Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 197/ШШ2026/02539

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,***********************************/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,340,073 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Х.*******, нарийн бичгийн дарга Ж.Медине нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... Зээлийн гэрээний үүрэгт 2,340,073 төгрөгийг Х.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч -ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй Ж.Болормаа шүүхэд ирүүлсэн хүсэлтэд:Хариуцашч Х.*******ын иргэний хэргийн үндсэн зээл1,550,571 төгрөг, зээлийн хүү 558,206 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 111,641 төгрөг, нийт 2,220,418 төгрөг байгааг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч С.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.******* нь нэхэмжилсэн 2,340,073 төгрөг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Шүүх хуралдааныг хойшлуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Хөдөө ажилтай тул дараагийн хуралд ирэх боломжгүй байгаа тул одоо шийдвэрлэж өгнө үү. Улирлын чанартай ажил хийдэг тул 2026 оны 03 дугаар сарын 10 эхлэн сар болгон 700,000 төгрөгөөр төлөөд дуусгана. Төлөх хувиар нь

2026 оны 03 дугаар сарын 10-нд 700,000 төгрөг

2026 оны 04 дүгээр сарын 15-нд 700,000 төгрөг

2026 оны 05 дугаар сарын 15-нд 871,984 төгрөгөөр төлнө гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  Хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Х.*******ад холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 2,340,073 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба шаардлага 2,220,418 төгрөг болгон багасгажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагч нь Х.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,220,418 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт нийт 2,271,984 төгрөгийг:

2026 оны 03 дугаар сарын 10-нд 700,000 төгрөг

2026 оны 04 дүгээр сарын 15-нд 700,000 төгрөг

2026 оны 05 дугаар сарын 15-нд 871,984 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.

 

Иймд зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгчээс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн хэдий ч хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, түүний эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул өнөөдрийн хуралдааныг хойшлуулахгүйгээр буюу нэхэмжлэгч талыг байхгүйд хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 51,566 төгрөг төлсөнг улсын төсөвт хэвээр үлдээж,  хариуцагч Х.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 51,566 төгрөг гаргуулан нэхэмжлэгч -д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 106 дугаар зүйлийн 106. 5 дах хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.*******ад холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 2,340,073 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг  Зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 51,566 төгрөг төлсөнг улсын төсөвт хэвээр үлдээж,  хариуцагч Х.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 51,566 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч -д тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ        Х.ОЮУНЖАРГАЛ