Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2025/01148

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2025/01148

 

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Багануур-******* *******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн * дугаар хороо, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, *******гийн *******ид холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 683,007 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Багануур-******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Д.******* нь халуун ус, цэвэр, бохир ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс болох 675,507 төгрөг, нотариатын хөлс 7,500 төгрөг нийт 683,007 төгрөгийн төлбөрөө барагдуулахгүй, хуримтлагдсан авлага үүсгэж манай байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг удаа дараа зөрчиж байгаа тул Д.*******аас 683,007 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ

Нэхэмжлэгч Багануур-******* ******* нь шүүхэд ирүүлсэн албан бичигтээ: ...,Д.*******ид холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ ..,Д.*******ид холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн үндэслэлээр татгалзаж, татгалзлаа шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Багануур-******* *******-ын нэхэмжлэлтэй, *******гийн *******ид холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 683,007 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Багануур-******* ******* нь улсын тэмдэгтийн хураамж 20,942 төгрөгийг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ