Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 315/ШШ2026/00123

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Жи плаза 501 тоотод байрлах, утас *******, Хаанмонгол Инвест ББСБ ХХК-ийн 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар багийн ... гудамжны ... тоотод оршин суух, утас *******, *******ы *******т холбогдох 

зээлийн гэрээний үүрэгт 3,693,261.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Хаанмонгол Инвест ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч *******ы ******* нь Хаанмонгол Инвест ББСБ ХХК-тай 2024 оны 01 сарын 24-ний өдөр 1126130115008558 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулан 2,701,120 төгрөгийг сарын 3.9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч Б.******* нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлэхгүй байна. Иймд зээлдэгчийн Хаанмонгол Инвест ББСБ ХХК-тай 2024 оны 01 сарын 24-ний өдөр байгуулсан 1126130115008558 тоот барьцаат зээлийн гэрээний үүрэгт зээл 2,037,235.67 төгрөг, зээлийн үндсэн хүү 1,426,444.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 229,581.68 төгрөг нийт 3,693,261.74 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 3,693,261.74 төгрөгийг 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 6 хувааж сар бүрийн 25-нд төлөхөөр гаргасан саналыг хүлээн зөвшөөрч байна гэжээ. 

Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 3,693,261.74 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 6 хувааж буюу 2026 оны 3, 4, 5, 6, 7 дугаар саруудын 25-нд тус бүр 620,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-нд 593,261.74 төгрөгийг тус тус төлж барагдуулах саналтай байна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Хаанмонгол Инвест ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,693,261.74 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 3,693,261.74 төгрөгийг 6 хувааж, 2026 оны 3, 4, 5, 6, 7 дугаар саруудын 25-нд тус бүр 620,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-нд 593,261.74 төгрөгийг тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******тай тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хаанмонгол Инвест ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,043 төгрөгийн тал хувь 37,021.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 37,021.5 төгрөгийг хариуцагч Б.*******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хаанмонгол Инвест ХХК-д олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч Хаанмонгол Инвест ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 3,693,261.74 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* нь төлөхийг зөвшөөрч, 2026 оны 3, 4, 5, 6, 7 дугаар саруудын 25-нд тус бүр 620,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-нд 593,261.74 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Хаанмонгол Инвест ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,043 төгрөгийн тал хувь 37,021.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 37,021.5 төгрөгийг хариуцагч Б.*******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хаанмонгол Инвест ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА