Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 315/ШШ2026/00113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

           Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум 1 дүгээр багт оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,    

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

           Нэхэмжлэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1990 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн сүлжмэлийн цехэд нэхмэлчнээр ажиллаж байсан. Тус ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэсэн. Иймд намайг 1990 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн сүлжмэлийн цехэд нэхмэлчнээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

 2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, С.******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

             3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь 1990 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн сүлжмэлийн цехэд нэхмэлчнээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

           2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрлэлээ.

 

            3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэвэл, нэхэмжлэгч ******* овогт ******* ******* 1990 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн сүлжмэлийн цехэд нэхмэлчнээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Учир нь нэхэмжлэлийн үйл баримтад хамааралтай гэж нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар ирүүлж, шүүх хуралдаанд эх хувиар судлуулсан  Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлээс овогтой д олгосон  Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэр /1980 /-ийг түүнийх гэж үзэх үндэслэлгүй тогтоогдоогүй буюу тэрээр үүнийг өөрийн дэвтэр, дэвтэр дэх мэдээлэл яагаад өөр бэхээр хэдийд, хэрхэн яаж бичигдсэн,мөн дэвтрийн бичвэрүүд яагаад баллагдаж, арилгагдсан зэргийг бусад баримтаар нотлон тогтоогүй болно.

 

Тодруулбал, уг Хөдөлмөрийн дэврийн 1 дүгээр нүүр дэх олгосон этгээдийн гарын үсэг цэнхэр өнгийн бэхээр бичигдсэн байхад 1 болон 2 дугаар нүүр дэх эзэмшигчийн болон эрхэлсэн ажлын мэдээлэл нь ягаан өнгийн бэхээр, өөр гарын үсгээр, сүүлд бичигдсэн хийгээд мөн 2 дугаар нүүрт бичигдсэн түүнийг ажилд томилсон Эх орны төлөө нэгдлийн даргын 1990.07.16-ны өрийн 41 тоот тушаал  хэрэгт авагдаагүйгээс уг хөдөлмөрийн дэвтрийг түүнийх гэж үзэх боломжгүй байна.

 

4. Хэдийгээр гэрч *******аас “ С.******* аав гуайнхтай манайх айл саахалт нутагладаг байсан. нь Сүхбаатар аймаг Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Сүлжмэлийн цехэд нэхмэлчнээр 1992-1993 онуудад ажиллаж байсан. ноос боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ажил хийдэг байсан. Бид нэг бригадад айх саахалт нутаглаж байсан улсууд ” гэж,

 гэрч *******аас  “******* нь Сүхбаатар аймаг Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Сүлжмэлийн цехэд нэхмэлчнээр 1992-1993 оны 06 дугаар сарыг хүртэл ажиллаж байсан. Ноос боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан. Нэхмэлчин байж байгаад малчин болсон. Бид багаасаа нэг бригадад айл саахалт байсан бие биенээ маш сайн мэднэ. гэж мэдүүлэх боловч үүнийг нотлох бусад баримт хэрэгт авагдаагүй ба дан ганц эдгээр гэрчийн мэдүүлэгт үндэслэн С.******* тухайн хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй байна.

 

 5. Иймд шүүх нэхэмжлэгч  С.******* 1990 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн сүлжмэлийн цехэд нэхмэлчнээр ажиллаж байсан байдлыг тогтоох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

             6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

7. Нэхэмжлэгч ******* нь дээрх ажилласан хугацааны байдлыг бусад нотлох баримтыг бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* *******г 1990 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн сүлжмэлийн цехэд нэхмэлчнээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Нэхэмжлэгч ******* нь дээрх ажилласан хугацааны байдлыг бусад нотлох баримтыг бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН