк бус санхүүгийн байгууллагатай 2024 оны 05 сарын 15-ны өдөр С02000063749 тоот цахим "Зээлийн гэрээ"-г байгуулсан. Тус гэрээний эрхийн хүрээнд 2024 оны 11-р сарын 25-ны өдөр 020033 кодтой зээл болох 200,000 төгрөгийг сарын 6,7 хувийн хүүтэйгээр 30 хоногийн хугацаатай, 2024 оны 11-р сарын 25-ны өдөр 020034 кодтой зээл болох 200,000 төгрөгийг сарын 6,7 хувийн хүүтэйгээр 30 хоногийн хугацаатай, 2024 оны 11-р сарын 25-ны өдөр 020035 кодтой зээл болох 300,000 төгрөгийг сарын 6,7 хувийн хүүтэйгээр 30 хоногийн хугацаатай, 2024 оны 12-р сарын 24-ны өдөр 020036 кодтой зээл болох 105,000 төгрөгийг сарын 6,7 хувийн хүүтэйгээр 14 хоногийн хугацаатай төлөөгүй хугацаа хэтэрсэн өдрөөс хойш үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгөөр зээлсэн.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид утсаар болон аппликейшны мэдэгдэл, смс, утсаа аваагүй тохиолдолд фэйсбүүк чат зэргээр тухай бүрт нь мэдэгдэж, зээлийн гэрээний зөрчлийг арилгах бодит боломжийг олгон харилцан тохиролцох, хэлэлцээр хийх замаар шийдвэрлэх гэж үзсэн ба зөвшилцөлд хүрч чадалгүй зээлдэгч нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрч банк бусыг хохироож байгаа тул зээлийн төлбөрийг төлөх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлдэгч *******аас зээл, зээлийн үндсэн хүү нийт 1,415,796.29 (Нэг сая дөрвөн зуун арван таван мянга долоон зуун ерэн зургаан мөнгө хорин есөн мөнгө) төгрөгийг  гаргуулж, Соломон Инвестментс ББСБ-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Соломон инвестментс ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 1,416,,846.25 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Соломон инвестментс ББСБ ХХК нь хариуцагч *******аас “Зээлийн гэрээний үүрэгт 1,416,846.25 (Нэг сая дөрвөн зуун арван зургаан мянга найман зуун дөчин зургаан төгрөг хорин таван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,416,846.25 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,620 төгрөгийн тал хувь 18,810 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 18,810 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Соломон инвестментс ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Соломон инвестментс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 1,416,846.25 (Нэг сая дөрвөн зуун арван зургаан мянга найман зуун дөчин зургаан төгрөг хорин таван мөнгө) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,620 төгрөгийн тал хувь 18,810 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 18,810 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Соломон инвестментс ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН