Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 315/ШШ2026/00114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

           Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Асгат сум 1-р багт оршин суух, ******* ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

            “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

           Нэхэмжлэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1991-1995 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо ХК-д малчнаар ажиллаж байсан боловч тухайн ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэсэн. Иймд намайг 1991-1995 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо ХК-д малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

 2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 11/87, 11/88 дугаартай лавлагаа, Ч.******* 1992 оны 02 дугаар сарын 29-ний өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

             3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь 1991 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдэлд малчнаар, 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Соёмбо ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

           2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч ******* ******* овогт ******* нь 1991 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдэлд малчнаар, 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Соёмбо ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь:

нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “Миний бие 1991 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдэлд малчнаар, 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Соёмбо ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан. Гэтэл тухайн үед ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэсэн.” гэх тайлбар,

Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 11/87 дугаартай Ч.******* Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо ХК-д малчнаар ажиллаж байхдаа 1993 онд авч байсан цалингийн бичиглэл бүхий лавлагаа (хх-20х),

*******ийг ажилд томилсон, чөлөөлсөн тушаал болон цалингийн бичилт бүхий Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-4-6х), 

 

гэрч *******ын шүүхэд өгсөн “ ******* нь 1991-1992 онуудад Соёмбо нэгдэлд малчнаар, 1992-1995 оныг хүртэл Соёмбо ХК-ийн Дөхөм бригадад аав, ээжийн хамт малчнаар ажиллаж байсан. Соёмбо нэгдэл 1992 онд татан буугдаад Соёмбо ХК болсон юм. Тэр үед ******* нь Соёмбо ХК-руу шилжин ажилласан. Эднийх бог мал малладаг байсан. Би Сүхбаатар аймаг Асгат сумын Соёмбо нэгдлийн Дөхөм бригадад 1974-1991 оныг хүртэл малчнаар, 1991-1995 оныг хүртэл Соёмбо ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан. Бид нэг баг бригадад хамт ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

 

 гэрч   шүүхэд өгсөн “******* нь 1991-1995 оныг хүртэл Соёмбо ХК-д малчнаар ажиллаж байсан. Эднийх бог мал малладаг байсан. Аав, ээжийнхээ хамтаар мал маллаж байгаад 1992-1993 оны үед гэр бүлтэй болж бие даан мал маллаж байсан хүн. Би Сүхбаатар аймаг Асгат сумын Соёмбо нэгдлийн Дөхөм бригадад 1978-1991 оныг хүртэлд малын эмч, бригадын даргаар, 1991-1995 онуудад Соёмбо нэгдлийн Дөхөм бригадад хэсгийн дарга, тоо бүртгэгч зэрэг ажлуудыг хийж байсан. ******* нь манай багийн иргэн бөгөөд миний удирдлага дор ажиллаж байсан. Тийм болохоор Ч.******* ажиллаж байсан байдлын талаар нь сайн мэднэ” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

5. Сүхбаатар аймгийн Соёмбо нэгдлээс 1992 оны 02 дугаар сарын 29-ний өдөр овогтой эд олгосон Хөдөлмөрийн дэвтэрт Соёмбо нэгдлийн даргын 1991 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаартай тушаалаар малчнаар ажилд томилсон, 1992 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 08 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлж Соёмбо ХК-ийн мэдэлд шилжүүлсэн, Соёмбо ХК-ийн захирлын 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 01 тоот тушаалаар Соёмбо  ХК-д малчнаар томилсон, Соёмбо ХК-ийн захирлын 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 6 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар тус тус тэмдэглэгджээ.

 

6. Хэрэгт авагдсан Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 11/87 тоот лавлагаанд Ч.******* Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо ХК-д 1993 оны 1-2 дугаар сар, 6, 8 дугаар саруудад малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалин гарчээ.

 

 7. Иймд шүүх хэргийн үйл баримтын нотолгоонд хамааралтай буюу Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 11/87 тоот лавлагаа, *******ийг ажилд томилсон, чөлөөлсөн тушаалын бичилт бүхий Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг үндэслэн нэхэмжлэгч Ч.******* 1991 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдэлд малчнаар, 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Соёмбо ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

             8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* овогт ******* ******* 1991 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдэлд малчнаар, 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Соёмбо ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН