| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00851/И |
| Дугаар | 303/ШШ2025/00700 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 303/ШШ2025/00700
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *******ийн *******,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Цэрэнлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ц.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1970 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн. Одоо 55 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1990 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Жаргалант сумын хүн эмнэлэгт 2 дугаар багийн эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн 430379 дугаартай дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн төрийн архивын хэлтсийн 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 791 дугаартай архивын лавлагаа, Жаргалант сумын эмнэлгийн даргын 1991 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2 дугаартай тушаал, Жаргалант сумын Хүн эмнэлгийн даргын 1992 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 14 дугаартай тушаал, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зөвлөмжийн хуудас зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс гэрч *******,******* нарын мэдүүлгийг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
2.Хүсэлт гаргагч Ц.*******гийн 1990 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Жаргалант сумын Хүн эмнэлэгт 2 дугаар багийн эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3.Учир нь: Хүсэлт гаргагч Ц.******* нь 1990 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Жаргалант сумын Хүн эмнэлэгт 2 дугаар багийн эмчээр ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан 1990-1994 онуудад авч байсан цалинг болон баримтуудыг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн төрийн архивын хэлтсийн 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 791 дугаартай архивын лавлагаа, ажилд томилох тухай Жаргалант сумын эмнэлгийн даргын 1991 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2 дугаартай тушаал, ээлжийн амралт эдлэх тухай Жаргалант сумын Хүн эмнэлгийн даргын 1992 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 14 дугаартай тушаал, ажилд орсон болон чөлөөлсөн байдлуудыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 430379 дугаартай дэвтрийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******,******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4.Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Ц.*******гийн ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1990 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Жаргалант сумын Хүн эмнэлэгт 2 дугаар багийн эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Хүүшийхэн овогт *******ийн *******гийн 1990 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Жаргалант сумын Хүн эмнэлэгт 2 дугаар багийн эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА