Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/315

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч ********  /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********  холбогдох эрүүгийн 1818005130337 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******** 1975 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ********  мэргэжилтэй, ********  ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Д******** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ********  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хараа голын мод үржүүлгийн газарт ******** эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ********  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хараа голын мод үржүүлгийн газарт ******** эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Шүүгдэгч ******** ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байгаад найз ********  уулзахаар түүний гэрт очсон. Тэгээд ******** тай тоглож байгаад маргалдаж, ******** нүүрэн тус газарт 2 удаа алгадсан. Гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Зөрчлийн талаар гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хэргийн 4/,

 

-“... ******** биед баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, хацар, хамрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл, хамар ясны хуучин хугаралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашдын эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 681 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 10/,

 

-Хохирогч ******** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 10 цагийн үед эгчийнхээ гэрээс гараад дэлгүүр орж архи авч уугаад ********  гэрт очоод ********   гэх залуустай архи уусан. Тэгээд ********  гэрт байж байгаад гол руу явцгаасан. Тэнд очоод голд ороод тоглож байгаад С********  маргалдсан. Тоглоомноос болоод ******** муудалцсан. Би их муудсан байсан учраас ********  зодуулсан. ..Миний нүүр, хамар зулгарч нүд хөхөрсөн. Өөр гэмтсэн зүйл байхгүй. Одоо миний биеийн байдал зүгээр. ******** тай найз нөхдийн харилцаатай, тухайн үед хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас гомдоод байх зүйл байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 33-34/,

 

-Гэрч ********   мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн өглөө 11 цагийн үед ********  ахын гэрт очсон. Намайг очиход ********  ах болон хажуу айлынх нь залуу ******** нар байсан. Удалгүй гаднаас ******** , ******** нар орж ирсэн. Ингээд бид 5 архи уусан. Ингээд удаагүй ******** , ******** хоёр гэртээ үлдээд ******** , ******** бид 3 Хараа голын эрэг руу ********  гэх залууг дуудаад хүргүүлсэн юм.

... ******** , ******** хоёр голын усанд ороод тоглож байснаа юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй байна муудалцаад зодолдоод эхэлсэн. Тэгээд би тэр хоёрыг голоос гаргасан юм. Тэр хавьд байсан хүмүүс цагдаа дуудсан бололтой удалгүй цагдаа нар ирээд тэр хоёрыг аваад явсан.

... ********  гараараа ********  нүүр рүү 2-3 удаа цохисон. ” гэх мэдүүлэг /хэргийн 35/,

 

-Гэрч Д. ********  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 24-ний өглөө 11 цагийн үед манай гэрт ********  ирсэн. Тэгээд бид 2 архи уугаад байж байхад гаднаас ********  , ******** нар орж ирсэн. Манай хажуу айлын залуу ******** орж ирээд бид нар ууж байсан хувааж ууж дуусгасан. Ингээд ******** , ******** , ********  нар явлаа гээд гараад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 36/,

 

-Хохирогч ******** гаргасан “2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ******** тай тоглож байгаад маргалдаж муудалцсан. Одоо ямар нэгэн байдлаар нэхэмжлэх мөнгө төгрөг, гомдол санал байхгүй учраас хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх тодорхойлолт /хэргийн 37/, болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч ******** ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******** биед “...баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, хацар, хамрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл, хамар ясны хуучин хугарал” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч ******** т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч ******** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч ******** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 681 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 10/ нотлогдож байх бөгөөд хохирогч ********  нь “2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ******** тай тоглож байгаад маргалдаж муудалцсан. Одоо ямар нэгэн байдлаар нэхэмжлэх мөнгө төгрөг, гомдол санал байхгүй учраас хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх тодорхойлолт /хэргийн 37/ ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч ******** аас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ********  нь 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хараа голын мод үржүүлгийн газарт ******** эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч******** гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ********  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч ******** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******** ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч ******** т үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч ******** т анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******** ийн ******** ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч******** ийн ********  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгох ялын 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч ******** т үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч ******** т анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******** т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ