Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2025/ДШМ/972

 

   

 

 

 

   2025            08             14                                       2025/ДШМ/972                      

 

   Б.О-, Г.Э-,

М.С- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг

шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Я.О--,

шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/1394 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.О-, Г.Э-, М.С- нарт холбогдох эрүүгийн 2310000000366 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. О-,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ************* дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон;

 

2. Э-, 1 /,

Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн **** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн,

Сум дундын 9 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ********* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сум дундын 8 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ****** дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2, 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1, 223 дугаар зүйлийн 223.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт тус тус зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эдлээгүй үлдсэн 4 жил 3 сар 4 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ***** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр эдлээгүй үлдсэн 6 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

 

3. С-,

 

1. Шүүгдэгч Б.О- нь Г.Э-той дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ******тоотод Ж.Э-ы 189,257,812 төгрөгийн үнэ бүхий “Toyota Land cruiser” загварын шаргал өнгийн тээврийн хэрэгсэл болон 650,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung Galaxy S20” загварын гар утсыг хүч хэрэглэж авахаар довтолж, эд хөрөнгийг нь авч, 189,907,812 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Э-той дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн мөн өдөр, мөн газар өөр гэмт хэргийг үйлдэх үйлдлийг хялбарчлах зорилгоор буюу бусдын эд хөрөнгийг зэвсэг хэрэглэн хүч хэрэглэж авахаар Ж.Э-ыг 26 удаа хутгалж, олон тооны хатгагдаж, зүсэгдсэн шарх үүсгэн онц харгис хэрцгийгээр алсан,

2. Шүүгдэгч Г.Э- нь Б.О-той урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ******тоотод оршин суух хохирогч Ж.Э-ы 189,257,812 төгрөгийн үнэ бүхий “Toyota Land cruiser” загварын шаргал өнгийн тээврийн хэрэгсэл, 650,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung Galaxy S20” загварын гар утас зэргийг дээрэмдэх гэмт хэргийг хялбарчлах зорилгоор, хохирогч Ж.Э-ы биед нь олон тооны буюу нийт 26 удаагийн хатгагдсан, зүсэгдсэн шарх үүсгэн хутгалж онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийг санаачилсан, төлөвлөсөн, Б.О-ийг гэмт хэрэгт татан оролцуулж, гэмт хэрэг хамтран үйлдэх үүрэг, оролцоог хуваарилж, гэмт хэрэгт хамтран оролцсон,

Б.О-той урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн мөн өдөр, мөн газар Ж.Э-д хүч хэрэглэж, 26 удаагийн хатгагдсан, зүсэгдсэн шарх үүсгэн алж, түүний өмчлөлийн 189,257,812 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл, 650,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung Galaxy S20” загварын гар утас зэрэг нийт 189,907,812 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хууль бусаар авсан гэмт хэргийг санаачилсан, төлөвлөсөн, яллагдагч Б.О-ийг гэмт хэрэгт татан оролцуулж, гэмт хэрэг хамтран үйлдэх үүрэг, оролцоог хуваарилж, гэмт хэрэгт хамтран оролцсон,

2021 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Ө.Ө-той урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн ****** байрны цонхоор хууль бусаар нэвтэрч, тухайн өдөр харуулын үүрэг гүйцэтгэж байсан М.С-ын гар, хөлийг ард нь хүлж хүч хэрэглэн, учрах саадыг арилгах зорилгоор, тусгайлан бэлтгэсэн хадаасны лоомыг зэвсгийн чанартай ашиглан “***” ломбардын хаалга, сейфийг эвдэж, нийт 35,034,850 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлан авсан,

2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ******** тоот байшинд хууль бусаар нэвтэрч, Н.Э-ын эзэмшлийн “I phone 8” загварын гар утас, биет 140,000 төгрөг, нийт 640,000  төгрөгийн эд хөрөнгийг хулгайлан авсан,

2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ж.Б-тай бүлэглэн, ******** тоот хашаанд байсан иргэн М.Б-гийн эзэмшлийн “Lexus HS 250” загварын ****улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг нууцаар, хууль бусаар хулгайлахдаа учрах саадыг арилгах зорилгоор, СМ85К загварын краныг ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад 18,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Шүүгдэгч М.С- нь эрүүгийн 2310000000366 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад А.У-т үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.5, 2.11-т тус тус зааснаар,

Г.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.5, 2.11-т,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар,

М.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.О-, Г.Э- нарыг хүнийг алах болон дээрэмдэх гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хүндрүүлэх шинжийг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 хэсгээр давхар зүйлчилж ирүүлснийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Прокуророос шүүгдэгч Г.Э-ын хохирогч н.Б-ын эд зүйлийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

шүүгдэгч Э-ыг онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж хүнийг алах гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч О-ийг онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч С-ыг “худал мэдүүлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар 20 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 3 жилийн хорих ялаар,

шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.5, 2.11 дэх заалтад тус тус зааснаар 20 жилийн хорих ялаар,

шүүгдэгч М.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Э-од оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт хорих ялын хэмжээг 25 жилийн хугацаагаар тогтоож, Г.Э-, Б.О- нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Г.Э-, Б.О- нарын тус тус цагдан хоригдсон нийт 798 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч М.С-ын цагдан хоригдсон 14 хоногийг торгох ялд шилжүүлэн тооцож, түүний биелүүлэх торгох ялын хэмжээг 5190 нэгж буюу 5,190,000 төгрөгөөр тогтоож, торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, шүүхээс тогтоосон хугацаанд ялтан торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийг 1, 6 дахь хэсэгт тус тус зааснаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн “Lexus HS250” загварын ****улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч М.Б-д буцаан олгож, шүүгдэгч М.С- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.О-оос 12,801,505 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-т, шүүгдэгч Г.Э-оос 12,801,505 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-т, хохирогч Д.Б-т 9,708,800 төгрөгийг, хохирогч Н.Э-д 640,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ч.Э-д 5,490,000 төгрөгийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд иргэний нэхэмжлэгч Э.Цэвээнсүрэнд 650,000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар иргэний нэхэмжлэгч “Нэт Капитал” ББСБ-ын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, мөн хохирогч М.Б-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б- нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой асуудлаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-, Г.Э- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч М.С-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би өөрт холбогдох хэргийг үйлдсэн болох гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа дахин илэрхийлэхийг хүсэж байна. Мөн өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас амь хохирогчийн амь сүйдсэн явдалд маш их харамсаж байна. Хууль ёсны төлөөлөгч болоод ар гэрийн бүх гишүүдээс уучлалт гуйж байна. Эрүүгийн хариуцлагаа хүлээгээд ял эдлэх хугацаанд шүүхээс гаргасан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулна гэдгээ илэрхийлэхийг хүсэж байна. Би Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнийг алах гэмт хэргийг ганцаараа үйлдсэн гэм буруутай минь үнэн. Тус гэмт хэрэгт бусадтай бүлэглэж үйлдээгүй. Хэрэгт хамтрагчаар татагдаж хүнийг алах гэмт хэргийн зохион байгуулагчаар эрүүгийн хариуцлага хүлээж ял шийтгүүлээд байгаа Г.Э- нь амь хохирогчийн автомашиныг хулгай хийгээд, барьцаанд тавья, бусдад заръя гэх зүйлийг урьд ярилцаж байсан нь үнэн. Амь хохирогчийн амь насыг хохироох гэж урьдчилан үгсэн тохиролцсон зүйл байхгүй.  Би 10 настай хүүтэй. Хүүдээ санаа минь маш их зовж байна. Өөрийн удам судар, хүүгийн ирээдүйд маш том хар толбо үүсгэж байгаадаа маш их харамсаж байна. Хүүдээ эцэг шиг эцэг байж чадаагүйд уучлаарай гэж хэлэхийг хүсэж байна. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж, хорих ялын хугацааг багасгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би өөрт холбогдох хэрэгт улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт үйлдэж, шүүхийн шатанд ирүүлснээс хүнийг алах гэмт хэргийг үйлдээгүй. Амь хохирогч Ж.Э-ыг алсан гэмт хэрэгт оролцоогүй болох бодит нөхцөл байдлаа илэрхийлж маргаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрөх боломжгүй байдлаа илэрхийлж оролцсон бөгөөд яллах дүгнэлтэд дурдсан бусад гэмт хэргийн үйл баримт болоод зүйлчлэлд маргаагүй. Өөрийн гэмт үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж оролцсон. Харамсалтай нь анхан шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ шударга ёсны зарчмыг үл ойшоож хэргийн бодит байдал нь буруу тогтоогдож, улмаар шүүгдэгч миний бие өөрийн үйлдсэн гэмт хэрэг ял шийтгүүлэх бус хийж гүйцэтгээгүй, санаачлан төлөвлөөгүй болох хүнийг алах гэмт хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэмээн дүгнэгдэж маш өндөр хэмжээний эрүүгийн хариуцлага хүлээхээр болж буй шударга бус нөхцөл байдал тулгарч байгаад гомдолтой байна. Би хулгайлах гэмт хэргийг сэдэж, санаачилсныг хэргийн хамтрагч нь тохиролцсоноосоо шал өөр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн байтал мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг тогтоохдоо цагаатгах талыг бүрэн орхигдуулан зохих хууль тогтоомжийг зөрчиж, зөвхөн яллах талыг дангаар нь барьж, хэт нэг талыг баримталсан яллах дүгнэлтийг улсын яллагчийн зүгээс үйлдэн шүүхэд шилжүүлснийг дээр дурдсан байдлаар шүүн тасалж хууль ёсны эрх ашгийг минь зөрчиж байна. Шийтгэх тогтоолын 46 дугаар талд “шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон түүний хууль зүйн дүгнэлт” гэх хэсэг “шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт” шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд хохирогч Ж.Э-ыг дээрэмдэх, алсан гэмт хэргийн тухайд:

шүүгдэгч Б.О-, Г.Э- нар нь бүлэглэж хохирогч Ж.Э-ы тээврийн хэрэгслийн авч, бусдад 80,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу оргон зайлахаар төлөвлөн тохиролцож, улмаар Б.О-, Г.Э- нар нь үгсэж тохиролцож, төлөвлөсний дагуу 2023 оны 03 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө хохирогч Ж.Э-ы тээврийн хэрэгсэл, гар утас зэрэг эд хөрөнгийг авч, хохирогч Ж.Э-ы биед нийт 26 шарх гэмтлүүдийг учруулж, уг гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас барсан болох нь гэрч Б.Т-, Г.А-, Ц.Т-, Б.М-, Г.У-, Д.Г-, Б.У-, П.О-, Б.Б-, О.Н-- нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын 855, 1592, 3592, 1663, 300, 143, 1591, 1543, 1533, 1658, 1656, 1657 дугаартай дүгнэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч нарын нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар,...” зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна. ...” гэжээ. Гэтэл хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр сэргээн дүрслэхэд дээрх бүхий л гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүд бүгд хуулийн шаардлагыг бүрэн хангахуйц байж чадаж байгаа эсэхэд шүүх огтхон ч дүгнэлт хийгээгүй ба дээрх гэрчүүд болох Б.Т-, Г.А-, Ц.Т, Б.М-, Г.У-, Д.Г-, Б.У-, П.О-, Б.Б-, О.Н-- нарын мэдүүлгүүд нь хоорондоо болоод давтаж өгсөн мэдүүлгүүд нь илт зөрүүтэй байдлуудыг мэдүүлгийг газар дээр нь шалгаж эсхүл нүүрэлдүүлж мэдүүлэг аваагүй зэргээс мэдүүлэг хоорондын зөрүүг арилгаагүй бодит нөхцөл байдал болон ерөөсөө эдгээр гэрчүүдийн мэдүүлгүүд нь хүнийг алах гэмт хэргийн нотлогдвол зохих байдлууд болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан нөхцөл байдлуудыг шууд нотлож чадах буюу хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлыг мэдэж байгаа хүмүүс мөн эсэх асуудалд хариулт өгөөгүй бөгөөд эдгээр гэрчүүдийн мэдүүлгүүдийн алийг нь хэргийн шууд нотлох баримт, алийг нь шууд бус нотлох баримт гэж авч үзэж байгаа талаарх хууль зүйн үндэслэлээ онолоор огт тайлбарлаагүй байх ба зүгээр л эдгээр гэрч нарын мэдүүлгээр хөдөлбөргүй нотлогдож байна гэдгээс өөр тайлбар хийгээгүй. ...Миний бие амь хохирогчийг хувь хүн талаасаа үнэхээр талархаж явдаг байсан бөгөөд богинохон хугацааны танилууд хэдий ч тухайн хүнээс их зүйлийг суралцаж, тус дэмийг нь хүртэж, хүндэлж, улмаар урт хугацааны танилуудад ч байдаггүй тийм төрөл садан мэт харилцан ах дүүс мэт халамжит харилцаатай байснаас дурдвал түүнийг эмнэлэгт хэвтэж байхад нь гэрт нь гэр орныг нь цэвэрлэж, хоол хийж, машиныг нь барьж эмнэлэг, гэр хоёрынх нь хооронд хүргэж өгч, авдаг байсан. Мөн тэрээр хоол хийх хоббитой байсан нь миний хобби тул гарын хоолоо хийж хоёр биедээ амсуулж, харилцан туршлага солилцдог байсан учир түүний амь хохирсон гэдгийг анх О- зочид буудлын 00-н өрөөнд хэлэхэд би туйлын ихээр харамсаж, хэсэг хугацаанд шоконд орсон. Чи яаж байгаа юм бэ гэхээс өөр юу ч хэлж чадаагүй, толгойд юу ч орж ирээгүй бөгөөд хамгийн эхэнд толгойд орж ирсэн бодол бол “хэрэв амь хохирсон нь үнэн бол яадаг ч байсан түүний машиныг нь зарж болохгүй юм байна” гэдэг бодол орж ирээд юун түрүүнд Д.Г- ахаас түүний машины түлхүүрийг яаралтай авъя. Дараа нь цагдаа сэргийлэхэд яаж мэдэгдэх тухайгаа ярилцъя, бодъё гэж бодоод түлхүүрийн араас хөөцөлдөж яваад цагдаа нарт баригдсан. Би урьд хулгай, дээрэм, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэсэн зүйл ангиар 4 удаа ял шийтгүүлсэн. Энэ хэрэгт холбогдож эхэлснээр цагдан хоригдоод 2 жил гаруй болж байна. Энэ цаг хугацаанд өөрийгөө хэн болох, урьд хэрхэн амьдарч байсан зэрэг бүхий л өнгөрсөн амьдралаа сайтар эргэцүүлж өөртөө дүгнэлт хийгээд үзэхэд өөрийгөө урьд ямар хөгийн, арчаагүй, хулгайч байсан бэ гэдгийг сайтар мэдэж, таньж авсан. Учир нь амь хохирогч Ж.Э- ахын тийм сайхан харилцаатай дүү нь байж түүний машиныг хулгайлан мөнгө олж аваад “Турк улсаас ирээд хэдхэн сар байсан болохоор, мөн тэнд байх цаг хугацаандаа тогооч хийдэг байсан учраас овоо хэдэн төгрөгтэй болоод Турк улсад очоод жижиг байр түрээслээд, өөрийн гэсэн жижигхэн хоолны газар ажиллуулаад бусдын адил хүн шиг сайхан амьдарч, эхнэр хүүхэдтэй болж, аз жаргалыг мэдэрч, орчлон дээр цор ганцхан төрөл садан минь болох аавдаа хүн шиг явж байгаагаа үзүүлж, харуулж нарыг нь гаргая гэж хүсэхдээ урьд өөрийн хийж байсан үйлдэл болох бусдын автомашиныг хулгайлаад ченжид зараад цагдаад асуудал үүсмэгц машин зарсан ченжээ зааж өгөөд, машиныг нь биет байдлаар эзэнд нь буцаагаад цагдаа авч өгөөд, харин машиныг нь худалдаж авсан ченжид нь машин зараад олж авсан мөнгөө өгөхгүй, ченж нь надад өгсөн мөнгөө иргэний журмаар нэхэмжлээд авахаас өөр сонголтгүй болж машины эзэн түрхэн зуур машинаа хулгайд алдаад л цагдаад гомдол өргөдөл гаргаад биет байдлаар нь бүрэн бүтэн олоод авчиж байсан болохоор үүнийг тэнэг хулгайч хүний сэтгэлгээгээр харахдаа бараг хуулийн цоорхой олоод харсан мундаг нөхөр мэтээр өөрийгөө дөвийлгөж байсан. Яг энэ хэрэг болохоос өмнөхөн О- амь хохирогчоос 2,700,000 төгрөг зээлээд авчихсан байсан ба түүнээсээ болж хоорондоо таарамжгүй харилцаатай болчихсон байсан бөгөөд дундуур нь Г.А- ах орж О-ийг заналхийлж, айлгасан асуудал болсон. Би бүх асуудлыг шийддэг хүн гэж өөрийгөө ойлгоод 2023 оны 03 дугаар сарын 03, 04 өдөр О-той фейсбүүкээр залгаж яриад дээрх өөрийн олсон гэх хуулийн цоорхойгоо түүнд тайлбарлаж өгөөд үр дүнд нь О- өөрийн хувь хүмүүс болон банкнаас авсан зээлээ бүгдийг нь хаана, мөн амь хохирогч Э- ахтай хувийн таарамжгүй харилцаатай болчихоор А-д рэкетлүүлэх шаардлагагүй болно. Харин амь хохирогч Б- түрхэн зуур машинаа хулгайд алдаад, миний төлөвлөсөн ажил цэгцлээд Турк руу нисэхдээ түүнд юу хийсэн болоод мөн ямар учир шалтгааны улмаас ийм зүйл хийсэн болохоо хэлж тайлбарлаж өгч уучлалт гуйгаад, машиныг нь худалдаж авсан ченжийг нь зааж өгчихөөд ниснэ. Тэгэхээр нь Б- ах цагдаад өргөдөл гаргаад намайг машиныг нь хулгайлж Д.Г- гэж хүнээр зуучлуулаад ченжид машиныг нь зарчихаад гадагшаа нисчихлээ гэж бүгдийг үнэн зөвөөр мэдүүлэхэд л өөрийнхөө машиныг биет байдлаар нь бүрэн бүтэн олоод авчихна. Харин Д.Г- ахын тухайд зуучилсан /хулгайн машин зарах амар асуудал биш тул/ хөлсөндөө 40 сая төгрөгөө авчихсан байх болохоор над руу уурлахгүй. Харин Д.Г- ахаар зуучлуулж тухайн хулгайн автомашиныг худалдаж авсан машины ченж  надаас иргэний журмаар 120.000.000 төгрөгөө нэхэмжилнэ. Мөн амь хохирогч Б- ахын өргөдлийн дагуу шалгагдаад үед би Турк улсад байх зуур хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихна гээд л бүхий л хүний асуудлыг ингэж арыг нь хэнийг ч чирэхгүй цор ганцаараа даачих болохоор санаа зовох зүйл огт байхгүй гэж О-т фейсбүүкээр залгаж ярихдаа тайлбарлаж өгсөн. 1-2 хоногийн дараа гэж бодохоор 2023 оны 03 дугаар сарын 5-6 хавьцаа Д.Г- ахтай ярьж үнийн багцаа авах зорилгоор элдэв түүх зохиож, зарчихад асуудал багатай Ланд 200 байгаа мэтээр ярьж, хэдээр зарж, өгч чадахыг нь мэдэх гэж холбогдоод зураг хэрэгтэй гэхээр нь Үнэгүй.мн сайтаас ойролцоо өнгийн машины зураг илгээж, 120.000.000 төгрөгөөр зараад бид хоёрт 80.000.000 төгрөг ирснээр тус бүр 40.000.000 төгрөгтэй болчих юм байна гэсэн төсөөлөлтэй болсноор /дээр дурдсан төлөвлөгөө/ хэнд нь хэдэн төгрөг очиж, ямар үр дүнтэй энэ хулгайн ажил явагдаж дуусгавар болох ерөнхий төсөөлөлтэй болсон гэсэн үг юм. Харамсалтай нь энэхүү үнийн судалгаа авснаас хойш О- бид хоёрын хэн аль нь уг хулгайн гэмт хэргийг үйлдэхээр 3-4 хоногийн дараа буюу 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр О- Дорноговиос над руу залгаж би зардлын мөнгө явуулаад түүнийг ирэхэд нь ерөнхийдөө бол 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл буудлаар ууж идэж өнгөрсөн. Энэ хугацаанд урьд ярилцаж байсан автомашин хулгайлах талаарх яриаг өөр хоорондоо огтхон ч яриагүй, зөвхөн архи дарс ууж идсэн асуудал бий. Тэгээд 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн үдээс хойш 17 цаг 30 минутын суудлын галт тэргээр О- төв вокзалаас өөрийнхөө бичиг баримтаар тасалбараа аваад явсан. Харин миний хувьд найз М-ын цалингаар архи уучихсан байсан ба түүнийг ажлаас нь яаралтай ир гэж дуудсан болохоор нь найз М-ыгаа ажил албандаа эвгүй байдалд оруулчихгүй юм сан гэж гэсэндээ, замын зардлыг нь даруй гаргаад өгчих хүн бол зөвхөн дотны хуурай ах болох амь хохирогч Э- ах маань байсан учраас 2023 оны 03 дугаар сарын 13-ны 19-20 цагийн үед ганцаараа амь хохирогчийн гэрийн ойролцоо байдаг “Н-” дэлгүүрийн үүдэнд ирэхэд, дөнгөж өчигдөр Дорноговийн вагоноор явсан О- тус дэлгүүрийн үүдэнд зогсож байгааг би хараад үнэхээр гайхаж байрандаа зог туссан. Би түүнийг Дорноговьд байгаа гэж бодож байсан ба мөн над руу 13-ны өдөр огт залгаагүй, яриагүй мөртлөө  тэнд зогсож байсныг гайхаад “чи энд юу хийж байгаа юм, яагаад над руу залгаагүй юм” гэхэд тэрээр намайг буудлаас гараад А- ахынд оччихсон байгаа учраас залгаж Аагий ахад мэдэгдэлгүйгээр Э- ахаас уучлалт гуйж, зээлээ төлөх хугацаа өгөөч гэх санаатай чимээгүйхэн хүрээд ирлээ гэж хэлсэн. Харин би Б- ахаас мөнгө гуйх гэж ирсэн учраас “яг үнэндээ О-оос төвөгшөөсөн” яг тухайн цаг үедээ “мөнгө гуйх гэж байхад чинь уур амьсгал эвдэх нь дээ хар лай” гэж бодсон. Тийм ч учраас “би түрүүлж ороод ааш аяыг нь хараад чам руу хэлэхээр чи орж ирсэн нь дээр байх. Тэгэхгүй бол намайг чамтай цуг явж байсан юм бол хэлэхгүй яасан юм гэх зэргээр уурлана гэж бодож байна” гэдгээ О-т хэлсэн. Тэгээд амь хохирогчийн гэр лүү  алхахад гадаа хүйтэн байсан учраас О- цуг алхаад найз нь дулаахан орцонд нь хүлээж байя гээд орцонд нь үлдээд, би ганцаараа амь хохирогчийнд орсон ба ойр зуурын юм яриад М-ын зардлын мөнгөний талаар юм ярьж амжилгүй дөнгөж өмд, гутлыг нь өгөөд талархсанаа хэлээд, байж байтал  О- руу залгаагүй байхад тэрээр өөрөө хаалга тогшоод ороод ирсэн. “Уучлалтаа ч гуйсан, амь хохирогч ч уурласан” яг л миний дотроо дургүй төвөгшөөж байсанчлан уур амьсгал тун онцгүй болоод хувирчихаар нь угаасаа зардлын мөнгө өгөхгүй нь ойлгомжтой болохоор нь би явлаа гэдгээ хэлээд гарах гэтэл О- амь хохирогчид надтай цуг гараад ирье гэж хэлээд “Н-” дэлгүүр хүртэл хамт явахдаа “нөгөө санаж сэдээд орхисон байсан машин хулгайлах ажил хэвээрээ биз дээ, эвийг нь олоод түлхүүрийг нь аваад машиныг нь унаад гараад ирвэл машиныг нь авах хүн баталгаатай юу” гэх зэргээр машин хулгайлж зарах талаарх яриа яг тэрхэн мөчид л сэргэж яригдсан, өөр бусад хүн битгий хэл амьтан алах ч яриа тэр мөчид бол огтхон ч хөндөгдөөгүй. Зөвхөн машин хулгайлж чадах юм бол баталгаатай зарж чадна биз дээ гэдэг яриа өрнөөд би үнэхээр машиныг нь хулгайлаад гараад ирдэг юм бол би яаж ийгээд ченж олоод зарж чадна л гэж хэлсэн. Тэгээд л О- буцаж ороод би талбай хүртэл алхаж хувь такситай тохирч хорооллын бичилд А- ахынд очсон ба М- хаалга онгойлгож өгөөд тэгсгээд унтах гээд хэвтэж байтал амь хохирогч над руу “харьсан уу, ахын дүү, Аагий яагаад утсаа авахгүй байгаа юм, сэрэхээр нь залга гэж хэлээрэй” гэсэн зурвас ирүүлсэн. Би бодохдоо “Аагий ах өглөө очоод О-ийг зодож энэ тэр болох вий” гэж санаа зовсондоо л О- руу “амь хохирогчоос ийм зурвас ирсэн” гэдгийг өөрт нь зурвасаар хэлж анхааруулсан. Г.А- ахынд ирж хонож буй 2023 оны 03 дугаар сарын 13-с 14-нд шилжих шөнө, намайг энд унтаж байхад О- тэнд Э- ахыг гэрт нь тэгж олон удаа хутгалаад ална гэж би зүүдлээгүй. Тэр үед урьдчилж ийм зүйл болох гэж байна гэж хэлсэн байсан ч О-ийг ингээд хүн алчихна гэж огт итгэхгүй байсан. Тиймээс л би гэж хүн хулгайч-хүн байсан учраас хулгайчийн сэтгэлгээгээр ганцхан хулгайн гэмт хэрэг хийж, дээр дурдсанчлан “бүх хүмүүсийн хувийн асуудлууд шийдэгдээд, хувийн амьдрал нь дэ” гэж бодож төсөөлж, сэдэж санаачилсан төлөвлөгөө маань хүссэн юм хүзүүгээр татна гэгч нь болж төрснөөс өөрцгүй хуурай ах минь хорвоогийн жам бусаар амь насаа сүйтгүүлж, мөн сайн найз маань өөрийн хувийн амьдрал дахь өр зээлийн асуудлаасаа болж хөндлөнгийн дарамт, заналхийлэл, шахалт зэргийг тэсвэрлэлгүй хүний аминд хүрсэн. Миний бие хувь хүнийхээ хувьд үнэхээр хэлж зүйрлэшгүй ихээр харамсаж сэтгэл зүрх минь шаналж байна. ...Миний бие амь хохирогчтой хувийн таарамжгүй болон өс хонзонгийн харилцаа байхгүй. Эсрэгээрээ талархдаг, хүндэлдэг. О- болон А- ах, Г- ах нартай аль алинтай нь мөн адил ямар ч хувийн таарамжгүй харилцаа байхгүй, хувийн өс хонзон болоод хэрүүл, маргаан айлган сүрдүүлэлт, дарамт шахалт, заналхийлэл гэх мэт зүйлсэд өртсөн, тулгарсан зүйл байгаагүй. ...О- намайг бодвол хоёр ч их, дээд сургууль төгсөж байсан хүн бөгөөд аливаа зүйлийг ойлгож, хүлээж авах чадвар тийм ч сул биш. О-т миний сэдэж төлөвлөсөн хулгайлах гэмт хэргийн үр ашиг болон учрах эрсдэлийг бодож тооцоолж үзээд хамтрахыг зөвшөөрөх магадлал нь мэдээж түүний боловсролын тухайд авч үзсэн ч өндөр буюу хамтаръя гэж сонгон шийдэх боломжтой. Харин машиныг нь хүчээр дээрэмдэж авъя, хоёулаа “чи түүнийг ал”, харин би машиныг нь заръя гэж санал гарган санаачилж, хамтрах саналыг тавихад 2 их дээд сургууль төгссөн, урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй хүн яаж ч бодсон тэгье гээд шууд хамтрахыг зөвшөөрөхгүй. ...Мөн О-ийг тухайд ч гэсэн даалгавар авах төдийд л явж ороод хүн алчих хүн гэж гэж итгэхгүй байна. Шийтгэх тогтоолын 31 дүгээр талд “..яллагдагч Г.Э- нь бусадтай бүлэглэн М.Б-гийн эзэмшлийн машиныг хулгайлсан /221000720155/ дугаартай хэргийн талаар:....” гээд байж байгаа. Энэ гэмт хэргийг урьдаар дүгнээд үзвэл, би 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд үйлдсэн ба 2023 оны 01 дүгээр сарын байдлаар гэхэд бүтэн 1 жил уг гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх зуур 2023 оны 03 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд О-т Б- гэх хохирогчтой хэргийн тухай ярьж өгөөд яг л энэ зарчмаар арай үнэтэй машин буюу ойрхон байснаар нь амь хохирогчийн машиныг хулгайлаад зарчихвал олох мөнгө нь арай өндрөөс гадна “би хэргээ илчлээд бүх үнэн учраа хэлээд уучлалт гуйгаад машин нь бүрэн бүтэн, авсан ченжээ зааж өгөөд утсаар ярихад намайг мөрөөдлийнхөө амьдрал руу болчимгүй замаар ойртож дөтөлсөн ухаантай юм байна гэж ойлгож хүлээж аваад айхтар үзэн ядахгүй байх гэж бодсондоо л миний хувьд амь хохирогч Б- ахын машиныг хоёулаа хулгайлъя гэж О-т хамтрах санал тавьж, тэрээр үр дүнг нь бодож үзээд л ойрын хүрээнээс буюу амь хохирогч Б- ах, Г- ах, би, өөрөө гээд хэнд нь ч айхтар эрсдэл учруулахгүйгээр бүгд л үр ашигтай байх юм байна гэж ойлгож зөвшөөрсөн. Түүнээс хэнийг ч алах тухай ярилцсан, тохиролцсон зүйл бол огтхон ч байхгүй. Энэ хэргийн үнэн үйл баримтыг олж тогтоох нөхцөл байдал бүрэлдээгүй болох бодит байдлууд бол; 2023 оны 03 дугаар сарын 15-нд цагдаагийн албан хаагчдад баривчлагдаад хэлтэс дээр очиход эрүүгийн төлөөлөгч нар нь өмгөөлөгчтэй мэдүүлэг эрхийг нь хууль бусаар хязгаарлаад “өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө гэсэн” хуудсан дээр зодож байгаад хүчээр гарын үсэг зуруулаад байцаалтаа эхлүүлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг илтээр зөрчсөн, сэжигтнээр мэдүүлэг авч байна гэх нэртэй байцаалтыг шөнөжин О- бид хоёрын хэн алийг нь тус тусад нь зэргэлдээ өрөөндөө оруулж, цустай нь хольж зодоод, тулгаад, хөтөлж байцаасан. Би гавлуулаад, зодуулаад, цустайгаа холилдчихсон эрүүгийн төлөөлөгчийн ширээний өмнө өвдөглөөд, сөгдөөд гавтайгаа суусан, хэргийн үнэн үйл баримтыг хэд, хэд дахин давтаж ярихад намайг тэд “энэ нь нөгөөхөө бодвол ял эдэлсэн, туршлагатай хулгайч байна, үгээ цээжилсэн байна. Сайн зод”гэж орилоод, зодоод гэрчийн мэдүүлэг гэх зүйлээ бид хоёрын хэн алиныг нь эрүү шүүлт тулгаж, хууль ноцтой зөрчиж олж авсан мэдүүлгээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шууд нотлох баримтаар үнэлж хэрэгт бэхжүүлж авчихаад хэргийг шүүн туслахдаа эдгээр гэрчийн мэдүүлгээ хөдөлбөргүй нотлох баримтаар дүгнэж буй явдалд үнэхээр харамсаж байна. Шууд цагдан хоригдоод энэ хугацаандаа өмгөөлөгчтэй авч дээрх эрүүдэн шүүсэн болох бодитоор зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор Авлигатай тэмцэх газар холбогдох хууль тогтоомжийнх нь хүрээнд хандаж өргөдөл гаргатал хэсэгхэн хугацааны дараа нь “эрүү шүүлт тулгаж, гэрчээр мэдүүлэг авсан өрөө нь камертай боловч дуу дүрс хадгалах хард диск байхгүй” гэх шалтгааны улмаас гаргах өгөх боломжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 2, 17 дахь хэсэгт заасныг зөрчиж, мөрдөгч нар нь мэдүүлэг авахад шаардлага хангаагүй өрөөнд гэрчийн мэдүүлгийг эрүүдэн шүүж авснаа нуун дарагдуулж; Г.О-ийг эрүүдэн шүүж олж авсан гэрчийн мэдүүлгийг л ганцхан мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан. Би хэргийн мөрдөгч болон прокурорт удаа дараа мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагааг өөрийн өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг зааж өгөх зорилгоор байцаалт, уулзалт болгонд хүсэлт гаргасан боловч огтхон ч хангаж байгаагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлийн 1, 15.1 дүгээр зүйлийн 1, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчсөн.Эдгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, үнэнээс хол зөрүүтэй, худал хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж, нотолбол зохих байдлууд нь төөрөлдсөнөөр хэргийн бодит байдлыг буруу тогтоож хуулийг илтээр зөрчсөн. ...Дан ганц О-ийн сэжигтнээр өгсөн мэдүүлгийг шууд нотлох баримт гэж үзэн бусад гэрчүүдийн /шууд бус нотлох баримт/ мэдүүлэгтэй харьцуулан намайг гэм буруутайд тооцсон. Харин эсрэгээрээ О-ийн яллагдагч болон шүүгдэгчээр, гэрч Г.А-, Ж.Б- нарын өгсөн мэдүүлгүүдээс үзвэл дээрх хүнийг алах гэмт хэрэгт миний бие оролцоогүй байх ба бусад гэрч болох А.Г-, Ч.Бат-, Б.Т-, Г.А-, Ц.Т-сайхан, Б.М-, Г.У-, Д.Г-, Б.У-, П.О-, Б.Б-, О.Н--, О.Б-, Ж.О-- нарын мэдүүлгүүд нь /шууд бус нотлох баримт/ энэ хэрэгт нотолгооны ач холбогдолгүй байна. Энэ байдлыг анхаарч үзнэ үү. Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.5-д “алба хаагч нь хэрэг, маргаан, асуудлын талаар сэжиг таамагт үндэслэн урьдчилан дүгнэлт хийж, түүнийгээ батлахын тулд улайран хөөцөлдөж, нэг талыг баримтлах ёсгүй бөгөөд өөрт мэдээжийн санагдсан таамаг буюу эсвэл шийдлийг шүүрэн авч хэрэглэх замаар хөнгөн хийсвэр хандахгүйгээр тухайн асуудлыг байнга лавшруулан нягталж, эргэж магадалж байх;”,  Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3.7-д “прокурор хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагчийг яллах, цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлыг адил тэнцүү тогтоолгох үүргийг хангаж, хэт нэг талыг барьж асуудалд хандахгүй байх;”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус заасныг анхаарч үзнэ үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэр нь шударга ёсны зарчимтай нийцээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1 4-т заасныг зөрчсөн хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэх үйл баримтын хувьд анхан шатны шүүхээс “Онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэгт хүнийг алахын өмнө болон алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, өлсгөж цангаасан осгоосон, шатаасан, хайрсан, түлсэн, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд саад учруулсан, ойр дотнын хүмүүсийн дэргэд алж, тэднийг шаналгасан үйлдлийг ойлгоно. Энэ хэргийн тухайд шүүгдэгч Б.О-, Г.Э- нар нь бүлэглэж амь хохирогч Ж.Э-ыг “... Би Э- ахаас уучлалт гуйж, мөнгийг чинь шууд өгч чадахгүй байна, та ганц сар хүлээгээч гэж хэлэхэд өөдөөс нэлээн бухимдаж, А-д хэлнэ гэж хэлэхээр нь ...” гэх шалтгаанаар ... ир үзүүртэй зүйлээр нийт 26 шарх гэмтлүүдийг учруулж ... алсан нь онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Өөрөөр хэлбэл, хохирогч нь дээрх гэмтлүүдийг авснаар шууд үхэлд хүргэсэн бөгөөд эмнэлгийн яаралтай тусламж авснаар амь аврагдах боломжгүй, түүнийг үйлдлийн дараа шүүгдэгч нь уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа буюу холбогдох арга хэмжээ аваагүй зэрэг нь хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэж үзнэ” гэж дүгнэжээ. Шинжээчийн 855 дугаартай дүгнэлттэй өмгөөлөгч миний бие ШШГЕГ-н харьяа цагдан хорих 461 дүгээр ангид үйлчлүүлэгч Б.О-ийн хамт танилцан амь хохирогчид нийт 26 шарх гэмтэл учирсан болохыг Б.О- нь мэдээд шоконд орж хүлээн авсан ба энэ олон тооны шарх гэмтэл учруулснаа шинжээчийн дүгнэлттэй танилцах үедээ л мэдсэн байдаг. Гэрч Б.Б-, Б.М-, Б.З- нар мэдүүлэгтээ ...Өнгөрсөн жилийн өвөл буюу ойролцоогоор 2023 оны 02 сарын орчимд гэнэт л хаанаас ямар учиртай нь мэдэгдэхгүй А- гэгч нь гарч ирээд ... танай дүү чинь л зээлсэн, тэр мөнгийг нь төл, танай охиныг чинь хүчиндүүлнэ, хүүгийн чинь хоолойг хэрчүүлнэ гэж сүрдүүлж заналхийлж байсан ... гэж мэдүүлэг. Б.О- нь хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулснаа мэдэж байсан ч амь хохирогчид олон тооны гэмтэл шарх учруулан шаналгаж, тарчилган зовоож байгаагаа өөрөө мэдээгүй, онц харгис хэрцгийгээр бусдыг алах санаа зорилго байгаагүй болох нь харагдаж байхад анхан шатны шүүхээс хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

“бүлэглэж алсан” гэх үйл баримтын хувьд:

Г.Э-, Б.О- нар нь амь хохирогчийн машиныг дээрэмдэж аваад зарж мөнгийг нь хувааж авах талаар ярилцсан болохоо мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн мэдүүлдэг ба бусдын амь насанд хүрэх талаар ярилцсан тохиролцсон зүйл байхгүй.

Гэрч Г.А- мэдүүлэгтээ: Э- манай гэрт хоносон гэж М- надад хэлсэн, гэрч Ц.Т-саран мэдүүлэгтээ: 2023 оны 3 дугаар сарын 13-с 14-нд шилжих шөнө жижиг өрөөнд А- ах би, Хонгорзул эгч бид 3 унтсан. Харин том өрөөнд Э-ын найз М- гэх залуу унтсан. Шөнө Э- орж ирэх шиг болсон гэх, гэрч Б.М- мэдүүлэгтээ: Э- ... тухайн шөнө ганцаараа орж ирээд надтай хамт унтсан гэх. Анхан шатны шүүх “ ...шүүгдэгч Б.О-, Г.Э- нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ дээрмийн гэмт хэрэг үйлдэж, өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал олгохоор харилцан тохиролцож амь хохирогчийн биед халдаж, цаашилбал, хүний эрүүл мэнд, амь насанд аюултай гэмт үйлдэл байх бөгөөд шүүгдэгч Б.О-, Г.Э- нар нь амь хохирогч Ж.Э-ы амь насанд халдсан үйлдлээрээ нэг санаа зорилготойгоор энэ гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн байна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, хэрэгт авагдсан дээрх гэрч нарын мэдүүлгээс үзэхэд Г.Э- нь хэрэг болсон гэх цаг хугацаанд өөр газар байсан, О-ийг амь хохирогчийн амь насанд хүрсэн болохыг мэдээгүй, дээрмийн гэмт хэрэг үйлдэхээр ярилцсан боловч бусдын амь насанд хүрэх талаар яриагүй, тухайн хэрэг болсон шөнө Б.О- нь бусдын амь насанд хүрсэн үйлдэл нь бусадтай бүлэглэж үйлдсэн гэж үзэхэд эргэлзээ бүхий байна. Анхан шатны шүүхээр хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй, ноцтой зөрүүтэй дээрх хэргийн үйл баримтыг хэрхэн яаж үнэлж дүгнэсэн талаар дүгнэлт хийлгүй хэт нэг талыг барьж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийн шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн атлаа 20 жилийн  хорих ял оногдуулсан нь шударга ёсны зарчимтай нийцээгүй, Б.О-ийн эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт хийн шийдвэрлэсэн. Миний үйлчлүүлэгч Б.О- нь бага насны хүүхэдтэй, бусдын амь насанд хүрсэн гэм буруутай үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн шүүхийн шатанд ч хүлээн зөвшөөрдөг. Шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлыг нь анхааран үзэж эрүүгийн хариуцлагыг багасгаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч Я.О-- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Бусдын амь насыг хохироосон үйлдэлдээ маргадаггүй. Хохирол төлбөр төлж барагдуулах тухайгаа илэрхийлж байгаа. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийг хүндрүүлэх нөхцөлтэй хүний амь насыг хохироох гэмт хэргийг удирдан зохион байгуулсан, санаачилсан гэж дүгнэсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэм буруугийн хурлын дараагаас шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгчөөр оролцож эхэлсэн. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан гэрч Д.Г-, Г.А- нарын мэдүүлэг болон яллагдагч, шүүгдэгч нарын зарим мэдүүлгээс харахад Г.Э- дээрх гэмт хэргийг удирдан зохион байгуулж, санаачилсан гэх үйл баримт нотлогдон тогтоогдож байна хэмээн хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж, гэм буруутайд тооцож, дүгнэсэн. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.О- сэжигтнээр нэг удаа, яллагдагчаар хоёр удаа, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээр хоёр удаа тус тус мэдүүлэг өгсөн. Эдгээр мэдүүлгүүдийн хууль зүйн хүчин чадлын хувьд авч үзэхэд сэжигтнээр өгсөн мэдүүлгээс бусад бүх мэдүүлгүүд “Г.Э- гэх этгээд намайг энэ гэмт хэргийг үйлдэхэд хатгасан зүйл байхгүй, тухайн үед би энэ гэмт хэргийг ганцаараа үйлдсэн” гэж мэдүүлсэн. Мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, хэн нэгнийг буруутан болгож байгаа юм бол Б.О-ийн яллагдагчаар болон шүүгдэгчээр өгч байгаа мэдүүлгийг нотлох баримтын түвшинд хэрхэн үнэлэх вэ гэдэг асуудал хууль зүйн хувьд эргэлзээ бүхий нөхцөл байдлыг бий болгож байна. Хэрэгт гэрчүүд болох Д.Г-, Б.Т-, Г.А-, Б.Б-, Б.М- нар гэрчийн мэдүүлэг өгсөн. Эдгээр хүмүүсийн өгсөн мэдүүлгийг харахад Г.Э- гэх этгээд гэмт хэргийг үйлдсэн, санаачилсан гэх агуулга бүхий мэдүүлгийг өгөөгүй. Гэрч Г.А- “Г.Э- гэх этгээд гэмт хэрэг үйлдэх боломжтой, өмнө нь ял шийтгүүлж байсан” гэж хөнгөн хийсвэр байдлаар мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд Г.А-ээс удаа дараа өмгөөлөгчийн зүгээс асуулт асууж, нөхцөл байдлыг тодруулах явцад “Г.Э- миний хуурай дүү, уг этгээдийн хувьд хүн алахаар хэмжээний хүн биш, хулгайн гэмт хэрэг үйлддэг хулгайч” гэж мэдүүлсэн. Дахин мэдүүлэг өгөхдөө “тухайн цаг үед би өөрөө шүүгдэгч нарыг Цагдаагийн байгууллагад барьж өгсөн, барьж өгөөд очиход ахаа би энэ гэмт хэргийг үйлдээгүй, алаагүй шүү гэх байдлаар надад хэлж байсан, тэр цаг хугацаанд би энэ гэмт хэргийг Б.О- үйлдсэн юм байна гэдгийг ойлгосон” хэмээн мэдүүлсэн. Түүнээс өмнөх мэдүүлэгт Г.Э- гэмт хэргийг зохион байгуулсан мэтээр тайлбарлаж байсан нөхцөл байдал бий. Миний үйлчлүүлэгч Г.Э-ын хэлж буй нөхцөл байдал үнэн. Адилхан кэйс байдаг. Хохирогч н.Б-гийн NX200 маркийн тээврийн хэрэгслийг хулгайлж, бусдад борлуулсан байсныг эрх бүхий байгууллагаас шалгаж, эрх бүхий этгээдэд буцааж өгсөн үйл баримт байдаг. Магадгүй энэ хүний хувьд хөнгөмсгөөр найдаж, машиныг хулгайлж, хэн нэгэн этгээдэд зарсан байлаа гэхэд амь хохирогчийн машиныг буцаан олгох боломжтой юм байна гэж дүгнэсэн байхыг үгүйсгэхгүй. Харин тухайн хулгайлах гэмт хэргийн санааг гаргаж буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх хэсэгт заасан зөрж гүйцэтгэсэн үйлдэл байна. Анхнаасаа ярилцаж тохиролцохдоо хулгайлах санаа зорилго байсан байна. Гэтэл Б.О-ийн хувьд энэ гэмт хэргийг үйлдэхдээ талийгчийн амь насыг хохироосон. Хэргийн газар болон камерын бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргийг харахад шүүгдэгч Г.Э-ыг шууд буруутгасан нотлох баримт хэрэгт байхгүй. Хэрэв Г.Э-ын хувьд уг гэмт хэргийг өөрөө үйлдэх байсан бол Б.О-ийг оруулаад байх шаардлагагүй. Гэрт нь байсан этгээд гэмт хэргийг бүрэн төгсгөх боломжтой байсан. Хавтас хэргийн 20-27 дугаар талд гэрч Ж.Б-ы мэдүүлэг байдаг. Б.О- бусдын амь насыг хохироосон үйл баримтын талаар Г.Э- Ж.Б-д хэлсэн. Айлд ороод 2,800,000 төгрөг аваад гараад ирээч гэхэд 10 гаруй удаа хутгалаад алсан байна гэж Г.Э- Ж.Б-д хэлсэн. Мөн Б.О- миний үйлчлүүлэгчээс “чи намайг Ж.Б-д илчилсэн юм уу” гэж асуусан үйл баримтыг Ж.Б- гэрчилж хэлсэн. Мөн гэрч Б.М- “машинд явж байхад Б.О- одоо шорон хэр байгаа вэ хэмээн Ж.Б-аас асууж байсан” гэж мэдүүлсэн. Эдгээр нөхцөл байдлуудыг харахад харилцан яриа, үйл баримтын хувьд мөн “чи намайг илчилсэн юм уу” гэх асуулт зэрэг нь хууль зүйн хувьд маш их хүчин чадалтай байна гэж өмгөөлөгчийн хувиас харж байна. Хэрэв шүүгдэгч нар бүлэглэж хүний амь насыг хохироосон бол хөндлөнгийн хэн нэгэн хамааралгүй хүнд бусдын амь насыг хохироосон талаараа хэлэх шаардлага байсан уу гэдэгт шүүх бүрэлдэхүүн хууль зүйн дүгнэлтийг хийж өгнө үү. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхойлж буй гэрчүүдийн мэдүүлэгт Г.Э-ын хувийн байдалтай холбогдуулж, энэ хүн гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн асуудалд хандсан болохоос Г.Э-ыг энэ гэмт хэргийг үйлдсэн хэмээн шууд утгаар нь заасан зүйл байхгүй. Харин хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримтын сэргээн дүрслэх замаар мөн гэрчүүдийг асуух байдлаар нөхцөл байдлыг тодруулахад Г.А-, н.Э-, Б.О- нарын хоорондын өр төлбөр, тооцооны асуудал байсан үйл баримт бий. Энэ асуудалтай холбоотой шүүгдэгч Б.О- гэх хүн н.Э- гэх хүний мөнгийг өгөөгүйн улмаас Г.А- гэх хүнээр дамжуулан Б.О-ийн гэр бүлд очих, айлгаж, сүрдүүлэн дарамталсан нөхцөл байдал тогтоогддог. Г.А- энэ талаар шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “миний хуурай ахын мөнгийг өгөхгүй алга болсон учраас би Дорноговь аймагт очиж Б.О-ийг хайсан, ах дүү нартай нь уулзсан” гэх асуудлыг хэлдэг. Б.О- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “хүүхдийг чинь ална гэх байдлаар намайг айлган сүрдүүлсэн,  тухайн үед энэхүү таарамжгүй харилцаанаас болж гэмт хэрэг гарсан” гэх тайлбарыг хэлсэн. Эдгээр нөхцөл байдлуудад шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хийж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.11-т заасан гэмт хэрэгт миний үйлчлүүлэгч Г.Э- оролцоогүй тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэрэгт авагдсан баримтуудаар буюу хэргийн газрын үзлэг, задлан шинжилгээний дүгнэлт зэргээс харахад хохирогчийн биед 26 удаагийн шарх гэмтэл тогтоогдсон. Гавал тархи, хүзүү, нүүр, нуруу зэрэг биеийн бүх хэсэгт байдаг. Энэ нь тухайн хохирогчийг зовоосон, онц харгис, хэрцгий аргаар хандсан хэлбэр хэмээн үзэж прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүхээс мөн ингэж үзэж шийдсэн. Хэрэгт шүүгдэгч Г.Э-ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.О-ийн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг бүгд зөрүүтэй байсан. Сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг дангаар нотлох баримт болохгүй. Хэрэгт 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б.О-ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг бий. Уг мэдүүлэг дан ганц гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддоггүй. Давхар энэ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтоосон бусад баримтуудаар тогтоогддог. Шүүгдэгч Б.О-ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэгт “2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Г.Э- над руу залгаж “хүрээд ир, хүн алаад, автомашиныг нь зараад мөнгөтэй болох тухай хэлсний дагуу би очсон” гэж мэдүүлсэн. Очсон гэдгийг нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр буюу гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс өмнө очсон талаар гэрчээр өгсөн Б.М-ын мэдүүлэг нотолдог. “Согтууруулах ундааны зүйл хэрэглэхийн тулд бид гурав уулзсан, тэр хоёр архи ууж өрөөнд ороод хоорондоо ямар нэгэн зүйлийн талаар ярьсан, юу ярьсан талаар би мэдэхгүй, 2023 оны 03 дугаар сарын 13-ны үдээс хойш Г.Э- гарч явсан, шөнө орж ирсэн” гэж мэдүүлсэн байдаг. Энэ мэдүүлгээр шүүгдэгч нарын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр амь хохирогчийн гэрийн гадаа гэнэт таарсан гэх мэдүүлэг үгүйсгэгдэж байгаа.

Шүүгдэгч нар урьдчилан үгсэн тохиролцож, бусдын амь насыг хохироож, эд хөрөнгийг зарахаар н.Г- гэрчид хандаж, тээврийн хэрэгслийн зургийг явуулаад зарах талаар санал болгосон. Үүний дараа үнэ ханшаа тохирсон. н.Г- “2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр надад санал тавьсны дагуу би машинаа, бичиг баримттай нь аваад ир гэхэд худал шалтаг хэлж ирэхгүй байсан, ингээд би н.У- гэх хүнд тухайн тээврийн хэрэгслийг унасан байгаа эсэхийг үзүүлэхээр 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээсэн боловч Г.Э- ирээгүй” гэж мэдүүлсэн. Энэ мэдүүлэг мөн гэрч н.У-ын мэдүүлгээр нотлогддог. Энэ нь хэрэгт ямар ач холбогдолтой байна вэ гэхээр шүүгдэгч нар амь хохирогчийн амь насыг хохироож, тээврийн хэрэгслийг нь авах зорилготой байсан ба 2023 оны 03 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд амь насыг нь хохироож амжаагүй байсан учраас тээврийн хэрэгслийг н.Г-ад үзүүлэх боломжгүй байсан болох нь харагдаж байна. 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шүүгдэгч нар хамт амь хохирогчийн гэрт орсон. Энэ асуудал Б.О-ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээр яригддаг. “Хоёулаа хамт гараад эргээд энэ хэргийг хийхгүй бол өөрсдөө маргааш алуулах нь байна гэх зүйлийг ярьж, хүн алахаар тохирсон, Г.Э- тээврийн хэрэгслийг зарж, борлуулахаар бусадтай ярьсан байсан учраас би буцаад орсон” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч Б.О- тухайн үед амь хохирогчийг алах санаа зорилготой явсан гэдэг нь хэргийн газарт буюу амь хохирогчийн гэрт хонохдоо хутгатай очсон үйл баримтаас харагдаж байгаа. Уг хутгаараа амь хохирогчийн амь насыг хохироосон. Үнэхээр шүүгдэгч нарт хүнийг алах санаа сэдэлгүй, хулгайлах зорилготой байсан бол хутгаар яах гэж байна вэ. Б.О- гэх этгээд сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “амь хохирогч унтаж байсан, би үүргэвчнээс хутгаа аваад хажууд нь 10 гаруй минут зогсоход амь хохирогч хөнжлөө бүтэн нөмөрсөн хэвтэж байгаад сэрээд яасан гэхэд нь би хутгалсан” хэмээн мэдүүлсэн байх бөгөөд хаана, хэд хутгалснаа мэдэхгүй байна гэж хэлсэн байдаг. Мөн “надаас зугтааж орон дээр хөдөлж байгаад орны урдуур унасан” хэмээн мэдүүлсэн. Энэ нөхцөл байдал нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр давхар нотлогддог. Гэтэл Б.О- сэжигтнээр өгсөн мэдүүлгээсээ буцаж, яллагдагч болон шүүгдэгчээр мэдүүлэг өгөхдөө “миний үүргэвчинд байсан хутгыг н.Э- аваад хажуудаа тавьсан байсан, намайг яваад очиход надтай маргалдаж, ноцолдсон” гэж мэдүүлсэн. Хэргийн газарт үзлэг хийхэд эд мөрийн баримтаар хураагдсан орны даавуунд 10 гаруй удаагийн хутганаас үүдсэн урагдалт байсан. Дандаа ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн. Хөнжилтэйгөө Б.О-той ноцолдоно гэж байх юм уу. Тиймээс сэжигтнээр өгсөн мэдүүлэг дан ганц гэрч нарын мэдүүлгээр бус хэргийн нөхцөл байдлыг тодорхойлсон бусад нотлох баримтаар давхар нотлогдож байгаа. Тиймээс энэ мэдүүлгийг шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль зүйн хувьд үндэслэлтэй. Б.О- амь хохирогчийг алж, хаалгыг нь түгжиж, машины түлхүүрийг нь аваад мөн утсыг нь авч гарч явахдаа Г.Э- руу ярьсан. Энэ талаар Г.Э- “надад сүүлд буюу зочид буудалд орсныхоо дараа, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр алсан тухайгаа хэлсэн” хэмээн мэдүүлсэн. Гэтэл Б.О- яллагдагч болон шүүгдэгчээр өгсөн бүх мэдүүлэгтээ уулзаад би Г.Э-од алсан тухайгаа хэлсэн гэж мэдүүлдэг. Шүүгдэгч нар уулзалдахын тулд Г.Э- Б.М-т “найз агсам, согтуу тавьж байгаа учраас гэрт нь хүргэж өгнө” гэж хэлээд гарсан байдаг. Шүүгдэгч нар уулзаж Чингэлтэйн хойшоо явж, гэмт хэрэг үйлдсэн хутга болон бээлийгээ хаясан. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Б.О-ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэгт хутгаа өөрөө дүрсэлсэн. “Ард тал нь шаргал өнгийн, миний бодож байгаагаар ажлын хэсэг нь 10-12 см” хэмээн хэлсэн. Хэрэгт ажиллагаа хийж шүүгдэгч нарын мэдүүлгийг үндэслэж шалгах явцад Хайлаастын жалганаас хутгыг олсон. Ингэхэд дүрсэлсэн байдалтай нь ижил байсан. Бээлий нь урагдалтай байсан бөгөөд түүнээс хоёр бүлгийн цус илэрдэг бөгөөд нэг нь амь хохирогчийн цус, нөгөө нь Б.О-ийн цус байсан. Энэ мэтээр нотлох баримтуудаар үйл баримт тогтоогддог. Өмгөөлөгчийн зүгээс Г.Э- Б.О-т 2,800,000 төгрөг аваад гараад ир гэхэд алсан байсан мэтээр тайлбар хэлж байна. Үнэхээр тийм байсан юм бол энэ талаараа яагаад ярихгүй байгаа юм бэ. 2,800,000 төгрөгийн талаар огт яригдаагүй шүү дээ. Автомашиныг нь хулгайлах талаар ярьсан тухайгаа мэдүүлдэг. Мөн анхан шатны шүүхийн оногдуулсан эрүүгийн хариуцлага үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, нөхцөл байдал, хувийн байдал зэрэгт тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Б.О-, Г.Э-, М.С- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

1. Шүүгдэгч Б.О-, Г.Э- нар нь бүлэглэн амь хохирогч Ж.Э-ы 189,257,812 төгрөгийн үнэ бүхий “Toyota Land cruiser” загварын тээврийн хэрэгслийг авч, бусдад 80,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу оргон зайлахаар төлөвлөн, урьдчилан үгсэж тохиролцож, 2023 оны 03 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ******тоотод Б.О- нь амь хохирогч Ж.Э-ыг хутгалж баруун чамархай, духны хуйханд цус хуралт, баруун чамархайн хуйханд шарх, баруун чамархай ясны хатгагдсан шарх, цээж, хэвлийн хөндийд нэвтэрч баруун уушгины 5-р сегмент, өрц, элэгний 8-р сегмент, их сэмж, зүүн талын нугалмын артери, толгой, хүзүү, цээж, хэвлий, баруун бугалга, шууг хатгаж зүсэгдсэн 26 тооны шарх бүхий гэмтэл учруулж, дээрх олон тооны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдан нас барж, Б.О- нь онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж хүнийг алах гэмт хэргийг, Г.Э- нь уг гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь;

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын “...2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 16 цаг өнгөрч байхад талийгаач дүүтэй маань хамт ажилладаг Т- гэх залуу залгаад намайг талийгаачийн гэрийн гадаа хүрээд ир гэж хэлсэн. Намайг очиход манай хүргэн Н, хамт ажилладаг Т-, талийгаачийн хамтран амьдарч байсан гэх Н-, мөн А- гэх залуу, өөр танихгүй 2 залуу, цагдаагийн алба хаагч нар ирсэн байсан. Тэгээд би болсон хэргийн талаар мэдсэн. …” /1хх 177-178/,

гэрч О.Н-ийн “...2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр...хаалгыг нь онгойлгоод бид гурав гэр лүү нь ороход талийгаач орны хажууд цус болсон байдалтай хэвтэж байсан. ...” /1хх 199/,

гэрч Б.Т-ийн “...хаалгыг нь дээд, доод цоожоор нь онгойлгоод Н-- түрүүлж ороод араас нь А-, би сүүлд гэрт орсон. Тэгсэн Н-- орилоод, уйлаад эхлэхээр нь унтлагын өрөө рүү харахад захирал шалан дээр цус болчихсон байдалтай, дээгүүр нь хөнжлийг нь хагас хучсан байдалтай байхаар нь би өөрийнхөө утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” /1хх 206-207/,

гэрч Б.Б-ын “...өмнө буусан 2 залуу буцаад нөгөө буулгасан газраа хүрээд ир гээд бид буцаж нөгөө 2 залууг аваад Москва хороолол ороод байран дунд байхад цагдаа нар орж ирээд бариад авсан...Гэмт хэрэг үйлдсэн талаар яриагүй гэхдээ 2 хүн нь хоорондоо “чи хэргээ хэлчихсэн үү” гэхэд нөгөө нь “хэлчихсэн, одоо угаасаа явах нь тодорхой, болъё, явъя одоо толгойны өвчин болж байна, одоо сайхан явж амаръя” гэж ярилцаж байсан. Тухайн үед шар пальтотой залуу нь тасраад унтчихсан байсан. Нөгөө хоёр нь тэгж ярьж байсан. ...У- гэх залуу Амгалан руу хүргээд өгчих гээд хөдөлсөн. ...У-г авсан газартаа буулгаж үлдээсэн. Б-, түүний эхнэр бид 3 Б-ы гэр лүү очихоор явж байхад Б- надад “У- хүн алчихсан гээд яриад байх юм” гэж хэлж байсан. ...” /1хх 227-228, 230-231/,

гэрч Г.А-ийн “...Э- болон амь хохирогч нарын хоорондын харилцаа ойр дотно болсон байсан... Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э- л алсан байх гэж мэдүүлсэн нь О- гэж хүнийг би мартсан байсан. Г- гэж хүнээс автомашины зураг ирээд, хэн зарах гэж байна вэ гэхэд Э- гэж хэлсэн. ...Талийгаач надад итгэж 3,000,000 төгрөг өгсөн болохоос тэр 2 хүнд итгэж өгөөгүй... Надад автомашины зураг яг талийгаачийг гэртээ амь насаа алдсан байдалтай олсон өдөр фейсбүүк чатаар ирсэн. Гэхдээ талийгаачийн гэрт орохоос өмнө ирсэн. ...Тухайн автомашиныг зарах байсан бол би өөрөө авч яваад зарах байсан. ...Э-ыг Г-тай би танилцуулж байсан. ...Тухайн хэрэг гарсны орой цагдаад баригдахад би Э- руу дайрсан. ...2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 11 цагт талийгаач Э-ы ***** дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан бөгөөд цаг тутам залгаж үзсэн боловч утсаа асаахгүй байсан. Энэ хугацаанд буюу 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 13 цаг 35 минутад Г- над руу фейсбүүк чатаар залгаад “У- п**** хаана байгаа юм бэ, надад эзэн нь үхчихсэн машин зарна гэж хэлчихээд худлаа яриад яваад байна" гэхээр нь “Ямар машин” гэж асуухад “Шаргал өнгийн 200” гэхээр нь зургийг нь явуулдаа гэж хэлээд зургийг нь хартал талийгаач Э-ы эзэмшлийн Ланд Крузер-200 загварын тээврийн хэрэгсэл байсан. Тэгэхээр нь шууд “У- буюу Э- нь талийгаач ахын минь машиныг авчихсан юм байна гэж бодоод  талийгаачийн гэр лүү явсан. Энэ үед би талийгаачийн ажлын газрын залуутай хамт явж байсан бөгөөд гэрт нь очоод дээд талын түлхүүрээр онгойлгох гэтэл давхар доод талаар түгжсэн байсан учраас болохгүй байсан. ...Талийгаачийн найз охин Н-д түлхүүр байдаг учраас гар утсаар нь дуудчихаад хүлээсэн. Н-о түлхүүртэй ирэхээр нь хаалгыг нээгээд Н-о түрүүлж ороод уйлаад ирэхээр нь Э- Э- ахыг алсан байна гэж бодоод “цагдаа нар иртэл юунд ч битгий хүрээрэй” гэж хэлээд Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...” /1хх 233-236/,

гэрч Ц.Т-сарангийн “...2023 оны 03 дугаар сарын 10-ны орчимд /яг хэдний өдөр байсныг нь одоо санахгүй байна/ намайг гэрт байхад Э- гаднаас орж ирээд надад  “чи ер нь энэ гэрээс явсан нь дээр, холхон байсан нь дээр шүү, би удахгүй нэг том юм хийнэ, намайг ямар хүн болохыг харна” гэх утгатай зүйл хэлсэн. ...” /1хх 242-243/,

гэрч Г.М-ын “...гэрт нь очиход А- ах, Т- гээд охин, Э- нар байсан бөгөөд хоол унд хийж идээд ойр зуурын юм ярьж байтал Э- орой гараад явсан, ...маргааш нь Э-той утсаар ярихад намайг Амгалангаас ирээд авчих гэхээр нь У-тай хамт явж байна ажлаа дуусгаад яваад очъё гэж хэлсэн. …2023 оны 3 дугаар сарын 13-аас 14 шилжих шөнө 01-02 цагийн орчим өрөөний цонх хүн тогшихоор нь босоод харахад Э- ирчихсэн түлхүүр гэж хэлэхээр нь би орцны чипийг Э-од цонхоор өгөөд босоод гэрийн хаалгыг онгойлгож оруулсан. Шөнө болсон байсан учраас би хаанаас ирж байгаа талаар нь асуугаагүй, унтчихсан. Э- миний хажууд унтсан. Өглөө 06 цагийн орчим байх Э- намайг дуудаж сэрээгээд, хаалга түгжчих гэхээр нь хаашаа явах гэж байгаа юм бэ? гэхэд “найз охин маань гэртээ согтуу орсон чинь гэрийнхэн нь хөөгөөд байна гэнээ, би очиж авахаас, Аагий ах асуувал тэгж хэлээрэй” гэж хэлчхээд гараад явсан. …Өргөө кино театрын хойд талаас Э-, О- нарыг аваад Э-оос утсаа авч кармадаа хийгээд унтаад өгсөн. Унтаад явж байх явцад гэнэт л хүмүүс орилоод бид нарыг барьж аваад Цагдаагийн байгууллагад авчирсан. …” /1хх 245-245, 1хх 247-2хх 1/,

гэрч Г.У-ын “...Г- ах надтай уулзаад намайг тээврийн хэрэгсэл худалдан авч, бусдад зарж борлуулдаг гэдгийг мэддэг учраас Ланд-200 үзээд өгөөч, унасан байна уу, яасан байна шалгаад өг гэж хэлсэн. . ...” /2хх 15/,

гэрч П.О-ын “...Би найз Т-аар дамжуулж Г- гэх хүнтэй танилцаж байсан. Г- надад “хүн Ланд-200 маркийн машин хямдхан зарна” гэсэн байна гэхээр нь би Д.Г-тай холбогдоод Амгалан дээр очиж үзэхээр болж уулзсан. Тухайн тээврийн хэрэгслийг унаж үзээд тэнд нь паркалж тавиад, 120 сая төгрөгөөр авахаар болсон. ...” /2хх 75/,

гэрч Д.Г-ын “…У- /Э-/ над руу залгаад “Манай найзын хадам ах нь өнгөрчихсөн 49 хоног нь болоод 2 хонож байна. Хадам ахад Ланд Круйзер-200 загварын тээврийн хэрэгсэл байдаг, банк бус дээр удахгүй хураагдах гээд байгаа юм. Энэ машиныг авах хүн байна уу” гэж асуухаар нь зургийг нь явуулчих гэж хэлсэн. ...Ирж байгаа гэдгийг нь Оогийд хэлээд бид хоёр уулзаад Амгалан өртөөний хажууд байрлах ногоон байрнуудын дунд хүлээж байхад шаргал өнгийн “Ланд Круйзер-200” загварын тээврийн хэрэгсэл их хурдтай ороод ирэхээр нь У-г архи хэрэглэчихсэн байх гэж бодсон. ...архи уусан байсан болохоор машин тэрэг бариулахгүй гээд тээврийн хэрэгслийн түлхүүрийг аваад, ногоон байрны хажуу талд үлдээгээд явсан. ...У- “Ах аа машинаа зарахаа больчихлоо, түлхүүрээ авмаар байна" гэхээр нь “гэрт хүрч ирээд ав” гэж хэлсэн. Манай гэрт ирж түлхүүрээ авна гэж хэлчихээд алга болчихоор нь хуурай ах А- рүү залгаад “Наад У- чинь хаагуур байна, мэдэж байна уу, надад шаргал өнгийн 200 зарна гэж хэлчихээд алга болчихлоо” гэсэн чинь “Ямар машин юм бэ, над руу зургийг нь яаралтай явуул" гэхээр нь А-ийн цахим фейсбүүк хаяг руу У-гийн явуулсан зургийг явуулахад “Наадах чинь манай ахын машин байна ш дээ, эзэн нь амьд байгаа, наад асуудлыг чинь тодруулъя” гэж хэлээд утсаа салгасан. 2023 оны 03 дугаар сарын 15-ны орой надад зарах гэж байсан машины эзэн нас барсан талаар А-ээс мэдсэн. ...би Э-ыг цагдаагийн байгууллагад баригдсан өдөр нь Э-той харилцсан чат, зураг, мессэжүүдийг устгасан. Устгасан шалтгаан нь надад зарна гэж хэлсэн автомашин нь хүний амь нас хохироож авсан болохыг нь мэдсэн учраас муу хүмүүстэй холбогдож, хэл аманд орлоо гэж бодоод устгасан. ...О-т би Э-ын зарна гэж явуулсан Ланд-200 маркийн тээврийн хэрэгслийн зургийг нь харуулахад үзэж байгаад больё гэж хэлсэн учраас би О-тай хамт очиж тээврийн хэрэгслийг үзсэн. Бичиг баримт нь бүрэн, үнэ тохирвол худалдан авахаар төлөвлөсөн байсан. ...” /2хх 09-10, 12-13/,

шинжээч Б.Ганзоригийн “...талийгаачид хийсэн шинжилгээгээр ир үзүүртэй зүйлийн олон тооны гавал, цээж, хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх гэмтлүүд тогтоогдсон бөгөөд дээрх гэмтэлтэй хүн богино хугацаанд нас барна. Цагийг яг нарийвчлан тогтоох боломжгүй, хүн болгон харилцан адилгүй байдаг. …” /3хх 173/,

Б.О-ийн сэжигтнээр өгсөн “...2023 оны 03 дугаар сарын 09 билүү 10-ны өдөр Г.Э- миний ***** дугаарын утас руу залгаад "Хотод хүрээд ир, машины эзэн гэх хүнийг алаад “Ланд круйзер 200” загварын тээврийн хэрэгслийг нь авъя, машиныг 120 саяар зараад хоёулаа 80 сая төгрөгийг аваад 40, 40-өөр нь хувааж авъя..." гэж хэлэхээр нь би зөвшөөрч шуудангийн машинд суугаад орой хотод орж ирсэн. ...Г.Э- бид хоёр амь хохирогчийн гэрийн гадаа очоод Э- түрүүлээд ганцаараа орсон, түүнийг орсноос хойш 2 цаг гаруй хугацаанд гадаа хүлээж байсан. Яагаад хүлээж байсан гэхээр анхнаасаа ярихдаа Э-ыг дуудахаар нь араас нь орох байсан юм. Э- над руу залгаад ороод ир гэж хэлсэн, би амь хохирогчийн гэрээр 1-2 удаа очиж гэрийг нь цэвэрлээд, хоол унд хийж өгч байсан болохоор хаалганы кодыг нь мэддэг. Намайг амь хохирогчийн гэрт ороход Г.Э-, амь хохирогч хоёр том өрөөний буйдан дээр юм яриад сууж байхаар нь тэр хоёртой нийлж 1 цаг орчим юм ярьж байгаад Э- бид хоёр цуг гарч явсан. "Н-" худалдааны төвийн үүдэнд очоод бид хоёр "... Хоёулаа үүнийг хийхээс өөр арга зам байхгүй, маргааш өглөө болох юм бол өөрсдөө бараг хүнд алуулах болно, тийм болохоор хийе..." гэж хэлээд би буцаад амь хохирогчийн гэр лүү ороод “танайд хоноё ахаа” гэхэд зөвшөөрч намайг гэртээ оруулсан. Яагаад би буцаж орох болсон гэхээр Г.Э- машин зарж борлуулах бүх асуудлыг Д.Г- гэх хүнтэй ярьж, би амь хохирогчийг алахаар болсон. Би амь хохирогчийн гэрт орж бид хоёр хамт том өрөөний буйдан дээр сууж шөнийн 03 цаг хүртэл кино үзэж байгаад амь хохирогч ах унтахаар унтлагын өрөө рүүгээ явсан. ...Би унтаад өгч магадгүй гэж бодоод 05:30 минутад сэрүүлэг тавьсан, сэрүүлэг дуугарсан цагаас хойш барагцаагаар 30 минутын дараа буюу 06 цагийн үед өөртөө авч явсан шар өнгийн яс гэх юм уу, мод гэх юм уу сайн хэлж мэдэхгүй иштэй, ажлын хэсэг нь миний барагцаагаар 10-12 см урттай хутгыг баруун гартаа бариад амь хохирогчийн унтаж байсан өрөө рүү очоод 10 орчим минут хараад зогсож байхад амь хохирогч сэрээд "...яасан Отгоноо. " гэхээр нь би барьж байсан хутгаараа хутгалаад эхэлсэн. Амь хохирогч надаас зугтааж орон дээрээ өнхөрч байгаад баруун тал руугаа унасан. Тухайн үед өрөө харанхуй байсан болохоор амь хохирогчийн хаана, хэдэн удаа хутгалсан талаар мэдэхгүй байна. Би амь хохирогчийн өмсдөг халаадны халаасанд байсан машины түлхүүр, орон дээр байсан гар утсыг нь аваад байрны доод давхрын гараж руу орж “Ланд круйзер 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож гараад Э-ы гүүр давж байх үедээ Э- руу залгаад “алаад машиныг нь авчихлаа, хаана уулзах юм..." гэхэд “тайван байгаарай, хороололд уулзъя” гэж хэлсэн.  "Рояал" зочид буудлын хойд талд өгсөх засмал зам дээр Э-той уулзаад гудамжаар явсаар гэр хороолол дуусаж уулын бэлд хутга, саарал өнгийн хос бээлий зэргийг жалга руу шидсэн. ...” /3хх 192-196/,

Б.О-ийн яллагдагчаар өгсөн “…амь хохирогчтой уулзах гэсэн боловч мөнгийг нь хугацаанд нь өгч чадаагүй болохоор уулзаж чадахгүй 2-3 хоног буудлаар байсан. 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр "Рич” зочид буудлаас гараад 21 цагийн орчим ганцаараа амь хохирогч Ж.Э-ыд очсон. Гэрт нь ороход Э- амь хохирогч Э-тай хамт юм яриад сууж байсан. Би Э- ахаас уучлалт гуйж, мөнгийг чинь шууд өгч чадахгүй байна, та ганц сар хүлээгээч гэж хэлэхэд өөдөөс нэлээн бухимдаж А-д хэлнэ гэж хэлэхээр нь “та А- ахад битгий хэлээч, мөнгийг чинь буцаагаад өгнө” гэж хэлсэн. Тэдний гэрт 20-30 минут орчим болоод Э- найз охинтойгоо уулзана, гарлаа гэж хэлэхээр нь би хамт гадагшаа гарсан. “Н-” дэлгүүрийн хажууд явж байгаад би Э-од амь хохирогчийн гэрт орж хонолоо гэж хэлээд ганцаараа үлдсэн. ...Би амь хохирогчийн гэрт ороод ахаа би хоночихоод өглөө явъя, А- ахад битгий хэлээрэй гэж гуйж байгаад гэрт нь хонохоор болсон. ...Маргалдаж байхдаа амь хохирогчийн ор руу харахад миний цүнхэнд байсан хутгыг дэрнийхээ хажууд тавьсан байсан. Тэгэхээр нь би хутгаа очиж аваад амь хохирогчийг орных нь хажууд зогсож байхад хутгалсан, орныхоо хажуу тал руу унаж шүүгээ түшиж хэвтээд нас барсан. Би яг хэдэн удаа хутгалсан гэдгээ санахгүй байна, хутганы ишинд ороосон байсан бээлийг өмсөөгүй. ...Гараад гараж руу нь орж амь хохирогчийн шаргал өнгийн “Ланд-200” маркийн автомашиныг жолоодоод төв замд ороод явж байхдаа ***** дугаараас Э-ын утас руу залгаж хаана байгаа юм, яаралтай уулзах хэрэгтэй байна гэж хэлэхэд “хороололд байна хүрээд ир” гэж хэлсэн. ...Э-той “яагаад амь хохирогчийн автомашиныг унаад ирсэн юм бэ? гэхээр “Э- ахын амь насыг хохироочихлоо, одоо яах вэ? гэж нэлээн сандарсан байдалтай хэлсэн. Тухайн үед Э- надад уурлаж “яаж байгаа юм бэ?” гэж загнаж байгаад юугаар алсан юм гэж асуухаар нь хутгаар гэж ясан иштэй хутгаа харуулаад энийг хаямаар байна гэж хэлсэн. Тэгээд Э-той хамт гэр хорооллын дундуур хойд зүгт явж байгаад нэг уулын энгэрт очиж хутга, бээлийгээ жалга руу шидэж орхиод буцаад хотын төв рүү орж, автомашинаас бууж түлхүүрийг нь Э-од өгөөд өөрөө дэлгүүр орж архи аваад байрнуудын голын саравч дотор архиа уугаад нэлээн удаан сууж байхад Э- залгаад зам руу гараад ир гэж хэлсэн. Автомашинд суухад Э-, Б- гэдэг залуутай хамт байсан. Тухайн үед би согтсон байсан тул яг юу ярьсан гэдгээ санахгүй байна. ...” /3хх 238-239/,

Г.Э-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…хэрэг гарахаас 7 хоногийн өмнө найз О-той амь хохирогчийн Тоёота Ланд-200 маркийн авто машины түлхүүрийг хулгайлж аваад, машиныг зараад мөнгө болгоод О-ийн хамтаар БНХАУ-ын Эрээн хот руу явах санаа зорилготой байсан. Ингээд би Г- ах руу залгаад “ахаа танд машин авах хүн олдох болов уу? гэхэд “юун, яадаг, хэний авто машин юм бэ? “гэхээр нь “миний танил Түвшээ гэдэг хүний машин байгаа юм” гэж худлаа нэр зохиож хэлээд амь хохирогчийн авто машины зургийг явуулсан чинь Д.Г- ах 120.000.000 төгрөгөөр авч болж байна, чамд 80.000.000 төгрөг өгье гэж хэлсэн. …Ингээд хэрэг гардаг өдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 13-ны орой 19 цагийн орчим амь хохирогчийн гэрт гутал, өмдийг нь өгөхөөр очсон. Намайг ороод удаагүй байхад араас О- орж ирээд юм ярилцаад бид 2 амь хохирогчийн гэрээс гарсан. Гараад “Н-” дэлгүүрийн харалдаа явж байхад О- “би буцаад Э- ахынд орлоо, ярьснаараа утсаар ярина” гэж хэлээд явсан. Би алхаж явсаар байгаад хуурай ах А-ийн гэрт нь очсон чинь найз М-, А- 2 унтаж байсан. 03 дугаар сарын 14-ний өглөө 06 цагийн орчим байх О- миний ***** дугаар луу залгаад “би машин авчихлаа, болчихлоо ирээд авчих, бичил хорооллын байранд байна” гэж хэлсэн, удалгүй 10 минутын дараа амь хохирогчийн “Тоёота Ланд 200” маркийн авто машиныг унаад ирсэн. О- “машин авах хүн асуудалгүй биз дээ” гэхээр нь би “Г- ахад хэлсэн байгаа зургийг нь явуулсан, асуудалгүй” гэж хэлээд бид хоёр шууд Амгалан Өртөөний ногоон байр луу явж байхад О- надад гар утас өгсөн. ...03 дугаар сарын 15-ны өглөө 11 цагийн орчимд М-, О- бид 3 архи уугаад сууж байсан чинь О- “чамд өгсөн утас Э- ахын гар утас шүү, би авто машиныг нь авах гэж байгаад Э- ахыг хутгалсан” гэж хэлсэн. Би “юу яриад байгаа юм бэ?” гээд үргэлжлүүлж архи уугаад байсан. ...Би замдаа Д.Г- ах руу залгахад эхлээд утсаа авахгүй байж байгаад нэлээн удсаны дараа утсаа авсан. “Нөгөө зарна гэж байсан автомашин чинь хүрээд ирлээ шүү дээ ахаа, үзэх үү” гэхэд “хүн сэрээгүй байна, цаг эрт байна, эргэж ярьж байгаад холбогдъё “гэж хэлээд утсаа салгасан. /хх 3хх 185-189, 246-247/ гэсэн мэдүүлгүүд,

 

“…№1 гэж дугаарласан бээлийн дээрх цусанд нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон бөгөөд амь хохирогч Ж.Э- гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. №2 гэж дугаарласан бээлийн дээрх цусанд холимог ДНХ-ийн тогтоц тогтоогдсон бөгөөд уг холимог ДНХ-ийн тогтцод амь хохирогч Ж.Э-, Б.О- гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоц тус тус илэрсэн. …” болохыг  тогтоосон Шүүхийн шинжил ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 300 дугаар дүгнэлт /11хх 189-191/

“…Шинжилгээнд ирүүлсэн 07-98 УНЕ улсын дугаартай “Toyota Land cruiser 200” загварын автомашин дээрээс илэрсэн 7,11 дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд МN005110001593, МN003510004499, МN005110002044 дугаараар 3 удаа бүртгэгдсэн Ганбаатарын Э-ын зүүн гарын долоовор хурууны дардастай, автомашины дээрээс илэрсэн 10 дугаартай гарын мөр Г.Э-ын зүүн гарын чигчий хурууны дардастай, “Воnаquа” усны сав дээрээс илэрсэн 1 дугаартай гарын мөр Г.Э-ын баруун гарын дунд хурууны дардастай, “Воnаquа” усны сав дээрээс илэрсэн 4 дугаартай гарын мөр Г.Э-ын баруун гарын эрхий хурууны дардастай, “Воnаquа” усны сав дээрээс илэрсэн 5 дугаартай гарын мөр Г Э-ын баруун гарын эрхий хурууны дардастай тохирсон. …” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн 1533 дугаар дүгнэлт /2хх 144-147/,

“…Шинжилгээнд тэнцэж буй 9 дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд МN0051100015938, МN003510004499, МN005110002044 дугаараар 3 удаа бүртгэгдсэн Ганбаатарын Э-ын зүүн гарын дунд хурууны дардастай тохирч байна. ...11 дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд МN003510002927 дугаараар бүртгэгдсэн О-ийн зүүн гарын ядам хурууны дардастай, 12 дугаартай гарын мөр гарын Б.О-ийн зүүн гарын дунд хурууны дардастай тохирч байна. ...гарын хээний нэгдсэн санд МN004510009108, МN005610000723, 21465 дугаараар 3 удаа бүртгэгдсэн н Э-ы баруун гарын долоовор хурууны дардастай, 19 дугаартай гарын мөр Ж.Э-ы зүүн гарын дунд хурууны дардастай, 21 а дугаартай гарын мөр Э.Э-ы зүүн гарын ядам хурууны дардастай тохирсон. …” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1591 дүгээр /3хх 43-49/,

“…Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр баруун чамархайн, духны хуйханд цус хуралт, баруун чамархайн хуйханд шарх, баруун чамархай ясны хатгагдсан шарх, цээж, хэвлийн хөндийд нэвтэрч баруун уушгины 5-р сегмент, өрц, элэгний 8-р сегмент, их сэмж, зүүн талын нугалмын артери, толгой, хүзүү, цээж, хэвлий, баруун бугалга, шууг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн нийт 26 шарх, хоёр мөр, зүүн өвдөг, нуруунд хүрэн шаргал өнгийн зулгаралт /нас барсны дараа/ гэмтэл тогтоогдлоо. Талийгаач нь дээрх олон тооны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүдийн улмаас цочмог цус алдаж нас барсан. …” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 855 дугаар дүгнэлт /3хх 120-134/,

2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1656 дугаар “...Шар эрээн өнгийн иштэй хутга дээр цус илэрсэн. Уг цус нь шинжилгээнд хүрэлцэхгүй тул шинжилгээ хийх боломжгүй. …” /2хх 232-233/,

2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1657 дугаар “...саарал өнгийн ажлын бээлий дээр хүний цус илэрсэн. Уг цус нь АВ /IV / бүлгийн харьяалалтай байна. …” /2хх 240-242/,

2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1658 дугаар “...ягаан өнгийн орны бүтээлэг дээр хүний цус илэрсэн. Уг цус нь А II бүлгийн харьяалалтай. …” /2хх 177-179/,

2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1663 дугаар “...Цайвар өнгийн дотоож дээр хүний цус илэрсэн. Уг цус А/II/ бүлгийн харьяалалтай байна. …” /3хх 26-28/,

2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 300 дугаар “...ягаан өнгөтэй дээрээ хээтэй хөнжлийн даавууны дотор болон гадна талын толбонд, хар өнгийн өмдний өвдөг дээрх толбо, ягаан өнгийн дотоож дээрх толбонд …амь хохирогч Ж.Э- гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч, …харин Б.О-, Г.Э- нарын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй. …” /11хх 189-191/ гэсэн дүгнэлтүүд,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 20-37/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 63-69/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 96-98/, эд мөрийн баримтаар хураагдсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 109-111/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 125-129/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 135-143/, “...“Samsung Galaxy S20” загварын гар утсыг 650,000 төгрөгөөр. …”,  “...Toyota Land cruiser 200” загварын автомашиныг 189,257,812 төгрөгөөр тус тус үнэлсэн..." эд зүйлийн үнэлгээний тайлан /5хх 224-227, 228-232/ зэрэг тус тус нотлох баримтуудаар,

 

2. шүүгдэгч Г.Э- нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Ө.Ө-той урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн ***3 дугаар багийн нутаг дэвсгэр, Монгол ардын намын байрны цонхоор нэвтэрч, тухайн өдөр харуулын үүрэг гүйцэтгэж байсан М.С-ын гар, хөлийг ард нь хүлж хүч хэрэглэн, “***” ломбардын хаалга, сейфийг лоомоор эвдэж, нийт 35,034,850 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Д.Б-ын "...хулгай орсон байна гэж мэдэгдсэн. ...Жижиг сейфт байсан барьцааны зүйлүүд болон хувиараа худалдан борлуулж байсан алт, монет болон орлогын бэлэн мөнгөтэй нийлээд ойролцоогоор 60 сая төгрөгийн эд зүйлүүд хулгайд алдагдсан, харуул хамгаалалтын ажилтнаар С- гэдэг хүн ажиллаж байсан. ... " /7хх 161-162, 9хх 10-11, 10хх 242-243/,

гэрч Д.А-ийн “...2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ажил руугаа явах гэж байтал манай эгч Алтанчимэг залгаж "танай ажлын өрөөний гадна талын модон хаалга онгорхой байна, хурдан ажил дээр хүрээд ир гэж" дуудсан. Би удалгүй ажил дээр очиход өрөөний гадна талын хаалгыг эвдсэн байдалтай онгорхой байсан. ..." /8хх 84/,

гэрч Б.Э-ын “...би М.С-той 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өглөөний 06 цагийн орчимд Монгол Ардын намын байранд ирж уулзаж юу болсон талаар асуухад "эхлээд дугарахгүй байсан", дараа нь чи дуу чимээ сонсоогүй юм уу гэхэд "чимээ сонсохын хувьд бол сонссон, гэхдээ хоёр хүн орж ирээд хутга тулгаад гар, хөлийг маань хүлчихсэн, бид нар шийдчихсэн хүмүүс явж байна" гэж хэлсэн. Би дуу хоолой, зүс царайг нь ажигласан юм уу, тэр энэ гэж хэлчихээр таньж мэддэг хүн байсан юм уу? гэхэд тийм ч гэж хэлээгүй, үгүй ч гэж хэлээгүй, мэдэхгүй л гэж хариулсан. Би хэн цагдаа дуудсан юм бэ? гэхэд "би өөрөө өгсөн" гэж хариулахаар нь чиний гар хүлээтэй байж яаж цагдаа дуудсан юм бэ? гэхэд "миний гар утсыг үлдээчих гэж гуйсан чинь гар утсыг буйдангийн толгой дээр тавьчихаар нь өөрөө очиж аваад арагшаа харж байгаад утсаа оролдож байгаад дуудлага өгсөн", ойролцоогоор 3 цаг өнгөрч байсан" гэж хариулсан. ..." /8хх 91-92/,

гэрч Ц.Н-ийн “...Ө- найз Э-ын /У-/ хамт 2021 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 02 цагийн үед гарсан...05 цагийн үед над руу Э- /У-/ залгаад очиж байна, хувцсаа өмсөөд гараад ир гэж хэлэхээр нь би Б-ийг /Бажгаа/ сэрээгээд гараад ирсэн. Тэр хоёр машинтайгаа хашааны үүдэнд ирчихсэн байсан. Бид нар шууд Улаанбаатар хот руу явахдаа дан шороон замаар явсан. ...Э- /У-/ нь манай нөхөр Ө-од бэлнээр 2,500,000 төгрөг өгсөн, би хажуу талаас нь юун мөнгө юм бэ гэхэд Ө- намайг “дуугай бай” гэж хэлсэн. ...” /8хх 120-121/,

гэрч Г.Дгийн “...цагдаагаас дуудаж уулзсаны дараа би хүү Бат-эс асуухад надад Н-, Ө- нар Дундговь аймаг явж идэшний мал аваад ирье, нэг хоноод ирнэ, ээжид битгий хэлээрэй гэж хэлээд гуйсан тул өгөөд явуулсан гэж хэлсэн. Өмнө нь би мэдээгүй...” /11хх 4/,

гэрч М.Б-ийн “...би машин жолоодоод миний хажуу талд буюу жолооч талын эсрэг талын урд суудал дээр Н- суугаад Ө-, Э- (Улаака) хоёр ард талын суудал дээр суугаад Улаанбаатар хот руу хөдөлсөн. Э- надад зам заагаад Сайншанд сумаас гаргаж, шороон замд оруулсан. ...Сайншандаас Улаанбаатар хот руу явж байх замд Ө- надад 1 жижиг хөөрөг өгөхөөр нь би юун хөөрөг юм бэ гэхэд “дуугүй ав” гэж хэлэхээр нь аваад халаасандаа хийсэн. Улаанбаатар хотод ирээд Н-ийн ээжийнх нь гэрт мах оруулж, эвдэж өгчихөөд явах гэж байхад Н- надад тээврийн хэрэгсэл жолоодож өгсний хөлс болгож 300,000 төгрөг бэлнээр өгсөн. Тус мөнгийг хаанаас авсан, хэн өгсөн гэдгийг нь мэдэхгүй байна, ээжээсээ аваад өглөө л гэж бодсон. ... Ө-ын надад өгсөн хөөргийг би гэрийнхээ авдар дээр тавьж байгаад Дорноговь аймгийн Цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгөхдөө мөрдөгчид өгсөн. Н-ийн өгсөн 300,000 төгрөгийг хэрэглээд дуусгасан. Дорноговь аймгийн цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нь мэдсэн. ...” /11хх 06-07/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7хх 80-89/, М.С-ын “Samsung Galaxy S8 edge” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7хх 117-138/, данс тооцооны бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7хх 90-116/, Ө.Ө-, Г.Э- нараас эд зүйл хураан авч /7хх 139-173/ хохирогч Д.Б-т хүлээлгэн өгсөн тэмдэглэл /7хх 150-156/, алдсан эд зүйлийн үнэлгээ /8хх 150-156/ зэрэг тус тус нотлох баримтуудаар,

 

3. шүүгдэгч Г.Э- нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ***6 дугаар баг *** тоот байшинд хууль бусаар нэвтэрч, Н.Э-ын эзэмшлийн “I phone 8” загварын гар утас, биет 140,000 төгрөг зэргийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Н.Э-ын “...гэртээ ороход хойд зүг рүү харсан гал тогооны цонхны тор урагдсан, онгорхой байсан, гал тогооны өрөөнд ширээн дээр байсан бор хүрэн өнгийн хэтэвч дотор нь 140,000 төгрөг, гал тогооны өрөөний аяга таваг тавьдаг шүүгээн дотор байсан “I phone 8” загварын цагаан шаргал өнгийн гар утас алга болсон байсан. …” /6хх 24-25/,

гэрч Б.У-ын “...өндөр нь 1 метр 70 см орчим өндөртэй, бор царайтай туранхай дээгүүрээ төмөр замын нормын хувцас нөмөрсөн, доогуураа зузаан ноосон өмдтэй тавчик өмссөн залуу гарч ирээд надад “I phone 8” загварын гар утас үзүүлэхээр нь би өөрийн “I phone 6” загварын гар утсыг үзүүлж зөрүү мөнгө өгч авахаар болсон. Би зөрүүд нь 195,000 төгрөг Ган- гэх хүний данс руу шилжүүлсэн. ... Манай найз А- өмнө нь гар утас авч байсан гэсэн. У- гэж дууддаг гэж байсан. …” /6хх 28-29/,

гэрч О.А-ын “...бор царайтай 164-168 см орчим өндөртэй, яриа хөөрөөтэй залуу байсан. Надад худалдсан гар утсан дээр байсан бичлэгийг нээж үзэхэд гар утас зарсан залууг У- гэж дуудаж байсан бичлэг хадгалагдсан байсан. …” /6хх 35/,

гэрч Т.Г-ийн “...гэр лүүгээ явж байсан чинь спорт заалны урд талд Э-той таарсан. Э-ыг хаашаа явж байгаа талаар асуухад гар утас авах гээд явж байна гээд намайг хамт явъя гэсэн. ...Сайншанд сумын “Саран хөхөө” театрын хажууд байдаг Хаан банкны салбарын АТМ-ээс би өөрийнхөө картаас мөнгө авч Э-од өгсөн. ...намхан шар залуутай Э- уулзаж байгаад цагаан өнгийн “I phone” загварын гар утсыг 300,000 гаруй төгрөгөөр худалдаж авсан. ...” /6хх 38/,

Г.Э-ын яллагдагчаар өгсөн “...сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. …” /6хх 71/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх 10-15/, алдсан эд зүйлийн үнэлгээ /6хх 52-55/, Юнител ХХК-ийн албан бичиг /6хх 83/, Т.Г-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /6хх 87-95/ зэрэг тус тус нотлох баримтуудаар,

 

4. шүүгдэгч Г.Э- нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ж.Б-тай бүлэглэн ***4 дүгээр баг, Зүүн буянт Ухаагийн 610 тоот хашаанд байсан иргэн М.Б-гийн эзэмшлийн “Lexus HS 250” загварын ****улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг СМ85К загварын кран ашиглан хулгайлж 18,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч М.Б-гийн "...2020 оны 07 дугаар сарын сүүлээр тухайн тээврийн хэрэгсэлтэй аваарт ороод **** тоот хашаандаа оруулж тавьсан байсан. ..." /6хх 147-148/,

гэрч Н.Х-ын "...хашаанд М эгчийн хүүхэд болох Б эзэмшлийн машин нь хучаатай байдаг байсан. …2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хашаанд байсан машин байхгүй болчихсон байсан... 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр манай танил дүү болох У- гэх залуу ирсэн. Тухайн өдрөө ууж идээгүй. Маргааш нь У- машинтайгаа намайг 12 цагийн үед ирж авсан. ...” /6хх 151-153/,

Ж.Б-ы гэрчээр өгсөн "...тухайн үед У- хочтой Э- "*****” буудалд байсан. Надтай холбогдоод хотоос хүмүүс ирчихсэн байгаа, тэр машины байгаа хашааг заагаад өгчих гэж хэлсэн. Улаанбаатар хотоос ирсэн жижиг цагаан машинтай 2 залууг дагуулаад машин байсан гэх хашааг нь зааж өгсөн. ...”/6хх 160-161/,

гэрч Б.Б-ийн “...над руу залгаад "машин том тэргэн дээр ачуулах гэсэн юм” гэж хэлсэн. Тухайн хашаанд очиход хар өнгийн жижиг тэргийг хойшоо харуулаад тавьчихсан, урд талыг нь мөргөөд хаячихсан машин байсан. Тэр машины хажуугаар машин оруулж зогсоогоод доогуур татлага тавьж байгаад өргөөд машин дээрээ ачаад хажууханд зогсож байсан том машин дээр тавьж өгсөн...” /6хх 179-180/,

иргэний нэхэмжлэгч Ч.Э-гийн "... би дээрх хүмүүсээс эвдрэлтэй тээврийн хэрэгсэл худалдан авахаар тохиролцоод мөнгөө шилжүүлээд, автомашиныг нь Улаанбаатар хотод авч ирсний дараа Дорноговь аймгийн Цагдаагийн газраас утсаар ярьж надад зарсан тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан, зарсан хүмүүс хулгайлсан гэдгийг нь хэлээд наад тээврийн хэрэгслийнхээ эд ангийг оролдож болохгүй шүү гэж хэлсэн учраас би автомашин худалдан авахаар тохирч мөнгө шилжүүлсэн хүмүүстэй зориуд чатаар холбогдож баримтжуулж авах зорилгоор яриагаа давхар бичиж авсан. ...” /10хх 238/,

гэрч М.Т-ийн “...би Э- ахаас ямар учиртай тээврийн хэрэгсэл болох талаар асуухад нэг танихгүй залуу утсаар холбогдоод хажуу талаараа орчихсон, эвдрэлтэй тээврийн хэрэгсэл зарна гэж надтай тохирсон, би 5,000,000 орчим төгрөгөөр авахаар ярилцсан байгаа гэж хэлсэн. ...би өөрийнхөө ашигладаг 5071247020 дугаарын данснаас 5301212113 дугаарын данс руу нь 4,000,000 төгрөг шилжүүлсэн. ...би Улаанбаатар хотоос найз Дэлгэрцогттой хамт өөрийнхөө тээврийн хэрэгсэлтэй гарч Дорноговь аймагт очсон. Машин зарсан гэх залуу нь надтай уулзаад машин байгаа хашаагаа зааж өгөөд хаалгыг нь онгойлгохоор нь би дотогш ороход тус хашаан дотор 1 монгол гэр, цоожтой хүнгүй байсан. “Lexus НS250” загварын, хар хөх өнгөтэй тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр хойд зүг рүү харсан байдалтай зогссон, дээд талаар нь цагаан өнгийн даавуугаар хучсан, дугуйнуудынх нь хий гарсан, зөв талын хаалга, крылонууд нь хонхойсон, урд гуперны түгжээ салсан, хойд тэнхлэг гулзайсан, хаалганууд нь цоожтой байдалтай байсан. Машин зарсан гэх залуу хашааныхаа хаалгыг онгойлгож өгчихөөд хашааны гадна талд автомашин дотор суугаад бууж ирэхгүй байсан. ...Крантай ачааны машинтай хүнийг хөлсөлж Э- ахын худалдан авсан “Lexus НS250” загварын тээврийн хэрэгслийг ачуулаад Улаанбаатар хот руу явж ирсэн. ..." (9хх 12-13/,

гэрч О.Я-ийн “...тэр машиныг зарсан мөнгийг энэ дансаар шилжүүлэн авсан байна. ...” /9хх 20/,

гэрч М.Н-ийн “...Хаан банкны 5301212113 дугаартай данс нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Би тус дансыг 2021 оны зунаас хойш танил О.Янжмаа гэх хүнд ашиглуулж байгаа, тус хүн өөрөө дансаа хаалгуулчихсан учраас надаас гуйж байгаад миний дансыг ашиглахаар болсон. ..." /9хх 18/,

гэрч Ш.Б-ийн "... залууг дагаад Сайншанд сумын төвд гэр хорооллын гудамжны үзүүрт очиж зогссон, ачуулах хар өнгөтэй, “Lexus НS250” загварын, осолд орсон бололтой гадна талдаа их сэвтэй, хонхойсон тээврийн хэрэгслийг чирэгч машинаар чирээд миний тээврийн хэрэгслийн хажууд авч ирээд өргөгч кранаар өргөж ачсан. ...” /10хх 247-249/ гэсэн мэдүүлгүүд,

 

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /10хх 223-224/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх 122-124/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /6хх 125-126/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /6хх 137-138, 10хх 220-222/, алдсан эд зүйлийн үнэлгээ /11хх 108-111/ зэрэг тус тус нотлох баримтуудаар,

 

5. шүүгдэгч М.С- нь эрүүгийн 2310000000366 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

М.С-ын 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэрчээр өгсөн “...хаалга тогших чимээ гарахаар нь гарч харахад ямар нэг хүн байгаагүй...удаагүй хар хувцастай хоёр эрэгтэй хүн баг зүүчихсэн ороод ирсэн, би айгаад орилсон чинь “чимээгүй бай, шийдчихсэн хүн байна шүү” гээд хүлсэн, тэгж байхдаа надаас дохиололгүй ломбард аль вэ гэж асуухаар нь би айсандаа 101, 106 дугаартай хоёр ломбардыг зааж өгсөн. …” /8хх 123/,

2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрчээр дахин өгсөн “...миний ээлжтэй өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 03 цаг 00 минутад урьд тохирсон байсан Г- хаалга тогшоод би босож ойр орчмыг ажиглаад хаалгаа нээсэн. 03 цаг 10 минутад онгойлгосон хаалгаар Г- эхлээд ганцаараа хадаасны баатар /лоом/-тай орж ирээд миний утас, түлхүүрийг авсан. Учир нь хяналтын камерт намайг дээрэмдэж байгаа юм шиг харуулах зорилготой байсан юм. Буцаж очиж хаалга түгжихдээ гаднаас Б-ийг оруулж цуг жижүүрийн өрөөнд орж ирсэн. Б- гартаа жижиг хар хутгатай орж ирсэн. Г- өрөөнд орж ирээд намайг хаалган дээр очиж хүн хар гэж хэлээд Б- жижүүрийн өрөөнд камер хянаад үлдсэн. Г- намайг дагаж явж байгаад "Дохиололгүй ломбард аль нь вэ" гэхээр нь би ***"***" ломбардыг зааж өгсөн. Би хаалган дээр зогсоод үлдсэн. Г- 101 тоот ломбардын гадна модон хаалгыг эвдээд дотор талын төмөр хаалгыг эвдэж чадаагүй орхисон. Зүүн тийшээ 106 тоот ломбард луу очиж хаалгыг нь эвдэж дотогш нь ороод лангуун доторх хөөргөнүүд, үзүүлэн болгож тавьсан цаас шиг нимгэн гулуузалсан алт, сейфээс мөнгөн аяга зэрэг юм авсан. Юмаа авчихаад намайг дуудаж жижүүрийн өрөөнд оруулаад Б- толгойн дээр дараад, Г- өөрсдийн авчирсан цэнхэр өнгийн мяндсан уяагаар 2 хөл сойгоод, 2 гарыг ард хүлсэн. Би гутлаа тайлчихсан байсан учир миний зүүн хөлийн 3 давхар оймсыг аманд хийж дээгүүр нь миний өмдний тэлээг аман дээгүүр даруулсан. Г- жижүүрийн цонхоор гадагшаа гарахаасаа өмнө “Ганцхан ломбард ухлаа шүү хөгшөөн, би шийдчихсэн байгаа Бор-Өндөр лүү явлаа" гэж хэлсэн. Би утсаа авъя гэхэд утсыг чинь өгнө гээд буйдангийн толгой дээр тавьсан, хүрээд аваарай гээд орхичихоод гараад явсан. ...” /8хх 48-49/,

2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дахин гэрчээр өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр айж сандарсандаа бүхий л зүйлийг худлаа хэлчихсэн ...Хэрэг болохоос 4-5 хоногийн өмнө Г-тай тааралдахад надаас "хэзээ ажилтай юм бэ? хэдүүлээ гардаг юм бэ?, хэдэн цагаар гардаг юм бэ" гэж асууж байсан бөгөөд би 24 цагаар ганцаараа гардаг гэж хэлж байсан... Айж сандарсандаа л ийм худал мэдүүлэг өгчихсөн..." /10хх 245-246/,

гэрч Ц.Г-гийн “...би 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сайншанд сумд байх Лхагваа гэх хүний мотоциклыг авч Дорноговь аймагт зарвал баригдах гээд байсан тул Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу явсан . Очоод хуурай дүү гэх залууд 150,000 төгрөгөөр зарж мөнгөө Хаан банкны 5990446052 дугаарын дансаар авсан. Өглөө Бор-Өндрөөс Улаанбаатар луу явах такси руугаа ярьж хаанаас явахаа хэлсэн. Надаас гадна 3 зорчигч явсан...буугаад найз охин Мөнхцолмонгийн гэр лүү таксидаж 26,000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн. ...Миний утас руу танихгүй дугаарууд залгаад байсан болохоор 94888384 дугаарын утасны симээ зажлаад хаясан. ... " /8хх 51-52/,

гэрч К.С-ын “...…Г- Л-ийн мотоциклыг аваад явсан байсан тэр өдрөөс хойш манай гэрт Г- ирээгүй, холбогдоогүй, уулзаагүй. ..." /8хх 53-54/ гэсэн мэдүүлгүүд, гэрчид эрх, үүрэг тайлбарлаж, хууль сануулсан баталгаа /8хх 47, 122, 244/ зэрэг хэр эгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлтийг тус тус хийсэн байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн:

Шүүгдэгч Б.О-ийн Г.Э-той урьдчилан үгсэн тохиролцож, амь хохирогч Ж.Э-ы тээврийн хэрэгслийг авах зорилгоор түүнийг хутгалж, 26 удаагийн шарх бүхий гэмтэл учруулж алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.5, 2.11 дэх заалтад тус тус зааснаар,

шүүгдэгч Г.Э-ын Б.О-той урьдчилан үгсэн тохиролцож, амь хохирогч Ж.Э-ы тээврийн хэрэгслийг авах зорилгоор түүнийг алах гэмт хэргийг урьдаас санаачлан, төлөвлөсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар,

мөн бусадтай бүлэглэн хохирогч Д.Б-ын эд зүйлийг хүч хэрэглэж дээрэмдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

мөн бусдын өмчлөлийн эд хөрөнгө болон тээврийн хэрэгслийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар,

шүүгдэгч М.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө бусдыг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч Б.О-, М.С- болон тэдгээрийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудлаар маргаагүй, шүүгдэгч Г.Э- болон түүний өмгөөлөгчийн зүгээс “хүнийг алах” гэмт хэргийг зохион байгуулснаас бусад гэмт хэрэгт гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.С-ыг “худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгийн торгох ялаар шийтгэснийг өөрчлөх, эсхүл буруутгах үндэслэл тогтоогдоогүйгээс гадна шүүгдэгч Б.О-, Г.Э- нарыг хүнийг алах болон дээрэмдэх гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хүндрүүлэх шинжийг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар давхар зүйлчилж ирүүлснийг тус тус хэрэгсэхгүй болгохдоо “...шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэн, онц харгис хэрцгий аргаар, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор үйлдсэн гэж зүйлчилсэн нь зөв бөгөөд тухайн тохиолдолд нэг гэмт хэрэгт 1 удаа шийтгэх зарчим, төсөөтэй гэмт хэрэг зүйлчлэх шалгуур үндэслэлийн хүрээнд “дээрэмдэх" гэмт хэргээр давхар зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй, мөн хохирогч Д.Б-ын эд зүйлийг дээрэмдсэн үйлдэлд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах зорилгоор уг эд хөрөнгийн өмчлөгч буюу эзэмшигч, итгэмжлэгдэн хариуцсан болон хамгаалах үүрэг бүхий этгээдийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон аливаа идэвхтэй үйлдлийг ойлгох ба гэрч М.С-ын мэдүүлгээр лоомыг” ***”ломбардын хаалгыг онгойлгох зориулалтаар хэрэглэсэн нь тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж үзэхгүй...” гэж дүгнэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Б.О- болон түүний өмгөөлөгч Б.Тэнгис нар “...хорих ялын хугацааг багасгаж өгнө үү. ...” гэх агуулгаар давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

1. Эрүүгийн хуулийн зорилгыг тус хуулийн 1.1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж тодорхойлж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар хуульчилсан тул шүүхээс ял шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг сонгон оногдуулахдаа эдгээр нөхцөл байдлуудыг зайлшгүй харгалзан үзэх учиртай.

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээнээс сонгон хэрэглэх, мөн хуулийн ерөнхий ангид заасан хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зэрэг шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалтыг хэрэглэх эсэх нь шүүхэд Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан.

Дээрх үндэслэл, зарчмыг удирдлага болгон анхан шатны шүүх шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт зааснаар 20 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр зэрэг нөхцөл байдлуудад тохирно гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Э- болон түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нар “...мөрдөгч нар эрүүдэн шүүсэн, ... бусдын амь насыг хохироох гэмт хэргийг зохион байгуулаагүй, гэмт санаа зорилгоор нэгдээгүй, Б.О- нь Эрүүгийн хуулийн 3.6 дугаар зүйлд зааснаар зөрж гүйцэтгэсэн, зөвхөн тээврийн хэрэгслийг хулгайлан авч бусдад зарж борлуулах зорилготой байсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.11-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэх агуулгаар давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

2. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болох:

-Б.О-ийн сэжигтнээр өгсөн: “...Г.Э- над руу руу залгаад "Хотод хүрээд ир, машины эзэн гэх хүнийг алаад Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг нь авъя, машиныг 120 саяар зараад хоёулаа 80 сая төгрөгийг аваад 40, 40-өөр нь хувааж авъя..." гэж хэлэхээр нь би зөвшөөрч шуудангийн машинд суугаад орой хотод орж ирсэн. ... Намайг амь хохирогчийн гэрт ороход Г.Э-, амь хохирогч хоёр том өрөөний буйдан дээр юм яриад сууж байхаар нь тэр хоёртой нийлж 1 цаг орчим юм ярьж байгаад амь хохирогчид явлаа гэж хэлээд Э- бид хоёр цуг гарч яваад "Н-" худалдааны төвийн үүдэнд очоод "... Хоёулаа үүнийг хийхээс өөр арга зам байхгүй, маргааш өглөө болох юм бол өөрсдөө бараг хүнд алуулах болно, тийм болохоор хийе..." гэж хэлээд би буцаад амь хохирогчийн гэр лүү ороод “танайд хоноё ахаа” гэхэд зөвшөөрч намайг гэртээ оруулсан. Яагаад би буцаж орох болсон гэхээр Г.Э- машин зарж борлуулах бүх асуудлыг Д.Г- гэх хүнтэй ярьж, би амь хохирогчийг алахаар болсон. ...06 цагийн үед өөртөө авч явсан шар өнгийн яс гэх юм уу, мод гэх юм уу сайн хэлж мэдэхгүй иштэй, ажлын хэсэг нь миний барагцаагаар 10-12 см урттай хутгыг баруун гартаа бариад амь хохирогчийн унтаж байсан өрөө рүү очоод 10 орчим минут хараад зогсож байхад амь хохирогч сэрээд "...яасан Отгоноо. " гэхээр нь би барьж байсан хутгаараа хутгалаад эхэлсэн. Тухайн үед өрөө харанхуй байсан болохоор амь хохирогчийн хаана, хэдэн удаа хутгалсан талаар мэдэхгүй байна. Би амь хохирогчийн өмсдөг халаадны халаасанд байсан машины түлхүүр, орон дээр байсан гар утсыг нь аваад байрны доод давхрын гараж руу орж Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож гараад Э-ы гүүр давж байх үедээ Э- руу залгаад “алаад машиныг нь авчихлаа, хаана уулзах юм..." гэхэд “тайван байгаарай, хороололд уулзъя” гэж хэлсэн.  "Рояал" зочид буудлын хойд талд өгсөх засмал зам дээр Э-той уулзаад гудамжаар явсаар гэр хороолол дуусаж уулын бэлд хутга, саарал өнгийн хос бээлий зэргийг жалга руу шидсэн. ...”,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын “...2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 16 цаг өнгөрч байхад талийгаач дүүтэй маань хамт ажилладаг Т- гэх залуу залгаад намайг талийгаачийн гэрийн гадаа хүрээд ир гэж хэлсэн. Намайг очиход манай хүргэн Нямсамбуу, хамт ажилладаг Т-, талийгаачийн хамтран амьдарч байсан гэх Н-, мөн А- гэх залуу, өөр танихгүй 2 залуу, цагдаагийн алба хаагч нар ирсэн байсан. Тэгээд би болсон хэргийн талаар мэдсэн. …” /1хх 177-178/,

гэрч Б.М-ын “...өглөө 06 цагийн орчим байх Э- намайг дуудаж сэрээгээд, хаалга түгжчих гэхээр нь би “хаашаа явах гэж байгаа юм бэ?” гэхэд “найз охин маань гэртээ согтуу орсон чинь гэрийнхэн нь хөөгөөд байна гэнээ, би очиж авахаас, Аагий ах асуувал тэгж хэлээрэй” гэж хэлчихээд гараад явсан. …” /1хх 245-248, 2хх 1/,

гэрч Д.Г-ын “...У- /Э-/ над руу залгаад “Манай найзын хадам ах нь өнгөрчихсөн 49 хоног нь болоод 2 хонож байна. Хадам ахад Ланд Круйзер-200 загварын тээврийн хэрэгсэл байдаг, банк бус дээр удахгүй хураагдах гээд байгаа юм. Энэ машиныг авах хүн байна уу” гэж асуухаар нь зургийг нь явуулчих гэж хэлсэн. Түүнээс хойш машинаа хэзээ ирж үзүүлэх юм бэ гэж ганц, нэг удаа асуухад “Машин нь ирээгүй байна, удахгүй ирнэ, Багахангай дээр байна, удахгүй орлоо гэх мэтчилэн шалтгаан хэлж хойшлуулж байгаад 2023 оны 03 дугаар сарын 14-ний өглөө 07 цагт над руу залгаад “Машин ирчихлээ би 09 цаг гээд яваад очъё" гэхээр нь за гэж хэлсэн. Ирж байгаа гэдгийг нь Оогийд хэлээд бид 2 уулзаад Амгалан өртөөний хажууд байрлах ногоон байрнуудын дунд хүлээж байхад шаргал өнгийн “Ланд Круйзер-200" загварын тээврийн хэрэгсэл их хурдтай ороод ирэхээр нь У-г архи хэрэглэчихсэн байх гэж бодсон. У- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай бууж ирэхээр нь “Чи чинь одоо гэгээн цагаан өдрөөр архи уугаад хотын төвөөр машин бариад яваад байгаа юм уу” гэж хэлэхэд “Үгүй ээ ахаа дөнгөж сая хөдөөнөөс орж ирлээ” гэж хэлсэн. ...У- надад тээврийн хэрэгслийн гэрчилгээ үзүүлнэ гэж хэлчихээд алга болчихсон бөгөөд орой нь над руу залгаад “Ах аа машинаа зарахаа больчихлоо, түлхүүрээ авмаар байна” гэхээр нь “гэрт хүрч ирээд ав’ гэж хэлсэн. Манай гэрт ирж түлхүүрээ авна гэж хэлчхээд алга болчихоор нь хуурай ах А- рүү залгаад “Наад У- чинь хаагуур байна мэдэж байна уу, надад шаргал өнгийн 200 зарна гэж хэлчхээд алга болчихлоо" гэж хэлсэн чинь "Ямар машин юм бэ, над руу зургийн яаралтай явуул” гэхээр нь А-ийн фейсбүүк хаяг руу У-гийн явуулсан зургийг явуулахад “Наадах чинь манай ахын машин байна ш дээ, эзэн нь амьд байгаа, наад асуудлыг чинь тодруулъя" гэж хэлээд утсаа салгасан. …” /2хх 3-5, 9-10/,

гэрч Г.А-ийн “...2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 11 цагт талийгаач Э-ы ***** дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан бөгөөд цаг тутам залгаж үзсэн боловч утсаа асаахгүй байсан. Энэ хугацаанд буюу 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 13 цаг 35 минутад танил Г- ах над руу фейсбүүк чатаар залгаад “У- п**** хаана байгаа юм бэ, надад эзэн нь үхчихсэн машин зарна гэж хэлчихээд худлаа яриад яваад байна" гэхээр нь “Ямар машин” гэхэд “Шаргал өнгийн 200” гэхээр нь зургийг нь явуулдаа гэж хэлээд зургийг нь хартал Э-ы тээврийн хэрэгсэл байсан. Тэгэхээр нь У- буюу Э- нь талийгаач ахын машиныг авчихсан юм байна гэж бодоод  талийгаачийн гэр лүү явсан. ...Талийгаачийн найз охин Н-д түлхүүр байдаг учраас гар утсаар нь дуудчихаад хүлээсэн. Н-о ирж хаалгыг нээгээд Н-о түрүүлж ороод уйлаад ирэхээр нь шууд “Э- Э- ахыг алсан байна гэж бодоод цагдаа нар иртэл юунд ч битгий хүрээрэй” гэж хэлээд Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...” /1хх 233-240, 2хх 17-18/ гэсэн мэдүүлгүүд,

Б.О-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан “…түүний заасан газраас 20 метрийн зайд жалга дотор нэгийг нь нөгөө дотор нь хийсэн саарал өнгөтэй цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохилогдсон хос бээлий байсныг...гэрэл зургаар бэхжүүлэн авав. Мөн бээлий байсан газраас урагшаа хутгыг хайхад... зүүн хойшоо 2 метрийн зайд өвс болон цастай газарт шар өнгийн хуванцар бариултай, урд талдаа бариул ажлын хэсгээр хязгаарлагдсан хойд талдаа бариулыг хаасан шаргал өнгийн металл хаалттай нийт 23 см урттай ...ажлын хэсгийн төгсгөл хэсэгт цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хутга байсныг...битүүмжлэн авав. ...” гэх тэмдэглэл /1хх 63-69/ зэргээр шүүгдэгч Б.О-, Г.Э- нар нь 2023 оны 03 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд Ж.Э-ы амь насыг бүрэлгэн, түүний эзэмшлийн “Toyota Land cruiser” загварын шаргал өнгийн тээврийн хэрэгслийг авч, бусдад худалдан  борлуулж гадаад улс руу оргон зайлахаар төлөвлөж, улмаар 2023 оны 03 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө …Б.О-, Г.Э- нар нь амь хохирогчийн гэрт очин амь хохирогч Ж.Э-тай ярьж сууж байгаад гэрээс нь хамт гарч, Г.Э- нь машин худалдах асуудлыг зохицуулахаар, харин Б.О- нь амь хохирогчийн гэрт хонох нэрийдлээр буцаж орон, өглөө 06 цагийн үед өөрийнхөө цүнхэнд авч явсан хутгаар Ж.Э-ыг хутгалж, амь насыг нь хороож, тээврийн хэрэгсэл болон гар утсыг нь авч, тэр дороо шүүгдэгч Г.Э-той утсаар холбогдон уулзаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутга, бээлийгээ жалга руу хаяж, Г.Э- нь Д.Г-ад тээврийн хэрэгслийг аваачиж өгсөн гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч нь хэдийгээр өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй боловч шүүгдэгч, гэрч нарын хоорондоо уялдаатай үйл баримтыг мэдүүлсэн мэдүүлгийг үнэлэх боломжтой бөгөөд Б.О-ийн сэжигтнээр өгсөн дээрх мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэргээр давхар нотлогджээ.

Шүүгдэгч Г.Э- нь “…хэрэг гарахаас 7 хоногийн өмнө найз О-той амь хохирогчийн Тоёота Ланд-200 маркийн авто машины түлхүүрийг хулгайлж аваад машиныг зараад мөнгө болгоод О-ийн хамтаар БНХАУ-ын Эрээн хот руу явах санаа зорилготой байсан. Ингээд би Г- ах руу залгаад “миний танил Түвшээ гэдэг хүний машин байгаа юм” гэж худлаа нэр зохиож хэлээд амь хохирогчийн авто машины зургийг явуулахад Д.Г- ах “120.000.000 төгрөгөөр авч болж байна, чамд 80.000.000 төгрөг өгье” гэж хэлсэн. …Хэрэг гардаг өдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 13-ны орой 19 цагийн орчимд амь хохирогчийн гэрт гутал, өмдийг нь өгөх гэж очсон. Намайг ороод удаагүй байхад араас О- орж ирээд ярьж сууж байгаад бид 2 амь хохирогчийн гэрээс хамт гарсан. “Н-” дэлгүүрийн харалдаа явж байхад О- би буцаж Э- ахынд орлоо, ярьснаараа утсаар ярина гэж хэлээд явсан. ...03 дугаар сарын 14-ний өглөө 06 цагийн орчим байх О- над руу залгаад “би машиныг авчихлаа, болчихлоо ирээд авчих, бичил хорооллын байранд байна” гэж хэлсэн, удалгүй 10 минутын дараа амь хохирогчийн Тоёота Ланд 200 маркийн авто машиныг унаад ирсэн. О- “машиныг авах хүн асуудалгүй биз дээ” гэхээр нь “Г- ахад хэлсэн байгаа зургийг нь явуулсан, асуудалгүй” гэж хэлээд бид хоёр шууд Амгалан Өртөөний ногоон байр луу явж байхад О- надад гар утас өгсөн. ...Би замдаа Д.Г- ах руу залгахад эхлээд утсаа авахгүй байж байгаад нэлээн удсаны дараа утсаа авсан. “Нөгөө зарна гэж байсан автомашин чинь хүрээд ирлээ шүү дээ ахаа үзэх үү” гэхэд “хүн сэрээгүй байна, цаг эрт байна, эргэж ярьж байгаад холбогдъё “гэж хэлээд утсаа салгасан. ...” гэж мэдүүлсэн /3хх 185-189, 246-247/.

Түүнчлэн энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хангалттай явуулж, гэрч нараас мэдүүлэг авсан ба Д.Г-, Г.У-, П.О-, Г.А- нар нь “...Г.Э- нь “Тоёота Ланд 200” маркийн автомашин зарахаар ярьж, 2023 оны 3 дугаар сарын 14-ний өглөө эрт утсаар ярьж, машиныг авчирч өгсөн” талаар гэрчилжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ. Гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” хэмээн гэрчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон.

Хэргийн талаар ач холбогдолтой нөхцөл байдлыг мэдэх хүнээс худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хуулийн хариуцлагыг сануулсны үндсэн дээр хөндлөнгийн дарамт, шахалтгүйгээр мэдүүлэг авагддаг тул гэрчийн мэдүүлэг нь нотолгооны ач холбогдол ихтэй, чанарын хувьд шууд нотлох баримтаар тооцогддог.

Иймд гэрч, шүүгдэгч нарын тодорхой, хоорондоо ноцтой зөрүүгүй мэдүүлж буй үйл баримтад мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О-ийн амь хохирогч Ж.Э-ыг олон удаа хутгалж амь насыг нь хохироосны дараа тээврийн хэрэгслийг авч гарсан болон шүүгдэгч Г.Э-ын үйлдэл хоорондын шалтгаант холбоо эргэлзээгүй тогтоогдсон байна.

Тодруулбал, анхан шатны шүүхийн тогтоосон үйл баримтаар Б.О-, Г.Э- нар ньЖ.Э-ы амь насыг хохироон, түүний эзэмшлийн “Toyota Land cruiser” загварын тээврийн хэрэгслийг авч, бусдад зарахдаа гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдэх, хэн ямар үүрэгтэй оролцох, учирч болох бэрхшээлийг хэрхэн туулах, ул мөрийг нуух, баллах, гэмт хэргийн замаар олох эд хөрөнгийг хэрхэн зарцуулах зэрэг асуудлаар урьдчилан тохиролцож, Б.О- нь Ж.Э-ы амь насыг хороож, тээврийн хэрэгслийг авчирсны дараагаар, Г.Э- нь тухайн тээврийн хэрэгслийг автомашины ченжид зарж, мөнгийг хуваан авч, оргон зайлахаар тохиролцсон нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нөхцөл байдлыг үндэслэн Г.Э-ыг онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн засгийн ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж хүнийг алах гэмт хэргийг зохион байгуулсан гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.5, 2.11-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой.

 

          Энэ хүрээнд гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хамтын хүчин чармайлтаар хүчээ нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотолбол зохино.

 

          Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог урьдчилан хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг бөгөөд энэ нь хамтран оролцохын ердийн хэлбэр юм.

 

           Уг тохиолдолд гэмт хэрэгт хоёр ба түүнээс дээш хүн оролцож, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хамтран хэрэгжүүлж, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

 

Бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн зарим хор уршгийг аль нэг шүүгдэгчид дагнан хариуцуулах нь “зөрж гүйцэтгэх” тухай ойлголттой холбоотой үүсэх бөгөөд гүйцэтгэгч бусад хамтран үйлдэгчтэй тохиролцсоноос өөр гэмт хэрэг үйлдсэнийг зөрж гүйцэтгэсэнд тооцдог.

 

Гүйцэтгэгчийн зөрж үйлдсэн гэмт хэрэгт оролцоогүй бусад хамтран үйлдэгчид ял оногдуулахгүй учраас хамтран оролцогч бүр нэг санаа зорилгод нэгдсэн эсэхийг тогтоох нь чухал бөгөөд зорилгоороо нэгдсэн тохиолдолд тухайн хор уршгийг хэн учруулснаас үл хамааран үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.

 

            Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд тухайн гэмт хэргийг үйлдэхээс өмнө шүүгдэгч нарын хооронд бодит тохироо хийгдсэн буюу хүрэх үр дүнгийн талаар урьдчилан тохиролцож, үүрэг оролцоогоо хуваарилсан байдал тогтоогдсон болно.

 

            4. Шүүгдэгч Г.Э- 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөгч эрүүдэн шүүсэн, хүчээр хэрэг тулгаж гарын үсэг зуруулсан талаар прокурор Ц.Сонинмөнхөд хүсэлт гаргасан /12хх 60-61/ ба прокурорын зүгээс дээрх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байна. /12хх 62-63/

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Э- нь “эрүүдэн шүүж хүчээр хэрэг тулгаж гарын үсэг зуруулсан...” гэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд мөрдөгч нар зодож, эрүү шүүлт тулган хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдсонгүй.

 

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийсэн байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх, улмаар шүүгдэгч Г.Э-ын гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Г.Э- болон түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Э-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нийт хэмжээ нь хамгийн хүнд ялтай бүлгийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй.” гэж заасныг зөрчжээ.

 

Учир нь шүүгдэгч Б.О-, Г.Э- нар нь 2023 оны 3 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Ж.Э-ы амь насыг хохироосон буюу “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн бөгөөд тухайн цаг хугацаанд Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ нь 20 жил байсан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хорих ялын дээд хэмжээг 25 жил болгосон байх тул шүүгдэгч Г.Э-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар 20 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 3 жилийн хорих ял тус тус оногдуулсныг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 20 жилийн хугацаагаар тогтоох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхгүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тогтооно.”, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхгүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасантай тус тус нийцнэ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.О-, Г.Э- нар нь шийтгэх тогтоол гарсан 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нийт 83 хоног цагдан хоригдсон байгааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/1394 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Э-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.5, 2.11-д оногдуулсан 20 жилийн хорих ялыг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.4-д зааснаар 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт хорих ялын хэмжээг 20 /хорь/ жилийн хугацаагаар тогтоосугай. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .О-, Г.Э- нарын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нийт 83 /наян гурав/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                                        Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН