Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 315/ШШ2026/00115

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хаан банкны Сүхбаатар салбарын нэхэмжлэлтэй,

 

          “Н.*******ыг эрэн сурвалжлуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч,  2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд оролцогчид:

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           1. Нэхэмжлэгч Хаан банкны Сүхбаатар салбар нь “Н.*******ыг эрэн сурвалжлуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* ургийн овогт ******* ******* /*******/ нь ХААН банкнаас 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Онлайн цалингийн зээл авсан бөгөөд тээлээ төлөхгүй зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. Зээлдэгч ******* ******* нь тус банкны Түвшинширээ тооцооны төвөөс 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр №ЗГ/50987017 тоот зээлийн гэрээ байгуулан 709,655.30 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр 9,662,000 төгрөгийн нэмэлт зээл авч нийт 10,371,655.30 /Арван сая гурван зуун далан нэгэн мянга зургаан зуун тавин таван төгрөг гучин мөнгө/ төгрөгийн зээлийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэйгөөр авсан. 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 1,872,889.99 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 280,014.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 34,661.61 төгрөг буюу нийт 2,187,566.38 /Хоёр сая нэг зуун наян долоон мянга таван зуун жаран зургаан төгрөг гучин найман мөнгө/ төгрөгийн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна.

Үндсэн зээлдэгч Н.******* нь ХААН банкнаас тээл авах үед оршин сууж байсан Сүхбаатар, Түвшинширээ, 1-р баг, Сэргэлэн хаягтаа амьдрахгүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэв.

 

           2. Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, итгэмжлэл, 2023 оны 04-р сарын 07-ны өдрийн №ЗГ50987017 дугаартай зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2023 оны 04-р сарын 07-ны өдрийн №БГХ50987017 дугаартай барьцааны гэрээ, зээлийн өргөдөл зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Хаан банкны Сүхбаатар салбар нь “Н.*******ыг эрэн сурвалжлуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

            2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Нэхэмжлэгч Хаан банкны Сүхбаатар салбар нь Н.*******ыг хариуцагчаар татаж, шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч Н.*******ын оршин суугаа хаяг тодорхой бус, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, 2023 оны 04-р сарын 07-ны өдрийн №ЗГ50987017 дугаартай зээлийн гэрээ, (хх-8-10х), эргэн төлөлтийн хуваарь, (хх-11х), 2023 оны 04-р сарын 07-ны өдрийн №БГХ50987017 дугаартай барьцааны гэрээ, (хх-12-14х), зээлийн өргөдөл (хх-15х), бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

             4. Иймд Хаан банкны Сүхбаатар салбарын “Н.*******ыг эрэн сурвалжлуулах” хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

             5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан ******* регистртэй, ******* овогт ******* *******ыг эрэн сурвалжилсугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан Н.*******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагаа хийхийг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН