Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 315/ШШ2026/00121

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

          Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал тауэр 5 давхарт 510 тоотод байрлах Ашид капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4-р багт оршин суух, утасны дугаар *******, ******* ******* холбогдох,

 

           “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 244,707.10 (Хоёр зуун дөчин дөрвөн мянга долоон зуун долоон төгрөг арван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад 

 

                                               ТОДОРХОЙЛОХ  нь:

 

 Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ашид капитал ББСБ ХХК нь ******* 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 7110515806 тоот цахим зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүрэг 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн зөрчигдөж эхэлсэн. Иймд гэрээний үүрэгт үндсэн зээл 177,071.44 төгрөг, зээлийн хүү 46,042.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,593.18 төгрөг, нотариатын төлбөр 15,000 төгрөг, нийт 244,707.10 төгрөгийг хариуцагч *******гаас  гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 244,707.10 төгрөгийг төлж биелүүлсэн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК нь хариуцагч Б.******* холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 244,707.10 (Хоёр зуун дөчин дөрвөн мянга долоон зуун долоон төгрөг арван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,991 төгрөгийн тал хувь 3,995.5 төгрөгийг хариуцагч *******гаас, талд хувь 3,995.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК-д олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Хариуцагч ******* нь Ашид капитал ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 244,707.10 (Хоёр зуун дөчин дөрвөн мянга долоон зуун долоон төгрөг арван мөнгө) төгрөгийг төлж барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 7,991 төгрөгийн тал хувь 3,995.5 төгрөгийг хариуцагч *******гаас, талд хувь 3,995.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН