Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 308/ШШ2026/00113

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би:

  Нэхэмжлэгч: У хот С дүүрэг *-р хороо Ю гудамж-**, МПМ ц байрлах, М ББСБ ХХК-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймгийн С сум *-р баг Г гудамж **-р байр * тоотод оршин суух, Ч овогт Г-т холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,302,951 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны 12 дугаар сарын 17-ны өдөр хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээЗээлдэгч оос үндсэн зээл 1,790,000 төгрөг, зээлийн хүү 440,492 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,459 төгрөг, нийт 2,302,951 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: М ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 2,302,951 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 20** оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,151,475.5 төгрөг, 20** оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1,151,475.5 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч т холбогдуулан 2,302,951 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 2,302,951 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 20** оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,151,475.5 төгрөг, 20** оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1,151,475.5 төгрөгөөр хуваан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 2,302,951 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 20** оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,151,475.5 төгрөг, 20** оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1,151,475.5 төгрөгөөр хуваан төлөхөөр талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,797 төгрөгийн 25,898.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч оос улсын тэмдэгтийн хураамжид 25,898.5 төгрөг, төрийн сангаас 25,898.5 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Д.НАРАНЦЭЦЭГ