Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 312/шш2026/00056

 

 

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би

Нэхэмжлэгч: ********-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***********-д холбогдох 1,278,840 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******** болон хариуцагч ******** нарын хооронд 2024 оны 01 сарын 23-ны өдөр Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулагдсан. ******нь ******-ийн зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч өөрийн эзэмшлийн *********дугаарын Монпэй аппликейшнийг ашиглаж, 2024 оны 05 сарын 14-ны өдөр 980,000 төгрөгийг сарын 2,3%- ийн хүүтэйгээр зээлж авсан ч зээл, хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байна. Иймд зээлний гэрээний үүрэг зөрчигдсөн өдрөөс нэмэгдүүлсэн хүүг 20%-иар тооцож эхэлсэн. ********* нь зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардаж мессеж илгээж, утсаар холбоо тогтоон төлбөрийг хэсэгчлэн төлөх хугацаа тохирч байсан ч гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй байна. 2025 оны 08 сарын 14- ны өдрийн байдлаар ********ын зээлийн гэрээний үүргийг тооцвол, үндсэн зээлийн үлдэгдэл 980,000 төгрөг, 426 хоног ашигласан зээлийн хүүгийн төлбөр 283,448 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 15,392 төгрөг, нийт 1,278,840 төгрөг байна. ******** нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул ******** нь зээлийн гэрээний үүрэгт 1,278,840 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.

 

Хариуцагч ******** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...******** миний бие шүүхээс нэхэмжилж буй 1,278,840 төгрөгийг төлж барагдуулна. гэжээ

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ********** нь хариуцагч ***********д холбогдуулан 1,278,840 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1,278,840 төгрөгийг хариуцагч *********д нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,242 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ********аас 17,621 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч **********-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,278,840 төгрөгийг хариуцагч ********** нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,242 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ********аас 17,621 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТТУЛГА