Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 315/ШШ2026/00127

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр 8-р давхарт байрлах, Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, утасны дугаар *******, ******* ******* холбогдох

 

“Зээлийн гэрээний үүрэгт 236,227.69 (Хоёр зуун гучин зургаан мянга хоёр зуун хорин долоон төгрөг жаран есөн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* овогтой ******* нь Токи ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2025-01-02-ны өдөр 2302700 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 210,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

2302700 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээл 152,361 төгрөг, зээлийн хүү 68,176.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,690.65 төгрөг, нотариатын төлбөрт 14,000.0 төгрөг, шимтгэлд 0.0 төгрөг, нийт 236,227.69 төгрөгийг Ш.*******оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Ш.******* нь нэхэмжлэлийн шаардлага 236,227.69 төгрөгийг төлж барагдуулсан болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь хариуцагч Ш.******* холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 236,227.69 (Хоёр зуун гучин зургаан мянга хоёр зуун хорин долоон төгрөг жаран есөн мөнгө)  төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хариуцагч Ш.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,736 төгрөгийн тал хувь 3,868 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 3,868 төгрөгийг хариуцагч Ш.*******оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Хариуцагч Ш.******* нь Токи ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 236,227.69 (Хоёр зуун гучин зургаан мянга хоёр зуун хорин долоон төгрөг жаран есөн мөнгө)  төгрөгийг төлж барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 7,736 төгрөгийн тал хувь 3,868 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 3,868 төгрөгийг хариуцагч Ш.*******оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН