| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2018/0630/э |
| Дугаар | 640 |
| Огноо | 2018-07-26 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 640
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч С.Оюунжаргал,
шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 180300507064 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2018 оны 07 сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ө овогт Д.Д, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хужирт суманд 1978 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, 40 настай, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 56 дугаар гудамж 17 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ,
ТОДОРХОЙЛОХ нь
Прокуророос тогтоосон хэргийн агуулга:
Шүүгдэгч Д.Д 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 12 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Замын цагдаагийн хэлтсийн урд замд Хьюндай Соната-6 маркийн 99-64 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөний улмаас гарцаар гарч явсан явган зорчигч 8 настай М.Н-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирогчийн эмчилгээнд 1.230000 төгрөг өгсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Гэм буруугийн талаар маргахгүй, ялын санал, эрүүгийн хариуцлагын саналыг зөвшөөрч байгаа. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Насанд хүрээгүй хохирогч М.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 06 дугаар сарын 04-ны өдөр 12 цаг өнгөрч байхад хичээлдээ явахаар гэрээсээ ганцаараа гарч явсан. Манай гэр Цамбагаравын хойд талд гэр хороололд байдаг юм. Манай сургууль Хар хорин захын ойролцоо байдаг юм. Ингээд СХД-ийн Замын цагдаагийн газрын урд талд байдаг явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа зам хөндлөн гарахаар болсон. Тухайн өдөр машинууд замаар бага явсан. Би зүүн гар талаас машин ирж байгаа эсэх талаар харахад нэг машин ирж байсан. Нөгөө машин хурд сааруулагч дээр ирж байхаар нь би зам хөндлөн гарч явахад нөгөө машин хүрч ирээд миний зүүн гар талаас ирж мөргөж унасан. Машинаас жолооч ах бууж ирсэн. Мөн машинаас хоёр хүн бууж ирсэн. Замын цагдаа ирсэн. Тэгээд цагдаа ах манай аавын утасны дугаарыг аваад аавтай утсаар ярьсан. Манай аав мөргүүлсэн газарт ирээд намайг аваад гэмтлийн эмнэлэг явсан. Явган хүний гарц байсан, гэрэл дохио байгаагүй. Дулаахан байсан. Зам хуурай байсан. 2-р эгнээнд мөргүүлсэн. Миний зүүн гарын тохой хэсэгт зөөлөн мөргөсөн. Мөргүүлээд л газар унасан. Хөгшин ах байсан. Гэнэт орж ирээд л мөргөсөн. Машин хурд сааруулагч дээр ирэхээр нь би явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан. Миний гарын зүүн тохой хэсгээр өвчтэй байгаа. Гар хүрэхээр өвдөж байна. Гарыг шохойдсон, гараа сойж байгаа. Гомдолтой байгаа...” гэх мэдүүлэг /хх- 18/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр СХД-ийн Замын цагдаагаас охин М.Н-г автомашинд мөргүүлсэн талаар сонсож мэдсэн. Тэгээд СХД-ийн Замын Цагдаагийн хэлтэс дээр явж очсон. Намайг очиход манай охин замын цагдаагийн нэг байцаагчийн өрөөнд сууж байсан. Тэгээд охиноо аваад гэмтлийн эмнэлэг явсан. Охины зүүн гар өвчтэй байгаа. Гэрээсээ гараад СХД-ийн Замын цагдаагийн урд талын явган хүний гарцаар хойноосоо урагшаагаа зам хөндлөн гарч явахад зүүн гар талаас машин гэнэт орж ирээд мөргөж унагасан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-22-23/,
Ослын талаарх бичлэгэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: ...мөнгөлөг өнгийн Х.Соната-6 маркийн автомашин нь явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан бага насны эмэгтэй хүүхдийг 2-р эгнээнд зүүн гар талаас нь мөргөж унагаад зогсож байгаа бичлэг байлаа гэжээ. /хх-16/,
Шүүх эмнэлгийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 7173 дугаар дүгнэлт
Хэсэг газрын үзлэг: Зүүн мөрнөөс хурууны уг хүртэл үргэлжилсэн аравч гөлтгөнөн боолттой. Биед өөр ил харагдах гэмтэлгүй. 2018.06.04-ны өдрийн ГССҮТ-н эмчийн үзлэгт: Онош: Зүүн бугалганы дээд 1/3 хэсгийн далд хугарал, зүүн тохойн холбоосны суналт гэжээ.
2018.06.8-ны өдрийн Люкс Мед эмнэлгийн Баруун гарын бугалга ясны 2 байрлалын рентген зурагт: Бугалга яс дээд хүзүү хэсгэзр үе дайрсан Salter grade-3 байж болохоор хугаралтай.
2018.06.18-ны өдрийн Зүүн атгаал ясны рентген зургаар: Зүүн атгаал ясны хүзүү хэсгээр хугарсан. Дүгнэлт:
1.М.Н-н биед зүүн атгаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан
хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт (хавтаст
хэргийн 42),
Мөрдөгчийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр №140 магадлагаанд:
1. Х.Соната-6 маркын 99-64 УНЦ улсын дугаартай автомашины жолооч Д.Д нь Монгол улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч М.Н нь Монгол улсын Замын Хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна гэх дүгнэлт /хх-43-44/,
Шүүгдэгч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 04-ны өдөр 12 цагийн орчимд би өөрийн эзэмшлийн 99-64 УНЦ дугаартай Х.Соната-6 маркын автомашиныг жолоодоод 4 зорчигчийн хамтаар 1-р хорооллын арын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ 2-р эгнээгээр Замын Цагдаагийн хэлтсийн урд байдаг хурд сааруулагч дээр ирээд зөөлөн гарчихаад цааш хөдлөөд явахдаа явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа явсан нэг охиныг зөөлөн мөргөсөн. Би тэр дороо зогсоод машинаасаа буугаад очсон. Зам хуурай, шулуун, тэгш зам байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй байсан. 2 эгнээ зам байсан. Би зүүн хойд талынхаа цонхыг онгойлгож харчихаад эргээд харах үед хүүхэд миний баруун гар талаас машины урдуур ороод ирэхээр нь шууд тоормос гишгээд мөргөсөн. Мөргүүлсэн хүүхэд унасан. Машины хөдөлгөөн бага байсан. Яаруу яваагүй. Би архи уугаагүй эрүүл явсан. Осол гарах үед машиныг би жолоодож явсан. Мөргүүлсэн хүүхэд ганцаараа явсан. Би явган хүний гарц руу ойртож байгаагаа мэдсэн. Нэгдүгээр эгнээнд машин байгаагүй. Би тухайн үед анхаарал сарнисан, миний буруугаас энэ осол гарсан. Би хүүхдийн эмчилгээнд гарсан зардлыг бүрэн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-40,49-50/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-11/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Д-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:
Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 12 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Замын Цагдаагийн хэлтсийн урд замд Хьюндай Соната-6 маркийн 99-64 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөний улмаас гарцаар гарч явсан явган зорчигч 8 настай М.Намуунааг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Насанд хүрээгүй хохирогч М.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би зам хөндлөн гарч явахад нөгөө машин хүрч ирээд миний зүүн гар талаас ирж мөргөж унасан...” гэх мэдүүлэг /хх-18/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Гэрээсээ гараад СХД-ийн Замын цагдаагийн урд талын явган хүний гарцаар хойноосоо урагшаагаа зам хөндлөн гарч явахад зүүн гар талаас машин гэнэт орж ирээд мөргөж унагасан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-22-23/,
Шүүх эмнэлгийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн №7173 дугаар дүгнэлт /хх-42/, Мөрдөгчийн магадлагаа №140 /хх-43-44/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-11/, ослын талаарх бичлэгэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-16/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-58/, хохирогч гомдол саналгүй гэх бичгээр гаргасан хүсэлт /хх-67/, шүүгдэгч Д.Д-д яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр буюу ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч М.Н-н өгсөн “...би зам хөндлөн гарч явахад нөгөө машин хүрч ирээд миний зүүн гар талаас ирж мөргөж унасан...” гэх мэдүүлэг /хх-18/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ы өгсөн: “...Тухайн өдөр СХД-ийн Замын цагдаагаас охин М.Н-г автомашинд мөргүүлсэн талаар сонсож мэдсэн. Замын цагдаагийн урд талын явган хүний гарцаар хойноосоо урагшаагаа зам хөндлөн гарч явахад зүүн гар талаас машин гэнэт орж ирээд мөргөж унагасан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-22-23/, шинжээчийн №7173 дугаар дүгнэлт, мөрдөгчийн №140 дугаар магадлагаа зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Д.Д- нь Хьюндай Сонота-6 маркийн 99-64 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөний улмаас гарцаар гарч явсан явган зорчигч 8 настай М.Н-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд насанд хүрээгүй хохирогч М.Н болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М нар учирсан хохирлоо бүрэн төлүүлж авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Д-д дээрхи зүйл, хэсэгт заасан прокурорын саналын хүрээнд 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Д.Д-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.