Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 315/ШШ2026/00116

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал 8-р давхарт байрлах, утас *******, Токи ББСБ ХХК-ийн 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Асгат сумын ... дүгээр багийн .. тоотод оршин суух, утас *******, *******ийн *******т холбогдох 

зээлийн гэрээний үүрэгт 2,415,160.79 төгрөг, нотариатын зардалд 12,000 төгрөг нийт 2,427,160.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч С.******* нь Токи ББСБ ХХК-тай 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ЗГ2024082233362 тоот зээлийн гэрээ байгуулж 2,888,000 төгрөгийг 29 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гаргахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 2,058,349.93 төгрөг, хүү 349,321.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,489.14 төгрөг, нотариатын зардалд 12,000 төгрөг нийт 2,427,160.79 төгрөгийг хариуцагч С.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюун-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага 2,427,160.79 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 26,892.5 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж буйг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь хариуцагч С.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,415,160.79 төгрөг, нотариатын зардалд 12,000 төгрөг нийт 2,427,160.79 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2,427,160.79 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 26,892.5 төгрөгийн хамт төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна. 

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,784.57 төгрөгийн тал хувь 26.892.3 төгрөгийг хариуцагч С.******* нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д нөхөн төлсөн байх тул үлдэх 26.892.3 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 2,415,160.79 төгрөг, нотариатын зардалд 12,000 төгрөг нийт 2,427,160.79 төгрөгийг хариуцагч С.******* төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,784.57 төгрөгийн тал хувь 26.892.3 төгрөгийг хариуцагч С.******* нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д нөхөн төлсөн байх тул үлдэх 26.892.3 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 ШҮҮГЧ П.БОЛОРМАА