| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2026/00001/И |
| Дугаар | 308/ШШ2026/00114 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 308/ШШ2026/00114
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би:
Нэхэмжлэгч: У хот С дүүрэг *-р хороо С талбай-**, С т, * давхарт байрлах, Т ББСБ ХХК-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн С сум *-р баг Э ** гудамж *** тоотод оршин суух, М овогт М-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 605,024.23 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны 12 дугаар сарын 15-ны өдөр хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.М-с зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 419,355.15 төгрөг, үндсэн хүүнд 167,032.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,636.23 төгрөг, шимтгэлд 0,0 төгрөг, нотариатын төлбөрт 14,000 төгрөг, нийт 605,024.23 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Зээлдэгч М.М нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 20** оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч М.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 605,024.23 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 20** оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Т ББСБ ХХК-ын нэхэмжлэлтэй хариуцагч М.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 605,024.23 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.М нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 20** оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлөхөөр талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,800.72 төгрөгийн 9,400.36 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.М-с улсын тэмдэгтийн хураамжид 9,400.36 төгрөг, төрийн сангаас 9,400.36 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ