| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2026/00044/И |
| Дугаар | 308/ШШ2026/00128 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 308/ШШ2026/00128
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болох тухай
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, *-р хороо, Ю гудамж-**, МПМ ц байрлах, М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймаг, С сум, * дугаар баг, Н гудамж ***-р байр ** тоотод оршин суух, Б овогт С-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 894,115 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 20** оны 10 сарын 16-ны өдрийн байдлаар Б.Сийн зээлийн гэрээний үүргийг тооцвол зээлийн үлдэгдэл 560,000 төгрөг, зээлийн хүү 279,995 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,120 төгрөг, нийт 894,115 төгрөгийг хариуцагч Б.Сээс гаргуулж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 20** оны 10 сарын 16-ны өдрийн байдлаар Б.С-ийн зээлийн гэрээний үүргийг тооцвол зээлийн үлдэгдэл 560,000 төгрөг, зээлийн хүү 279,995 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,120 төгрөг, нийт 894,115 төгрөгийг хариуцагч Б.С-ээс гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Б.С шүүхэд гаргасан тайлбартаа: ...Зээл авсан нь үнэн болно. Нэхэмжилсэн 894,115 төгрөгийг төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. гэжээ.
Хариуцагч Б.С нь нэхэмжлэлийн шаардлага 894,115 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Б.С-т холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 894,115 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,009 төгрөгөөс 13,004.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 13,004.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 13,004.5 төгрөгийг хариуцагч Б.С-ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.
3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ