Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 315/ШШ2026/00105

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 83/2 1602 тоотод байрлах, Култа Файнанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, 48 айлын орон сууны ******* тоотод оршин суух, ******* *******,

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, 48 айлын орон сууны ******* тоотод оршин суух, ******* ******* нарт холбогдох

 

“Зээлийн гэрээний үүрэгт 44,160,278.58 (Дөчин дөрвөн сая нэг зуун жаран мянга хоёр зуун далан найман төгрөг тавин найман мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч,  2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Култа Файнанс ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Э.*******, хамтран зээлдэгч Н.******* нар нь "Күлта Файнанс ББСБ" ХХК-тай 2025 оны 06 сарын 17-ны өдрийн ЗГ- 1291130108001021 тоот "Зээлийн гэрээ" байгуулан 50,000,000 төгрөгийг жилийн 40.80% /сарын 3,4%/-ийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нь ЗГ- 1291130108001021 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох Хавсралт №1-д зааснаар 2025 оны 06 сарын 18-ны өдрөөс эхлэн 2026 оны 06 сарын 17-ны өдөр хүртэл өдөр бүр тогтмол 167,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Зээлийн гэрээний 2.2, 2.3, 2.4 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч нь хавсралт № 1-д заасан эргэн төлөлтийн хуваарьт хугацааны дагуу зээлийг буцаан төлөхөөр заасан. Гэтэл зээлдэгчийн зүгээс заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээд, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч сар тогтмол дутуу төлөлт хийж явсаар гэрээний үүргээ зөрчсөн.

Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу бүтэн төлөлт хийж байхыг удаа дараа шаардаж утсаар холбогдож, зээлийн гэрээнд заасан гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэх боловч тус гэрээний үүргийн зөрчил гаргасан.

Талуудын хооронд байгуулагдсан ЗГ-1291130108001021 тоот тээлийн гэрээний 5.1 дүгээр зүйлд "Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ "Хавсралт №1-д заасны дагуу эргэн төлөлтийн хуваарьт хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах" талаарх заасан. Мөн тус гэрээний 5.2 дугаар зүйлийн 5.2.1 дэх хэсэгт "Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ "Хавсралт №1-д заасны дагуу эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй" тохиолдолд зээлийн гэрээг нэг талын санаачлаагаар хугацаанаас нь өмнө цуцлах талаар зохицуулсан. Зээлдэгч нь ЗГ- 1291130108001021 тоот зээлийн гэрээний 2025 оны 12 сарын 09-ны байдлаар үндсэн зээл 9,534,204,79 төгрөг, зээлийн гэрээний хүү 4,875,939.55 төгрөг. нэмэгдүүлсэн хүү 84,500.09 төгрөг нийт 14,494,644.43 төгрөг төлсөн байна. Тиймээс зээлдэгч нь ЗГ- 1291130108001021 тоот зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас 2025 оны 12 сарын 09-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 4,465,795.21 төгрөг, зээлийн гэрээний хүү 3,630,222.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,260.49 төгрөг, нийт 44,160,278.58 төгрөг хуримтлагдаад байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2025 оны 06 сарын 17-ны өдрийн ЗГ- 1291130108001021 тоот гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 44,160,278.58 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:  Хариуцагч Э.*******, Н.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага 44,160,278.58 төгрөгийг 2026 оны 03 дугаар сараас 08 дугаар саруудад 6 хувааж Култа Файнанс ББСБ ХХК-д тус тус төлөхөөр, Култа Файнанс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Култа Файнанс ББСБ ХХК нь Э.*******, Н.******* нарт холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 44,160,278.58 (Дөчин дөрвөн сая нэг зуун жаран мянга хоёр зуун далан найман төгрөг тавин найман мөнгө)  төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч Хариуцагч Э.*******, Н.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага 44,160,278.58 төгрөгийг 2026 оны 03 дугаар сараас 08 дугаар саруудад 6 хувааж Култа Файнанс ББСБ ХХК-д тус тус төлөхөөр, Култа Файнанс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 378,751 төгрөгийн тал хувь 189,375.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 189,375.5 төгрөгийг хариуцагч Э.*******, Н.*******  нараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Култа Файнанс ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Хариуцагч Э.*******, Н.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага 44,160,278.58 төгрөгийг 2026 оны 03 дугаар сараас 08 дугаар саруудад 6 хувааж Култа Файнанс ББСБ ХХК-д тус тус төлөхөөр, Култа Файнанс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 378,751 төгрөгийн тал хувь 189,375.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 189,375.5 төгрөгийг хариуцагч Э.*******, Н.*******  нараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Култа Файнанс ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН