Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 308/ШШ2026/00110

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болох тухай

 

Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

Нэхэмжлэгч: У хот, Х дүүрэг, ** дугаар хороо, С оргил /*****/ М г гудамж **** байр, Э Э т о, ** давхарт байрлах, Т б ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, А сум, * дугаар баг, Ц *, *** тоотод оршин суух, Ч овогт Ч-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,630,733.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т б ф ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Зээлдэгч Ч.Ч-с зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 1,733,731.81 төгрөг, зээлийн хүү 837,765.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 23,236.49 төгрөг, нотариатын зардал 36,000 төгрөг, нийт 2,630,733.57 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т б ф ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Зээлдэгч Ч.Ч-с зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 1,733,731.81 төгрөг, зээлийн хүү 837,765.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 23,236.49 төгрөг, нотариатын зардал 36,000 төгрөг, нийт 2,630,733.57 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Ч.Ч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Зээл авсан нь үнэн болно. Нэхэмжилсэн 2,630,733.57 төгрөгийг төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. гэжээ.

Хариуцагч Ч.Ч нь нэхэмжлэлийн шаардлага 2,630,733.57 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч Т б Ф ББСБ ХХК нь хариуцагч Ч.Ч-с зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,630,733.57 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,042 төгрөгөөс 28,521 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 28,521 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 28,521 төгрөгийг хариуцагч Ч.Чэс тус тус гаргуулж нэхэмжлэгч Т б Ф ББСБ ХХК-д олгосугай.

3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ  Д.НАРАНЦЭЦЭГ