| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/01310/И |
| Дугаар | 308/ШШ2026/00149 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 308/ШШ2026/00149
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болох тухай
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг *-р хороо К банкны төв байранд байрлах, К банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймаг, Х сум, * дугаар багт оршин суух, А овогт Б.М-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26,403,579 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.М-с үндсэн зээл 20,503,836 төгрөг, үндсэн хүү 5,604,112 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 295,631 төгрөг, нийт 26,403,579 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.М-с үндсэн зээл 20,503,836 төгрөг, үндсэн хүү 5,604,112 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 295,631 төгрөг, нийт 26,403,579 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа: ...Зээл авсан нь үнэн болно. Нэхэмжилсэн 26,403,579 төгрөгийг төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. гэжээ.
Хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлага 26,403,579 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч К банк ХХК нь хариуцагч Б.М-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26,403,579 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289,968 төгрөгөөс 144,984 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 144,984 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 144,984 төгрөгийг хариуцагч Б.М-с тус тус гаргуулж нэхэмжлэгч К банк ХХК-д олгосугай.
3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ