Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2025/01176

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2025/01176

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: 1970 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, Багануур дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт *******ын *******гийн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Хүсэлт гаргагч: М.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: *******ын ******* миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/2186 тоот тушаалаар цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор шийдвэрлэгдсэн. Иймд хилийн цэргийн тусгай архивын газраас 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хугацаат цэргийн алба хаасан талаар архивын лавлагааг гаргуулж авахад *******ын ******* гэсэн нэрээр лавлагаа гаргаж өгсөн тул Цэргийн алба хаасан баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Хил хамгаалах Ерөнхий газрын архивын лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар,

Цэргийн алба хааж байсан үеийн гэрэл зургууд зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч М.*******гийн шүүхэд хандаж гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч М.******* нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор хүсэлтээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасантай нийцнэ.

М.*******гийн 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 06 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл Ардын армийн 0132 /0198/ дугаар ангиудад хугацаат цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа дээр түүний нэрийг ******* гэж бичсэн нь төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх дээр бичигдсэнтэй тохирохгүй байх тул дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх хүсэлт гаргагчид үүсэх бөгөөд дээрх үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.

Тэрээр тухайн үйл баримтаа тогтоолгох зорилгоо Хуульд зааснаар тэтгэврээ тогтоолгох гэж тодорхойлжээ.

Хүсэлт гаргагч *******ын *******гийн албан ёсны нэр нь М.******* гэх бөгөөд түүний НЧ72022817 дугаартай иргэний үнэмлэх, 25 дугаартай төрсний гэрчилгээ, төрсний бүртгэлийн лавлагаа, РЕ0265306 дугаартай гадаад паспорт зэрэг баримтуудад нэр нь М.*******гаар бичигдсэн байна.

Хил хамгаалах Ерөнхий газар, Хилийн цэргийн тусгай архиваас 2025.10.03-ны өдөр олгосон а/1787 дугаартай лавлагаанд түүний овгийг *******, нэрийг *******ан гэж бичихийг ******* гэж бичсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Хил хамгаалах Ерөнхий газар, Хилийн цэргийн тусгай архиваас 2025.10.03-ны өдөр олгосон а/1787 дугаартай лавлагаан дээр бичигдсэн ******* овогтой ******* нь ******* овогт *******ын ******* мөн болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ