| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00820/И |
| Дугаар | 303/ШШ2025/00000 |
| Огноо | 2025-09-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 303/ШШ2025/00000
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* овогт *******ын *******,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ
Миний бие Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл Баянхонгор аймаг дахь Геодези, зураг зүйн экспедиц нь төвдөө харьяалалтай байсан тул аймгийн төрийн архивд материал өгөөгүй, улсын төв архиваас тодорхой материал олдохгүй байгаа учир 1987 оны 05 дугаар сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дээрх байгууллагад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа
Миний бие 1987 онд Улаанбаатар хотод Барилгын техникийн мэргэжил төгсөн. 1987 оны 05 дугаар сард Баянхонгор аймагт Геодези, зураг зүйн экспедицид томилогдож 1990 оны хүртэл ажиллаж байсан. 1987-1989 оны дуустал ажиллаж байсан жилийг архиваас баримт гарахгүй байгаа тул ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн орлогын баримт, Баянхонгор аймгийн Ниймгийн даатгалын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн № 82 дугаар зөвлөмжийн хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн төрийн архивын хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн № 824 дугаар тодорхойлолт, 080188 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Монголын Үйлдвэрчний эвлэл гишүүний № 671241 дугаар бат илэрхийлэх, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн № 13/776 дугаар тодорхойлолт, иргэн Д.*******ийн ХААТР-1/А/, ХААТР-2 /А/ маягтуудын хуулбар, гэрч *******гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох үйл явдалд хамаарахаар байна.
2.Хүсэлт гаргагч Д.*******ийг 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Баянхонгор аймаг дахь Геодези зураг зүйн экспедицид техникчээр ажиллаж байсан байсан болох нь түүний иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн төрийн архивын хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн № 824 дугаар тодорхойлолт, 080188 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Монголын Үйлдвэрчний эвлэл гишүүний № 671241 дугаар бат илэрхийлэх, иргэн Д.*******ийн ХААТР-1/А/, ХААТР-2 /А/ маягтуудын хуулбар, гэрч *******гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
3.Мөн хүсэлт гаргагч Д.*******ийн талаар 1987 оны 10 дугаар сарын 11-ний өдөр баталсан Хүн амын регистрийн картын 227 дугаар бүртгэлд: овог, нэр-******* овогтой *******, ажилладаг байгууллага- Геодези зураг зүйн экспедици, эрхэлдэг ажил- техникч, эрхэлж эхэлсэн он-1987 он, оршдог сум-Баянхонгор сум гэж тэмдэглэжээ.
4.Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Д.*******ийн ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1987 оны 05 дугаар сарын 13-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Баянхонгор аймаг дахь Геодези, зураг зүйн экспедицид техникчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт ******* овогт *******ын *******ийг 1987 оны 05 дугаар сарын 13-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Баянхонгор аймаг дахь Геодези, зураг зүйн экспедицид техникчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА