Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 312/шш2026/00058

 

 

 

 

 

     

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би

Нэхэмжлэгч: ********-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***********-д холбогдох 22,728,578 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ***** нь *********ай байгуулсан 2024 оны 07-р сарын 01 -ны өдрийн *********тоот ********ны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ-ний дагуу 2024 оны 07-р сарын 04-ний өдөр ***** тоот Цахим Цалингийн зээлийн гэрээ-г байгуулж, 30-н сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 30,586,000 /Гучин сая таван зуун наян зургаан мянган / төгрөгийн зээл авсан. Зээлдэгч нь зээл авсанаас хойш зээлийн үндсэн төлбөрөөс 9,754,174.06 төгрөг, зээлийн хүүний төлбөрөөс 4,461,190.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,410.02 төгрөг, нийт 14,218,774.51 төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр тохирсон зээл болон зээлийн хүүний төлбөрийг хуваарийн дагуу сар бүр төлөх ёстой хэдий ч төлөлгүй 129 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байна. Энэ нь зээлийн гэрээнд тусгагдсан ноцтой зөрчил байх тул зээлдэгч А.Тамир зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд: Үндсэн зээл 20,831,826 /Хорин сая найман зуун гучин нэгэн мянга найман зуун хорин зургаан/ төгрөг, Зээлийн хүү 1,862,513 /Нэг сая найман зуун жаран хоёр мянга таван зуун арван гурван/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,239.00 /Гучин дөрвөн мянга хоёр зуун гучин есөн/ төгрөг, нийт 22,728,578.00 /Хорин хоёр сая долоон зуун хорин найман мянга таван зуун далан найман / төгрөг. А.Тамираас зээлийн гэрээний үүрэгт 22,728,578.00 /Хорин хоёр сая долоон зуун хорин найман мянга таван зуун далан найман/ төгрөг гаргуулж******* банкинд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ***** би 2024 оны 7 сард *********аас онлайн цалингийн зээл 30 сая төгрөг авсан төр мөнгөнөөсөө төлж яваад одоо үлдэгдэл 22,728,578 төгрөг үлдсэн энэ мөнгө цаашид үргэлжлүүлэн төлж барагдуулна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ****нь хариуцагч *******т холбогдуулан 22,728,578 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 22,728,578 төгрөгийг хариуцагч ****** нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,593 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 135,797 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 22,728,578 төгрөгийг хариуцагч******* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,593 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 135,797 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТТУЛГА