Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 315/ШШ2026/00129

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Худалдааны гудамжны Бэриш төв 4 давхарт ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр багт байрлах ******* ******* ******* ХХК-д холбогдох

 

“Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,145,110 (Хоёр сая нэг зуун дөчин таван мянга нэг зуун арав) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай компанийн оруулж ирдэг бараа бүтээгдэхүүн болох эм, дагалдах витамин болон өөр эм бэлдмэлүүд гээд нийт 58 /тавин найм/ нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авахаар тохиролцож ажлын утсаар холбогдон захиалга өгсний дагуу бид тухайн үед үйл ажиллагаагаа явуулдаг гэх хаяг, байршилд нь хүргүүлэхээр 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос тухайн орон нутгийн унаанд нь өгч явуулсан. Улмаар барааг хүлээн авснаас хойш хариуцагч элдэв шалтаг хэлж төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүргэж холбогдох боломжгүй болсон. Иймд захиалгын дагуу хүргүүлж авсан бараа, бүтээгдэхүүний үнэ болох нийт 2,145,110 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт хуульд зааснаар хуваарилж гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн захирал ******* нь нэхэмжлэлийн шаардлага 2,145,110 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 745,110 төгрөгөөр ******* ******* ******* ХХК-д төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь  ******* ******* ******* ХХК-д холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,145,110 (Хоёр сая нэг зуун дөчин таван мянга нэг зуун арав) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн захирал ******* нь нэхэмжлэлийн шаардлага 2,145,110 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 745,110 төгрөгөөр ******* ******* ******* ХХК-д төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,272 төгрөгийн тал хувь 24,636 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 24,636 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ХХК-д тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн захирал ******* нь нэхэмжлэлийн шаардлага 2,145,110 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 745,110 төгрөгөөр ******* ******* ******* ХХК-д төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,272 төгрөгийн тал хувь 24,636 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 24,636 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ХХК-д тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН