| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2026/00049и |
| Дугаар | 315/ШШ2026/00112 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 315/ШШ2026/00112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: аймгийн Баруун-Урт сумын 2-р баг, ******* ******* тоотод оршин суух, утасны дугаар *******, *******, ******* ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
“Хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв..
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь “ хамтын амьдралтай байсныг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1960 оноос эхлэн хамтдаа амьдарч 1 хүүхэд төрүүлж өсгөсөн. Бид олон жил хамт амьдарсан боловч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй өдийг хүрсэн. Эхнэр маань 2025 оны 12 сарын 13-ны өдөр нас барсан. Иймд намайг хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, ийн Нас барсны бүртгэлийн лавлагаа, аймгийн Мөнххаан сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03-02/8771 дугаартай Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагаа, 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 03-06/598 дугаартай Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагаа, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 03-06/800 дугаартай Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагаа, аймгийн аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026.02.02-ний өдрийн 23/48 дугаартай лавлагаа, Төрсний гэрчилгээний хуулбар, фото зургууд, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх , нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь “ хамтын амьдралтай байсныг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч ******* ******* овогт ******* нь 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нас барсан / /-тай 1960 оны 01 дүгээр сараас 2025 оны 12-р дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “ Би 1960 оноос эхлэн хамтдаа амьдарч 1 хүүхэд төрүүлж өсгөсөн. Бид олон жил хамт амьдарсан боловч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй өдийг хүрсэн ” гэх тайлбар,
аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Оршин суугаа газрын тодорхойлолт,
Үндэсний архивын сан хөмрөг архивын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03-02/8771 дугаартай, 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 03-06/598 дугаартай, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 03-06/800 дугаартай архивын лавлагаанууд,
21 дугаартай ******* Төрсний гэрчилгээний хуулбар,
223485860527 дугаартай ийн Нас барсны бүртгэлийн гэрчилгээ
гэрч гийн шүүхэд өгсөн “ , нар нь 1960 оноос 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсан. Энэ хоёрын дундаас 1 хүү төрсөн, гэж хүн бий. Олон жил хамт амьдарч байгаад 2025 оны 12 сард хөгшин нь нас барсан. Нас барах хүртлээ л хамт амьдарч байсан улсууд. Яагаад гэрлэлтээ батлуулаагүй байсан талаар нь бол сайн мэдэхгүй байна. Энэ зургууд ах, эгч нарын гэр бүлийн зургууд нь байна. Эхний зураг дээр ногоон дээлтэй нь ах, улаан дээлтэй нь эгч байна. 2 дахь зураг дээр ах, эгч, хүү тайгаа хамт авахуулсан байна. 3 дахь зураг дээр ах, сүү бариад сууж байгаа нь эгч, урд нь сууж байгаа нь хүү нь, хажууд нь сууж байгаа хөгшин нь ахын эгч байна. 2 дахь хуудсан дээрх эхний зураг нь шоотой цамцтай нь ах, ногоон дээлтэй нь эгч, ач зээ нар нь байна. Дараагийн зураг дээрх ногоон майктай ах, цэнхэр подволктой эгч, хүү *******х нь хүүхэд байна. Энэ 2019 оны зураг байна ” гэх мэдүүлэг,
гэрч н шүүхэд өгсөн “ гуайн хүү тай багаасаа найзууд байсан. Одоо ч гэр бүлийн найзууд. , нарын дундаас л төрсөн. гуайнх 4 хүүхэд байдаг. , нар олон жил хамт амьдарсан. Хүү нь 1961 оных бид үе тэнгийн найзууд. Би эднийхээр их орж гардаг байсан. Хамт амьдардаг байсныг нь сайн мэднэ. гуай 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нас барсан. Тэр хүртлээ л хамт амьдарч байсан хоёр. Эднийх Мөнххаан сумын Мөнххаан уулын араар нутагладаг байсан. Яагаад гэрлэлтээ батлуулаагүй байсан талаар нь бол сайн мэдэхгүй байна. Энэ зургууд дээр ах, эгч нарын гэр бүлийн зургууд нь байна. Эхний зураг дээр ногоон дээлтэй нь ах, улаан дээлтэй нь эгч байна. 2 дахь зураг дээр ах эгч хүү тайгаа хамт авахуулсан байна. 3 дахь зураг дээр ах, сүү бариад сууж байгаа нь эгч, урд нь сууж байгаа нь хүү нь байна. 2 дахь хуудсан дээрх эхний зураг нь шоотой цамцтай нь ах, ногоон дээлтэй нь эгч, ач зээ нар нь байна. Дараагийн зураг дээрх ногоон майктай ах, цэнхэр фудболктой нь эгч нар байна.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
4. Тодруулбал, хэрэгт авагдсан 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03-02/8771 дугаартай Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагаанд: 1989 он, аймгийн Мөнххаан сум, хөдөө, өрхийн тэргүүлэгч ******* (нас 49, эрэгтэй), эхнэр (нас 58, эмэгтэй) гэж,
2026 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 03-06/598 дугаартай Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагаанд: 2000 он, аймгийн Мөнххаан сум, 3-р баг, хөдөө, өрхийн тэргүүлэгч ******* (төрсөн он, сар 1939 оны 5 сар, нас 60), эхнэр (төрсөн он, сар 1930 оны 5 сар, нас 69) гэж,
2026 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 03-06/800 дугаартай Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагаанд: 2010 он, аймгийн Баруун-Урт сум, 2-р баг, хөдөө, өрхийн тэргүүлэгч хөх ******* овогт ******* (төрсөн он, сар 1939 оны 5 сар, нас 71), эхнэр Хардал овогт (төрсөн он, сар 1930 оны 5 сар, нас 80), ач Хардал овогт (төрсөн он, сар 1991 оны 10 сар, нас 19), гэж,
1961 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн ******* Төрсний гэрчилгээнд: эцэг овогтой , эх овогтой гэж тус тус тэмдэглэгдсэн хийгээд эдгээр нотлох баримтаар дээрх хүмүүс нь тухайн цаг хугацаанд нэг ам бүлийн гишүүд байсан нь нотлогдоно.
5. Нэхэмжлэгч “ 1960 оноос эхлэн хамтын амьдралтай байсныг тогтоолгох ” шаардлага гаргасан, тэдний дундаас төрсөн хүү ******* нь 1961 оны 3 дугаар сард төрсөн зэрэг цаг хугацааг үндэслэвэл 1960 оноос хамтын амьдралтай байсныг тогтоох үндэслэлтэй.
6. Иймд ******* ******* овогт ******* () нь Хардал овогт ( )-тэй 1960 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан ******* ******* овогт ******* () нь Хардал овогт ( )-тэй 1960 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН