Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 000200

 

 

 

 

 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Б.Бүжинлхам

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал

Шүүгдэгч Л.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.А-т холбогдох эрүүгийн 1825002100185 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Булган аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч  мэргэжилтэй, Энержи Ресурс ХХК-д хүнд даацын машины жолооч ажилтай, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Даваат баг, Манханд оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ш овгийн Л-ийн А /.

 

Шүүгдэгч Л.А нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны орой согтуугаар эхнэр С.П зодож нүүр гарыг нь хутгаар зүсч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Л.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.

 

-Хохирогч С.П-ийн: 21 цаг өнгөрч байхад баарнаас гарч гэртээ ирээд би унтаж амрахаар орондоо орсон. А газар зүгээр хэвтээд байсан. Тэгсэн намайг хөөе, хөөе гээд дуудаад байхаар нь яасан бэ? гэж хэлсэн чинь намайг прокурор тоодог ш дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл яваад тэр прокурортойгоо амьдараач гэж хэлсэн. А миний нүүр болон толгой хэсэг рүү цохиод байсан. Тэгэхээр нь тоос сорогчийн иш аваад А-ыг 2-3 удаа цохиод авсан чинь иш булааж аваад зөрүүлээд намайг зодсон. Тэгтэл хүү Тамир салгах гээд дундуур орсон бөгөөд А чамайг ална гээд гал тогооны өрөө рүү явсан. Тэгэхээр нь том өрөөний цонхоор гараад зугтаасан. Хашааны хаалгаар гараад цааш жаахан гүйгээд А-т баригдсан. Тэгээд юу болсныг сайн санахгүй байна. Ухаан алдсан бөгөөд нэг ухаан орсон чинь манай хүүхэд намайг гэрт оруулж байсан. Нүүр болон гарнаас цус гарч байсан. Хүүгээ цагдаа дуудаач гэж хэлсэн. А цагдаа дуудвал яана гэлээ нэг үг хэлээд миний нүүр рүү өшиглөөд авсан. А бид 2 урд нь хэрэлдэж маргалдаж намайг ганц нэг удаа алгадаж цохиж байсан асуудал байгаа. А миний эмчилгээний зардалд 5.500.000 төгрөг өгсөн. Цаашид лазер эмчилгээ хийлгэхэд 1.367.800 төгрөг шаардлагатай байна. Энэ мөнгийг нэхэмжилж байна. Миний биеийн байдал харьцангүй гайгүй, шарх жаахан өвчтэй байгаа. Хялбаршуулсан журмаар шийдэхэд ямар нэгэн татгалзах зүйлгүй гэсэн мэдүүлэг /хх 14-15 ху/

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 254 дугаартай шинжээчийн...С.Пийн биед эрүүний баруун хэсэг, баруун чихний дэлбээ, баруун хацар, зүүн гарын дунд хуруу, баруун бугуй, сарвуунд шарх, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод баруун хоёрдугаар шүдний хугарал үүсчээ. Уг гэмтлүүдийн эрүүний баруун хэсэг, баруун чихний дэлбээ, баруун хацар, зүүн гарын дунд хуруу, баруун бугуй, сарвуунд шарх нь үзүүр иртэй зүйлээр, бусад гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар байна. Уг гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, шинэ гэмтлүүд байна  гэсэн дүгнэлт /хх-ийн 22-23 ху/,

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-6 ху/

 

-Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх 10 ху/

 

-Л.А-ыг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 48, 49-50 ху/

 

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 43 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд шүүгдэгч Л.А-ын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Л.А нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны орой согтуугаар эхнэр С.П зодож нүүр гарыг нь хутгаар зүсч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг, хохирогч С.Пийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн... А миний нүүр болон толгой хэсэг рүү цохиод байсан. Тэгэхээр нь тоос сорогчийн иш аваад Аыг 2-3 удаа цохиод авсан чинь иш булааж аваад зөрүүлээд намайг зодсон. Тэгтэл хүү Тамир салгах гээд дундуур орсон бөгөөд А чамайг ална гээд гал тогооны өрөө рүү явсан. Тэгэхээр нь том өрөөний цонхоор гараад зугтаасан. Хашааны хаалгаар гараад цааш жаахан гүйгээд Ат баригдсан. Тэгээд юу болсныг сайн санахгүй байна. Ухаан алдсан бөгөөд нэг ухаан орсон чинь манай хүүхэд намайг гэрт оруулж байсан. Нүүр болон гарнаас цус гарч байсан гэсэн мэдүүлэг, хохирогч С.Пийн биед эрүүний баруун хэсэг, баруун чихний дэлбээ, баруун хацар, зүүн гарын дунд хуруу, баруун бугуй, сарвуунд шарх, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод баруун хоёрдугаар шүдний хугарал үүссэнийг тогтоосон 254 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Л.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч С.Пүрэвдалай нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ эмчилгээний зардалд 5.500.000 төгрөг авсан цаашид лазер эмчилгээ хийлгэхэд 1.367.800 төгрөг шаардлагатай тул шүүгдэгчээс гаргуулна гэж байх ба шүүгдэгч 1.367.800 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 10-ны дотор бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн баримт хэрэгт авагдсан байна./хх 74 ху/

 

Иймд шүүгдэгч Л.А-аас 1.367.800 төгрөг гаргуулан хохирогч С.П олгуулахаар шийдвэрллээ.

 

            Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирол төлбөрөөсөө төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Аыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ат оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн  төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Л.Ааас 1.367.800 төгрөг гаргуулан хохирогч / С.П олгож, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 14.5 см урттай шар өнгийн иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,  түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ