| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/01113/И |
| Дугаар | 103/ШШ2025/01145 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 103/ШШ2025/01145
| 2025 оны 11 сарын 25 өдөр | Дугаар 103/ШШ2025/01145 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ** дүгээр хороо, Хэрлэнгийн ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, ******* ******* овогт *******гийн *******ын Ц.*******-*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь Ц.*******-*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.*******ийн *******-******* гэсэн 8,200 дагагчтай хувийн Facebook хаяг болон 17,000 дагагчтай ижил нэртэй Facebook цахим хуудсаар 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 56 минутад Мэдэгдэл гэх гарчиг бүхий мэдээллээр олон нийтийн цахим сүлжээнд миний нэр төрд халдсан агуулгатай мэдээлэл тараасантай холбогдуулан Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, худал мэдээ нийтэлсэн хэлбэрээр няцаалт хийж уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхээс энэхүү нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулахаар нэхэмжлэлд дурьдсан Улаанбаатар хот, Багануур дүүргийн ** дугаар хороо ** дүгээр байрны ** тоот хаягаар шүүхэд дуудан ирүүлэх хуудас хүргүүлэхэд бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх Засаг даргын тодорхойлолт, тус шүүхийн бичиг хүргэгчийн тайлбараар тогтоогдсон гэж үзэж Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 103/Ш32025/02287 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Одоо хариуцагч нь бүртгэлтэй хаяган дээрээ оршин суудаггүй, хаана оршин сууж байгаа болох нь мэдэгдэхгүй байх тул түүнийг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж оршин суух хаягийг нь тогтоолгох хүсэлтэй байна. Иймд *******ийн *******-*******ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягыг нь тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь тус шүүхэд *******ийн *******-*******ыг эрэн сурвалжлуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь Ц.*******-*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч холбоо барьж оршин суух хаягийг нь тодруулж өгсний дагуу шүүхэд Ц.*******-*******т холбогдуулан нэхэмжлэл гаргасан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Ц.*******-*******ын оршин суугаа хаягийг өөрөө олж тогтоосон гэсэн үндэслэлээр татгалзаж, татгалзлаа шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хүсэлт гаргагч ******* ******* овогт *******гийн *******ын Ц.*******-*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэрэгт хүсэлт гаргагч нь хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг урьдчилан төлснөөс 35,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хүсэлт гаргагч Д.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ