Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 312/Шш2026/00066

 

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би

Нэхэмжлэгч: **********-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **********-д холбогдох 5,096,871 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *****шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******** нь 2024 оны 03 дугаар сарын 01-ны өдөр ******** тоотдижитал зээлийн гэрээ байгуулж 9,570,000 (Есөн сая таван зуун далан мянган) төгрөгийн зээлийг жилийн 18 (арван найм) хувийн хүүтэй, 30 (гуч) сарын хугацаатай зээл авсан. *******нь ****** тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 77 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 10- р сарын 15-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,096,871.44 (Таван сая ерэн зургаан мянга найман зуун далан нэгэн төгрөг дөчин дөрвөн мөнгөн) төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт Голомт банканд олгуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч *****нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...*******инд төлөгдөөгүй үлдсэн 5,096,871 төгрөгийг төлж барагдуулах болно. Надад гомдол санал үгүй учир хүсэлтийг минь хүлээн авна уу. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *****нь хариуцагч *т холбогдуулан 5,096,871 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 5,096,871 төгрөгийг хариуцагч ******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,500 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******ээс 48,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч *****-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 5,096,871 төгрөгийг хариуцагч ****** нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,500 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******ээс 48,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТТУЛГА