Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2025/01182

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2025/01182

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ** дугаар хорооны ******* дарга Б.*******гийн хүсэлттэй,

Гуравдагч этгээд: 1994 онд Багануур дүүрэгт төрсөн, 31 настай, эмэгтэй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн ** дугаар хороо, Нугын талын ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт *******ы *******ийг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Багануур дүүргийн ** дугаар хорооны хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан Б.*******,

Гуравдагч этгээд: О.*******, хадам аав Л.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Багануур дүүргийн ** дугаар хорооны ******* дарга Б.******* нь ******* овогт *******ы *******ийг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* овогтой *******ы ******* (**********) нь Багануур дүүргийн * дугаар хорооны Үйлдвэр хэсгийн ** дугаар гудамж, ** тоотод 2 хүүхдийн хамт ам бүл гурвуулаа амьдардаг. Иргэн О.******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн бага насны 2 хүүхэд болох 9,10 настай хүүхдүүдийг үл хайхрах хүчирхийлэлд удаа дараа өртүүлдэг, бага насны хүүхдүүдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхдээ дагуулж явдаг, гэртээ бүлэг бөөгнөрөл үүсгэдэг. Тухайн хүүхдүүд хичээл таслалт, хоцрогдолтой, гадуур дэмий тэнэх, хулгай хийх үйлдэл гардагаас гадна зан харилцааны хувьд дуугүй дотогшоогоо, үг яриандаа муу эрүүл мэндийн хувьд хэвийн байна.

Иргэн О.******* нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, архины хамааралтай болох нь Цагдаагийн ХУР системд 2014 оноос 2025 оныг хүртэлх 20 дуудлага мэдээлэл, зөрчилд бүртгэгдсэн байдаг. Ихэнх дуудлага нь хүүхдийн дэргэд архидан согтуурсан, бөөгнөрөл үүсгэсэн байдалтай. Цагдаагийн байгууллага нь хүүхдийн дэргэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдлаар 2-с дээш удаа торгуулийн арга хэмжээ авсан.

Хүүхдийн эрүүл, аюулгүй байдалд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор *******ы *******ийг архины эмчилгээнд хамруулж өгнө үү. Архины эмчилгээнд хамрагдаж байх хугацаанд бага насны 2 хүүхдийг асран хамгаалах, харгалзан дэмжигчээр хадам аав болох Лхамсүрэнгийн *******д түр шилжүүлж өгнө үү гэжээ.

1.Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: *******ы ******* нь архи хэтрүүлэн хэрэглэдэг, хүүүхдүүдийн хажууд архидан согтуурдаг, ******* 9 настай, ******* 10 настай, хорооны хамтарсан багаас *******ийг засах гэж олон арга хэмжээ авсан боловч ямар ч үр дүн гараагүй, хүүхдүүд эрсдэлтэй нөхцөл байдалд амьдарч байна. Хорооны хамтарсан багаас нийт 23 удаа эргэн хяналт хийж ажиллахад хүүхдүүд нь байнга хараа хяналтгүй, хоол ундгүй, хаягдсан байдалтай, наад захын асаргаа дутмаг байсан. Хүүхэд өөрөө ээж намайг алгадсан гэж хэлж байгаагаас дүгнэхэд хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа нь нотлогдож байна. Гэр бүлийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан хүүхдээ хүмүүжүүлэх эрх, үүрэг, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах эрх үүргээ хэрэгжүүлэхгүй байна. Мөн хүүхдийн амьдарч байгаа орчны эрсдэлийн үнэлгээг хийхэд хүүхдийн дэргэд удаа дараа архидан согтуурч, бүлэг бөөгнөрөл үүсгэж, хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулж байна. Мөн дэлгүүрийн худалдагч хүүхдүүд хүнсний зүйл дэлгүүрээс хулгайлсан гэж хэлж байгаагаас харахад хүүхдүүд наад захын хоол тэжээлгүй байдаг гэж ойлгогдож байна. Өвөө ******* нь хүүхэд харах тал дээр туршлагатай, хүүхэд асран хамгаалахад татгалзах зүйлгүй учраас *******ийг архины албадан эмчилгээнд хамрагдах хугацаанд хүүхдүүдийг өвөө *******гийн асрамжид шилжүүлж өгнө үү гэв.

2.Гуравдагч этгээд О.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:Би нөхрөөсөө салаад 3 жил болж байна, одоо би ах, эгч нарынхаа хашаанд байдаг, би гэрийнхээ ар талд өдөрт 100,000-150,000 төгрөгийн нүүрс шуудайлах ажил хийдэг, би хүүхдүүдээ хоол ундгүй байлгаж байгаагүй, ажил хийгээд гэрийнхээ хоолыг авдаг, ааваас нь салсан ч гэсэн холбоотой байж, ааваас нь хэрэглээний мөнгө авч хүүхдүүддээ зарцуулдаг, архи уусан нь миний буруу, би их архи уугаагүй, уухгүй бол 7-30 архи уухгүй байж чаддаг. Өнгөрсөн 11 сард халдвартад аавыг сахиад 9 хоног байсан, ирээд нүүрс шуудайлж аавын эмчилгээний мөнгийг ах, эгч нартайгаа хамтраад 1,000,000 төгрөг бүрдүүлж өгсөн, одоо 5,000,000-6,000,000 төгрөг олж өгөх хэрэгтэй байгаа, 11 дүгээр сарын 29-нд нэг хоног найзтайгаа гэртээ архи уусан, 9 сараас хойш би 3 удаа архи уусан, намайг архи хэтрүүлж уугаад байхаар шүүхэд өгсөн байх, аав маргааш хот явж хагалгаанд орно, Би архи уудаг нь үнэн, манай хүүхдүүд одоо 3, 5 дугаар ангид сурдаг. Аавын эмчилгээний мөнгийг олох ажил их байгаа, мөн 2 хүүхдээсээ холдож чадахгүй учраас би архины эмчилгээнд явахыг зөвшөөрөхгүй байна гэв.

3.Хүсэлт гаргагч Багануур дүүргийн 3 дугаар хорооны ******* дарга нь шүүхэд: Багануур дүүргийн 3 дугаар хорооны хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан Б.*******д олгосон итгэмжлэл, төрсний бүртгэлийн лавлагаа, Багануур дүүргийн 3 дугаар хорооны ******* даргын тодорхойлолт, хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ, илтгэх хуудсууд, согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоосон тухай эрүүл мэндийн дүгнэлт, Багануур дүүргийн 3 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, Багануур дүүргийн 3 дугаар хорооны ******* даргын албан бичиг, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэлийн материал зэрэг болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Багануур дүүргийн ** дугаар хорооны ******* даргын О.*******ийг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

О.******* нь архи уун согтуурч архинд донтох өвчтэй болсон, 2014 оноос хойш архи согтууруулах ундааг байнга хэрэглэж байгаа, 2 хүүхэдтэй, бага насны хүүхдээ үл тоон дэргэд нь болон гудамж талбайд архидан согтуурдаг, 3-аас дээш хоногоор гэртээ архидан согтуурдаг, хүүхдүүд нь сэтгэл санаа, эдийн засаг, бие махбодийн хохиролд өртөж байгаа, нийгмийн хэв журмыг зөрчиж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг, цагдаа болон хэсгийн ахлагч нартаа удаа дараа архи уухгүй гэж амлалт өгдөг боловч өөртөө дүгнэлт хийдэггүй, өвчнөө сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийдэг болох нь зөрчил гаргагчийн болон түүний хадам аав Л.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбар, 3 дугаар хорооны ******* даргын тодорхойлолт, хамтарсан багийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

О.*******ийн архинд донтох өвчтэй болохыг тогтоосон дүгнэлтийг эмч нарын бүрэлдэхүүнтэй, эрх бүхий комисс гаргасан, О.******* нь архи уухаараа 3-аас дээш хоногоор үргэлжлүүлэн архидан согтуурч мансуурдаг, хүүхдүүдээ олон хоногоор орхиж явж архиддаг нь өөртөө болон бусдад ямар нэгэн байдлаар аюул учруулж болзошгүй сайн дураараа архины эмчилгээнд хамрагдахаас зайлсхийж байгаа зэргийг харгалзан архины албадан эмчилгээний газарт эмчлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д Сум, дүүргийн ******* дарга асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагааны талаар дараахь эрх эдэлнэ, 71.1.1-д асран хамгаалах, харгалзан дэмжвэл зохих хүний талаархи мэдээллийг хүлээн авч, нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр холбогдох материал бүрдүүлж асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, өөрчлөх тухай шийдвэр гаргах гэж тус тус заажээ.

Иймд О.*******ийг албадан эмчлэх хугацаанд түүний насанд хүрээгүй хоёр хүүхдэд асран хамгаалагч тогтоох асуудлыг Багануур дүүргийн ******* даргад даалгах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгүүдэд зааснаар ******* овогт *******ы *******ийг /РД:*********/ албадан эмчилгээнд хамруулсугай.

2.Согтуурах, мансуурах, донтох өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар *******ы *******ийг албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг мэдэгдсүгэй.

3.Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт зааснаар О.*******ийг албадан эмчилгээний газарт хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.1.1-д зааснаар 9 настай Ш.*******, 10 настай Ш.******* нарт асран хамгаалагч тогтоохыг Багануур дүүргийн ******* даргад даалгасугай.

5.Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт зааснаар О.*******ийг албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг Б.*******д үүрэг болгосугай.

6.Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч албадан эмчлэхтэй холбоотой гомдлоо шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7.Хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

8.Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар тухайн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ