Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 213/МА2019/00025

 

 

*******гийн нэхэмжлэлтэй *******д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 131/ШШ2019/00661 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг *******ын *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянхонгор аймаг Баянхонгор сумын .......... оршин суух *******ийн *******д холбогдох

 11.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Н.Гантулга нар оролцов.

Нэхэмжлэгчийнитгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* нь Солонгос улсад ажиллаж амьдардаг бөгөөд *******ын охин тэй гэр бүлийн харилцаатай байсан. Тухайн үед гийн ээж ******* гуай мөнгөний хэрэгтэй байна, мөнгө зээлүүлээч гэж утсаар ярихаар нь өөрийн ах /төрсөн ах дүүсийн хүүхдүүд/ Завхан аймагт амьдардаг ээр дамжуулан *******ын Хаан банк дахь гэсэн харилцах данс руу 11.000.000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлсэн. ******* нь энэ мөнгөөр тухайн үедээ тэтгэврийн зээлээ хаасан гэдэг. ******* нь ******* болон түүний хүүхдүүдээс зээлүүлсэн 11.000.000 төгрөгөө нэхэхээр өгнө гэж хэлээд өдий болтол өгөхгүй байх тул нэхэмжлэл гаргаж байна. Тиймээс иргэн *******оос 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зээлүүлсэн 11.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

*******ын охин нь Солонгос улс явж ажил хийгээд цалин авдаг талаар нотлох баримтуудаар нотлогдвол асуудалгүй байна. Гэтэл цалин авдаг талаар нотлох баримт байхгүй. ******* нь ахынхаа дансаар дамжуулаад гийн ээжид зээлсэн байдаг. Энэ мөнгө *******гийн мөнгө гэж үзэж байна. Энэ хэргийг Улсын дээд шүүх хянаад зээлийн гэрээ байгуулагдсан гэх үндэслэлгүй гэж үзсэн. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд зээлдүүлсэн мөнгө биш иргэн *******ын дансанд шилжиж орсон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 11.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие ******* нь нэхэмжлэгч *******г огт танихгүй, мэдэхгүй, утсаар ч яриагүй. Миний охин нь 6 дугаар цэцэрлэгт эмчээр ажиллаж байгаад 2017 оны 07 дугаар сард Солонгос улсад ажил хийж амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэж явахдаа цалингийн зээл хийж 8.000.000 төгрөг, мөн ах, дүү нараасаа мөнгө зээлж явсан. Охин нь *******тэй гэр бүлийн харилцаатай болохыг мэдэхгүй. ******* нь миний охиныг Солонгос улсад очоод таньж мэдэх хүнгүй байхад нь ажилд оруулж зуучилж хамтран ажилладаг, мөн туслаж л байсан хүн байх.

Миний охин ажил хийгээд цалингаа Монгол руу ар гэр рүүгээ шилжүүлэх гэхэд нь миний дансанд цалингаа хийчих би ах ийн дансаар дамжуулан ээж *******ын данс руу шилжүүлж өгнө гэсэн учраас *******д итгэж өөрийн цалингаа түүний дансанд хийсэн гэж хэлсэн. Охин утсаар ярьж таны дансанд мөнгө орсон уу гэж асуусан би дансаа шалгахад 11 сая төгрөг орсон байсан. Энэ мөнгөнөөс нь 2017 оны 09 сарын 14-ний өдөр цалингийн зээлд нь 6.000.000 төгрөг төлсөн. Үлдсэн мөнгийг нь ах, дүү нараас нь зээлсэн өрийг нь төлж барагдуулсан. Миний бие нь тухайн мөнгөөр тэтгэврийн зээлийг хаагаагүй, намайг гүтгэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Миний бие нь *******г танихгүй 11 сая төгрөг зээлээч гэж утсаар яриагүй. Хэрвээ *******гээс 11 сая төгрөг зээлсэн бол зээл төлөх хугацаа, зээлийн хүү тохирох, гэрээ хийж нотариатаар баталгаажуулах гэх мэтээр ярилцаж байж авч өгөлцөх ёстой. Гэтэл нэг жилийн дараа мөнгө зээлсэн мэтээр нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. ******* нь Солонгос улсад очсон хүмүүст туслаж ажилд оруулж өгөх нэрийдлээр хүмүүсээс өөрийнхөө дансаар мөнгө шилжүүлж буцаан нэхэж луйвар хийж байна. Миний дансаар орж ирсэн мөнгө миний хүүхдийн цалин хөлс гэж бодож байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******оос зээлийн гэрээний үүргийн 11.000.000 төгрөг гаргуулах тухай *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190.950 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* миний бие нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар 131/ШШ2019/00661 шүүхийн шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэл нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ээс *******ын дансанд шилжүүлсэн 11.000.000 сая төгрөг нь ******* нь *******д зээлдүүлж байгаа эсэх, эсхүл нь Солонгос улсад ажиллаж олсон мөнгөө *******гээр дамжуулан өөрийн ээж *******д шилжүүлж байгаагийн аль нь болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар маргаан бүхий 11.000.000 төгрөг нь *******гийн өмчлөлийн мөнгө гэдэг нь гэрчийн мэдүүлгээр болон түүний шүүхэд гарган өгсөн баримтуудаар тогтоогдон шаардах эрхээ хэрэгжүүлсээр байтал дан ганц гэрчийн мэдүүлгээр нотлохгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т хэргийн нотлох баримт гэдэг ойлголт нь гэрчийн мэдүүлгийг ойлгохоор заасан байтал гэрчийн мэдүүлгийг ямар үндэслэлээр үнэлэхгүй байгаагаа шүүхийн шийдвэртээ тухайлан заагаагүй байтал дан ганц гэрчийн мэдүүлгээр тогтоохгүй гэсэн өгүүлбэрээр нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироож байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн нэхэмжлэлээ тайлбарласан атал зээлийн гэрээний үүрэг хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргий анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 131/ШШ2019/00661 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг *******ын *******гээс *******ийн *******д холбогдуулж 11.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байна гэж дүгнээд *******оос 11.000.000 төгрөг гаргуулах тухай *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******оос зээлийн гэрээний гүйцэтгэлд 11.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хариуцагч ******* нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг огт танихгүй, зээл авч байгаагүй, охин нь Солонгос улсад ажиллаж байхдаа цалингаа дансаар шилжүүлж байсан гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч *******гийн тайлбар, гэрч ийн мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгчээс зээл хүссэн хүн нь хариуцагчийн охин байх бөгөөд ******* нь охиныхоо цалингийн зээлийг дээрх мөнгөөр хаах зорилготой байсан нь зээлсэн мөнгийг зарцуулсан байдал, зориулалтыг илтгэж байгаа бөгөөд энэ нь *******ыг зээлдэгч гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Хариуцагч *******оос миний охин ажил хийгээд цалингаа Монгол руу ар гэр рүүгээ шилжүүлэх гэхэд нь миний дансанд цалингаа хийчих би ах ийн дансаар дамжуулан ээж *******ын данс руу шилжүүлж өгнө гэсэн учраас *******д итгэж өөрийн цалингаа түүний дансанд хийсэн гэж хэлсэн. Охин утсаар ярьж таны дансанд мөнгө орсон уу гэж асуусан би дансаа шалгахад 11 сая төгрөг орсон байсан. Энэ мөнгөнөөс нь 2017 оны 09 сарын 14-ний өдөр цалингийн зээлд нь 6.000.000 төгрөг төлсөн. Үлдсэн мөнгийг нь ах, дүү нараас нь зээлсэн өрийг нь төлж барагдуулсан. Миний бие нь тухайн мөнгөөр тэтгэврийн зээлийг хаагаагүй, намайг гүтгэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Миний бие нь *******г танихгүй 11 сая төгрөг зээлээч гэж утсаар яриагүй гэсэн тайлбар зэргээс үзвэл маргаад байгаа 11.000.000 төгрөг нь гийн цалин, орлого гэж хариуцагч талаас тайлбарладаг байна.

Маргааны үйл баримт хангалттай тогтоогдоогүй байна. Тухайлбал 11.000.000 төгрөг нь *******, нарын альных нь мөнгө болох нь тодорхойгүй, нь ээж *******доо явуулсан 11.000.000 төгрөг нь миний цалин байсан гэж үзэж байгаа бол энэ тухайгаа баримтаа ээж *******доо болон шүүхэд гаргаж өгөөгүй. нь Солонгос улсад ажиллахаар хэзээ гарсан, тухайн улсад ямар хугацаагаар ажиллаж, цалин орлого авч байсан эсэх талаар тодорхой нотлох баримт байхгүй байна.

Маргааны гол зүйл болсон 11.000.000 төгрөгийн талаар *******, нар хоорондоо юу гэж тохиролцсон тухай өөрсдийнх нь тайлбар байхгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

Тухайн 11.000.000 төгрөг нь *******гийн мөнгө гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж өгөөгүй, нэхэмжлэлээ гийн ээж *******д холбогдуулж гаргах биш, д холбогдуулж гаргах боломжтой байсан эсэх, нэхэмжлэгч нь хариуцагчаа зөв тодорхойлоогүй, хариуцагч тодорхойгүй нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл хэргийн үйл баримт дутуу, хариуцагч нь тодорхойгүй нэхэмжлэл гаргасан байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй байна. Талуудын хооронд явагдсан үйл баримт, маргаан нь тодорхой бус зөвхөн нэхэмжлэлд заасан хариуцагчид холбогдуулж хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхин, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. ******* нь нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болно.

Нэхэмжлэгч *******гээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 190.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид буцаан олгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 190.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 -д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 131/ШШ2019/00661 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхин, *******ын *******гийн нэхэмжлэлтэй *******ийн *******д холбогдох 11.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч *******гээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 190.950 төгрөгийг төрийн сангийн данснаас нэхэмжлэгчид буцаан олгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 190.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ  М.МӨНХДАВАА

  ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

 Г.УЛАМБАЯР